Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
   Төсөл болон хөтөлбөрүүд » Олон нийтийг чадавхижуулах » Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он

Эрчvvд эхнэрээ алдахаас айхдаа зоддог

Тэр эмэгтэйн нэр Б. 36 настай. Дээд сургууль тєгсєх жилээ жолооч залуутай гэр бvл болж хvний амьдралд амсч болох аз жаргалыг эдлэн баярлаж явсан. Гэвч тэр сайхан єдрvvд бvсгvйн хувьд удаан vргэлжилж чадаагvй юм. Хvvгээ жаахан том болгоод ажилд оръё гэсэн яриа гарах бvрт нєхєр нь уурлаж загнана. Тэр ч байтугай мэргэжил мэдлэгээрээ дээрэлхлээ гээд бvх бичиг баримтыг нь ураад хаячихсан гэнэ. Аяыг нь олох гэж арваад жил оролдсон ч нєхрийх нь омог огт дарагдсангvй. Харин ч найз нєхєд гээд харсан болгонтой хардаж, зодож занчих нь зовлонтой. Амьдрал ийн vргэлжилсээр нэг л мэдэхэд орон гэртээ тогтох аргагvйд хvрчээ. Юм л бол ална тална хэмээн галзуу нохой шиг авирлах нєхєр нь хутга шєвгє эргvvлэн айлгана. євлийн хvйтэнд гэрээсээ хєєж гадаа хонуулах нь энvvхэнд. Олон удаагийн зодуурын шарх сорви болж vлдэнэ. Тvлэгдэж гэмтсэнээс гадна сэтгэлийн байнгын зовиуртай байсаар єєртєє итгэх ямар ч итгэлгvй болсон Б бvсгvйгээс тvгшvvр айдас салахаа байжээ.

Байнгын хэрvvл, зодооноос залхсан найз нєхєд, ах дvvс нь ч тэднээс аажмаар хєндийрч хааяа нэг vзэгдэх Б бvсгvйг єрєвдєхєєс хэтрэхгvй болсон гэнэ. Салъя гэхэд сургууль тєгссєнєєс хойш ажил хийгээгvй, хvний гар харж амьдарсан болохоор гурвын гурван хvvхдээ чирээд хаа очих вэ хэмээн нєхрийнхєє аяыг харж, хорвоог барахаас єєр арга алга. Нэг л цагт энvvний гарт амиа алдах байх хэмээн тэрээр уйлж сууна. Иймэрхvv гунигтай тvvх єнєєгийн нєхцєлд тун элбэг болсон мэт. Хичнээн олон бvсгvй гэр бvл, нєхрийн дарамтад хvчирхийлэлд єртєж, зодуур нvдvvрийн амт vзэж, хєх эрээн нvvртэй, гэмтэж бэртсэн эрхтэнтэй энэ яваа насыг элээхээр зvдэрч яваа бол. Гэтэл манай нийгмийн сэтгэлгээнд “Эр эмийн хооронл илжиг бvv жороол”, “Ходоод хагаравч тогоон дотроо” гэх хувиа хичээсэн vзэл ноёрхож байна. Гэр бvлийн дотоод асуудал бусдад хамаагvй гэсэн хэвшмэл ойлголт амь бєхтэй зууралдсаар нийгмийг бvрэлдvvлэгч гэр бvлийн асуудал цоожтой хаалганы цаана орхигдож байна. Нийслэл хотын хэмжээнд энэ оны эхний хоёр сарын хэмжээнд 12112 хvн эрvvлжvvлэгдсний 3521 буюу 29 хувь нь гэр бvлийхээ гишvvдийн амгалан тайван байдлыг алдагдуулжээ. Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулиар арга хэмжээ авхуулсан 75626 хvний ихэнх нь гэр бvлийнхэндээ агсам тавьдаг. Хvний амь нас, эрvvл мэнд, эрх чєлєєний эсрэг гэмт хэрэг 5825 гарсан нь нийт гэмт хэргийн 54 хувийг эзэлж байна. Гэр орондоо агсам тавьсан, эхнэр хvvхдээ зодсон этгээдvvд єдєрт хэдэн арваараа цагдаад хvргэгдэн ирнэ. Эрvvл болмогцоо номхон хvлцэнгvй болоод л яваад єгнє. Цагдаагийн мэдээллээс харахад ил хvчирхийлэл гэр бvл болон бусад хvрээнд нэлээд дээргvvр байгаа нь ойлгомжтой гээд бодохоор єнєєгийн монголын нийгэмд хичнээн эмэгтэй архичин нєхєртэй дарамтлуулж vйлээ vзэж явааг тооцоход бэрх.

