Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Төсөл болон хөтөлбөрүүд » Урлаг, нийгмийн шинэчлэл » Урлагийн боловсрол 2003 он

Урлагийн боловсрол судалгааны дvн

Товч танилцуулга

Глоб Интернейшнл ТББ, Нээлттэй Нийгэм Хvрээлэн /Соросын сан/-гийн тусламжтайгаар “Урлагийн боловсрол” хэмээх анхан шатны судалгааг явуулав.

Судалгааны зорилго нь Монгол дахь урлагийн боловсролын тvвшинг судалж, цаашид сайжруулах арга замд тус дєхєм болох санаа бодлыг дэвшvvлэхэд оршиж байв.
Судалгааны багт Монгол улсын Соёлын гавъяат зvтгэлтэн С.Оюут, “Монгол мэдлэг” дээд сургуулийн багш С.Цэцэгмаа, “Багшийн хєгжил, имиж” тєвийн тэргvvн Т.Сараннэмэх, УБИС-ийн багш Д.Уранцэцэг, “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн багш Д.Эрдэнэтуяа нар ажиллав.

Энэхvv судалгааг 2 сарын туршид судалгаанд хамрагдагсдын болон судлагдахууны хувьд хэд хэдэн бvтэцтэй явууллаа.
Судалгаанд бvх шатны сургуулийн суралцагчид, багш, удирдлагыг тєлєєлсєн 1487, соёл урлагийн болон хvvхдийн байгууллагыг тєлєєлсєн 25, нийт 1512 хvн хамрагдлаа.

Судалгааны бvтэц
Ё Урлагийн хичээлvvдийн агуулга ба чанарын тvвшин
Ё Боловсролын болон урлагийн байгууллагуудын хоорондын холбоо, хамтын ажиллагааны тvвшин

Боловсролын тогтолцоон дахь соёл, урлагийн эрх зvйн орчин

Монголын соёл судлаачдын дvгнэлтээс vзвэл Монгол улс Соёл, урлагийн боловсролын хувьд чамгvй сайн боловсруулсан бодлоготойд тооцогддог ажээ. Хэдийгээр холбогдох зарим дагавар хуулиуд одоогоор байдаггvй ч бvхэлд нь авч vзвэл соёл, урлагийн бодлогын эрх зvйн орчин хангалттай тvвшинд бvрэлдсэн гэж vзэж болно. Энэ нь єнєєдєр Монгол улсын тvвшинд гаргасан хууль эрх зvйн гадаад, дотоод орчны байдлаар нотлогдож байгаа юм.

Соёл урлагийн боловсролын эрх зvйн орчинг Монгол Улсын Vндсэн хууль, соёлын харилцааг зохицуулсан салбарын болон салбар хоорондын шинжтэй хууль, тогтоол, шийдвэр, зарлиг, захирамж зэрэг эрх зvйн актууд болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциуд бvрдvvлж єгдєг.

Монгол Улсын Vндсэн хуулийн оршил х?сэгт "тєрт ёс, тvvх, соёлынхоо уламжлалыг нандигнан євлєж, хvн тєрєлхтний соёл иргэншлийн ололтыг хvндэтгэн vзэж, эх орондоо хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хєгжvvлэхийг эрхэм зорилго болгоно" хэмээгээд уг хуулийн 7 дугаар зvйлийн 1-д
- "Монголын ард тvмний тvvх, соёлын дурсгалт зvйл, шинжлэх ухаан, оюуны єв тєрийн хамгаалалтад байна", "Иргэний туурвисан оюуны vнэт зvйл бол зохиогчийнх нь ємч, Монгол Улсын vндэсний баялаг мєн", мєн тvvнчлэн 16 дугаар зvйлийн 8 дахь хэсэгт
- "... соёл, урлаг, шинжлэх ухааны vйл ажиллагаа явуулах, бvтээл туурвих,vр шимийг нь хvртэх эрхтэй. Зохиогчийн шинэ бvтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална" хэмээн иргэний эрхийг тунхагласан байна.
Энэхvv Vндсэн хуулийн заалтыг хэрэгжvvлэх зорилгоор Соёлын тухай хууль /1996.04.11/, Зохиогчийн эрхийн тухай хууль /1993/, Патентын тухай хууль /1993 он/, Соёлын євийг хамгаалах тухай хууль /2001.06.08/, Боловсролын тухай хууль /2002.05.03/, Бага, дунд боловсролын тухай хууль /2002.05.03/-уудыг УИХ-аас батласан. Соёл тухай хуулиар Монгол улсад соёл vйл ажилагаа эрхлэх эрх зvйн vндэс, соёлын vйл ажиллагаанд оролцогчдын эрх vvрэг, соёлын удирдлагын тогтолцоо, соёлын ажилтны нийгмийн халамж баталгаа, соёлын байгууллагын ємч, санхvvжилтийн зарчим, арга хэлбэрийг тогтоож, уг vйл ажиллагаанд оролцогчдын хооронд vvсэх харилцааг зохицуулдаг. Харин Соёлын євийг хамгаалах тухай хуулиар соёлын євийг эрэн сурвалжлах, бvртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, vнэлэх, хадгалж хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах, євлvvлэн уламжлуулах, ємчлєх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулдаг.

