Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
   Төсөл болон хөтөлбөрүүд » Олон нийтийг чадавхижуулах » Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он

Хvvхдээ хvчирхийлэн дарамталснаар ирээдvйн хvчирхийлэгчийг тєрvvлж байгаа юм биш vv

Хvvхдийн эрх гээд ярихаар Танд хэтэрхий єрєєсгєл санагдаж магадгvй. Тэр дундаа хvvхэд хvмvvжvvлэх манай ардын уламжлалд хэзээ ч тэднийг дур зоргоор нь байлгах, толгой дээрээ гаргахыг тэвчдэггvй.
“Хайр нь дотроо хал нь гаднаа”, “Хайртай хvvхдээ халтай євєє” гэх зэргээр ямагт даруулгатай, эцэг эх, ахмад насны сургаал заавраар єсгєхийг чухалчилдаг. Vvнийг буруутгах аргагvй. Гэхдээ энэ удаад буруу хэрэг хийсэн хvvхдийг эцэг эхнв хонгон дээр ньбайлгаад авдгаас арай єєр зvйл таны анхаарлыг хандуулах гэсэн юм.

Хvvхэд хорвоод ирээд тун удаагvй, сайн муу, болох болохгvйг тэр бvр ялгаж амжаагvй, бие даан амьдрах чадвар мєхєс тэр бяцхан иргэд иргэд бусдын хайр халамж бvхий амар амгалан орчинд єсєн бойжих тєрєлхийн эрх эдлэнэ. Тєрмєгц тvvний ээж аав, ойр дотныхон, бvр цаашлаад хvлээж авсан улс гvрэн ийм эрхээр хєнгєх vvрэг хариуцлага хvлээдэг байна.

Тэгвэл єнєєгийн монголын бяцхан vрс энэ эрхээ бvрэн эдэлж чаддаг уу? Та тэнэмэл гэгдэх хэдэн жаалын тухай бодох вий. Тvр хvлээгтvн. Юуны ємнє Улаанбаатар хот болон хєдєє орон амьжиргааны янз бvрийн давхаргын 13-19 насны 1131 хvvхэд хамрагдсан судалгааны дvнгээс жишээ татъя. Эдгээр хvvхдийн 55.8 хувьньбусдын дарамтад єртдєг гэсэн хариулт єгчээ. Зєвхєн энэ мянга гаруйхан хvvхдээс 125 ньзодуулж бэртсэн, 216ньайлган сvрдvvлэлт, заналхийлэлд єртєж байдаг, 138 нь бусдад гvтгvvлж хэл амаар доромжлуулж байдаг, 45 нь хорьж цагдуулдаг, 33 нь гэрээсээ хєєгддєг, 53-ыгньхоол хувцасаар гачигдуулдаг, 13-ыгнь хvчээр бэлгийн харьцаанд татан оролцуулдаг нь илэрсэн байна. Мунаг тачаалаа барьж чадаагvй эрсийн хvчирхийлэлд автсан 393 хvvхдийг Халдвартын клиникийн ДОХ, БЗХЄ-тэй тэмцэх тасагт vзлэгт оруулж vлдсэн 140 хvvхэд буюу 35.6 хувь нь євчин авсан нь илэрчээ. Мєн таван хvvхэд хvчингийн хэргийн улмаас жирэмсэлсэн байв.

Эдгээр хvvхдvvдийн 94 хувь нь арваас доош насны хvvхдvvд байсан батэрдундаа 0-3 насны арван хvvхэд єртсєн гээд уншигч та бод доо. Ийм балчир амьтдыг тийм бузар замаар доромжлон гутааж байдаг тэр хvчирхийлэгч нь лав адгийн шаар, насаараа шоронд хатсан хvний оронцог байсан биз хэмээн таны хараах нь тvмэн зєв. Хамгийн харамсалтай нь эдгээр хэргийн 43.5 хувь нь гэр бvлийн хvрээнд ах, авга, нагац, хамаатан, хойд эцгийн, тэр бvv хэл тєрсєн эцгийн гараар vйлдэгдсэн байна гэвэл та яах вэ. Тэд араатан ч биш, арчаагаа алдсан архичин ч биш та бидний дунд мєр зэрэгцэн алхаж яваа жирийн л иргэд. Тєрсєн болон хойд эцгvvд ихэнх тохиолдолд архи уугаагvй эрvvлээрээ ийм хэрэг vйлддэг байна.