Цагдаагийн байгууллагад нэг єдєр гэр бvлийн хvрээнд гарсан хэрэг зєрчлийн дуудлага бvх дуудлага мэдээллийн 17-25 хувийг эзэлдэг. Гэр бvлийн хvчирхийлэл нь хэн нэг хvний ганц нэг удаагийн санамсаргvй vйлдэл биш, тодорхой зорилгод хvрэхийн тулд тєлєвлєгдсєн ухамсарт vйлдэл гэдгийг судлаачид нотолсон. Чухамдаа хэн нэгнээс эдийн засгийн болоод эрх мэдлийн хараат байдалд оруулж, хvний єєртэй итгэх итгэл, ирээдvйд тэмvvлэх хvслийг байхгvй болгодог ноцтой vр дагавартай.

Эр хvн єрхийн тэргvvн. Тэгэхээр мєнгє олж, гэр бvлээ тэжээх ёстой. Энэ бол яах аргагvй аль ч улс, ямар ч нийгэмд байдаг л жам. Гэтэл монгол эрчvvд би тэжээгч учраас гол шийдвэрийг гаргах ёстой хэмээн муйхарладаг. Нийгэмд тогтоосон хєдєлмєрийн хувиарлалтад эрчvvд илvv хvч шаардсан ажлыг хийдэг нь эдийн засгийн хувьд давуу болгож байсан. Харин сvvлийн vед эмэгтэйчvvд боловсролтой болж, нийгэмд эзлэх байр суурь нь дээшилж, зарим талаар эрчvvдээс давуу болж ирсэн. Иймээс нєхрийн зvгээс єрхийн тэргvvн байх эрх мэдлээ алдахаас эмээх, асуудлыг хvч тvрэн шийдэх гэх нь элбэг болсон. Тэгээд ч зах зээлийн эдийн засгийн шилжилтийн vед гэр бvлээ ганцаараа тэжээх боломжгvй болж зарим талаас эрчvvдийн сэтгэлийг зовоож байгаа. Эр хvний vvрч явдаг ачааг даахгvй сэтгэлийн хат суугаагvйгээс ихэд бухимдаж, тvvнийгээ архи ууж гаргах нь нийтлэг болж байна. Нєгєє талаар нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтоор эр хvн шиг байж чадахгvй байгаагаа тэд єєрєєсєє нууж, хvч чадалтай эрх хvн гэдгээ хиймлээр харуулж байгаа нь хєєрхийлєлтэй. Тэгээд л нэр хvнд, хvндэтгэлийг хvчирхийллийн аргаар олж авахыг хичээх нь ихсэж байгаа юм. Гэтэл гэр бvлд гарч байгаа бэрхшээлтэй асуудлын гол буруутан нь ихэнх тохиолдолд эмэгтэйчvvд болдог. Єєрєєр хэлбэл муу л бол хойд талын хар овоохой гэгчээр эрчvvд эхнэр лvvгээ дайрч давшлан, “таашаал” авдаг. Эхнэр нь муу учир нєхрєє архи уухад хvргэдэг. Ааш муутай арчаагvй болохоор нєхєртэй зодуулдаг гэсэн эрvvл биш ойлголт нийгэмд давамгайлж “эхнэр нохой хоёрыг сардаа нэг зодож бай” гэх vзэлтэй хvмvvс ч элбэгшсэн. Гэмтэл согогын эмнэлэгт 1998 онд нийт 24055 хvн vзvvлснээс 3568 нь гэр бvлин хvчирхийлэлд єртєж гэмтсэн хvмvvс байсан. Эмнэлэгт хэвтэж эмчлvvлсэн хvний 80-аас илvv хувь нь эмэгтэйчvvд байдаг гээд тооцвол хичнээн ч бvсгvй заяа шаналж явааг хэн ч эс мэднэ. Тэднийг насны бvлгээр нь авч vзвэл 35-40 насныхан зодуурт єртєгсдийн 22.8 хувийг эзэлж байна. Гэр бvлийн хvчирхийлэлд єртєж, гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлvvлж байгаа хvмvvсийн 51.2 хувь нь нєхрєєсєє “жавтий” хvртэж энд ирсэн боловч гэр бvлийн хvчирхийлэл хvний хувийн нууцтай холбоотой байдаг учир тэр бvр vнэн зєв тоог гаргах боломжгvй.