Боловсролын тухай хуулийн 10-р зvйлд "Боловсролын агуулга нь суралцагчийн нас, бие, сэтгэхvйн онцлог, авъяас, сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, vндэсний єв, шинжлэх ухаан, технологийн хєгжлийн хандлагад нийцvvлэн боловсролын зорилгыг чиглvvлэхэд чиглэнэ" гэж ерєнхий зохицуулалтыг хийсэн бол Бага, дунд боловсролын тухай хуулийн 2-р бvлэгт:
- бага боловсролын агуулга нь эх хэлээрээ зєв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, гоо зvй, хvмvvнлэг, vндэсний дэвшилт, ёс заншил, соёлын єв уламжлал, эрvvл ахуйн зохих шатны мэдлэг, чадвар эзэмшvvлэх,
- суурь боловсролын агуулга нь эх хэл болон гадаа хэл, эрх зvйн зохих шатны мэдлэг, єєрийн авъяас, чадварт тулгуурласан бие даан амьдрахад шаардлагатай чадвар, дадал эзэмшvvлэх, гоо зvй, ёс суртахууны соёлтой эрvvл чийрэг, иргэний vvргээ ухамсарласан, vнэнч шударга, хамтач, энэрэнгvй, эх оронч, хууль ёсыг дээдлэн сахидаг, vндэсний болон хvн тєрєлхтний дэвшилт ёс заншил, соёлын vнэт зvйлсийг хvндлэн хайрладаг болгон тєлєвшvvл?эх,
Олон улсын эрх зvйн vvднээс авч vзвэл 1883 онд "Аж vйлдвэрийн ємчийг хамгаалах тухай Парисын конвенци", 1886 оны "Утга зохиол, урлагийн бvтээлийг хамгаалах тухай Бернийн конвенци"-ууд дэлхийн улс орнуудын соёлын vйл ажиллагааны эрх зvйн vvсэн бvрэлдэх суурийг тавьжээ. 1967 оны 7 сарын 14-нд Дэлхийн оюуны ємчийн байгууллага /ДОЄБ/ байгуулагдсанаар олон улсын тvвшинд соёлын vнэт зvйлсийн эрх хамгаалагдах єргєн хvрээтэй нєхцєл бvрдсэн. ДОЄБ нь НVБ-ын бие даасан тєрєлжсєн байгууллагын нэг бєгєєд дэлхийн улс хоорондын хамтын vйл ажиллагааны vндсэн дээр оюуны ємчийн хамгаалалтыг дэмжих, оюуны ємчийн талаарх vндэсний хууль тогтоомжуудыг ижил тєсєєтэй болгох, оюуны ємчийн талаарх удирдлага зэрэг асуудлыг олон талт гэрээгээр зохицуулах vvрэгтэй юм. Монгол Улс 1979 онд ДОЄБ-д гишvvнээр элсч, эндээс гаргасан 30-аад гэрээний 10-д нь нэгдэн ороод байгаа. Бид Монгол Улсын Vндсэн хуульд заасны дагуу нэгдэн орсон гэрээ конвенцийг дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мєрдєн, сахин биелvvлэх vvрэгтэй.

Соёл урлагийн vйл ажиллагааг зохицуулах хєтєлбєр, тєлєвлєгєє, дvрэм, журам, норм, нормативууд нь соёлын эрх зvйн орчны бvрэлдэхvvн хэсэг болно. Тухайлбал: "Тvvх, соёлын хосгvй vнэт дурсгалт зvйлийг хамгаалах, сэргээн засварлах vндэсний хєтєлбєр" /1998.04.08 №51/, "Тvvх, соёлын хосгvй vнэт, дурсгалт зvйлийг улсын хилээр тvр хугацаагаар гаргах тухай" /2000.03.08 №36/, "Сонгодог урлаг хєтєлбєр батлах тухай" /2001.12.05 №266/, "Олон Улсын хэмжээнд зохиогддог урлагийн их наадам, уралдаан, vзэсгэлэнд оролцож онцгой амжилт гаргасан уран бvтээлчдэд мєнгєн Шагнал олгох журам шинэчлэн батлах тухай" /2001.10.10 №227/ зэрэг Засгийн газрын тогтоолууд; "Тvvх соёлын дурсгалт зvйлийг хувилан олшруулах, загвараар нь бэлэг дурсгалын зvйл бэлтгэх, кино дvрс бичлэг, гэрэл зураг авах, марк, ил захидал, цомог хийх журам" /2003.10.30 №23/ зэрэг.

"Хvvхдийн хєгжил, хамгааллыг сайжруулах Vндэсний хєтєлбєр" (2002-2010)-ийг 2002.12.04-ний єдрийн Засгийн газар 245-р тогтоолоороо батлан гаргасан. Энэхvv хєтєлбєрт Хvvхдийн чанартай боловсрол, тєлєвшил гэсэн 3-р бvлэгт Суурь боловсролын vйлчилгээний чанар, хvртээмжийг дээшлvvлэн, хvvхдийг сурч боловсрох тэгш боломжоор хангах, тэдэнд амьдрах арга ухаан, мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг єргєжvvлэх, сургууль, хичээлээс гадуурх сургалт, чєлєєт цагийн нєхцєлийг сайжруулж, хvvхдийн авьяас чадварыг дамжин хєгжvvлэх таатай орчинг бvрдvvлэх зорилгуудыг тавьсан. Эдгээр зорилтодоо хvрэхийн тулд соёл, урлагаар дамжуулан хvvхдэд гоозvй, ёс суртахууны хvмvvжил олгох ажлыг эрчимжvvлэх vйл ажиллагааг явуулна гэжээ. Соёл, урлагаар дамжуулан хvvхдэд гоозvй, ёс суртахууны хvмvvжил олгох ажлыг эрчимжvvлэх ажлыг БСШУЯ 2002-2004 оны хооронд хариуцан ажиллахаар хєтєлбєрт тусгажээ. Эдгээр хууль эрх зvйн актууд, Тєрєєс баримтлах соёлын бодлогын хэрэгжvvлснээр дунд сургуулийн сурагчдын урлагийн боловсрол дээшлэх эрх зvйн орчин бvрдэж байна гэж хэлж болох юм.

Судалгаанд оролцогсдын товч танилцуулга

Судалгааг хамрагдагсдын бvтцээс хамааран єєр єєр асуудлыг голчлон анхаарч явуулсан бєгєєд нийт 1487 хvн хамрагдлаа.

