Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2017
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Төсөл болон хөтөлбөрүүд » Урлаг, нийгмийн шинэчлэл » Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он

"Шекспирийн Монгол нєхєд" тєслийн танилцуулга

Глоб Интернейшнл Тєрийн бус байгууллага 2003 онд Монгол дахь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Элчин сайдын яам, МННХ Соросын сангийн санхvvжилтээр “Шекспирийн монгол нєхєд” тєслийг амжилттай хэрэгжvvллээ. Британийн алдарт яруу найрагч, сэтгэгч, зохиолч Шекспирийн гайхамшигт санаануудаар дамжуулан сонгодог урлагийг сургалтын хэрэглvvр болгон ашиглах, хvvхдvvдийн авьяас чадварыг нээн илрvvлэх нєхцєл бололцоог сайжруулах, энэ талаар олон нийтийн ухамсрыг тєлєвшvvлэх, иргэнлэг vзэлтэй, бvтээлч, идэвхтэй иргэнийг тєлєвшvvлэхэд туслах, хvvхдvvдэд сонгодог урлагийн тухай мэдлэг олгох боломжоор хангах, тэдний гоозvйн мэдрэмжийг хєгжvvлэх, дунд сургуулиудад урлагийн бvх хэлбэрийг дэмжих явдал байлаа.

У.Шекспир Монголд

Хvvхдийн урлагийн их наадам

Хvvхдийн урлагийн их наадмыг New Tel Card ХХК, МVХАVТ, Монгол-Английн нийгэмлэг, Адмон ХХК зэрэг байгууллагууд ивээн тэтгэж, ДБЭТ дэмжиж ажилласан.

2003 оны 11-р сарын 14-д ДБЭТ-ын тайзнаа “Шекспирийн монгол нєхєд-2003” хvvхдийн урлагийн наадмын нээлтийн ажиллагаа болж ивээн тэтгэгчид, монголын урлагийн алдарт зvтгэлтнvvд, хvvхэд багачууд, багш нараас бvрдсэн 300 гаруй зочин хvрэлцэн ирэв. Нээлтэнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайдын гэргий хатагтай Жан Роуз оролцож, асуулт хариултын уралдааны шагналтнуудын шагналыг гардуулан єглєє. Мєн Глоб Интернейшнл ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал, ДБЭТ-ын ерєнхий найруулагч Г.Эрдэнэбаатар нар хvvхэд багачуудынхаа цаашдын сурлага, хєдєлмєрт амжилт хvсэн ерєєж vг хэлсэн юм. Наадмын нээлтийн ажиллагаан дээр “Харцага” театр урлагийн дээд сургуулийн оюутнууд Шекспирийн “Ромео Жульета”, “Лир ван”, “Отелло”, “Гамлет” жvжгvvдийн хэсгээс тоглож Хєгжим бvжгийн коллежийн сурагчид сонгодог хєгжмийн тоглолтоор бэлэг барилаа.

2003 оны 11-р сарын 21-ний 16.00 цагаас ДБЭТ-т болсон хvvхдийн урлагийн наадмын хаалтыг нийт 200 орчим хvн vзэж сонирхов. Хаалтын ажиллагаанд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Элчин сайдын яамны ажилтан Баясаа, New Tel Card ХХК-ийн ерєнхий захирал Д.Болор, МVХАVТ-ын маркетингийн албаны дарга Д.Минъяа нар хvрэлцэн ирж драмын уралдаанд шалгарсан хvvхдvvдийн шагналыг гардуулав. Vvний дараа драмын уралдаанд шалгарсан 7 баг єєрсдийн тоглолтоо найз нєхєд, багш, хvрэлцэн ирсэн эрхэм зочдод vзvvлж сонирхууллаа.

Vзэсгэлэн
“Шекспирийн монгол нєхєд-2003” хvvхдийн урлагийн 2-р их наадмын хvрээнд “Шекспир Монголд” хэмээх vзэсгэлэнг Монголын Театрын музейтэй хамтран 2003.11.15-нд зохион байгуулав. Vзэсгэлэнд Монголын театруудад тавигдсан Шекспирийн бvтээлvvдийн тайзны эскиз, зарим жvжгийн хувцас болон хvvхдийн урлагийн 1, 2-р наадмын уран зураг, асуулт хариултын уралдааны шагналтнуудын бvтээл зэрэг vзмэр тавигдсан юм. Vзэсгэлэнд алдартай жvжигчид, их дээд сургуулийн багш, оюутан, сурагчид оролцлоо. Vзэсгэлэнгийн нээлтийн vеэр “Шекспирийн баатрууд миний нvдээр” уран зургийн уралдааны 1, 2, 3-р болон шагналт таван байрын батламж, мєнгєн шагнал болон vнэ бvхий зvйлийг гардуулсан юм.

