Улстєрд бvсгvйчvvдийн оролцоо дутагдаж байна
Айл гэр, цаашлаад нийгмийн аль ч давхаргад ачааны хvндийг vvрэлцдэг эмэгтэйчvvд маань эрхээ эдэлж чадаж байна уу? Vvнд хангалтгvй гэж хариулмаар байна. Ялангуяа улс тєрд бvсгvйчvvдийн оролцоо туйлын доогуур тvвшинд байгаа юм. Монголын хvн амын 50 гаруй хувийг эмэгтэйчvvд эзэлдэг. Гэтэл сонгуульт vvрэг гvйцэтгэх, шийдвэр гаргах албан тушаалд зєвхєн эрчvvд давамгайлсаар байна. Тэгш эрхийн тухай дээдэс, доодосгvй ярьцгаадаг. Хvний эрхийн тvгээмэл тунхаглал манай улсад ердєє лоозон тєдий л байна гэвэл хилсдэхгvй болов уу? Эмэгтэйчvvдийн улс тєрийн эрхийн тухай конвенцид “Эмэгтэйчvvд аливаа нэг ялгаварлан гадуурхалтгvйгээр эрэгтэйчvvдийн адил vндэсний хууль, тогтоомжийн дагуу тогтоосон бєгєєд нийтээр сонгогдвол зохих бvх байгууллагад сонгогдох эрхтэй” гэсэн заалт бий. Гэтэл манай улсад сонгуульт албан тушаал эрхэлж буй бvсгvйчvvдийн тоо харьцангуй бага байна. УИХ-ын 76 гишvvний ердєє найм нь эмэгтэйчvvд. Тэдний vзэл бодол, хэлсэн vг шинээр батлагдаж буй хууль тогтоомж, шийдвэрт тєдийлєн нєлєєлж чадахгvй байна. Цєєнхийн улмаас нийгмийн тогтолцоонд бодитой алхам хийх боломжгvй байгааг буруутгах аргагvй. Гэвч зарим нэгнийх нь байр суурь, мэдлэг боловсрол дулимаг байгааг шvvмжлэхгvй орхиж болохгvй л дээ. Сонгогчдын итгэл найдварыг нэгэнт хvлээснээс хойш тэдний эрх ашгийн тєлєє бvхий л бололцоогоо дайчлах учиртай.
Засгийн газар, нам, эвсэл, засаг захиргааны томоохон албан тушаалд ч эмэгтэйчvvд цєєхєн. Яамдад, Гадаад харилцааны ганцхан сайд нь эмэгтэй. Орон нутаг, бvх дvvргийн Засаг даргаас зєвхєн ес нь эмэгтэйчvvдийг тєлєєлж байна. Мэдлэг чадвар муутайдаа эмэгтэйчvvд маань тєрийн томоохон албан тушаалд тэнцэхгvй байна уу гэвэл vгvй. Харин ч боловсролоороо эрчvvдээс илvvдавамгайлдаг гэвэл хэн ч маргахгvй байх. Цаашлаад авлига, лообий, луйварт тэр бvр єртдєггvй. Нийгмийн аль ч салбараас шилдэг эмэгтэйчvvдийг дэвшvvлье гэвэл сонгуулийн тойргийн тоо дэндvv цєєдєх байх. Ихэнх улс орны парламентад бvсгvйчvvд цєєн байдагнь сонгуулийн тогтолцоотой холботой ажээ.
Англид нийт намын гишvvдийн тал хувийг эмэгтэйчvvд эзэлдэг боловч парламентад нь 9.2-хон хувь нь тэдний тєлєєлєл болдог байна. Их Британид сонгуулийн мажоритар систем vйлчилдэг. Харин сонгуулийн пропорциональ системтэй Германд нийт намын 26.4-хєн хувийг эмэгтэйчvvд эзэлдэг боловч тэдний 20.7 хувь нь парламентад суудалтай гэнэ.
Пропорциональ тогтолцоо л эмэгтэйчvvдэд нэрээ дэвшvvлэх, парламентад сонгогдоход таатай боломж олгодог байна. Манай парламентад суудалтай улс тєрийн намуудад эмэгтэйчvvдийн оролцоо ч хангалтгvй байдаг ажээ. МVАН-ын нарийн бичгийн даргаас єєр эмэгтэй ийм албан тушаалд одоогоор алга. Намуудын гvйцэтгэх зєвлєлд ч бvсгvйчvvд маш бага хувийг эзэлж байгаа нь судалгаанаас тодорхой харагдаж байна. Улс тєрийн намуудын гvйцэтгэх зєвлєлд эмэгтэйчvvдийн эзлэх жин ямар байгааг сонирхоход, МАХН-д 10 хувь, МСДН-д 10 хувь, МVАН-д 9.5 хувьтай байгаа ажээ. Улс тєр, тєрийн єндєрлєгт эмэгтэйчvvдийн эзэлдэг байр суурь, оролцооны талаар цухасхан дурдахад иймэрхvv л байна. Ер нь боловсрол мэдлэг чадвараараа эрчvvдээс дутдаггvй мєртлєє ихэнх тохиолдолд аль ч салбарт бvсгvйчvvд шийдвэр гаргах тєвшинд хvрч чадахгvй байна. Тухайлбал, аливаа албан газрын орлогч дарга, томоохон пvvс, компанийн гvйцэтгэх захирал, эмнэлэг сургуулийн эрхлэгчээс хэтрэхгvй байна гэвэл хилсдэхгvй л болов уу. Албан тушаал, эрх мэдэл, суудал булаацалдах vvднээс ийнхvv нуршсангvй...
Хvний эрхийн тунхаглал, сонгох сонгогдох эрхийг шударгаар хэрэгжvvлэхэд хувь хvн, 40 гаруй эмэгтэйчvvдийн байгууллага дуу хоолойгоо нэгтгэх цаг болжээ. Д.БАЯРМАА |