Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Төсөл болон хөтөлбөрүүд » Хараат бус хэвлэл мэдээлэл » Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/

2005.04.23-наас 2005.05. 06 хvртэлх сонгуулийн кампанит ажлын
хэвлэл мэдээллийн мониторингийн хоёрдахь шатны дvн

2005 оны 5-р сарын 9
Глоб Интернэшнл ТББ нь vзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хамгаалах, хєхєvлэн дэмжих чиглэлээр ажилладаг ба 2005 оны 5-р сарын 22-нд болох Ерєнхийлєгчийн сонгуультай холбогдуулж хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэлд системтэй ажиглалт хийхээр хэвлэл мэдээллийн мониторинг тєслийг хэрэгжvvлж байна. Тус тєсєл нь дэлхий нийтэд ардчиллыг хєгжvvлэх, дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг АНУ-ын Вашингтон хотод байрладаг Vндэсний Ардчилсан Хvрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна.
Глоб Интернэшнл байгууллага нь Монголын иргэдийг мэдээлэлтэй сонголт хийхэд нэр дэвшигчид болон тэдний мєрийн хєтєлбєрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслvvд хэр бодитой, тэнцвэртэй мэдээлэл хvргэж байгааг vнэлэх зорилготой юм. Тус тєслийн хvрээнд хийгдсэн мониторингийн vр дvн нь сайн, хянамгай боловсруулагдсан арга зvйнд тулгуурлаж хийгдсэн бєгєєд аливаа нэг нэр дэвшигч, улс тєрийн намыг дэмжих зорилгогvй юм.
Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн єдрєєс (4-р сарын 04) эхлэн зургаан телевиз (МVТВ, 25-р суваг, UBS TV, TV9, Eagle TV), нэг радио (MYP), дєрвєн єдєр тутмын сонинд (Єдрийн сонин, Єнєєдєр, Зууны мэдээ, Ардын Эрх) дvн шинжилгээний тоон болон чанарын арга зvйг хэрэглэж ажиглалт хийлээ. Тоон дvн шинжилгээ нь хэвлэл мэдээллийн сонгуульд хамааралтай нийтлэл, нэвтрvvлгийн талбай, цаг хугацааг хэмжинэ. Чанарын дvн шинжилгээг тухайн мэдээлэл агуулгын хувьд эерэг, сєрєг эсвэл тєвийг сахисан эсэхийг vнэлж дvгнэсэн юм.
Иргэдэд сонгуульд мэдээлэлтэй сонголт хийхэд хэвлэл мэдээлэл нь шаардлагатай мэдээллийг хvргэх vvрэгтэй. Тэд ихэвчлэн хэвлэл мэдээллээс хvлээж авсан мэдээлэл дээрээ тулгуурлаж саналаа єгдєг. Хэвлэл мэдээлэл юуг мэдээлж байгаа нь сонгуулийн vр дvнд чухал нєлєє vзvvлнэ. Тэд улс тєрийн нам, нэр дэвшигчдийн талаар тэнцвэртэй болон шударга мэдээллийг хэр зэрэг дамжуулж байгаагаараа жинхэнэ чvлvvт сонгууль явуулахад ач холбогдлоо vгч чадна. Хэвлэл мэдээлэл хариуцлагатай болон шударга мэдээлэл дамжуулахын зэрэгцээ ялангуяа иргэдээс санхvvждэг тєрийн эзэмшилд байгаа хэвлэл мэдээлэл нь сонгуульд нэр дэвшигч албан тушаалтны талаар нэг талыг барьсан мэдээлэл дамжуулах ёсгvй юм.
Одоогоор Глоб Интэрнэшнл байгууллагаас хоёр vе шаттайгаар /нэгдvгээр шат 4-р сарын 4-22/, /хоёрдугаар шат 4-р сарын 23-наас 5-р сарын 6/ мониторингийн дvн гаргаад байна. Энэ хугацаанд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлыг мэдээлэхдээ ХМХ-vvд нилээд ялгаа, зєрvvтэй байгааг олж тогтоолоо. Дараахь vр дvн нь Глоб Интэрнэшнл ТББ-аас 5 сарын 22-нд болох сонгууль хvртэл гаргах тайлангийн хоёрдахь нь юм.

