Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
   Төсөл болон хөтөлбөрүүд » Олон нийтийг чадавхижуулах » Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он

Эмэгтэй хvн байх хамгийн наад захын эрхээ хєсєр хаях гэж vv?

Єнєєдєр манай улсад гадаадын хєрєнгє оруулалттай 500 гаруй компани vйл ажиллагаагаа явуулж байна гэвэл хэн ч гэсэн олзуурхах биз. Тэр тусмаа ажилгvйдлийн давалгаанд гуйвж байгаа бидний монголчуудыг энэ олон ажлын байраар хангаж байхад шvv. Энэ ч зvйн хэрэг. Гэвч гадаадын зуун хувийн хєрєнгє оруулалттай болон хамтарсан гэх оёдлын 53 vйлдвэртажиллаж байгаа ажилчдын 90 гаруй хувийг эзэлдэг охид бvсгvйчvvдийн маань хєдєлмєрлєх эрх, хєдєлмєр хамгаалалт, ажиллах нєхцєл ямар байдаг бол?

Монгол орон эдийн засгийн хєгжлийн хувьд буурай орнуудын тоонд ордог бєгєєд олон улсын зvгээс дэмжлэг vзvvлэх зорилгоор буурай орнуудын экспортод гаргаж буй бараанаас худалдааны татвар авдаггvй. Єєрєєр хэлбэл хєгжил буурай Монгол оронд бизнесийн асар том уурхай байна гэсэн vг. “Монголд vйлдвэрлэв” гэсэн шошго л єчнєєн мєнгє. Нєгєєтэйгvvр ажиллах хvчийг эндээс хамгийн хямдаар олж болно. Бусад оронд хэдэн мянган доллараар хийгдэх ажлыг ердєє л жар, далан мянган тєгрєгєєр хийчихээд “аймаар єндєр цалин авлаа” гэцгээх нь мєн л ядуу буурайгийн хар гай.

Тэд єдєрт 12 цаг, бvр хонуутаар ч ажилладаг

Эдгээр vйлдвэрvvдийн бараг тогтсон журам гэвэл єглєє найман цагаас оройн 20 цаг хvртэл ажиллана. єдєрт нэг цагийн зарим vйлдвэрт гучин минутын завсарлагатай. Хонуутаар ажиллах нь ч нэн элбэг байдаг. “контейнер ирлээ” гэх нь”дайн ирлээ” гэдэгтэй агаар нэгэн. Компанийн эрх ашгийг хєсєрдvvлчихгvйн тулд юун нойр хоолоо бодох мантай. “Сэлэнгэ нитинг” сvлжмэлийн vйлдвэрийн ажилчин ажилд ороод 28 хонохдоо ганц л єдєр амарч vзсэн. “Тэмvжин менч” vйлдвэрийн ажилчин долоо хоног тасралтгvй єдєржин, шєнєжинажилладаг. “Сvлжмэл-2” vйлдвэрийн ажилчин арав хоногийн хоёрт л гэртээ харьж унтдаг. “Санли” vйлдвэрийн ажилчид бямба, ням гаригт байнга ажилладаг гэхчилэн тоочоод байвал хэдэн ч хуудас дvvргэж болно.

Тэд хєдєлмєрлєх эрхийн анхан шатны мэдлэггvй

Найм, аравдугаар анги тєгссєн охид сургуульд орох, ажлын байр олохынтулд, хєдєєнєєс ирсэн, амьдрал ахжй буурайгаас ямар ч хvнд байдлыг тэвчээд хэдэн тєгрєг олохоос єєр аргагvй 20-оод насны энэ охид хvн тэр тусмаа бvсгvй хvн ямар эрх эдлэн хєдєлмєрийн харилцаанд ордогийг гадарладаг ч vгvй. Ихэнх нь ажилд орохдоо хєдєлмєрийн гэрээ байгуулсан гэж ярьж байв. Гэхдээ ямар заалттай байсан,тэр заалтын дагуу юу шаардах эрхтэйгээ огтхон ч санахгvй байлаа. “Монсамик” vйлдвэр хєдєлмєрийн гэрээ байгуулахдаа єдєртнаймаас илvv цаг ажиллуулахгvй гэж тусгасан хэрнээ 12 тvvнээс илvv цаг ажиллуулахдаа “Та нар цаг хугацаандаа багтаж нормоо биелvvлж чадахгvй байна” гэж тайлбарладаг байна. “Диорва Монгол” vйлдвэр хаяин сайхан хvмvvнлэг, энэрэнгvй, ардчилсан дvрэм журам боловсруулаад ханан дээрээ хадсан боловч энэ нь зєвхєн англи, хятад хэлээр, худалдааны тvнш америк ноёдоо vзvvлэхийн тулд шvv дээ. Ажилчны эрх ашгийг хамгаалах, шинэ хєдєлмєрийн хуульд заасан хамтын гэрээ гэгч аль ч vйлдвэр дээр байдаггvй. Цєєн тооны vйлдвэрт vйлдвэрчний эвлэл байдаг гэх боловч тэд мєн л цаад эздээсээ цалинждаг тулямарч дорвитой арга хэмжээ авах билээ. Манай эрхэм vйлдвэрчний эвлэлийн байгууллагууд энд тэндхийн тєсєл, уулзалт, семинар, концерт бодож суухаас биш тэднийзvг хараа сунгах зав даанч байхгvй.