Судалгаанд хамрагдсан 1131 хvvхдээс 12 нь ийм маягийн хvчирхийлэлд автдаг гээд бодвол цаана нь хичнээн олон балчир охид тачаалын хэрэгсэл болж тэр тусмаа тєрсєн эцгийнхээ гарт чичирч суугаа бол. Хvvхдийн эсрэг хvчирхийлэл. Энэ нь маш нууцлаг, зєвхєн цоожтой хаалганы цаана байдаг далдзvйл юм. Тэдтомчуултай адил єєрийгєє хамгаалах, ийш тийшээ зарга мэдvvлэх чадваргvй билээ. Хэрээс хэтэрсэн тохиолдолд зарим нь бvр амь насаа алдсан хойно л цагдаагийнханд мэдэгдэнэ.

ЄНГЄЦ ХАРАХАД-1

Ядуурал
Нийгмээрээ ядуурлын хар тахалд автаж, єрх гэрийн орлого хомсдсоноос байнгын уур цухал, бухимдлын байдалтай аж тєрцгєєдєг болсон нь гарцаагvй хvчирхийллийн нэгэн эх vvсвэр юм. “Муу муудаа жанжин” гэдэг шиг єєрийн бvтэлгvйтэл, vгvйрэл, мухардлаа єєдєсхєн жаахан vрсдээ гаргаж кайф авдаг эцгvvд энэ нийгэмд тун олон.

...Єєрт нь ямар нэгэн юм таалагдахгvй бол аав маш их уурлаж ээжийг бас биднийг зоддог. Хоол идэхээр “Сорж идэж байна, их идэж байна” гээд толгой руу аймаар чанга нясалдаг. Заримдаа маш их хоол аяганд хийж дээрээс нь зєндєє давс, перец хийгээд “Одоо чи бvгдийг нь ид” гэдэг... Хvчирхийллийн эсрэг тєвийн байранд ирсэн хvvхдийн ярианаас...
...Аав гэрт ирээдхоолгvй байвал маш их уурладаг. Бид нарыг зодож “Зулбасганууд, та нарыг тэжээх гэж ”хамаг юмаа барлаа. Явж хоолны мєнгє олж ир” гээд харанхуй шєнє ч хамаагvй хєєж гаргадаг. Хvчирхийллийн эмгэнэлт тvvхээс
“Таван настай хvvгээ зодсоор байгаад аллаа”, “11 настай охиноо хvчирхийлээд хєнєєчихжээ”, “Хvvхдээ яг мах гардаг шиг гал дээр барьж тvлсэн гэнэ” гэсэн дотор муухай оргим аймшигт мэдээнvvд єдєр бvр гарсаар. Хvн ядуурахаараа, єлсєхєєрєє араатан болчихдог гэж vv? Vгvй ээ, биш юм. Чоно ч гэсэн бэлтрэгээ хоол олж тэжээдэг биз дээ.

ЄНГЄЦ ХАРАХАД –2

Архидалт

Шинэ мянганы эхлэлийг монголчуудын хувьд архидалтын эрин vе гэж хэлж болно. Монголд ирсэн гадаадын ямар ч иргэн эхлээд “Танайх ямар сайхан єргєн уудам нутагтай юм бэ”, дараа нь “Пєєх та нар чинь архийг яг ус шиг уудаг юм аа” гэж уулга алдахыг бид “бахархан” сонсдог. Аманд орохдоо алтан шумуул байсан энэ идээ амнаас гарахдаа арслан бар болж, арслан барын омог хилэн мєн л гэрт нь бvлтийн эмээн хvлээх гэм зэмгvйхэн vрсийнх нь толгой дээр буух.
...Аав согтуу л ирэх юм бол буруутайч байсан буруугvй ч байсан бvгдийг нь зоддог. Юм индvvдэж байсан эгчийн гарыг халуун индvvгээр дарчихаж байсан. Аавыг хэзээ согтуу ороод ирэх бол гэхээс айдас хvрч хаалга дуугарах, хєлийн чимээ гарах бvрт давхийн цочдог...
Мєн л хvчирхийллийн эмгэнэлттvvх ингэж єгvvлнэ.
Эцгийн дарамтад байдаг хvvхдvvдийн 37 хувь нь аав архи уухаа боливол хvчирхийлэл арилж магадгvй гэжээ. Архи хvний наад захын хэв журмыг алдагдуулж солио гажуу болгох нь бий. Язгуурын зєв боловсон хvмvvжилтэй, ёс суртахуунтай бол архи уулаа гээд догшрон цамнах нь юу л бол. Бид хэдий болтол муу муухай бvхнээ архи, ядуурал хоёр руу чихэж суух вэ. Хvнд бvхий vйлдлээр нь дамжин єєрийг нь илэрхийлж байдаг тєрєлхийн нэг юм баймаар сан даа.