Гол vр дvн
- Хоёрдахь шатны мониторингийн хугацаанд /4-р сарын 23-наас 5-р сарын 6/ телевизvvдийн ихэнх нь нэр дэвшигчдийн сонгуулийн кампанийг илvv тэнцвэртэй мэдээлсэн байна. Гэхдээ энэ тэнцвэрт байдал нь мэдээ, мэдээллийн стандартыг сайжруулсны дvнд бус харин ажиглалт хийгдэж буй телевиз, радио /Монголын vндэсний Телевиз, Монголын vндэсний радио, UBS, ТВ-9 болон ТВ-5/ болон нэр дэвшигчдийн хооронд байгуулсан байж болох ер бусын гэрээтэй холбоотой мэт санагдана.|

- Нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас бэлдсэн гэх бєгєєд мэдээллийн гол хєтєлбрvvдэд оруулсан /бараг бvгд Сонгууль -2005 гэсэн нэртэй/ булангуудаас бусад тохиолдолд нэр дэвшигчдийн сонгуулийн арга хэмжээ болон тэдний мєрийн хєтєлбєрийн талаар маш бага мэдээлж байна.

- Мониторингд хамрагдсан сонинуудын хувьд аль нэг нэр дэвшигчийг дэмжсэн буюу эсэргvvцсэн байдлаар нэг талыг хvчтэй баримталсан мэдээлэл єгсєн хэвээр байна.

- Монголын vндэсний Телевизээр урьдчилсан байдлаар 5-р сарын 18-нд халз мэтгэлцээн явуулахаар бvх дєрвєн нэр дэвшигч тохиролцсон явдал эерэг зvйл боллоо. Телевизийн халз мэтгэлцээн нь нэр дэвшигчдийн дэвшvvлж буй сэдвvvд болон тэдгээрийн хоорондох ялгааг илvv сайн ойлгож сонголт хийх боломжийг иргэдэд хамгийн сайн олгодог хэлбэр юм.

- Сонгуульд єрсєлдєгчдийн vзэл бодлыг бvрэн дvvрэн мэдэх, тэдгээрт дvн шинжилгээ єгч сонголтоо хийх боломжийг сонгогчдод олгоход чиглэсэн хэлэлцvvлэг явуулах, vзэл бодлыг уралдуулах, маргаан зєрчлийг эрэн сурвалжилж тайлбарлах талаар олон тvмэнд vйлчлэх vvргээ Монголын ХМХ одоогийн байдлаах биелvvлж чадахгvй байна.

ТЕЛЕВИЗ
Телевизvvдийн ихэнх нь нэр дэвшигчдийн сонгуулийн кампанийг илvv тэнцвэртэй мэдээлсэн байна. Гэхдээ энэ тэнцвэрт байдал нь мэдээ, мэдээллийн стандартыг сайжруулсны дvнд бус харин ажиглалт хийгдэж буй телевиз, радио болон нэр дэвшигчдийн хооронд євєрмєц гэрээ байгуулсан явдалтай холбоотой гэмээр харагдаж байна. Ийнхvv тохиролцсоны дагуу дєрвєн нэр дэвшигч мэдээллийн гол хєтєлбєрт єєрсдийн талаар мэдээлэл єгч vvнийхээ тєлєє тєлбєр тvлж байгаа бололтой. Єдєр бvр сонгуулийн штабууд нэр дэвшигчдийнхээ талаар сурталчилсан материал бэлтгэж тэдгээрийг нь телевизvvд болон радиод vндсэндээ засаж найруулалгvйгээр мэдээний цагаар нэвтрvvлж байна. Энэ нь Зар сурталчилгааны тухай Монгол улсын хуулийн заалтуудыг /11.3 болон 18.1/ зvрчvvд зогсохгvй сэтгvvл зvйн мэргэжлийн ёс зvйд огт нийцэхгvй зvйл юм.

