Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |   |   |   |   |   | |
|
|
|

Бидний тухай |
"Глоб Интернэшнл төв" ТББ-ын удирдах дээд байгууллага нь 5 хүнээс бүрдсэн Удирдах зөвлөл юм.
Х.Наранжаргал, тэргүүн
1954 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. 1979 онд Уралын Политехникийн Их сургууль, мөн онд тус сургуулийн Нийгмийн ухааны оройн факультетын сэтгүүлчийн анги төгссөн. 1979-1995 онд Монгол телевизэд редактор, Соёл урлагийн редакцийн хариуцлагатай редактор, Уран сайхны нэвтрүүлгийн ерөнхий редакцийн ерөнхий редактор, Программын захиргааны даргаар ажиллаж байсан. Энд ажиллах хугацаандаа телевизийн 300 гаруй нэвтрүүлэгт зохиогч, редактор, хөтлөгчөөр ажилласан. Мөн 30 гаруй уран сайхны болон баримтат кино орчуулсан. 1991-1992 онд Английн Лондон хотноо Бэл Лэнгүэж сургуульд англи хэл сурч Би-Би-Си телевизэд дадлага хийсэн байна. 1995-1999 онд Дани-Монголын "Чөлөөт, хараат бус хэвлэл" төслийн хүрээнд байгуулагдсан Сонины хэвлэх үйлдвэрийн захирал, менежментийн зөвлөхөөр ажилласан. Х.Наранжаргалын бичсэн "Гүүр", "Сүүлчийн улирал", "Бэр цэцэг" зэрэг телевизийн драм, “Санан санан дурсана” телевизийн олон ангит кино Монгол Телевизийн дэлгэцэнд, "Сэтгэлд нууцлагдсан амраг", “Улаан сарнай” драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа тавигдсан. Мөн телетеатрын 20 жилийн түүх, хөгжлийн тухай "Телевизийн театр" (1989), "Олон нийтийн телевиз" (1996) эмхэтгэл, ”Телевизийн сэтгүүл зүй” (2007) сурах бичиг бичиж, хэвлүүлсэн байна. Тэрээр Олон улсын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, МЧАСЭ-ийн дэд ерөнхийлөгч, "Чөлөөт хэвлэл" сангийн Удирдах зөвлөлийн дарга, МННХ (Соросын сан)-гийн Иргэний нийгмийн хөтөлбөрийн Шинжээчийн зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт алба хашиж байсан. 1995-1996 онд Европын Холбооны "ТАСИС" хөтөлбөрийн хүрээнд МЧАСЭ-аас ОУСХ-тай хамтран хэрэгжүүлсэн "Ардчиллын төлөөх хэвлэл мэдээлэл", "Сонгууль сурвалжлах нь" төслийн орон нутаг дахь зохицуулагчаар ажиллаж байсан. 1996,1998 онд ОУСХ-ны томилолтоор Казах, Кыргыз, Узбек, Тажик улсад ажилллаж, хэвлэл мэдээллийн байдлын талаар тайлан бичсэн. Х.Наранжаргал нь МУИС, ХУИС-ийн сэтгүүл зүйн тэнхим, МХХ-гийн дээд курст Телевизийн онол дадлагын хичээл зааж байсан. Х.Наранжаргал нь 1996 онд Монголын шилдэг 100 эмэгтэйгээр тодорсон бөгөөд Оросын судлаач Ю.Кручкиний "Монгол" энциклопедийн "Хэн нь хэн бэ?" бүлэгт нэр нь бичигдсэн юм. Дэлхийн 30-аад оронд очиж, төрөл бүрийн уулзалт, хурал, зөвлөгөөнд оролцсон. Орос, англи хэлтэй. |
Б.Галаарид, Удирдах зөвлөлийн дарга, сэтгvvлч. |
|
Х. Цэвлээ, сэтгvvлч, зохиолч
Монгол улсын Соёлын гавъяат зvтгэлтэн, 40 гаруй жилийн арвин туршлагатай нэрт сэтгvvлч. "Yнэн", "Засгийн газрын мэдээ" сонин, МРТХЭГ-т сурвалжлагч, орлогч эрхлэгч, эрхлэгч, захирлаар ажиллаж байсан. Орос хэлтэй.
|
|
Д. Чулуунбаатар, сэтгvvлч, нийтлэлч.
Монгол телевиз, "Улаанбаатар" телевизэд 10 гаруй жил ажилласан. Телевизийн 200 гаруй нэвтрvvлэг, 30 шахам баримтат кинон дээр ажилласан. Орос, англи, румын хэлтэй.
|
|
Д.Аюуш | |
|
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1307 | Нийт хандалт: | 130600 | Энэ сард: | 13076 | Өнөөдөр: | 28 |
|
|