Хормой задгайрвал улс vндэстэн мєхєхєд хvрнэ
Тvvхэнд эхийн эрхт ёс ноёрхож асан vе бий. Мєн охид, хvvхнvvд боолын боол, босгоны шорооноос долоон дор явсан цаг бий. Гэвч хэн нэгний хvсэл зоригоор бус бvсгvй заяандаа vл хvлцэхийн vvднээс хэзээд тэмцэж ирсэн. Єнєєдєр европ бvсгvйчvvд харьцангуй бие даасан шинжтэй болж, Ази тивийнхэн тэдний нєлєєнд орсоор байна. Арабын ертєнц ч хар гивлvvрээсээ салахыг чармайж, хажуугаар нь шагайж эхлээд удав. Бидний хувьд ч ялгаагvй. Тєв Азийн євєрмєц зан заншил олон зууны турш мах цусанд маань шингэсэн болохоор сонгол бvсгvй зуухныхаа амнаас холдох эрхгvй байсан vе бас бий. Харин єнєєдєр vгvй. Бид Европыг 79 жил дагасны vр дvнд орой болохоор л эр нєхрийнхєє ємнє аягатай хоол барин бєхєлзєх ёстой гэсэн vзлээ аль эрт таягдан хаясан.
Гэвч эргэн харж, эргэцvvлэн бодох зvйл байна. Зах зээлийн эдийн засагт улс орон шилжиж 60-аад оны Америк шиг “хормойн хувьсгал”, стриптиз, секс гэсэн vгийг єнєєдєр хэн ч бузар муухай зvйл мэт бодохоо больсон. Тиймээс ч нэг талаас эрхэм бvсгvй та хэн нэгний нvдэн дээр хєхєвчєє тайлж шидчихээд нvцгэн биеэрээ євєр дээр нь гараад суучихад гайхах хvн нэг их гарахгvй болсон нь ийм учиртай билээ.
“Ертєнцийг гоо сайхан аварна” гэсэн алдарт vгийг хэн хvн амандаа уншиж байгаа. Харин гоо сайхан гэдэг нь зєвхєн нvцгэн бие гэж ойлгосноос, тvvний хэмжvvр нь бэлхvvс хэр нарийн байх, єгзєг ямар хэмжээтэй зэргээс ихээхэн хамаарах мэт ойлгох болсныг яавч зєвтгєх ёсгvй билээ. Бид ийм эрх чєлєєг хvсээгvй. Гоо сайхан гэсэн ойлголтод зєвхєн нvцгэн бие бус ухаан, хvмvvжил гэсэн хоёр зvйл зайлшгvй холботойг мартаж болохгvй гэдгийг хэлэх цаг ирсэн мэт санагдана. Ертєнцийг гоо сайхан аварна гэдэгтэй маргахгvй ээ. Гэвч энэхvv гоо сайхан нь хэдийчинээн задгай байна тєдийчинээн vнэ цэнээ алддаг. Ханийн заяа євєрлєж, vрийн зулай vнэрлэх бvсгvйчvvд бид нууцлаг бvхнээ нэгмєсєн дэлгэхийг тvр азнаж энгэр, хормойгоо бага зэрэг чангалах цаг ирсэн гэж боддог. Энгэр хормой сулаас vндэстэн мєхєх аюул ч тулгарахыг vгvйсгэх аргагvй. Баар, цэнгээний газар, томоохон зочид буудал, “Цайз” захын тvvхий эдийн чингэлэг, дэн буудал цаашлаад траншейнд ч бие vнэлэгчид єдєр ирэх тутам vржсээр...Ялангуяа харийнхан, халамцуу хужаа нарт булбарай охид биеэ бузарлуулж байгаа нь vнэхээр харамсалтай. Халхын сайхан бvсгvйчvvд хилийн дээс алхан биеэ худалдаж, тэднийг зуучлан наймаалдаг бизнес ч нууцхан явагдсаар байна.
Юуны учир зарим охид, бvсгvйчvvд ийм зам руу хальтирч байна вэ... Мєнгє, боловсрол, хvмvvжил vvнтэй салшгvй холбоотой. Биеэ vнэлэгчидтэй тэмцэж байна гээд хааяа нэг баривчилгаа явуулаад vр дvнд хvрээгvй. Энэ талаар хэвлэл мэдээллээр багагvй шуугисан. Тэгээд ч vр дvнд хvрээгvй. Ер нь хувь хvний эрх чєлєє гээд асуудлыг цэглэх гэж vv? Бvсгvйчvvдийн энгэр, хормой задгайрвал улс vндэстэн мєхєхєд хvрдэг гашуун сургамж бий. Vvнийг уг vндэс, хєрс сууриар нь цэвэрлэх цаг нэгэнт болжээ. Vvнд тєр, засгийн зохистой бодлого vгvйлэгдэж байна. Д.БАЯРМАА |