Монголын vндэсний Телевиз /МVТВ/
Хоёрдахь шатны мониторингийн хугацаанд нэр дэвшигчийн vйл ажиллагаа болон тэдгээрийн талаархи байр суурийг харуулсан мэдээллийн цаг. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын хувьд 55%-аас 24% болтлоо ихээхэн буурсан байна. Гэхдээ тvvнийг ихэвчлэн эерэг буюу тєвийг сахисан байдлаар харуулсан, тvvгээр ч барахгvй бvх нэр дэвшигчдийн дотроос тэрбээр хамгийн их эерэг vнэлгээ авсан байна. Цаашилбал нэр дэвшигчдид єєрийн vзэл бодлыг сонгогчдод хvргэж эфирт шууд гарсан цагийн ихэнх нь Н.Энхбаяр оногдож байна. Нєгєє талаар, хоёрдахь шатны мониторингийн хугацаанд МVТВ-ээр Н.Энхбаярыг УИХ-ын даргын хувиар харуулах явдал ихээхэн багассан байна. Vvнтэй харьцуулахад эхний шатны мониторингийн хугацаанд УИХ-ын дарга болон нэр дэвшигчийн хоорондох ялгаа зарим тєрийн болон хувийн ХМХ-д ихээхэн бvрхэг байсныг хэлэх хэрэгтэй. Нэр дэвшигч М.Энхсайханы талаархи мэдээлэл 22%-аас 20% болж багассан бєгєєд ихэнхдээ эерэг буюу тєвийг сахисан байв. Хоёрдахь шатны мониторингийн хугацаанд МVТВ-д хамгийн их мэдээлэгдсэн нэр дэвшигч бол Б.Эрдэнэбат байсан бєгєєд эерэг буюу тєвийг сахисан мэдээлэл зонхилж 32%-тай байв. Мєн хугацаанд Б.Жаргалсайханы талаар мэдээлсэн байдал
Нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас бэлдсэн гэх бєгєєд мэдээллийн гол хєтєлбєрт оруулсан /Сонгууль -2005 гэсэн нэртэй/ булангаас бусад тохиолдолд нэр дэвшигчдийн сонгуулийн арга хэмжээ болон тэдний мєрийн хєтєлбєрийн талаар МVТВ маш бага мэдээлж байна. Vvгээр зогсохгvй хэлэлцvvлэг явуулах, vзэл бодлыг чєлєєтэй уралдуулан олон тvмэнд vйлчлэх vvргээ энэ телевиз биелvvлсэнгvй.

UBS телевиз
Є мнєх хугацааны мониторингтой харьцуулахад UBS телевиз нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажлыг хавьгvй илvv тэнцвэртэйгээр мэдээлжээ. МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаярын талаархи мэдээлсэн хувь огцом буурч 79%-аас 30% болсон. Энэ нэр дэвшигчийн талаархи мэдээ нь бvхэлдээ эерэг буюу тєвийг сахисан байсан бєгєєд тодорхой хэмжээний шvvмжлэлтэй зvйл гарч байв /эхний шатны мониторингд ийм байгаагvй/. УИХ-ын даргын хувиар Н.Энхбаяр UBS телевизээр 3 минут 12 секунд шууд мэдээлэгдсэн байна. Тvvний дараа хамгийн их мэдээлэгдсэн нэр дэвшигч бол БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан бєгєєд тvvний талаархи мэдээлэл 28 хувийг эзэлсэн ба гол тєлєв эерэг єнгє аястай байжээ. Бусад хоёр нэр дэвшигч буюу АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы талаархи мэдээлэл 22%, Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатын талаарх мэдээлэл 20%-ийг тус бvр эзэлжээ. UBS телевизийн зарим мэдээлэл нэг талыг барьсан байв.
Жишээ нь:
• UBS телевизийн 5-р сарын 1-ний 20:30 цагийн мэдээллийн хєтєлбєрт нэр дэвшигч Н.Энхбаяр Ерєнхий сайд байх vедээ дотоодын vйлдвэрлэлийг дэмжих талаар их зvйл хийсэн гээд харин М.Энхсайханы vед импортын гаалийн татварыг тэглэсэн нь улс орныг доройтуулж, ядуурлыг нэмэгдvvлсэн гэв. Энэ нь нэг талыг сєргєєр, нєгєєг эерэгээр харуулсан атлаа буруутгагдсан талын байр суурийг сонсоогvй байдлыг илтгэнэ.

• UBS телевизийн 5-р сарын 1-ний 20:30 цагийн мэдээллийн хєтєлбєрт сурвалжлагч хvмvvсээс ярилцлага авч Орост тєлсєн их єрийн талаар асуухад Н.Энхбаяр єрийн асуудлыг шийдэхэд их vvрэг гvйцэтгэсэн гэсэн дан эерэг хариултыг vзvvлээд, єєр vзэл бодол гарсангvй.

Ийгл телевиз
Ийгл телевизийн мэдээний нэвтрvvлгvvд сонгуулийн кампаний талаар vзэгчдэд хамгийн тэнцвэртэй дvр зургийг хvргэж байв. Мониторингийн дvнг харвал: АН-аас нэр дэвшигч М.Энхсайхан – 26%, БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан – 30%, Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбат 19%, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр 25% байна.Тус телевизээр бvх нэр дэвшигчдийн талаар мэдээлэл ерєнхийдєє эерэг мэдээлэл нь сєрєг мэдээллээсээ давамгайлж байгаа бєгєєд сєрєг талаасаа хамгийн их гарсан нь Н.Энхбаяр байна.