“Шекспирийг хэн сайн мэдэх вэ?” Асуулт хариултын уралдаан
Уралдаанд ерєнхий боловсролын 15 сургууль, 48 хvvхэд маш идэвхтэй, зохион байгуулалттай оролцлоо. Vvнээс Ирээдvй цогцолборын 86-р сургууль мєн Сант сургуулийг онцлон тэмдэглvvштэй. Асуулт хариултын уралдаанд ирсэн бvтээлvvдийг “Нар” сэтгvvл, “Урлагийн ертєнц” сонины эрхлэгч, сэтгvvлч Х.Наранцэцэг, орчуулагч Б.Нарантуяа, сэтгvvлч Ч.Мєнхзул нар шvvж, шилдэг 8 хариултыг сонгон байр эзлvvллээ.
Асуулт хариултын уралдааны шагналыг 2003 оны 11-р сарын 14-нд ДБЭТ-т болсон хvvхдийн урлагийн 2-р наадмын нээлтийн ажиллагаан дээр гардуулан єгєв.

“Шекспирийн баатрууд миний нvдээр” уран зургийн уралдаан
Энэ уралдаан нь хvvхдийн хvсэл сонирхлыг илрvvлэн гаргаж, тэдний дvрслэн бодох, сэтгэх чадварыг сайжруулж, ертєнцийн тухай vзэл бодлыг нь хєгжvvлэх зорилготой билээ. Шекспирийн бvтээлээс сэдэвлэн хийх уг уралдаанд 13-17 насны 65 хvvхэд 120 бvтээлээр оролцсон. Шагналт таван байр эзлvvлэн, батламж, мєнгєн шагнал болон vнэ бvхий зvйлийг 2003 оны 11-р сарын 15-ны єдєр Монголын Театрын музейд болсон “Шекспир” vзэсгэлэнгийн нээлтийн єдєр гардуулсан юм.

"Шекспирийн бvтээл" драмын жvжгийн уралдаан
Уг уралдаан хvvхдvvдийн урлагийн авьяас, чадварыг хєгжvvлж, тэдэнд урлагийн гоо сайхныг мэдрvvлэх зорилготой байдаг. Уралдаанд удирдагч бvхий 3-5 гишvvнтэй багууд Шекспирийн аль нэг бvтээлээс сонгон авч 8-12 минутын vзvvлбэр бэлтгэн оролцох болзолтой байв. Багш сурагчдын холбоог сайжруулах зорилгоор уг уралдаанд дунд сургуулийн уран зохиолын багш нарыг єргєнєєр оролцуулж, багш нарыг уламжлал ёсоор удирдсан багийн нь эзэлсэн байрны дагуу шагнал хvртээлээ. Оролцогч нийт багш сурагчид театрт Шекспирийн бvтээлvvдэд тоглож байсан, тоглодог алдарт жvжигчдээс зєвлєгєє авч ажилласан нь уралдааныг улам сонирхолтой, чадварлаг, єрсєлдєєнтэй болгож єгдєг.

Энэ удаа нийт 34 багийн 152 хvvхэд уралдааны нэгдvгээр шатанд єрсєлдєв. 2003 оны 11-р сарын 10-ны єдєр СУИС-ийн “Оюутан” театрт болсон 1-р шатны шалгаруулалтаас 16 баг шалгаран vлдэв. Тэд 2003 оны 11-р сарын 19-нд ДБЭТ-ын тайзнаа 2-р шатны уралдаанд оролцсон бєгєєд эдгээрээс 7 баг шагналт байранд шалгарсан юм.

Уулзалт
Наадмын єдрvvдэд Шексперийн жvжгvvдэд тоглож байсан алдартай жvжигчидтэй Монголын театрын музейн vзэсгэлэнгийн танхимд 3 удаа, 2003 оны 11-р сарын 17-нд МУГЖ Д.Мэндбаяр, 2003 оны 11-р сарын 18-нд АЖ, Хєдєлмєрийн баатар Г.Гомбосvрэн, МУГЖ Ж.Лхамхvv, СТА Х.Нарантуяа, 2003 оны 11-р сарын 20-нд МУАЖ П.Цэрэндагва, Тєрийн шагналт, МУГЖ Н.Сувд нартай уулзалт зохион байгууллаа. Энэ гурван уулзалтанд нийт 178 хvvхэд, 14 багш оролцов.

Хvvхдийн урлагийн 2-р их наадмын хvрээнд явагдах уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж, хvvхдийн урлагийн наадмын талаарх мэдээлэл, уралдаануудын болзол зэргийг багтаасан 5000 ш А4 єнгєт сурталчилгааны хуудас хэвлvvлж нийслэлийн бvх ерєнхий боловсролын сургууль, 10 аймгийн дунд сургууль болон олон нийтэд єргєн хvртээмжтэй тараалсан. Мєн ДБЭТ-ын гадаа 28 м2 хэмжээтэй анонс єлгєж олон нийтэд сурталчиллаа. Хvvхдийн их наадамд зориулж МVТВ, ТВ 9 телевизээр нийт 5 нэвтрvvлэг, Монголын Vндэсний радиогоор 4 захиалгат нэвтрvvлэг бэлтгэж vзэгч, сонсогч олны хvртээл болгосон.

