Хvvхдийн тэтгэврийн тєрийн сан байгуулъя
Гэр бvл салалт сvvлийн жилvvдэд эрс єсч, єрх толгойлсон эмэгтэйчvvдийн тоо “гэрлийн хурдаар” нэмэгдэх боллоо. Vvний уршгаар эцэггvй хvvхдvvдийн эрх ашиг улам бvр хохирч байна. Ялангуяа тэтгэвэр тэтгэмжийн асуудал бараг мартагдсан гэхэд хилсдэхгvй болов уу. Тєвлєрсєн системийн vед гэр бvлээсээ салсан нєхрийн цалингаас нь хvvхдийн тэтгэврийг шууд суутгаад авчихдаг байсан. Харин ємчийн харилцааны олон хэлбэрт шилжсэн єнєєгийн нийгэмд энэ арга барил бодит байдалд нийцэхгvйд хvрч байна. Тєсвийн тоотойхон хэдэн байгууллагын хvрээнд л энэ механизм алдаг, оног vйлчилж байна. Пvvс, компани, аж ахуйн нэгж, хувийн сектор, гадаадад хєдєлмєр эрхэлж буй болон ажилгvй эрчvvдээс хvvхдийн тэтгэврийг хэрхэн авах талаар дорвитой алхам хийх цаг болжээ. Vvнийг Тєр, засаг онцгой анхаарч, хvvхдийн тэтгэврийн Тєрийн сан байгуулах шаардлагатай байна. Зєвхєн албан байгууллагын хийх ажил гээд ацаглаад орхиж боломгvй санагдана. Гэр бvлээсээ салсан нєхрийн судалгаа, эцэггvй хvvхдийн тэтгэврийн хувь хэмжээ бvрхэг хэвээр байна. Энэ талаар єрх толгойлсон бvсгvйчvvд, эмэгтэйчvvдийн, хvvхдийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэх цаг болсон. Гэр бvлээ шvvхийн шийдвэрээр цуцалсан хэдий ч хvvхдийн тэтгэврийн мєнгєний бараа хараагvй эмэгтэйчvvд цєєнгvй байна. Цаашлаад салсан нєхрєєсєє хvvхдийн тэтгэвэр авдаг эсэхийг ч мэдэхгvй бvсгvйчvvд олонтаа таарах боллоо. Тэдний зарим нь ийнхvv ярьж байна.
Тєсвийн байгууллагын ажилтан, багш Х.ЦЭРЭНДУЛАМ -Нєхрєєсєє салаад таван жил боллоо. 6-15 насны гурван хvvхэдтэй. Нєхєр маань боловсролын системд ажиллаж байгаад цалингаа голж наймаа эрхлэх болсон. Одоогоос хэдэн жилийн ємнє ганзагын наймаа ашигтай байлаа. Урагшаа, хойшоо их явна. Авчирсан бараагаа хурдан зардаг, бидэнд хоол унд, хувцас хунарын мєнгє хvрэлцээтэй байсан. Гэтэл нэг жил бололгvй ааш зан нь хувирч, наймаанд цуг явдаг эмэгтэйтэй гэрлэсэн. Гологдсон бид шvvхэд хандаж, хvvхдийн тэтгэвэр авах шийдвэр хэмээх алга дарам цаастай л vлдсэн. Эрхэлсэн тодорхой ажилгvй, наймаа хийдэг болохоор хvvхдийн тэтгэврээ хаанаас авахыг мэдэхгvй юм.
Оюутан Ч.ТЄГСЖАРГАЛ -Анагаах ухааны их сургуулийг хойтон тєгсєнє. Эцэг эх маань сургуулиа тєгстєл хvнтэй суугаад хэрэггvй гэж ятгадаг байлаа. Тэдний зєв байжээ. Одоо хоёр настай охинтой. Эцэг нь манай ангийн оюутан байсан. Жилийн ємнє сургуулиасаа чєлєє аваад Солонгос явсан. Тэндээ гэр бvлтэй болсон сурагтай. Уг нь бид хоёр баталгаатай л даа. Шvvхэд салах єргєдлєє єгсєн. Тvvнийг Монголд ирэхээс нааш асуудал шийдэгдэхгvй бололтой. Оюутан болохоор байнга л мєнгєєр гачигдах юм. Ядаж хvvхдийн тэтгэврийн хэдэн тєгрєг олдвол амьдралд нэмэр болох л байх даа.