Гэр бvлийн хvчирхийлэл дарамтад єртсєн эмэгтэйчvvдийн эрхээ хамгаалан хандах байгууллага vнэхээр цєєн. Монголын Улсын Vндсэн хууль болон бусад хууль тогтоомжид эмэгтэйчvvдийн эрх ашгийг хамгаалсан нарийвчилсан заалтууд байхгvй, ерєнхийлєн заасан тєдий л байна.

Эмэгтэйчvvдийн эрх чєлєє, нэр алдрын эсрэг vйлдэгдэж буй гэмт vйлдлvvдийг ерєнхийлєн оруулсан нь єнєєгийн шаардлагат нийцэхгvй нь тодорхой. Эхнэрийнхээ амь насанд заналхийлж байгаа нєхрvvд ямар ч ял зэмлэл хvлээхгvй єнгєрч байна. Удаа дараагийн vйлдэлтэй гэдгээр зарим нэгийг нь хуулийн байгууллагынхан Захиргааны хариуцлагын хуулиар арга буюу арга хэмжээ авч цєєн хэдэн тєгрєгєєр торгосон нэр зvvж явуулах нь єнєєгийн нєхцєлд тэднийг улам даврааж байна. Хэдэн тєгрєгєєр торгуулсан нєхєр нь аягvй бол мєнгийг эхнэрээрээ даалган, дарамтаа улам чангаруулна. Айсан эхнэр хvvхдvvд нь ааш аяыг олох гэж улам зvдэрч байдаг нь нууц биш. Нєхцєл байдал ийм ноцтой байгааг тєр засаг мэдэхгvй байна уу, мэдсэн ч мэдээгvй дvр эсгээд байна уу. УИХ-ын гишvvдийн 90 хувь нь эрчvvд учраас гэр бvлийн хvчирхийллийг эмэгтэйчvvдийн асудал, гэр бvлийн дотоод хэрэг гэж vздэг бололтой. Тэдний хэн нь ч эхнэрээ зоддоггvй, юугаар ч дутаадаггvй, эхнэр хvvхдээ дээд зэргээр энхрийлдэг биз. Энэ ч утгаараа гэр бvлийн хvчирхийллийн асуудлыг зохицуулах тусгай хууль байх шаардлагагvй, бусад хууль, ёс заншлаар зохицуулагдана гэж vздэг. Засгийн газраас Эмэгтэйчvvдийн байдлыг сайжруулах vндэсний хєтєлбєрт дэвшvvлсэн зорилтоо хэрэгжvvлэх, эмэгтэйчvvдийн эсрэг хvчирхийллийг бууруулах талаар хvлээсэн vvргээ биелvvлэх талаар дорьитой алхам тэр бvр хийхгvй байгаа. Иймээс энэ нь зєвхєн эмэгтэйчvvдийн тєрийн бус байгууллагууд тэр дундаа Хvчирхийллийн эсрэг vндэсний тєвийн ажил мэт санадаг юм болов уу даа.

Н.НАРАНБИЛЭГ

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:204471 
 Энэ сард:18534 
 Өнөөдөр:39 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.