Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
   Төсөл болон хөтөлбөрүүд » Олон нийтийг чадавхижуулах » Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он

Хvний эрхийн хууль, эрх зvйн асуудалд

Доктор Ж.Амарсанаа

Хvний эрх гэж юу вэ?, хэзээ, яаж бий болсон бэ?
Эрх гэдэг нь хуулийн нэр томъёогоор авч vзвэл боломж гэсэн vг. Нийгмийн харилцаанд оролцож байгаа боломж, єєрєєр хэлбэл субьект. Субьект гэдэг нь хvн ч юм уу, албан газар ч байж болно. Хуулийн нэр томъёонд субьект байвал vvрэг байдаг. Тухайн тэр этгээдэд олгож байгаа боломжийг эрх гэж ойлгож болно. Мєн тухайн субьектэд олгож байгаа шаардлага ч гэж vзэж болох юм. Гэхдээ хvний эрх гэж яригддаг боловч хvний vvрэг гэж байдаггvй. Иймээс хvний эрх гэдэг томъёололд vvрэг гэдэг ойлголт хvн тєртэй харьцсан нєхцєлд л гарч ирдэг. Тєртэй харьцахад хvн иргэн гэдэг нэртэй болно. Иргэнд иргэний эрх, vvрэг гэж байдаг ч хvний эрх гэж байхгvй. Хvн сармагчнаас ч юм уу ямар нэгэн амьтнаас vvсч єнєєгийн тєрхєє олтол 600000 vе дамжсан гэдэг. Хvний эрх гэдгийг энэ л vеэс ярих зvйл. Харин энэ тухай цаасан дээр албан ёсоор буулгасан газар бол Англин парламент бєгєєд 1256 онд Хvний эрхийн тухай тунхаглал бичсэн байна. Тэр vеэс л хvний эрх гэдэг асуудал яригдаж эхэлсэн. Одоогийн бидний яриад байгаа хvний эрх гэдэг ойлголт нь 1700 оны vеийн томъёоллын нилээд хожмын хэлбэр. Тиймээс хvний эрх бол 300 гаруй жилийн настай нэр томъёо юм.

Францын хувьсгалын дараа Хvний ба иргэний эрх гэдэг нэртэй баримт бичиг гарсан. Хvний эрх гэдэг нь формацийн онолоор гарч ирсэн зvйл. Феодалын боол байсан хvмvvс дандаа объект болж худалдагдаж байдаг, боол байтугай боолын эхнэр ч худалдагдана. Иймээс обьект болж байсан хvмvvс хєрєнгєтний ардчилал, парламент ёс тогтонгуут хvн гэдэг ойлголтоо эрх гэдэгтэй холбон ойлгосон байна.

Хvний эрхийн тухай хоёр л vндсэн зарчим байдаг. Нэг нь англиас эхтэй, нєгєє нь Ромоос эхтэй. Манайх Ромоос эхтэйг нь дагадаг, єєрєєр хэлбэл, Ромоос Итали, Франц, Герман-Оросоор дамжин манайд орж ирсэн хуулийн тогтолцоог баримталдаг гэсэн vг. Монгол хууль гэж огт байхгvй, дээрх маягаар дамжсан хуулийг л хуулбарлаж авсан. Монголжсон хууль гэж ярьдаг нь бодит буй ойлголт юм. Хvний эрх гэдэг нь АНУ, Францаас дэлхийд тарсан нэр томъёо бєгєєд тодорхой улс тєрчидтэй холбоотой байдаг. /Ж нь: Кант ч гэдэг юм уу/ Тэр хvмvvс “…хэн нэг нь хvний эрхийг єгдєг юм биш. Хvн тєрмєгц л эрх нь хамт олгогддог…” хэмээх Тєрєлх эрхийн онол хэмээх зvйлийг анх гаргасан байна. Энэ тухай хуулийн аливаа номын хамгийн сvvлд л бичигддэг байжээ. Єєрєєр хэлбэл vvнийг хєрєнгєтний онолын шvvмжлэх урсгал гэж vздэг байсан. Гэтэл Тєрєлх эрхийн онол гэдгээр бол хvн эхээс мэндэлмэгц л хооллох, хувцаслах, парламентийн гишvvн байх, дээд боловсролтой байх, цагаачлах зэрэг бvхий л эрх нь хамт байдаг буюу бурхан багш хvнийг бvтээхдээ л эрхийг нь хамт заяадаг гэж vздэг. Yнэндээ энэ бол Христосын номлол юм. Энэ vзлээс ємнє хvн обьект ч болж байсан. Жишээ нь: Хамжлагын эзний тариачин бол тvvний обьект учраас эзэн обьщкьоо зарж ч болно. Тэр ч байтугай анхны шєнийн эрх гэж Ромын эрчvvдэд байсан. /эзэн нь хурим хийсэн эхний шєнє эхнэрийг нь шалгадаг байжээ/