TV-5
TV-5 мониторингийн эхний шатанд тэнцвэргvй мэдээлж байсан байдал нь дахин давтагдав. Гэхдээ эхлээд МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаярт илvv талтай байсан бол одоо Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатыг илэрхий дэмжжээ. Тэрбээр тvvний талаар зєвхєн эерэг буюу тєвийг сахисан мэдээлэл, нэвтрvvлэг нийт нэр дэвшигчдийн цагийн 61%-ийг эзэлсэн байна. Тvvнээс гадна нэр дэвшигчдид єєрийн vзэл бодлыг сонгогчдод хvргэж эфирт шууд гарсан цагийн ихэнх нь буюу 18 минут 37 секунд Б.Эрдэнэбатад оногджээ. Тvvний дараа хамгийн их мэдээлэгдсэн нэр дэвшигч бол Н.Энхбаяр бєгєєд тэрбээр 17%-тай байгаа нь ємнєх мониторингтой харьцуулахад /47%/ эрс буурсан бєгєєд нийтдээ єнгє аяс нь эерэг буюу тєвийг сахисан байлаа. Vлдсэн хоёр нэр дэвшигч - М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нар 12% ба 10% тус бvр оногдсон байна. Тэдний талаархи мэдээллийн єнгє аяс бvхэлдээ эерэг буюу тєвийг сахисан байлаа.

• Сонгуулийн кампани эхэлснээс хойш нэр дэвшигч Б.Эрдэнэбат тус телевизийн “Монгол улсаа хєгжvvлъе” нэвтрvvлэгт гурван удаа оролцжээ. Эхлээд 4-р сарын 24-нд хувь хvн, бизнесмен гэдэг утгаар, дараагийн єдєр нь єєрийн мєрийн хєтєлбєрєє танилцуулж, мєн саявтархан 5-р сарын 4-нд нэр дэвшигчийн хувьд Дархан хотыг хєгжvvлэх талаар тус тус ярьсан байна. Одоогоор тvvнээс бусад нэр дэвшигч энэ нэвтрvvлэгт оролцоогvй байгаа.

• ТВ-5 мэдээнийхээ нэвтрvvлгээр Дэлхийн чєлєєт хэвлэлийн єдрєєр УИХ-ын дарга Н.Энхбаяр сэтгvvлчидтэй уулзсан тухай мэдээлэхэд Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн эвлэлийн ерєнхийлєгч /тус телевизийн захирал/ Д.Сарангэрэл тvvнд хадаг, сvv барьж сонгуулийн ажилд нь амжилт хvсэж байгаагаар мэдээлсэн

ТВ-9
Мониторингийн хоёрдахь шатанд TV-9 телевизийн vзэгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаар мэдээлэл илvv авсан хэвээр /36%/ байсан боловч тус нэр дэвшигчийг олон нийтэд танилцуулах явдал тvрvvчийн мониторингийн vеээс /69%/ ихээхэн буурсан байна. Н.Энхбаярын талаархи мэдээллийн дийлэнх нь тvvнийг эерэг талаас нь харуулсан болон тєвийг сахисан мэдээлэл байв. Мєн хугацаанд АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы талаар мэдээлэл хамгийн бага /17%/ байсан ба ихэнх нь тєвийг сахисан буюу эерэг мэдээлэл байв. Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатын талаар мэдээлэл 29%, БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханы талаар мэдээлэл 18%-ийг эзэлж байна.

• Тус телевиз 4-р сарын 25-н болон 5-р сарын 1-нд “Буян” компаний /нэр дэвшигч Б.Жаргалсайхан захирал нь байсан/ Марубени корпорацид тєлєх єрийн талаар шvvмжлэлтэй мэдээлсэн боловч нэр дэвшигчээс юмуу тус компаний тєлєєлєгчєє байр суурийг нь сонсоогvй байна.

• TV-9 телевизийн мэдээллийн гол хєтєлбєрт нэр дэвшигч М.Энхсайханыг Ерєнхий сайд байх vедээ импортын гаалийн татварыг тэглэж жижиг дунд vйлдвэрлэгчдийг хохироож байсан талаар хэлээд, харин Н.Энхбаяр Ерєнхий сайд байхдаа дээрх шийдвэрийг цуцалсанаар маш эерэг сайн зvйл хийсэн гэв. Буруу шийдвэр гаргасан М.Энхсайханы vгийг сонсгоогvй.