ТУНГААН БОДОХОД –1

ХАЙР
Аав нь архи уудаг, гэрт нь идэх хоолгvй болохоор л хvvхдvvд гудамжинд гараад тэнэж эхэлдэг гэвэл том эндvvрэлболох биз. Бусдын дарамтад єртєн бие сэтгэлийн зовиур амсахаас ч илvv хvvхдэд хайрлагдахгvй байх гэсэн хамгийн хэцvv зvйл бий. Юу гэвэл тэд бие даан амьдрах чадваргvй, ямагт бусдын хайр халамжийг эрэлхийлж байдаг шvv дээ. Ээжийнхээ ч юм уу, аавынхаа євєр дээр суугаад эрхлэн тоглох нь тэдэнд ямарч амттай хоол, сайхан эд зvйлсээс илvv сэтгэлийн ханамж, эрч хvч єгдгийг хэн ч гэсэн хэлvvлэлтгvй мэднэ. Хичнээн ядуу ч эцэг эх нь хайрладаг бол хормойноос нь чаргууцалдаад л явж байх шvv дээ. “Намайг сонсоосой, надад анхаарал халамж тавиасай” гэсэн туйлын хvсэл хэрэгцээ тэдэнд бий. Хэдэн жилийн ємнє хамт ажилладаг сэтгvvлч маань хог тvvж амьдардаг гэр бvлийг сурвалжилсан тухайгаа ярьж байсан. Эхнэр нь хамт явж хог тvvлцье гэхэд “Дуугvй бай чи, чамайг би тэжээхтэйгээ байна” гэж тун сэтгэл хангалуун єгvvлж суусан гэдэг. Хайр байвал гуйлгачин ч гэсэн уаргалтай биш vv.

ТУНГААН БОДОХОД-2

ЁС СУРТАХУУН
“Соёл иргэншлийг цэгнэх хэмжvvр нь аварга том хотууд ч бус харин тэр улсын хvмvvжvvлсэн хvний тєрх аран шин байдаг” гэж Америкийн улм тєрийн зvтгэлтэн Эмерсон бичиж байжээ. Саяхан 11 настай охиноо хvчирхийлээд хєнєєчихсєн эцгийн тухай хэвлэлийнхэн бичихдээ мєн л архи хэрvvл хоёрт нялзаагаад єнгєрчээ. Биш ээ, цаана нь ёс суртахуун гэж асар том юм бий. Энэ нь эмэгтэй хvнийг эртнээс нааш эд хэрэгсэл мэт vзэж ирсэн бvдvvлэг “уламжлал” сайхь эрийн толгойд амь бат зууралдсаар байгааг гэрчилнэ.
Бусдад дарамтлуулж харцандаа гунигтай єсч байгаа эдгээр хvvхдvvд том болоод ямар ээж аавууд болцгоох бол? Ээж аавынхаа арга барилаар орохыг vгvй гэх газаргvй.
“Хэрвээ би том байсан бол ээжийгээ ємєєрєєд аавтай зодолдох байсан. Даанч би жижигхэн л дээ”
Есєн настай хvvгийн яриа
Єєрийг нь, ээжийг нь зоддог аавдаа харгис хэрцгий хєндєх гомдлын оч тvvний бяцхан зvрхэнд аль хэдийн асчээ. Юу юуны туханд хvрэлгvй хvч хэрэглэж болдог, эмэгтэй хvн хvлцэнгvй дорд байдаг хэмээсэн санаа ирээдvйн єрхийн тэргvvнд хvсээгvй ч гэсэн ааваас “уламжлагдана”. Хvчирхийллийн гинжин урвал ийнхvv хєвєрсєєр.

Хvvхдийн эсрэг хvчирхийллийг хэрхэн арилгах вэ гэдэг мєн л хэцvv. Ямар ч хууль дvрэм гаргаад тэр олон цоожтой хаалганы цаана хvрч vйлчлэх нь юу л бол. Судалгаанд оролцсон хvvхдvvд гэрээсээ явбал, эцэг эх ажилд орвол, архи уухгvй бол, насанд хvрч бие даавал гэхчлэн хvчирхийллийг арилгах арга замыг єєр єєрийнхєєрєє нэрлэжээ. Миний бодоход ёс суртахуунтай иргэн байх хvн бvрийн идэвх чармайлт, vр хvvхэдтэй болсон хэнд боловч хайр халамжаар дутаалгvй єсгєх эцэг эхийн vvрэг нэн чухал санагдана. Хvvхэд бидний ємч хєрєнгє биш. Тэд бие даасан хvмvvс. Тэднийг ойлгож сонсох юмсан.
Д.Оюунчимэг

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:204468 
 Энэ сард:18531 
 Өнөөдөр:36 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.