Шекспирийг сургалтанд ашиглах нь /Багш нарт зориулсан сургалт/

Монголын их, дээд, дунд сургуулийн гадаадын уран зохиол заадаг багш нарт зориулсан 3 хоногийн сургалт зохион явуулав. Уг сургалтыг Английн Лондон хотын “Глобус” театрын жvжигчин, багш Адам Кольман удирдан явуулсан юм. Сургалтанд нийслэлийн 4 их дээд, 14 дунд сургуулийн гадаадын уран зохиол заадаг 18 багш, “Боловсрол” тєвийн арга зvйч, Боловсролын сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, МУИС, УБИС, ХИС, СУИС, РТДС, “Бэрс” кино урлагийн дээд сургууль зэрэг сургуулийн 180 гаруй оюутан хамрагдсан юм. Сургалтанд яригдсан, ашигласан материалыг эмхэтгэн багш нарт зориулсан гарын авлага бэлтгэж хэвлvvлэв.

Шекспирийг сургалтанд ашиглах нь /Гарын авлага/

Шекспирийн тєрсєн єдрийн ёслолын ажиллагаа

" Глоб Интернэшнл" ТББ-аас 2002 оны 5-р сарын 23 буюу Агуу их зохиолч У.Шекспирийн мэндэлсний 438 жилийн ойд зориулсан хvндэтгэлийн хvлээн авалт, ёслолын vйл ажиллагаа зохион байгуулж, тvvнээс хойш жил бvр уламжлан болгон тэмдэглэж ирлээ. Ёслолын ажиллагаанд Шекспирийн бvтээлд тоглож байсан Монголын алдарт жvжигчид, залуу уран бvтээлчид, орчуулагч, судлаач нарын зочид, тєлєєлєгчид оролцдог юм.

“Шекспирийн монгол нєхєд” тєслийн хvрээнд долоо хоног тутмын “Урлагийн ертєнц” сонины 4 дугаар тус бvрд 4 нvvр захиалгат материал гаргав. Эдгээр нь Шекспирийн амьдрал, уран бvтээлийн тухай багц, бодит мэдээлэл єгєх чухал эх сурвалж байлаа.

Шекспирийн бvтээлvvд

  • Шекспирийн хошин жvжгийн тvvвэр.
У.Шекспирийн хамгийн алдартай 5 хошин жvжгийг эмхэтгэн, монгол хэлнээ анх удаа хошин жvжгийн тvvвэр болгон хэвлvvлэв. Уг номыг Монгол улсын 6 нийтийн номын сан, 18 их, дээд сургууль, Улаанбаатар хотын 120, хєдєє орон нутгийн 281 нийт 401 дунд сургуульд vнэ тєлбєргvй хандивлалаа. Уг тvvвэрт зориулан нэртэй орчуулагч Х.Мэргэн “Зуны шєнийн зvvд”, “Зєрvvд бvсгvйг номхотгосон нь”, “Венецийн худалдаачин” жvжгvvдийг, орчуулагч Б.Нарантуяа “Хоосон шуугиан” жvжгийг, орчуулагч Д.Аюуш “Вероны хоёр ноёнтон” жvжгийг тус тус англи эхээс нь орчуулав.

Номын нээлтийг 2003 оны 10-р 05-ны єдєр Хvvхдийн номын ордонд хийж, орчуулагч, судлаачид, УИХ гишvvн зэрэг албаны хvмvvс, нийтийн номын сан, их, дээд, дунд сургуулийн захирлууд, уран бvтээлчид нийт 50 зочин оролцов. Нээлтэнд Х.Наранжаргал, тєслийн удирдагч УИХ эрхэм гишvvн С.Дулам, ноён Дэвид Ламберт нар оролцож vг хэлсэн.
  • А.Аникст “Шекспир” ном

Тєслийн хvрээнд оросын алдарт судлаач А.Аникстын “У.Шекспир” хэмээх судалгааны номыг доктор А.Шархvvгийн орчуулгаар ахин хэвлэж гаргалаа.

Эдгээр ном нь тєслийн хvрээнд зарласан уралдаануудад оролцогч хvvхдvvдийн ашиглах чухал материал болсон тєдийгvй драмын мэргэжлийн сургуулиудын сурагч, оюутнууд, бvх шатны сургуульд гадаадын уран зохиол заадаг багш нарт гарын авлага, нийт уншигчдын оюуны далайд нэмэр болж чадсан юм.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1279 
 Нийт хандалт:113669 
 Энэ сард:10728 
 Өнөөдөр:29 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.