Хvvхэд- хэвлэл мэдээлэл
Н.Болормаа /Монголын хvvхдийн эрхийн тєвийн дарга/
Манай улс Хvvхдийн эрхийн конвенцид элсэн орсон тав дахь орон. Манай байгууллага сvvлийн гурван жилд эрхээ хасуулсан, єєрєєр хэлбэл алдаж осолдсон хvvхдийг хvмvvжvvлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж осолдсон хvvхдийг хvмvvжvvлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж, тэнд хvvхдийн эрх хэрхэн хєндєгдєж байгаад судалгаа шинжилгээ хийж, хэд хэдэн асуудлыг хєндєж гаргасан. Харин энэ жилээс ажлын хvрээгээ арай тэлж, єєрт зvгт буюу, гэрэл гэгээтэй тал нь болох хvvхдийн боловсрол хvvхдийн єєрєє єєртєє эзэн байх, хvvхэд єєрсдийнхєє тухай ярьж, бичиж сурахад нь туслахад анхаарлаа чиглvvлэх зорилт тавиад байна.
Єнєєдєр олон зvйл дээр, олон талаар хvvхдийн эрх зєрчигдєж байгаа.
· Хvvхэд тєрєлтийн бvртгэлийн асуудал байна. Хvvхэд эхээс тєрvvт л нарийн бvртгэлд хамрагдах ёстой. Гэтэл vvнд маш хайнга хандаж, улс орны хvн амын данс бvртгэлд тусгахгvйгээр орхих, тєєрєгдvvлэх, будлиантуулах явдал гарсаар байна.
· Хараа хяналтгvй хvvхдийн тодорхой бvртгэл байхгvй. Одоо улсын хэмжээгээр хичнээн хvvхэд харж хандах хvнгvй, єлєн зєлмєн явж байна гэдэг ч тодорхой бус байна. Yvнийг цаг зуурын єнгєц тусламж, нэг удаа хооллох, хувцаслах тєдийхнєєр шийдэхийг хичээдэг нь туйлын хангалтгvй юм.
· Хvvхдийн боловсролын асуудал ч чанаргvй, сул дорой байна. Єнєєдєр манай дунд сургуулиудын сургалтын чанарт бодууштай зvйл олон байгаад сэтгvvлчид анхаарлаа хандуулах хэрэгтэй.
· Алдаж осолдсон хvvхдийн талаархи асуудал дээр ч анхаарах хэрэгтэй байна. Жишээ нь: хvvхдийн колонид 8-р анги тєгссєн хvvхдийн боловсролын гэрчилгээн дээр тухайн колоний сургуулийн тамга дардаг. Гэтэл энэ нь тэр хvvхэд хичнээн сайн засарч хvмvvжиж, сайн сайхан ажиллаж, суралцах гэсэн ч амьдралд нь насан туршийн хар толбо болж vлддэг. Yvнийг ч бид бодолцох хэрэгтэй. Нэг удаагийн осол эндлээс, магадгvй бvр томчуудын буруугаас болж алдсаны тєлєє бvх насаар нь сэтгэлийн шархтай явуулж болохгvй. Энэ бол хvvхдийн эрх онцгой зєрчигдєж байгаагийн нэг хэлбэр юм.
· Тахир дутуу хvvхдэд vзvvлэх тусламжийн талаар нийгмийн зvгээс тавих анхаарал маш муу байгаа. Єнєєдєр улсын хэмжээнд ганцхан байгаа Улаанбаатар хотын 29-р тусгай дунд сургуульд 530 хvvхэд сурч байна. Хєдєє орон нутагт vvнийг огт анхаардаггvй бєгєєд тахир дутуу хvvхдvvдэд зориулсан сургууль гэж байхгvй, тахир дутуу хvvхэдтэй эцэг эхчvvдэд улсаас vзvvлэх янз бvрийн хєнгєлєлт, тусламж огт байдаггvй. Тэр тусмаа тийм хvvхдийн сургалт, боловсролын асуудалд улсын ч, эцэг эхийн ч зvгээс анхаарахгvй байгаа.
· Насанд хvрээгvй хvмvvсийн хэргийг шийдвэрлэдэг хуулийн харилцаа маш муу, бvрхэг, сайн боловсроогvй байна. Хvvхдийг бvх л насаар нь колони дамжуулан, дараа нь томчуудын хорих газар луу шилжvvлээд байхад тэр хvvхэд нийгэм, олон нийтийг vзэн ядсан, хєндий тасархай хvн болж байгаа нь гарцаагvй.
· Хvvхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн сэтгvvлчидтэй болох нь нэн чухал. Тэд тєр засаг, олон нийтийн анхаарлыг хvvхдийн эрхийн асуудалд хандуулах хэрэгтэй байна. Гэхдээ сэтгvvлчид хvvхдийн эрхийн тухай аливаа асуудлуудыг хэвлэн нийтлэхдээ хvvхдийн асуудалтай холбоотой сэтгvvл зvйн болоод мэргэжлийн ёс зvйн эрхэм зарчмуудыг чанд баримталж байнга санаж явах хэрэгтэй.
|