Оролцогсдын эзлэх хувийн жинг авч vзвэл /График №1/:

График дээр:
1. Ерєнхий боловсролын дунд сургуулийн суралцагчид /55 хувь/
2. Их, дээд сургууль, коллежийн суралцагчид 27 хувь/
3. Багш, сургуулийн удирдлага /18 хувь/

Судалгаа хийсэн бvсийг дурдвал:
- Эрдмийн Ундраа цогцолбор, Ирээдvй цогцолбор/54, 77, 78, 81, 82, 83, 84, 86/, 93, 28, 13, 79, 39, 1, 12, 65-р сургуулийн 5-10-р ангийн сурагчид
- СУИС, МУИС, УБИС, Соёлын коллеж, Багшийн коллеж, Дорнод аймгийн багшийн коллеж, Мэргэжлийн сургалт vйлдвэрлэлийн сургууль
Судалгаанд оролцсон ерєнхий боловсролын сургуульд суралцагчид 14-18, их, дээд сургууль, коллежид суралцагчид 16-21 насны шатлалтай байв.

Нэг. Урлагийн хичээлийн чанар, агуулгын талаар

Судалгаанд оролцсон урлагийн багш сурган хvмvvжvvлэгчид бvх нийтийн урлагийн боловсролын асуудлыг тасралтгvй эргэх холбоонд байлгах нь нэн чухал болохыг санал нэгтэй /98 хувь/ єгvvлээд, єнєєдєр хэрэгжvvлж буй урлагийн бодлого нь боловсролын байгууллагуудын шат шатанд тасалдаж байгааг шvvмжилсэн байна. Учир нь урлагийн тєрлийн хичээлийг 5-р ангид vзээд зогсох биш, системтэйгээр, сургуулийн ємнєх наснаас эхлэн их, дээд, сургууьд урлагийн хичээлийг зохих хэмжээнд байнга оруулах нь нэн чухал болохыг дэмжиж байна.

Багш, сурган хvмvvжvvлэгчдийн vзэж байгаагаар цаашид урлагийн хичээлийн хєтєлбєрийг єєрчлєх шаардлагатай бєгєєд /97.7 хувь/ ингэхдээ заавал vзэх сургалтын цагийг хэт нэмэх замаар биш, сургалтын агуулгыг єєрчлєх замаар /98.8 хувь/ єєрчлєх нь ач холбогдолтой хэмээн vзсэн байна.
1. Тэд сургалтын агуулгыг єєрчилбєл урлагийн ямар тєрєл зvйлийг тvлхvv анхаарах нь зvйтэй вэ гэсэн асуултанд дараах байдлаар хариулсан байна. /График № 2/


Энэ графикаас vзвэл багш, сурган хvмvvжvvлэгчид ардын урлагийн хичээл тvлхvv оруулах нь зvйтэй гэж vзэж байгаа бєгєєд энэ нь тєрєєс баримтлах соёлын бодлогын зорилго, зарчимтай тохирч байгаа юм.

2. Судалгаанаас vзэхэд бvх шатны сургуульд урлагийн мэргэжлийн цєєн тооны хичээл ордог байна. Гэвч ерєнхий боловсролын дунд сургуулийн 5-р ангиас хvvхдийг хєгжvvлэх хамгийн чухал хичээлvvд болох дуу хєгжим, дvрслэх урлагийн хичээл орохоо больдог ажээ. Энэ нь олон хvvхдийн урлагт хандах, оролцох, сурах идэвхийг бууруулж, авъяас, сонирхлыг нь унтрахад хvргэж байгаа гэж судалгаанд оролцсон дуу хєгжим, уран зохиол, дvрслэх урлагийн багш нар санал нэгтэй /эдгээр нь судалгаанд оролцогсдын 42.5 хувь болно/єгvvлжээ.
3. Бvх шатны сургуульд суралцагчдын хувьд хамгийн сонирхолтой, дуртай хичээл нь доорх графикаас харагдаж байна. /График № 3/

Гэвч харамсалтай нь энэ бvх хичээлvvд бvх шатны сургуульд жигд орж чаддаггvй байна. Єнєєдєр ерєнхий боловсролын сургуулийн ихэнх захирал, хичээлийн эрхлэгч нар урлагийн хичээлийн ач холбогдлыг ойлгодоггvй, суурь хичээл буюу хэл, тоо, хими, физик зэрэг цєєн хичээлд ихэнх цагийг хандуулж урлагийн хичээлийн цагийг багасгадаг, мєн дуу хєгжмийн зориулалтын танхимуудыг тvрээсэлчихдэг олон сєрєг vзэгдэл гарч байгааг дурдсан байлаа.

4. Цєєнгvй тохиолдолд /зарим сургуульд/ урлагийн тєрлийн хичээлvvд /дуу хєгжим, дvрслэх урлаг, уран зохиол/ орох цагийнхаа хэмжээнд ордог боловч багш нар хичээлээ сонирхолгvй заадаг, сурагчдын хvсэл сонирхлыг судалдаггvй, хичээлийн бус цагаар ч багш нартайгаа урлагийн талаар ярилцах боломжгvй, дугуйлан, клуб хичээллvvлэх боломжгvй гэсэн хариултууд гарсан юм. /График № 4/


Их, дээд сургууль, коллежийн хувьд ч хичээлийн бус цагаар багш нартайгаа урлагийн талаар ярилцах, тэднээс мэдлэг олох, дугуйлан, клуб зэргийг хичээллvvлэх боломж бага гэсэн хариулт олон иржээ.