Обьектийн эрх субъектив эрх болоод ирэхээр хvн болгон Субъекь гэсэн ойлголт болдог. Эртний Ромд хvн обьект болсон мєртлєє амьтныг субъектэд оруулж байсан тохиолдол ч бий. Жишээ нь: Италийн нэг шvvх 1465 онд гахайг авч хэлэлцээд цаазаар авч байсан. Учир нь худалдагчийг хvvхдээ хажуудаа тавьчихаад жимсээ зарж байтал хvvхдийнх нь хацрыг тэр идчихсэн байжээ.
Хvн боол болж, худалдагдаж, гахай субъект болж шvvх хурлаар орж шийтгэгдэж байсан. Энэ бvхнийг сєрж, Христосын vзэлд тулгуурласан тэрхvv тєрєлх эрхин тухай онол гарсан байна.

Хvний эрхийн тухай Монголд яригдах болсон нь
1992 оны Yндсэн хууль батлагдтал Монголчууд тєр хууль гаргаж, иргэн нь биелvvлдэг тогтолцоонд амьдарч байсан. Иргэнд ямар эрх єгєхийг тєр нь мэддэг байлаа. Жишээ нь: 1961 оны Эрvvгийн хуулийн эх орноосоо урвах гэмт хэрэг гэдэг зvйлд тєрийн эрх бvхий байгууллагаас зєвшєєрєл аван гадаадад яваад хугацаандаа эргэж ирээгvй л бол эх орноосоо урвасан гэмт хэрэг vйлдсэн гэж тооцдог байв. Єєрєєр хэлбэл тєрийн тогтоосон журам зєрчиж, эх орноосоо урвасан гэдэг заалтаар тагнуулын тєв газарт уг хvнийг барьж єгєх нь тєр иргэнийг хаана байхыг заасан болж байгаа юм.
Хvн єєрєє байгалиас заяасан эрхээ эдлэе гэхээр тєрийн тогтолцоо, хууль хоёр зєрчилдєж эхэлдэг тийм нийгэм байсан гэсэн vг.

Одоо манай хуулийн тогтолцоонд єєрчлєлт орсон.
Монгол улсын Yндсэн хуулийн I зvйлд хуулиа дээдэлнэ гэсэн заалт байдаг. Тєрийн байгууллагын vйл ажиллагааны нэг vндсэн зарчим бол хууль дээдлэх, єєрєєр хэлбэл тєр нь хуулиа дээдэлнэ гэсэн зvйл сонсогдож байгаа биз дээ. Тэгэхээр тєр нь хуулийнхаа дор орж байгаа хэрэг.

Ром, Германы тогтолцоо бол хуулиа дээдэлдэг, Англи, Америк бол хуулиа биш, эрх зvй гэдэг зvйлийг дээдэлдэг. Тэнд хууль гэж байдаггvй. џагаад гэвэл, хvн єєрийн тєрєлх эрхээ эдлэхийн тулд тєрийг єєрийнхєє дэргэд тавьж, тєртэй ижилт тvвшинд очжээ. Ингэхээр тєр vйлчилгээний албан газар болдог. Эрхээ эдлэхийн тулд тєрдєє vvрэг єгч сангийн яам, цагдаа, зах гэх мэт тєрийн vйлчилгээний газруудыг бий болгосон. Гэхдээ тодорхой тохиолдолд vйлчилгээний энэ газруудад хязгаарлалт тогтоох ёстой. Жишээ нь: тагнуулын албанд ажиллаж байгаад халагдсан албан хаагч гурван жилийн дотор гадаад улс руу гарахад хvрвэл зохих газраас зєвшєєрєл авч байж явдаг.

Ер нь эрхийг хэн нэг нь єгч, нєгєє нь авдаг зvйл биш. Гэхдээ эрхээ хэтрvvлж болохгvй. Жишээ нь: vг хэлэх, ярих эрх гээд хэн нэгнийг гvтгэвэл хуулийн хариуцлага хvлээдэг.

Хvний тєрєлх эрхийн тухай хєрєнгєтний онол Монголын Yндсэн хуулийн уриа лоозон болсон. Манай 1980-аад оны vеийн хэвлэлvvдэд Хvний эрх гэдгийг зєвхєн vзэл суртлын хэллэг болгон хэрэглэж байлаа. Жишээ нь: Вьетнамаас савраа тат гэх мэт сvржин хэллэгээр бичиж бусад оронд хvний рх зєрчигдєж байгаа тухай сурталчилж, хvний хэрэгт санаа зовж яриад байсан боловч єєрсдийн эрхийн тухай ярьж мэддэггvй байсан байна. Монгол улсын нутаг дэвсгэр дээр хvн биш иргэн л оршиж байсан.