25-р суваг телевиз
АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы талаар сайн талаас нь мэдээлсэн ганц телевиз бол 25-р суваг байлаа. Vvний зэрэгцээ энэ телевиз нэр дэвшигч Н.Энхбаярын талаар хамгийн их сєрєг мэдээлэлтэй байв. Сонгуулийн кампаний єнгєрєгч хоёр долоо хоногт М.Энхсайханы талаархи мэдээлэл ихээхэн буурч 87%-аас 25% болсон байна. Гэтэл мэдээллийн цагийн єсєлт оногдсон Н.Энхбаярын хувьд энэ тоо 9%-аас 40% болжээ. Б.Эрдэнэбат /30%/ -ын талаархи мэдээ бvхэлдээ эерэг буюу тєвийг сахисан бол Б.Жаргалсайханыг /5%/ тєвийг сахисан буюу сєрєг талаас нь харуулсан байна.

Монголын Vндэсний Радио /МVР/
Монголын Vндэсний Радио нь сонгуулийн талаархи мэдээллийн цагийг дєрвєн нэр дэвшигчид хуваариласан байдлыг харвал: МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаар мэдээлэл 28%-аас 6% болтлоо буурсан бєгєєд мэдээллийн єнгє аяс нь гол тєлєв тєвийг сахисан буюу эерэг боловч сєрєг мэдээлэл бас байв. Нэр дэвшигч М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нар бараг ижил хэмжээтэй мэдээлэгдэж 31% ба 28% тус тус авчээ. Мониторингийн хоёрдахь шатанд МVР-гоор эерэг буюу тєвийг сахисан байр сууринаас хамгийн их яригдсан хvн бол Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбат /41%/ байв. Эерэг єнгє аястай мэдээллийн ихэнх хувь нэр дэвшигч М.Энхсайханд оногдсон байна.

• МVР-гоор сонгуулийн талаар мэдээлэхдээ эх сурвалжуудыг хачирхалтай байдлаар нэрлэж байв. Заримдаа “намын хэвлэл мэдээллийн алба”, зарим тохиолдолд “/манай/ тусгай сурвалжлагч”, бас ихэнхдээ хаанаас мэдээлснийг огт дурдалгvй мэдээгээ уншаад явдаг /5-р сарын 3,4,5,6-ны vдрийн 22:00 цагийн мэдээ/.

• Мэдээ гэхээсээ илvv суртал нэвтрvvлгийн чанартай магтаал нэвтрvvлж байна. Тухайлбал 5-р сарын 5-ны 22:00 цагийн мэдээгээр нэр дэвшигч Н.энхбаярыг Хэнтий аймаг зочлох vеэр Их Эзэн Чингисийн нутгаас 800 жилийн дараа тvрийн тэргvvн сонгогдох гэж байна гэж нэвтрvvлсэн /нэр дэвшигчийн ээж Хэнтий аймгийн Дадал сумын хvн учраас тэгсэн гэнэ/.

СОНИН
Мониторингид хамрагдсан сонинуудын хувьд аль нэг нэр дэвшигчийг дэмжсэн буюу эсэргvvцсэн байдлаар нэг талыг хvчтэй баримталсан мэдээлэл єгсєн хэвээр байна. Иймээс олон сонины нийтлэлийг уншиж байж л сонгуулийн кампаний талаар бодит ойлголттой болох нь.

Ардын эрх
“Ардын эрх” сониноор нийт нэр дэвшигчидтэй холбоотой нийтлэлийн зайны 36% нь АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы тухай байсан ба тvvнтэй холбоотой мэдээллийн эерэг єнгє аяс нь сєрєгтэйгээ тэнцvvхэн байлаа. Тvvний гол єрсєлдєгч МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаар мэдээлэл 27%-ийг эзэлж байгаа ба тvvний талаар сєрєг мэдээлэл нь эерэг мэдээллээс ялимгvй илvv байна. Vлдсэн хоёр нэр дэвшигчийн талаар гол тєлєв тєвийг сахисан буюу сєрєг мэдээлэл гарч Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбат 7%-тай ба БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханы талаархи мэдээлэл 30%-ийг эзэлжээ.