5. Урлагийн хичээлvvдийн чанарын талаар судалгаанд оролцогсод ийм байдлаар хариулсан байна. /График № 5/

Урлагийн тєрлийн хичээл ордог багш нар єєрсдийн заах арга барилд ихээхэн дvгнэлт хийж байгаа бєгєєд шинэ мэдээлэл дутмаг /69.5 %/, мэргэжил дээшлvvлэх /vvнд сургалтын орчин vеийн шинэ аргад суралцах, шинэ техник, мэдээллийн технологи ашиглах боломжтой болох, гадаад хэл сурах зэрэг олон зvйлийг багтаасан болно/ шаардлагатай /95.1 %/, сургууль дээр сургалтын материаллаг бааз дутмаг /95.1 %/, захиргааны дэмжлэг байдаггvй /31.9 %/ зэрэг олон байдал нєлєєлж байгааг мєн судалгаанд хариулжээ. Тvvнчлэн урлагийн хичээлд, ялангуяа дуу хичээлийг сонирхолтой явуулахад хєгжим бvрийн гайхамшиг, давтагдашгvй єнгє аясыг бодитой, хєгжимтэйгээр заах шаардлагатай байтал тєрєл бvрийн хєгжмийн зэмсэг дутагдалтай байдаг гэсэн санааг дуу хєгжмийн багш нар тэмдэглэжээ.
/Хувийг судалгаанд оролцсон нийт багш нарыг 100 хувь гэж тооцон гаргав/

6. Гэвч єнєєдєр Монгол улсад урлагийн хичээлvvдийг зохих тvвшинд зааж байгаа гэж ихэнх багш нар дvгнэсэн байна. Ялангуяа сургуулийн ємнєх насныхны буюу цэцэрлэгийн багш нарын хувьд сургалтын чанар, агуулга, бvх талаар сайн байгаа гэж дvгнэдэг ажээ. Энэ нь цэцэрлэгт угаасаа урлагийн хичээл голчлон заадаг, мєн ихэнх цэцэрлэгт зохих материаллаг бааз хангагдсан гэж vздэгтэй нь холбоотой байна. /График № 6/

График № 7
7. Судалгаанд оролцогсод санал нэгтэйгээр олон нийтийн урлагийн боловсролын асуудлыг ярихдаа боловсролын бvх шатны сургалтанд урлагийн хичээлийг тасралтгvйгээр оруулж байж vр дvнд хvрнэ гэдгийг дурдсан байна. Харин урлагийн боловсролын хичээлийг ямар хэлбэрээр vзэхийг хvсч байна гэсэн хариултын ихэнхийг сонгон юм уу хичээлээс гадуур суралцвал vр дvнд хvрнэ гэж vзжээ.

График № 8

8. Бvх шатны сургалтанд урлагийн хичээлvvд суралцагчдын байнгын сонирхолтой,
анхаарал татсан хичээлvvд байдаг боловч одоогоор хичээлээс гадуур урлагийн дугуйлан хичээллэх боломж тун бага байна. Сургууль дээрээ урлагийн чиглэлээр сонгон суралцах боломж байхгvй гэж олон оролцогч хариулсан байгааг анхаарууштай. Учир нь энэ чиглэлээр сонгон суралцах боломжоо сайн мэдэхгvй байгаа нь харагдаж байна.
Урлагийн хичээлийн цагийг нэмэгдvvлэх шаардлагатай эсэх талаар судалгаанд оролцсон суралцагчдын санал бодол багш, сургуулийн удирдлагын санал бодолтой эрс зєрчилдєж байгаа юм. Багш, сурган хvмvvжvvлэгчид, сургуулийн удирдлагын тун бага буюу дєнгєж 3 хувь нь урлагийн хичээлийн цагийг нэмэлгvй хичээлээс гадуур vзье гэсэн саналтай байна. Харин суралцагчдын ихэнх нь урлагийн хичээлийн цагийг нэмэх шаардлагатай гэж vзэж байна.

9. Урлагийн тухай мэдлэг, мэдээллийг хvvхдvvд хэвлэл мэдээллийн хэрэгслээс /нийт оролцогсдын 80 хувь нь/ буюу сонин, FM радио, ялангуяа телевизээс, гол тєлєв хєгжмийн нэвтрvvлэг, уран сайхны болон цуврал киноноос авдаг гэж хариулсан байна.
/График № 9/

Харин эцэг эх, ном, багш нараас хамгийн бага мэдээлэл авдаг ажээ. Учир нь ном бага уншдаг, ном унших цаг гардаггvй, багш нар болон эцэг эхтэйгээ энэ чиглэлээр ярихад ихэнх тохиолдолд ойлгодоггvй, бидний сонирхдог зvйлийг сонирхдоггvй, мэддэггvй гэж єгvvлж байна. Мєн найз нєхєдтэйгєє урлагийн талаар зохих хэмжээнд ярилцдаг гэжээ.

Хоёр. Соёл урлагийн болон хvvхдийн байгууллагуудын судалгаа

Энэ ажлынхаа хvрээнд бид урлагийн мэргэжлийн болон мэргэжлийн бус байгууллагууд, хvvхдийн тєлєє ажилладаг тєрийн бус байгууллагуудын дунд товч судалгаа хийсэн юм. Уг судалгааны зорилго нь тэдгээр байгууллага vзэгчдийн урлагийн боловсролтой холбоотой vйл ажиллагаа явуулдаг эсэх болон цаашид энэ талаар хэрхэн ажиллах тєлєвлєгєєтэй байгаа тухай мэдээлэл цуглуулах, зохих санал дэвшvvлэхэд оршиж байв.

Судалгааны бvтэц нь:

1. Мэргэжлийн урлагийн болон тєрийн бус байгууллага.
Нийт 20 байгууллага хамрагдсан бєгєєд энэ нь монголын соёл урлагийн байгууллагын 15 орчим хувийг тєлєєлж байгаа юм. Судалгааг байгууллагын дарга, захирал, ерєнхий менежер, маркетингийн албаны дарга гэсэн албан тушаалтнуудаас авсан болно.
2. Хvvхдийн тєлєє ажилладаг тєрийн бус байгууллагууд
Хvvхдийн тєлєє vйл ажиллагаа явуулдаг 43 тєрийн бус байгууллагын 10 буюу хvvхдэд зориулсан байнгын vйл ажиллагаа явуулдаг 4 байгууллагыг сонгон уг судалгааг авав.

