Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Тус төслийг зургаан сарын хугацаатайгаар МННХ (Соросын сан), “Чөлөөт хэвлэл” сангийн санхvvжилтээр хэрэгжvvлсэн.
Монгол дахь чөлөөт хэвлэл, мэдээллийн хараат бус байдлыг мэргэжлийн тvвшинд хамгаалахын тулд хэвлэл мэдээллээр салбараар мэргэшсэн хуульч, өмгөөлөгчдийг бэлтгэх, дадлагажуулах зорилгоор Монголын Ємгөөлөгчдийн холбоотой хамтран амжилттай хэрэгжvvллээ.
Төслийн хvрээнд нийслэлийн болон орон нутгийн 40 шvvгч, өмгөөлөгчдийн энэ талаар дадлагажуулан сургаж, хуульчид зориулсан гарын авлага бэлтгэн гаргасан.
Төслийн явцад дээрхи шvvгч, өмгөөлөгч нарт зориулсан сургалтыг олон улсын шинжээчдийг оролцуулан зохион байгууллаа. Сургалтыг Будапешт хот дахь “Нээлттэй Нийгэм Хvрээлэнгийн” COLPI хөтөлбөрийн шугамаар урьж ирvvлсэн Нидерландын Вант Улсын Амстердам хотын Эрvvгийн шvvхийн шvvгч Уиллем Алтес, ОХУ-ын Воронеж хотын “Хэвлэл мэдээллийг хамгаалах” төвийн гvйцэтгэх захирал, хуульч Галина Арапова, Унгар улсын хуулийн хараат бус зөвлөх Илдико Гергели нар удирдан явуулсан. Сургалтад хамрагдсан хуульчид хэвлэл мэдээллийн эрх чөлөөний байдлын талаархи олон улсын хэм хэмжээ, ерөнхий зарчим, Европын шvvхийн заалтууд, хэвлэл мэдээллийн зохицуулалт, өөрийн зохицуулалт, нэр төр сэргээх, олон нийтийн радио, телевизийн талаархи хуулийн тогтоомж, мэдээдэл хvртэх зэрэг хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай онол, практикийн олон чухал сэдвээр хичээл заалгуулан, зөвөлгөө өгөх, хамгаалах, өмгөөлөх талаар практик зөвөлгөө авсан юм.
“Мэдээлэл хvртэх” “Хэвлэл мэдээллийн хуулийн олон улсын жишиг” “Нэр төр гvтгэлгийн хууль” “Хэвлэл мэдээлэл ба шvvх” |