Єнєєдєр
“Єнєєдєр” сонины нэр дэвшигчтэй холбоотой нийтлэлийн 53% нь Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатад зориулагдаж єнгє аяс нь гол тєлєв тєвийг сахисан буюу эерэг байв. Мэдээлэгдсэн хэмжээгээрээ тvvний дараа орох нэр дэвшигч бол Н.Энхбаяр /36%/, тvvний ард М.Энхсайхан /14%/ байна. Б.Эрдэнэбатын тухай эерэг мэдээлэл нь сєрєгєєсєє илvvтэй байгаа бол бусад гурван нэр дэвшигчийн талаархи мэдээлэл vvний эсрэгээр байв.

Єдрийн сонин
“Єдрийн сонин” нэр дэвшигчтэй холбоотой єєрийн нийтлэлvvдийн 51%-ийг Н.Энхбаярт зориулсан боловч тэдгээрийн єнгє аяс нь тєвийг сахисан буюу сєрєг байна. Харин тvvний гол єрсєлдєгч АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы талаар бvхэлдээ тєвийг сахисан болон эерэг талаас нь харуулсан болон мэдээлэл нийт сонгуулийн нийтлэлийн 21%-ийг эзэлж байна. Бусад хоёр нэр дэвшигчээс Б.Эрдэнэбатын талаар илvvтэй /23%/ мэдээлсэн ба Б.Жаргалсайхан дєнгєж 9%-тай байна. Энэ хоёрын талаар тєвийг сахисан буюу сєрєг талаас нь мэдээлжээ.

Зууны мэдээ
“Зууны мэдээ” сонин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг хvчтэй дэмжсэн хэвээр байна. Тэрбээр нийт нэр дэвшигчдэд хуваарилагдсан талбайн 75%-ийг дангаараа эзэлж мэдэээлэл нь дийлэнхдээ тєвийг сахисан болон эерэг байна. Харин vvний эсрэгээр, АН-аас нэр дэвшигч М. Энхсайханы талаар мэдээлэл 15%-ийг эзлэж эдгээр нь ихэнхдээ нейтрал буюу сєрєг талын мэдээлэл байв. Бусад хоёр нэр дэвшигч болох Б.Эрдэнэбатын талаар мэдээлэл 2%, мvн Б.Жаргалсайханы талаар бичсэн мэдээлэл 8% тус тус байна.

ДVГНЭЛТ
Глоб Интернэшнл ТББ-аас явуулсан хэвлэл мэдээллийн мониторингийн хоёрдахь шатанд цуглуулсан мэдээлэл нь Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшигчдийг мэдээлсэн цаг, зай талбай болон мэдээллийн єнгє аясын хувьд нилээд ялгаатай байгааг олж илрvvлэв. Мониторингийн хоёрдахь шатанд /4-р сарын 23-наас 5-р сарын 6-ны хооронд/ телевиз, радиогийн ихэнх нь улс тєрийн хvчнvvдээс нэр дэвшигчдийн талаар илvv тэнцвэртэй мэдээлсэн байна. Гэхдээ энэ тэнцвэрт байдал нь мэдээ, мэдээллийн стандартыг сайжруулсны дvнд бус харин ажиглалт хийгдэж буй телевиз, радио болон нэр дэвшигчдийн хооронд євєрмєц гэрээ байгуулсан явдалтай холбоотой гэмээр харагдаж байна. Сонгуулийг мэдээлэхдээ тэнцвэртэй, шударга байх зарчмуудыг ХМХ-vvд нийт жигд хангаж чадахгvй байгаа талаар эхний vеийн ажиглатын маань хоёрдахь шатанд батлагдаж байгаа нь Монголын хэвлэл мэдээллийн хувьд дээрх байдал нь тvр зуурын vзэгдэл бус бодит хандлага юм гэдгийг харуулж байна. Хэд хэдэн ХМХ Монголын сонгогчдод эсрэг тэсрэг байр суурийг хvргэх vvргээ ихэнхдээ умартаж байгаа нь амьдрал дээр харагдаж байна. Сонгуульд єрсєлдєгчдийн vзэл бодлыг бvрэн дvvрэн мэдэх, тэдгээрт дvн шинжилгээ єгч сонголтоо хийх боломжийг сонгогчдод олгоход чиглэсэн хэлэлцvvлэг явуулах, vзэл бодлыг уралдуулах, маргаан зєрчлийг эрэн сурвалжилж тайлбарлах талаар олон тvмэнд vйлчлэх vvргээ Монголын ХМХ одоогийн байдлаар биелvvлж чадахгvй байна. Энэ байдал тууштай оршиж байгаа эсэхийг тодорхойлохын тулд бид сонгууль хvртлэх хугацаанд тоо баримтаа цуглуулах ажлыг vргэлжлvvлэх болно.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165660 
 Энэ сард:12572 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.