Тэд загас мэт дуугvй байх ёстой

Хэдэн ногоон атгаад “хамтарсан” нэр зvvж, єєрийн нэртєр, улс орон, эх орон нэгтнvvдийнхээ хєлс хєдєлмєрийг худалдчихсан нєгєє монгол ноёд ажилчдын зvг даанч нэг тоож харахгvй. Ажилчдын амьдрал ахуй цалин хєлс, хєдєлмєрийн нєхцєл байдал тvvнд ердєє ч падгvй. Харин мастер, боловсон хvчин зэрэг (мєн л хэдэн доллар авдаг) харь эздийн vнэнч туслахууд. Ажилчдын “ам хамхиулах” том vvрэг хvлээсэн байдаг. Ямарч ажилчин vг сєрєх эрхгvй. Уулзаж ярилцсан ажилчдын дотор дєрєв таван vйлдвэр дамжсан охид цєєнгvй байлаа. Тэднийг хэл амаар доромжлох, харааж загнах явдал байнга тохиолдоно. Єдєр болгон шахуу шинэ ажилчин ирсэн байдаг. Хэд хоноодл алга болдог. Бодвол эдний боловсон хvчин хамгийн завгvй байдаг бололтой.

Тэд євдєх, жирэмслэх эрхгvй

Зарим vйлдвэр ажилчид зарлаж авахдаа “жирэмсэн хvн авахгvй” гэж заадаг гэнэ. За энэ ч яах вэ дээ гэхэд ажиллаж байсан эмэгтэйчvvдээ жирэмсний амралт авахад ямарч мєнгє тєгрєг єгєлгvйгээр зєнд нь хаядаг vзэгдэл бас л элбэг. “Та нар євдєж болохгvй, євдсєн бол ажлаас халагдсан гэж бодоорой” гэж хэлдэг эзэд ч байдаг аж. Хоногт ганцхан удаа хооллож 2-3 цаг суугаараа нvдний хор гаргасан болоод долоо хоногийн турш тасралтгvй тачигнасан дуу чимээнд оёдлын машины ард сууж байгаа тэд яаж эрvvл байх юм бэ. Одоо биш ч гэсэн арван жилийн дараа эрvvл мэндэд нь хэрхэн муугаар нєлєєлєх нь тодорхой. Тэд гагцхvv залуу насны ааг, дахин давтагдашгvй алтан vеэрээрээ л энэ бvхнийг давж байгаагаа єєрсдєє ч vл мэдэнэ.

Нэг єрєєнд арваад хvн байрладаг

Цєєн vйлдвэрvvд єдєрт нэг удаа ажилчдаа vнэгvй хооллоно. Ихэнх нь єдєрт 200-300 тєгрєгийг хоолны мєнгє болгож олгоно. Єдєрт нэг гєєхий, варений шилээр нэг хар цай, эвсэл ганц аяга бантангаар єдрийн хоол аргацаадаг vйлдвэрvvд ч бий. Бvтэн арван хэдэн цаг тасралтгvй ажиллах хооронд шvv дээ. “Тэмvжин менч” зэрэг vйлдвэрvvд хонуутаар ажилласан ч хооллодоггvй. Зарим vйлдвэрvvд хєдєєнєєс ирсэн охидыг байр орон сууцаар хангана гэж ажилд авдаг. “Санли” vйлдвэр ажилчдынхаа байрны нэг єрєєнд арваад хvн байрлуулж байрны хєлсєнд сард12 мянган тєгрєг авдаг аж. Vvнээс гадна оёдлын vйлдвэрvvдэд даавууны тоосжилт гэж уушигны бронхит євчний эх vvсвэр байдаг аж.