1948 онд батлагдсан “Хvний эрхийн тvгээмэл тунхаглал”-ыг анх удаа 1988 онд “Yнэн” сонинд хэвлэжээ. Yгчилсэн орчуулга байдалтай байсан учир жинхэнэ утга нь гарч чадаагvй. Жишээ нь: “мирное шествие” гэдэг vгийг “энх тайвны жагсаал” гэж орчуулжээ. Уг нь тайван жагсаал гэсэн бол зохимжтой. Єєрєєр хэлбэл, буу зэвсэг барихгvй тайван жагсаал хийнэ гэсэн ойлголт. Гэтэл vvнийг тэр vеийн сэтгэлгээгээр “энх тайван” гэдэгтэй холбон ойлгож байсан. Энэ vеэс Монголд хvний эрхийн тухай гадаадын баримтуудыг орчуулан хэвлэж эхэлсэн юм. 1980-аад оны сvvлээс “Иргэд тєрийн байгууллагад гомдол гаргах тухай”, “Шvvх, прокурор, хэрэг бvртгэх, мєрдєн байцаах байгууллагын хууль бус vйл ажиллагааны талаар гомдол гаргах журмын тухай” гэх мэт хууль гаргаж эхэлсэн. 1961 оны Эрvvгийн хуульд хоёр жил шоронд суусны дараа гэм буруугvй гэдэг нь нотлогдвол гурван сарын цалин єгєх ёстой гэж заасан. Тєр алдаа гаргачихаад эргэж уучлалт гуйж буй нь энэ гурван сарын цалингаар л илэрч байсан юм.
1990-ээд оны vеэс тєр эргээд хариуцлага хvлээдэг болж, хvний эрх, эрх чєлєє гэдэг ойлголтод бага зэрэг ойртжээ. Тєр иргэнийг хохироосон бол учруулсан бvх хохирлоо нєхєн тєлєх болсон байна.

“Хvний эрх, эрх чєлєє” гэсэн бvлэг Yндсэн хуульд орсон. Бусад орны хуульд хvний эрхийн тєлєє заалт нь эхэндээ байдаг, харин манай хуулийн эхний бvлэг нь газар нутаг, мал сvргийн халдашгvй байдлын тухай, vvний дараа тєрийн байгууллагын тогтолцооны ємнє хvний эрхийн тухай орсон байна.
Монгол улс 1981 онд Хvний эрхийн конвенцид элсэн орсон боловч конвенцийн заалтаа биелvvлээгvй. Улс бvр энэ заалтуудыг яаж хэрэгжvvлж байгаагаа таван жил тутам НYБ-д тайлагнадаг. Гэтэл тэнд очоод манайхан худал ярьж, олон улсын гэрээгээр хvлээсэн vvрэг, монгол улсын хууль хоёр зєрчилдєж байсныг нууж байжээ.

Тэнд 13 хvнтэй комисс 1966 оны хоёр Пакт тухайн улсад яаж хэрэгжиж буйг асууна.
- Танайд хэдэн хvvхэд євчлєлєєр нас барсан бэ гэсэн асуултад
- Энэ бол манай улсын нууц
- Танайд улс тєрийн хоригдол бий юу гэхэд
- Тийм ойлголт байддагvй гэж жишээтэй. Гэтэл СнЗ-ийн тогтоолоор нутаг заадаг байсан нь цєллєгийн нэг хэлбэр бєгєєд Засгийн газрын ажил байв.

Хvний эрх гэдэг нь 1 кг гэдэг хvндийн тооцоог улс бvр мєрдєж буйтай адил, Олон улсын гэрээгээр баталсан нэг стандарттай байна гэсэн vг юм. Yvнийг улс бvр жигд хэрэгжvvлнэ гэж байхгvй. Жишээ нь: Yндсэн хуулийг боолвсруулж байхад АНУ-аас хуульч ирж, хичээл зааж, зєвлєлгєє єгсєн. Гэтэл АНУ-ын зарим мужид эмэгтэй хvнийг цаазаар авах ял vйлчилдэг. Манайд ийм заалт байдаггvйгээрээ АНУ-аас дэвшилттэй. Канадын хvний эрхийн мэргэжилтэн Эрvvгийн байцаан шийтгэх хуулийн талаар зєвлємж єгч, НYБ-ын Хvний эрхийн олон улсын конвенцийн заалттай зарим зvйлийг нийцvvлээч гэсэн нь цаазаар авах ялтай холбоотой асуудал байв. НYБ-ын Иргэний ба улс тєрийн эрхийн конвенцид жирэмсэн эмэгтэйг цаазаар авч болохгvй гэж заасан. 1966 оны Пактад эмэгтэй хvнийг цаазаар авах заалт байдаг, харин Монгол улсад эмэгтэй хvнд энэ ялыг хэрэглэдэггvйгээрээ конвенцийн заалтаас дэвшилттэй байдаг. Тэгэхээр Канадын зєвлєхийн заалт ухралт мэт харагдана. Лалын шашинтай улсуудын хуулиар хvн хэдэн ч эхнэртэй байхыг, тэр байтугай тэднийгээ худалдахыг зєвшєєрсєн байдаг. Эдгээр нь хvний эрхийн тухай ойлголт бол ерєнхий стандарт бєгєєд нэг ижил хэрэгжvvлдэг улс гэж байхгvйг харуулж байгаа юм.

