Амьдрал гэдэг их урсгал бvсгvй хvн, хvvхэд хоёрт даанч ширvvн
Тэр бvсгvйтэй уулзахаар хотын баруун дvvргийг зорилоо. Могой адил тахирлаж, мушгирсан, хоёр хvн тухтай ч зєрєх аргагvй нарийн гудамжаар хєлєєр нэг хєглєрєх хог туучин алхахад яагаад чюм бэ сэтгэл жихvvцэн байсан юм. Нийслэлийн гэр хорооллын хаана ч тохиолдож болох ямар нэртэй хэддэхь гудамж нь vл мэдэгдэх хаяг дугааргvйн гачлан Баянхошууг ч тойрсонгvй. “Мэдэхгvй” гэх мэргэн vгээр ам таглах зан муутай эхнэр, зуумхай нохой хоёрт боорлуулсаар эхний єдрийн эрэл мухардсан юм. Гэвч бvсгvйн итгэл горилсон дєлгєєн бор нvд, vнэн боловч тун гашуун амьдралаа хачир чимэггvй єгvvлэх намуухан дуу намайг дахин эрэлд мордуулахад хvргэв.
Буцалтгvй эрсний эцэст айлаа оллоо. Ядарсан ч ягтаа тулчихгvй юмсан гэж мэрийдэг нь цэмцийтэл цэвэрлэсэн гэр орон, эзэн, эзэгтэй хоёрын ярианаас тодорхой. Уг нь тэд хоёулаа дээд мэргэжилтэй, цагийн сайханд “эвлэлийн ажилтан” гээд мандаж явсан улс. 1990-ээд оны хувьсгал тэдний амьдралыг орвонгоор нь эргvvлчих юм гэж хэн хэн нь ч тєсєєлєєгvй аж. Тєв аймгийн Баян-Адаргаас цомхотгогдон ажилгvйчvvдийн эгнээнд алхан байх vед Казакстан руу гэр бvлээр нь ажиллуулах нэгэн боломж тохиосон нь тэдний хувьд аз эз давхацсан явдал байж. Аз гэсний учир гэвээс Хєдєлмєрийн яамнаас явуулсан 53-хан єрхєд багтсан хэрэг.
Эз нь гэвээс тэднийхээс єєр халх vндэстэн тэнд багтаагvйнх юм. БНМАУ-ын Хєдєлмєрийн сайдын 144 тоот (1992 оны 5 дугаар сарын 14-ний єдрийн) тушаалаар казак улсын Джезказген мужийн Агадырь дvvргийн “Казвольфром” нэгдэлд 4 жил ажиллаж байх vедээ Г.Алтан-Од, Л.Оюун хоёр бусдын л дайтай явж, тохилог сайхан гэр оронтой, бас ч vгvй хvvхдvvдийнхээ нэр дээр хэдэн тєгрєгийн хадгаламжтай байжээ. Vндэс угсаагаар ялгаварлан гадуурхах ньхvний эрхийг зєрчиж байгаа хэрэг гэж тунхагласан боловч хаана ч гэсэн ийм vзэл ноёлдгийн гайгаар тэднийг Казакстанд ажиллуулахаас татгалзсан байна. Элэг нэгтнээ ємгєєлж, хамгаалах болов уу гэж горьдсоор элчин сайд Бямбажавт хандсан ч “Нутагтаа л очиж наад асуудлаа шийдvvл” гэсэн “хамгийн нааштай хариу” єгчээ.
1996 он тэр айлын хувьд сvйрлийн эхлэл байв. Эх нутаг, элэг нэгтнээ гэсээр эрхбиш нааштай хариу єгєх биз хэмэн итгэсэндээ орон гэрээсээ ємсєх хувцаснаас єєр зvйлгvй гарсан нь том алдаа байлаа. Иртэл мєнєєх томилолт євєрлvvлсэн Хєдєлмєрийн яам vгvй болж, ЭМНХЯ-тай нэгдсэн байж. Тус яамны Бямбаа дарга, Засгийн газар ХЭГ-ын дарга Т.Лхагваа (одоо ГЕГ-ын дарга) нараас эхлээд хандаагvй газар, уулзаагvй хvн бараг vгvй гэнэ. Гурван Ерєнхий сайдын vvд татаад ч асуудал шийдэгдсэнгvй.
Энэ зуурт ємсєх хувцаснаас єєр юмгvй 8 ам бvл яах билээ. Аргагvйн эрхэнд айлын байр хєлслєн толгой хоргодох болжээ. Цэцэгнээс цэцгэнд дамжин нисэхдээ зєгий бал цуглуулдаг бол айлаас айл дамжин нvvдэллэхдээ Алтан-Одых улам л ядарч доройтсоор байв. Тэгж байтал дахин шинэ хvн мэндэлж, ам бvл нэмэн есvvл боллоо. Амьдрал гэдэг их урсгал даанч ширvvн, даанч энэрэлгvй ажээ. Тэр дундаа бvсгvй хvн, балчир хvvхэд хоёрт мєн ч халгаатай нийгэм бол ардчилал зах зээлийн гэх энэ нийгэм гэдэг нь Оюунтай ярилцаж суухад аргагvй мэдрэгдэж байлаа.