Соёл урлагийн байгууллагуудыг тєлєєлж судалгаанд оролцсон 20 байгууллагыг 100 хувь гэж vзвэл:
- 87.5 % нь 2000 оноос ємнє, 12.5 % нь 2000 оноос хойш байгуулагдсан байна.
- 68.75 % нь тєрийн, 25 % нь хувийн, 1 буюу 6.25 % нь єєр байгууллагын бvтцэд багтдаг байна.

Нийтлэг байдлыг нь харгалзан vзвэл 1990-ээд оноос хойш байгуулагдсан байгуулагын стратегид “vзэгчдийн урлагийн боловсрол” гэсэн vг, ухагдхуун ямар нэг байдлаар тусгагдсан байна. Харин vvнээс ємнє байгуулагдсан байгууллагуудын стратегид урлагийн боловсролын асуудал єнєєгийнхєє зохих утгыг агуулж чадаагvй байгаа тал ажиглагдаж байгаа юм.

Судалгаанд оролцсон байгууллагуудын 93.75 нь vйл ажиллагааныхаа стратегийг тодорхойлсон байгаа бєгєєд ганцхан байгууллага уг асуултанд хариулаагvй байна. Судалгаанд ирсэн зарим хариулт учир дутагдалтай байсныг энд хэлэх хэрэгтэй юм. Байгууллагын стратеги, маркетингийн тєлєвлєгєє зэргээ хооронд нь хольж хутгах, хийгээгvй, тєлєвлєж буй ажлаа хийсэн хэмээн бичсэн зэргийг эргэн сануулж залруулж ярилцсан болно. Судалгаанд оролцогсдын хариултын байдлыг схемчилж vзвэл: /График № 10, 11, 12/

Судалгаанд оролцсон тєрийн бус байгууллагууд 100 % стратегиэ тодорхойлсон, мєн маркетингийн тєлєвлєгєєтэй хэмээн хариулжээ. Хэдийгээр маркетингийн тєлєвлєгєєтэй боловч тvvндээ урлагийн боловсролын асуудлыг тусгаагvй байдал ажиглагдаж байна. Судалгаанд нийтлэг ажиглагдаж байгаа зvйл нь байгууллагууд єєрсдийн байнгын vйл ажиллагааны хvрээнд явуулдаг vзвэрийг урлагийн боловсролд зориулсан хамгийн том vйл ажиллагаа гэсэн мєртєє тєлєвлєгєєнєєс гадуур урлагийн боловсролд зориулсан vйл ажиллагаа гэдэгт мєн байнгын тоглолтуудаа багтаасан байна. Тєлєвлєгєєнєєс гадуур явуулдаг бусад ажил гэдэгт телевизийн болон радио нэвтрvvлэг, мэргэжлийн дагуу тєлбєртэй сургалт, семинар явуулж байсан уран бvтээлч, vзэгчдийн уулзалт, ярилцлага хийсэн гэсэн цєєн хариулт байна. Харин тєрийн бус байгууллагуудын vзэгчдийн боловсролд чиглэсэн vйл ажиллагаа нь цєєн удаагийн уулзалт, семинараар хязгаарлагдаж байгаа юм. Урлагийн боловсролд чиглэсэн vйл ажиллагаа явуулахад тохиолдож буй бэрхшээлийг тодорхойлно уу гэсэн асуултанд нийт оролцогсдын 60 % нь хариулаагvй, 25 % нь санхvvгийн бэрхшээл тохиолддог гэж хариулжээ.

Судалгааны дvгнэлт

- Хэдийгээр Монгол улс сайн боловсорсон соёлын бодлоготой боловч тvvнд туссан урлагийн бодлогын хэрэгжилт нь шат шатандаа хангалтгvй, хэрэгжvvлэгч байгууллагууд, нэн ялангуяа боловсролын бvх шатны тvвшинд хоорондын уялдаа холбоо муутай байгааг бидний авсан судалгаа харуулж байна. Одоогийн мєрдєж байгаа сургалтын стандартад сурагчдад гоозvй, урлагийн боловсрол олгоход чиглэсэн хичээлvvдийн цаг цєєн байна. Vvнийг БСШУЯ нэлээд анхаарах шаардлагатай бєгєєд сургалтын стандартыг шинэчилж байгаа энэ vед соёл урлагийн боловсрол олгоход чиглэсэн хичээлийн цаг, тvvний дадлагын ажлуудын хvрээг єргєсгєсєн зохицуулалт хийж єгєх нь зvйтэй юм. Их дээд сургуульд, ялангуяа урлагийн мэргэжлийн бус сургуульд урлагийн тєрлийн хичээл огт ордоггvй, нийгмийн ухааны чиглэлийн сургуульд уран зохиолын хичээл цєєн цаг ордог нь бvх шатанд урлагийн боловсрол бvрэн цогц хэмжээнд олгож чадахгvйд хvрч байгаа юм.

- Сургууль дээр чинь театр, драмын дугуйлан байгуулбал дэмжих vv? гэсэн асуултанд нийт суралцагчдын /1228 хvн/ 91 хувь нь дэмжинэ хэмээн хариулсан бєгєєд тэдний 40 хувь нь оролцоно, сурна, тоглоно, харин 51 хувь нь идэвхтэй сайн vзэгч байна гэжээ. Энэ нь хэрвээ сургууль, эцэг эхийн зvгээс анхаарч, хvvхдvvдийн санаачлагыг дэмжиж, хамтарч ажиллах, туслах тєр, олон нийтийн байгууллага байвал их vр дvнд хvрэхийг харуулж байна.