Наймаачин Ц.ГАНЦЭЦЭГ -Дєрвєн хvvхдээ хаяад явчихдаг чулуун зvрхтэй эр хvн гэж байдаг л юм байна. Тvvнийг дурсахаас дургvй хvрч байна. Тэр компани байгуулаад баяжчихсан гэсэн. Гэхдээ бид царай алдахгvй. Наймаа хийж байгаа цагт хэдэн хvvхдээ мєр бvтэн, гэдэс цатгалан явуулж чадна. Хvvхдийн тэтгэвэр энэ тэр гэж улсаас авч єгдєг юм уу. Єгдєг ч гэсэн юу шалих вэ дээ. Амны гарз...
Vйлчлэгч Г.НАНСАЛЖАВ -Зургаан хvvхдийн маань эцэг жолооч байсан юм. Биднээс салаад одоо ажилгvй, архичин. Хvvхдийн тэтгэвэр єгєх нь байтугай хааяа тамхи, архины мєнгє нэхэж зовоодог хvнээс юу авах юм бэ? Тэтгэвэр энэ тэрийг хаанаас авдгийг мэдэхгvй. Явдлын нэрмээс болно. Тэгээд ч хvvхдvvдийн тvрvvч тусд орж тvлээ, нvvрс vvрээд нэг vеэ бодвол амьдралд нэмэр болж байна. Би ч арав гаруй жил гэрт орж эм болж, гадаа гарч эр боллоо доо. Уг нь тэтгэврийн хэдэн тєгрєг олддог бол наад зах нь хэдэн хvvхдийн дэвтэр номд санаа зовохгvй амар л байна.
Тооцооны ажилтан Ш.МЄНХТУЯА -Нєхєр маань хэдийгээр тусдаа амьдардаг ч гэсэн хоёр хvvгээ бvрэн хувцасладаг юм шvv дээ. Тєрсєн хvvхдvvд нь учраас энэ тvvний vvрэг. Цаашдаа ч сурч боловсрох, амьдралд хєлєє олоход нь туслах ёстой. Тэр яаж мєнгє олох нь надад сонин биш. Гагцхvv хvvхдvvдээ мєр бvтэн, гэдэс цатгалан явуулах vvрэгтэй. Нэгэн цагт хамт амьдарч байсан учир нєхєр маань их єєриймсєг ханддаг. Шинэ эхнэрээсээ нуугаад бидэнд сар бvр 10000 тєгрєг єгдєг л дєє. Гэхдээ бие сэтгэлээрээ хохирсон болохоор хоёр хvvхдийн тэтгэврийг тvvнээс албан ёсоор авах болно. Харин хаана хэнд хандахаа сайн мэдэхгvй юм.
Гэр бvлээсээ салсан, эцэггvй хvvхдvvдээ єсгєх гэж зvтгэж буй бvсгvйчvvдийнvзэл бодол ийм байна. Vvнийг тэдний хохь гээд зvгээр л хараад, сонсоод єнгєрєх гэж vv. Энэ бол манай нийгмийн нийтлэг дvр тєрх. Алийн болгон хvvхэд, эмэгтэйчvvдийн эрх ашиг хєсєр хаягдсаар байх юм бэ? Эцэг байх vvрэгтэй хvмvvс хариуцлагаа нуруундаа vvрэх ёстой. Тэд тєрсєн хvvхдээ асран халамжлахаа умартаж, зайлсхийж болно гэж vv? Тєр, засаг vvнийг бодлогын гадуур орхиж боломгvй санагдана. Єнгєрсєн нийгэмд хэрэгжvvлж байсан арга хэмжээ єнєєдєр хоцрогдож, зєрчилдєж байгаа учраас зайлшгvй энэ талын бодлогыг шинэчлэх цаг болжээ. Эцэг байх vvргээсээ татгалзсан эрчvvдээс татвар авч, тэдэнд гологдсон хvvхдvvдэд буян больё. Тєрийн сан байгуулж хvvхдийн тэтгэврийг цаг хугацаанд нь тогтмол олгох ажлыг яаравчлан зохион байгуулах хэрэгтэй. Сангийн хуримтлалыг хэрхэн, яаж бvрдvvлэх асуудлыг Тєр, засаг, холбогдох байгууллага шийднэ бизээ. Энэ талаар иргэд ч санал хуваалцана гэдэгтнайдаж байна. Д.БАЯРМАА |