Сард 5000 тєгрєгийн цалин авах ч байдаг

Анх ажилд авахдаа 100-110 мянган тєгрєгєєр цалинжуулна гэж зарладаг vйлдвэрvvд олон. Ийм зарлалын дагуу “Сэлэнгэ-Нитинг” vйлдвэрт орсон оюутан охин “Би сургалтын тєлбєрєє олох гэж энд ирсэн юм. Гэтэл ороод сар болж байхад нэг ч тєгрєгийн цалин байдаггvй. Сураг сонсвол 10-20 мянган тєгрєг олдох бололтой” хэмээн ярьж байлаа. “Айтест” vйлдвэрийн ажилчдаас арван мянган тєгрєгийн цалинтай хvмvvс бишгvй олон гэнэ. Бvр сард таван мянган тєгрєгавах ч бий. “Тэмvжин менч” vйлдвэр 24 цагаар шахам тасралтгvй ажилладагажилчид 60 мянган тєгрєгийн цалинтай. Vvнээс нэлээд мянгыг нь шимтгэлд тєлдєг. “Элемешн” vйлдвэрийн ажилчид гурав дєрвєн сараар цалингvй ажиллаж байтал босс нь солигдож урьдын цалин олгогдоогvй.

“Илvv цагаар ажиллуулсан тохиолдолд дундаж цалинг хоёр дахин бодож олгоно” гэсэн хєдєлмєрийн хуулийн заалт энд мєн л хєсєр хаягджээ. Илvv цагийн мєнгийг ихэнх vйлдвэрvvд єгдєггvй. “Санли” vйлдвэр ням гаригт ажиллуулан 1000 тєгрєг, “ДиорваМонгол” vйлдвэр орой 18 цагаас хойш ажиллуулахдаа 300 тєгрєг олгодог аж. Vйлдвэрийн зvгээс “хийж чадвал авч чадна” гэсэн зарчмаар ажилчдын урам зоригийг сэргээх боловч ачир дээрээ 100 мянга гаргаж авдаг хvн тэр бvр ховор “Монсамик” зэрэг vйлдвэрт 50 мєнгє, нэг тєгрєгийн шнэлгээт дамжлага бий. Єглєє наймаас орой 20 цаг сууж ажиллахдаа 300 тєгрєгийн ажил хийгээд гардаг гэж охид ярьж байлаа. Нийт vйлдвэрvvдэд байдаг ажилчдын хєдєлмєрийг хууль бусаар “саадаг” нэг арга бол байнгын халаа сэлгээ. Сар гаруй ажиллаад нэг ч тєгрєг авалгvйгээр халагдах эсвэл автобус хоолны мєнгєнд баахан “шатаад” тэвчээрээ баран гарах явдал юм. Vнэхээр ч Тєв аймаг, Налайхаас, хотын захын хорооллуудаас ирдэг амьжиргааны тєвшин дорой эдгээр ажилчдад автобусны мєнгє олно гэдэг том даваа.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр vйл ажиллагаа явуулахаар лиценз авсан ямарч байгууллага тус улсын хуулийн дагуу ажил vvргээ гvйцэтгэх ёстой. Оёдлын хэдхэн vйлдвэрээр жишээ татахад лав хєдєлмєрийн хуулиас хол хєндий байдаг нь тодорхой болов. Тэгвэл энэ шєнийн цагаар ажилладаг баар цэнгээний газрууд, гадна дотны компаниудад ямар журам vйлчилдэг бол? Хєдєлмєрийн хууль арай тєсвийн байгууллагынханд зориулагдаж гарсан юм биш биз ээ. Жирэмсэн, 0-2 насны хvvхэдтэй эхчvvд, мєн эх болохоор бэлтгэгдэж буй охид маань бvтэн долоо хоногийн турш оёдлын машины ард суухдаа хєсєр хаясан эмэгтэй хvн байх наад захын эрхээ хаанаас олж авах вэ?
Д.Оюунчимэг

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:204468 
 Энэ сард:18531 
 Өнөөдөр:36 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.