- Мэдээллийн технологийн шилдэг хэлбэр болох интернетийг хvvхдvvд бvгд нэгэн жигд ашиглаж чаддаггvй бєгєєд гагцхvv чєлєєт цагаа єнгєрєєх зугаа болгохоос соёл, урлагийн мэдээллийг тэр бvр тvvнээс хvртэж чаддаггvй нь мєн судалгаанаас харагдаж байна.

- Мэргэжлийн урлагийн байгууллагууд санал нэгтэйгээр ерєнхий боловсролын сургуультай нягт хамтарч ажиллах шаардлагатай гэж байгаа боловч, єєрсдийн санаачилга, хvчээр хvvхдэд хандсан ажил явуулдаг байгууллага тун цєєхєн байна. ДБЭТ, Театрын музей, МVТМ зэрэг газар энэ талаар бага хэмжээний ажил зохиож байна.

- Мэргэжлийн урлагийн байгууллагууд олон нийт, vзэгчдэд зориулсан байнгын шинэ мэдээлэл, системчилсэн мэдлэг єгєхvйц телевизийн цуврал нэвтрvvлэг, сургалтын болон хялбаршуулсан хєтєлбєрvvд нэн чухал хэмээн vзэж байна. Одоогоор байгууллагууд ганц нэг удаагийн захиалгат нэвтрvvлэг хийснийг эс тооцвол байнгын, сургалтын болон танин мэдэхvйн шинж чанартай нэвтрvvлэг огт байдаггvй. Энэ нь мэргэжлийн урлагийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй сайтар хамтарч ажиллах шаардлагатай болохыг харуулж байгаа юм.

- Хvvхдийн тєрийн бус байгууллагууд урлагийн боловсролд чиглэсэн байнгын vйл ажиллагаа гэдэгт “Vнсгэлжин”, “Ирээдvйн одод” “Бяцхан тод авъяастан”, “Уран жиргээ”, “Хvрэл тулга” зэрэг уламжлал болсон уралдаанууд, МХО, МХУБТ зэрэг мэргэжлийн сургалт vйлдвэрлэлийн тєвvvдийн дугуйлангуудыг нэрлэж, эдгээрээс єєр хvvхэд, багш, эцэг эхчvvдэд зориулсан єєр дорвитой ажил бичээгvй байна.

- Судалгаанд оролцогсод санал нэгтэйгээр бvх шатны сургуулиудтай хамтарч урлагийн байгууллага дээр очиж хичээл оруулж байх болон уран бvтээлчидтэй уулзалт хийлгэх замаар урлагийг сурталчлах хєтєлбєртэй болох нь зvйтэй гэжээ. Байнгын ийм “амьд” хичээл нь vзэгчдийн боловсролд чухал нєлєє vзvvлнэ гэж vзэж байна. Хэдийгээр байгуулагууд ийм саналтай байдаг боловч ингэж хамтарч ажиллахаар хийсэн алхам тун ховор байна. Мєн БСШУЯ болон зохих газруудад ийм хvсэлт тавьж асуудал болгон хэлэлцvvлж байгаагvй ажээ.
- 1990-ээд оноос ємнє ардын авъяастнуудын дунд зохиогддог байсан сайн дурын уран сайханчдын уралдаан, тэмцээнvvдийг сэргээж, олон нийт, vзэгчдийг єєрсдийг нь урлагт татан оролцуулах нь vр дvнтэй арга болохыг мэргэжлийн байгууллагууд тэмдэглэсэн байгаа нь олон нийтийн дундаас гарсан санаачлагыг дэмжиж урлаг соёлын сайн дурын vйл ажиллагаанд анхаарал хандуулах шаардлагатай болохыг харуулж байна.

- Олон нийтийн єргєн нэвтрvvлэг, кино vзвэрийн хєтєлбєрийг сайтар шинэчилж, бодлоготойгоор єєрчлєх шаардлагатай байгааг олон оролцогч илэрхийлсэн нь энэ судалгааны нэгэн шаардлагыг тодорхойлж байна. Єнєєдєр монголын телевиз, кино театруудад гарч байгаа киног vзэгчдийн дийлэнх нь хvvхэд залуучууд. Гэтэл энэ кино, vзвэр нь алаан хядаан, дайн тулаан, цуст vйл явдлыг их харуулдаг нь vзэгчдийн боловсролд сєргєєр нєлєєлж байна. Єнєєдєр Монгол улсад олон нийтийн єргєн нэвтрvvлгээр гарч буй кино, vзвэрт ямар нэгэн хяналт байдаггvй. Ихэнх эцэг эхчvvд хvvхдvvдээ урлагийн мэдрэмжтэй хvн болгохын тулд зохих шалгуураар нэвтрvvлэг vзvvлж, урлагийн чиглэлийн юм уу насанд нь тохирсон ном, хэвлэлээр хангахгvй байгаа бєгєєд vvнийгээ санхvvгийн бэрхшээлтэй холбон тайлбарладаг ч єєрсдєє “шар” хэвлэлийн идэвхтэй уншигч байдаг. Тиймээс хvvхдvvд гэрт орж ирсэн янз бvрийн хов жив, гэмт хэргийн мэдээллээр дvvрэн тэдгээр сониныг уншиж, нэгэнт хориг, шалгуур байхгvй тул телевизээр гарч буй кино, хєтєлбєр бvхнийг vзэж байдаг.

- Мєн vзэгчдийн урлаг, соёлын хэрэгцээг тодорхойлох ул суурьтай судалгаа хийж vзэх шаардлагатай байна. Судалгааны дvнгээс харахад vзэгчдийн урлагийн боловсролын талаар мэргэжлийн урлагийн, соёл урлагийн ТББ-ууд, хvvхдийн ТББ-ууд зєвхєн бодол, санал тєдий, хамтарч ажиллах эрмэлзэл сул байна. Мэргэжлийн урлагийн 2 том байгууллага болох ДБЭТ, ДЖЭТ vзэгчдийн хэрэгцээ сонирхлыг тандах анхан шатны судалгааг ерєнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд явуулсан боловч судалгааны дагуу тодорхой хєтєлбєр, тєлєвлєгєє, санал одоогоор гаргаагvй байгаа юм.