“Хорвоо бvсгvй хvний гоо vзэсгэлэнд дэндvv шунаг” гэсэн Тоохуар авгайн vг vнэн ажээ. Бурхан Оюун бvсгvйд хэний ч нvдийг соронздох зvс царай, сэтгэл татам тєрх, ажилч, хичээнгvй чанар “бэлэглэсэн” ч аз жаргал, амар тvвшин амьдралыг удаан хугацаанд амтлуулаагvй ажээ. Ээжээ євчиж тєрсєн том охиныг нь амьдрал “булаачихсан” гэлтэй. Нєхрийгєє “аавын”-д байх vед хєлсєлж буй байрны эзэн нь бvсгvйг зовоодог байсан учир хvvхдvvдээ аваад яваагvй газар vгvй. Хvчирхийллийн эсрэг тєвд очоод ч хэд хоноод л хугацаа дуусна. Аргагvйн эрхэнд Яармагийн асрамжийн тєвд хvvхдvvдээ орхижээ.
Энэ зуурт тvvний том охин буруу замаар будаа тээж эхэлснийг мэдсэнгvй. Бvр тэгэхдээ бvр єєрийнх нь амраглаж явсан эр балчирхан охиныг нь (14 настай) євєртєлчихнє гэж зvvдэлсэн ч vгvй. Долоон бяцхан vрээ тэжээж тэтгэх гэж зvдэрч байхад тус хvргэж байна л гэж тэр хvндээ итгэсээр явжээ. Нууцхан явдал нvднээ ил гарч, тvмний муу vгийн бай болсондоо бухимдсан бvсгvй цагдаад хандахыг хvссэн ч охин нь “Би нэгэнт л энэ хvнд хамаг сайхан бvгдээ алдаж муу нэр зvvлээ. Иймд би бас авах зvйлээ авч сургууль номд орж, ємсєх зvvхээр дутахааргvй явмаар байна” гэсэн учир дэмий л дотроо бухимдан явах болжээ.
Нєхєр нь хэсэг хугацааны дараа “Ганц худаг”-аас гарч, хоёул ємнєх алдаа бvхнээ умартан зєвхєн ирээдvйнхээ тєлєє, vр хvvхдvvдийнхээ тєлєє л амьдрахаар зориг шулууджээ. Алтан-Од 1998 оноос ажилд орж хэд гурван тєгрєгавч эхэлсэн ч амьдралд хvрэлцэх нь муу. Хvvхдvvд єдєр єдрєєр єсч Соёлзул, Болорзул, Зулбаатар гурвын сургуульд орох нас хэдийнэ болсон ч дундаа ганц хvрэм, гутал ємсдєгийн дээр ном, дэвтэр, vзэг, харандааны єртєг єндрєєс сургууль завсарджээ. Соёлоо, Болороо хоёр зураг зурах дуртай, ялангуяа Соёлоо хувцасны загвар зурж єдрийг єнгєрєєнє. Харин Зулбаатар тоонд хамгийн сайн нь. Гэртээ л эдийн засагч гэсэн vг. Харин 3 бага нь дуу дуулж, бvжиглэж єдрийг барна. Тэдний хувьд хамгийн сайн багш бол аав нь. Тэрээр 3 хvvхэддээ vсэг зааж бас ч vгvй “Тэмvvжин анд” сургуульд єгч, 1-3 ангийн хчиээл заалгаж байжээ.
Тэр сургуульд vзэж байсан япон хэлний хичээлээ телевизийн хичээлээр vргэлжлvvлэн vзэж байна. Ердийн ангид ч эс ч албан бус сургалтад хамруулчих санаатай 62, 104 дvгээр сургуулиудаар очсон ч бас л явуулж чадсангvй гэнэ.
Тэд уг нь єєрийн гэсэн байранд амьдарч байх байлаа. Казакстанд ажиллах vед нь Алтан-Одын аав Галтайбаатар єєд болохдоо 40 мянгатын нэг єрєє байраа ганц хvvдээ гэрээслэн vлдээсэн ч хамт амьдарч байсан залуу ордерыг нь єєрийн нэр дээр сольж цааш арилжчихсан байжээ.
Ийнхvv тєрийн шийдвэрийн дагуу гадаадад гарсан ч гадуурхагдсан зовлонгоо хэлэх хvнгvй, хандах газаргvй болсон нэгэн єрх доройтон уруудаж, 7 хvvхдийн хувь заяа дээсэн дээр дэнжигнэж байна. Наашаа унах уу, цааш газардах уу гэдэг дээрээ тулаад байгаа энэ айлын амьдралыг аврах ачтан байсаар санагдана.
Єєрсдийн боломж бололцоогоо бодолцож болосруулсан тєслийг нь СХД-ийн ядуурлыг бууруулах зєвлєл танилцан тус дэм vзvvлнэ гэдэгт итгэлтэй байна. Д.ЦЭЭПИЛМАА |