Yр хєндєлтийн тухай ойлголт улс бvрт єєр байна. Эмэгтэйчvvд, хvvхдийн талаарх конвенцид эмэгтэй хvний
- хvvхэдтэй байх эсэх,
- хэдэн хvvхэдтэй байх,
- хvvхдийн хоорондох тєрєлтийн хугацааг эх єєрєє шийдэхийг зєвшєєрдєг.

Тєрєлтийнхєє хугацааг сонгож байгаа нь тухайн эмэгтэйд vр хєндєлт хийлгэх эрхийг олгож байна гэсэн vг. Гэтэл АНУ-ын Ерєнхийлєгч vvниг зєвшєєрч болохгvй гэсэн шаардлага тавьдаг. Энэ нь цаагуураа бас л эрх зєрчсєн асуудал юм. Хvний эрх гэдэг єєрєє харьцангуй ойлголт учир улс бvрт хvний эрхийн тунхаглал бvрэн дvvрэн хэрэгжинэ гэдэг бас л харьцангуй.

Монгол улсын 1973 оны Гэр бvлийн хуульд эмэгтэй хvний vvргийг эх байх, хvvхэд тєрvvлэх гэж заасан нь хvvхэд тєрvvлээгvй эмэгтэй хууль зєрчсєн хэрэг болж байв. Ингээд конвенцид нэгдэнгvvтээ энэ заалтыг хассан. Ер нь манай оронд хvний эрх жинхэнэ утгаараа хэрэгжих болоогvй байгаа нь олон зvйлээр илэрдэг. Жишээ нь. Ємгєєлєгчийг биеэ vнэлэгч гэж хэлж болно. Учир нь хvний 300.000 тєгрєгийг авчихсан учраас тухайн хvнд мэдээжийн зvйлийг мэдээгvй, хараагvй юм шиг бай гэж зааж єгдєг. Ємгєєлєл жинхэнэ утгаараа гарч ирэх болоогvйг харуулж буй энэ байдал тєртэй холбоотой. Учир нь шvvх эрх мэдэл нь хууль тогтоох, гvйцэтгэх засаглалаа дарангуйлж байдгаас ємгєєлєл сайн байх боломжгvй ажээ.
Одоо ертєнц дээр Англи эцэгтэй, Итали Ром эцэгтэй гэсэн эрх зvйн хоёр систем бий. Лалын шашинтай орнуудад шашин нь єєрєє эрх зvй болдог учраас 6666 зvйлтэй Коран судар нь хууль болж нийгэмдээ vйлчилдэг.

Манай орны хувьд хуулин хоёр чиглэл орж ирсэн нь амьдрал дээр будлиан vvсгэх vндэс болдог байна. Тєрийн байгууллагын хууль нь хуулиа дээдлэх чиглэлтэй /Оросоос орж ирсэн, Итали гаралтай/, бизнесийн хууль нь Америкийн чиглэлээр /Англи улс Америкийг колончлохдоо боловсруулсан хувилбар, эрх зvйг дээдэлдэг/ гарч ирээд монголын нийгэм хоёр єєр дугуйгаар явж байгаа гэдгийг бид сайтар бодолцох хэрэгтэй юм. Тєр нэг тогтолцоотой, бизнес нь єєр тогтолцоотой байж хєгжилд хvрч чадахгvй. Америк маягийн хууль манай оронд тєдийлєн тохирдоггvй. Энэ хэлбэр нь нийгмийн амьдралыг хуулиар биш шvvхийн шийдвэрээр зохицуулдаг. Жишээ нь: Манайд нэг сэтгvvлч хэн нэг хvнийг гvтгэхэд эрvvгийн буюу иргэний хуулиар шийдэгдэнэ. Тэнд бол шvvх хурлаар урьд ийм хэргийг шийдэхдээ баримталсан зарчмаар /1700 оны хэрэг гэдэг ч юм уу/ шийдвэрлэнэ. Энэ нь ойлгомжгvй, манай орны туршлагад нийцэхгvй хувилбар гэж тооцогддог.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:204468 
 Энэ сард:18531 
 Өнөөдөр:36 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.