- Урлагийн хичээл заадаг багш нарын давтан сургалт муу, сургалтын шинэлэг арга барил эзэмших боломж бага, сургалтын материал дутагдалтай байгааг судалгаа харуулж байна. Судалгаанд хамрагдсан багш нар бvгд /100 хувь/ давтан сургалтанд хамрагдах, заах арга зvй, орчин vеийн урлаг, ардын болон язгуур урлаг, тєгєлдєр хуур, бусад хєгжим тоглож сурах /урлагийн мэргэшилтэй болох/ мєн гадаад хэл, компьютер сурах хvсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Эцэст нь дvгнэхэд соёл, урлагийн vйл ажиллагааны тогтвортой хєгжлийг хангах, хvний эрх, эрх чєлєєг эдлvvлэх, тvvгээр дамжуулан иргэний ардчилсан нийгмийг хєгжvvлэхэд чухал vvрэгтэй байдаг соёл урлагийн боловсрол олгоход чигл?эсэн эрх зvйн харилцааны зохицуулалтын єнєєгийн бодит байдалд дvгнэлт хийн, эрх зvйн орчинг боловсронгуй болгох шаардлага зvй ёсоор тавигдаж байна. Vvнд
- Соёл урлагийн боловсролын vйл ажиллагаатай холбогдох эрх зvйн зохицуулалтыг бусад хууль тогтоомжид тусгаж єгєх, тэдний уялдаа холбоог сайжруулж, хийдэл, давхацлыг арилгаж, эрх зvйн зарим заалтуудыг хvчингvй болгох, шинэчлэх, єєрчлєх
- Соёлын болон боловсролын багц хуулийн хэрэгжилтийг сайжруулах, хяналтыг чангатгах, боловсролын нэгдсэн стандартыг боловсруулахдаа урлаг, гоозvйн боловсрол олгоход чиглэсэн хичээлийн цаг, агуулгыг єргєжvvлэх, соёл урлагийн мэргэжлийн хяналтын тогтолцоог нэгтгэн уялдуулах
- Тєрєєс соёл, урлаг, боловсролын талаар баримтлах бодлого, хєтєлбєрvvд, тvvний хэрэгжилт, хэрэгжилтийг хянах хяналтын механизмын гурвалсан холбоог уялдуулан vйл ажиллагааг нь боловсронгуй болгох зэрэг асуудлыг тvлхvv анхаарах хэрэгтэй юм.

Судалгааг нэгтгэн дvгнэсэн Ч.Мєнхзул

“Урлагийн боловсрол” судалгааны дvнгээс vндэслэн гаргасан санал, зєвлємж

2003 оны 12-р сар
Б.Сумъяа

Єнєє vед урлагийн боловсролын асуудал олон нийтийн анхаарал татсан хурц асуудлын нэг болоод байна. Урлагийн боловсрол нь хvний оюун санааны амьдралд зах зээлийн vзvvлэх сєрєг нєлєєг саармагжуулж, соёлжин боловсорсон, хvнлэг, энэрэнгvй бие хvнийг тєлєвшvvлэх гол бєгєєд хамгийн vр нєлєєтэй арга хэрэгсэл мєн гэдгийг олон улсын хэмжээнд нэгэнт зєвшєєрєєд хvлээгээд байгаа билээ.

Энэ байдлаас дvгнэлт хийж “ГЛОБ ИНТЕРНЭЙШНЛ” тєрийн бус байгууллагаас санаачлан “Урлагийн боловсрол” сэдвээр нийслэлийн зарим цэцэрлэг, ерєнхий боловсролын болон их, дээд сургууль, коллежийн багш, сурагчид, мэргэжлийн урлагийн зарим байгууллагын ажилтны дунд социологийн судалгаа явуулсан юм. Судалгааны дvнгээс vзэхэд манай оронд урлагийн боловсролын нэгдсэн тогтолцоо єнєєгийн шаардлагын хэмжээнд бvрэлдэн тєлєвшиж чадаагvй байна.

Урлагийн боловсролтой холбоотой бvхий л асуудалд системийн vvднээс хандаж, холбогдох бvх асуудлыг цогцолбороор шийдэхгvй, захаас нь “бололцооны хэрээр” гэдэг нэрийн дор увуу цувуу, оочин цоочин шийдэх замаар дорвитой ахиц гаргах боломжгvй гэдгийг уул судалгааны дvн болон мэргэжлийн хvмvvсийн дунд явуулсан дугуй ширээний ярилцлага харууллаа. Ийм учраас “Бvх нийтийн урлагийн боловсрол” хэмээх vндэсний хєтєлбєр боловсруулж хэрэгжvvлэхийг санал болгож байна. Vvнд:
1. Хєтєлбєрийн vндэслэгээ: Бvх хvн ам, юуны урьд хvvхэд, єсвєр, залуу vеийнхний урлагийн боловсролыг дээшлvvлэх эрх зvй, зохион байгуулалт, эдийн засаг санхvv, эрх зvйн болон сэтгэл зvйн тааламжтай орчныг бvрдvvлэх, ингэснээр хvмvvст гоо зvй, уран сайхны дээд эрэмбийн хэрэгцээг тєлєвшvvлж, нийгмийн хєгжилд гvйцэтгэх vvргийг нь дээшлvvлэхийн тулд уг асуудлыг тєрийн бодлогын тvвшинд тавьж, сайтар боловсрогдсон, шинжлэх ухааны vндэс бvхий хєтєлбєрийн дагуу шийдвэрлэхээс єєр зам байхгvй. .
2. Хєтєлбєрийн зорилго нь улс орон ардчилал, зах зээлийн харилцаанд шилжиж, нийгмийн оюун санааны амьдрал даяарчлагдаж байгаа єнєєгийн нєхцєлд нийт хvмvvс, ялангуяа хvvхэд, залуучуудын соёл урлагийн боловсролыг дээшлvvлэх асуудлыг цогцоор шийдэх арга замыг судлан боловсруулахад оршино.
3. Хєтєлбєрийг боловсруулах субъект--Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр байгуулагдсан “Бvх нийтийн урлагийн боловсрол” vндэсний хєтєлбєр боловсруулах ажлын хэсэг (ахлагч нь БСШУ-ны сайд):
4. Хєтєлбєрийг боловсруулах vе шат:
а/ Боловсрол, соёл урлагийн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага, тvvний дэргэдэх мэргэжлийн эрдэм шинжилгээний байгуулага хамтран єнєєгийн мєрдєж байгаа урлагийн сургалтын тєлєвлєгєє, стандартад олон улсын жишиг, хэтийн тєлєвийн vvднээс мэргэжлийн vнэлгээ єгєх,
б/ Боловсрол судлалын хvрээлэн, ШУА-ийн ФСЭХ, СУИС-ийн Соёл урлаг судлалын хvрээлэн, Удирдлагын академи зэрэг эрдэм шинжилгээний байгууллагын мэргэжилтнvvдийн хvчээр урлагийн боловсролын єнєєгийн байдлыг тєв хєдєєд судалж, зохих дvгнэлт гаргуулах
в/ Дурдсан сэдвээр хот, хєдєєгийн холбогдох мэргэжлийн байгууллага, Монголын урлагийн зєвлєл, уран бvтээлийн эвлэл холбоод, уран бvтээлчид, сонирхогч тєрийн болон тєрийн бус байгууллагуудын мэргэжлийн хvмvvс, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан vндэсний семинар ярилцлагыг зохион байгуулах
в/ “Урлагийн боловсрол” vндэсний хєтєлбєрийн тєслийг боловсруулах
г/ Тєслийг нийтэлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн санал авах
д/ Тєслийг эцэслэн боловсруулж зохих шатны байгуудллагуудаар хянуулан батламжлах–эдгээр болно.

4.Vндэсний хєтєлбєрт багтаж тусгагдах асуудлын хvрээ:

а/ урлагийн боловсролын бvтэц, агуулга, янз бvрийн шатанд хэрэглэх сургалтын хэлбэр (албан ба албан бус, заавал vзэх, сонгон болон хичээлийн гадуур гэх мэт/
б/ сургуулийн ємнєх боловсролоос эхлээд их, дээд сургууль, коллежийн хvрээнд явуулах сургалтын тєлєвлєгєє, стандартын уялдаа холбоо, залгамж чанар, мєн vндэсний уран зохиол, дуу, хєгжим, дvрслэх урлаг, дэлхийн сонгодог болон орчин vеийн урлагийн холбогдолтой ямар хичээлийг хэд дvгээр ангид ямар хэмжээгээр, ямар хєтєлбєрєєр vзэх гэх мэт асуудал
в/ сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхvvнийг бэлтгэх асуудал
г/ багш нарыг шинээр бэлтгэх, аттестатчилах, дотоод, гадаадад давтан сургах, мэргэжил дээшлvvлэх тогтвортой тогтолцоо, арга хэлбэр, тvvний зохион байгуулалт, хєрєнгє санхvvгийн асуудал,
д/ багш нарын мэргэжлийн сэтгvvл, нийтийн урлагийн боловсролд зориулсан сонин сэтгvvл буй болгох асуудал
е/ урлагийн боловсролд зориулан тогтмол єдєр, цагт, тогтоосон хєтєлбєр, тєлєвлєгєєний дагуу ажилладаг радио, телевизийн тусгай суваг нээх асуудал
ё/ урлагийн боловсролын тєлєвлєгєє, хєтєлбєр, стандартын дагуу шаардагдах дуу болон дvрс бичлэгийн хуурцаг, компакт диск зэргийг vйлдвэрлэх, хувилан олшруулах, борлуулах тєвийг тєрийн болон хувийн ємчийн vндсэн дээр байгуулж ажиллуулах
ё/ урлагийн боловсролд хvн амын бvх давхрагыг аль болох єргєн хамруулах зорилгоор зайн сургалтын оновчтой хэлбэрvvдийг олж ашиглах
ж/ бvх нийтийн урлагийн боловсролыг дээшлvvлэхэд идэвх зvтгэлтэй ажилласан хvмvvст зориулсан урамшууллын тогтолцоог буй болгох
з/ урлагийн боловсролыг ивээн тэтгэх, хєрєнгє оруулах хєдєлгєєнийг дэмжих, энэ талаар идэвхи санаачлага гаргасан гадаад, дотоодын байгууллага, пvvс компанид vзvvлэх татварын хєнгєлєлт, урамшууллын тогтолцоог буй болгох асуудал боловсруулж эрх бvхий байгууллагаар шийдvvлэх
и/ тєв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага, номын сан, музей, кабинет, уран зургийн галерей, тvvх соёлын дурслалт газрыг урлагийн сургалтад ашиглах арга механизм, зохион байгуулалтын хэлбэрийг оновчтой тогтоох
к/ хvvхэд, залуучуудын урлагийн тєрєл бvрийн наадам, фестиваль, уралдаан, тэмцээнийг нэгдсэн бодлого, чиглэлийн дагуу тогтмол явуулж байх
л/ дайн, хvчирхийлэл, садар самууныг сурталчлах гэдэгт ямар зvйлийг хамааруулах тухай шинжлэх ухааны vндэстэй шалгуурыг тогтоож хуульчлах, энэ талаархи хуулийн биелэлтэд тєрийн хяналт тавих арга хэблэрийг тогтоох, дурдсан тєрлийн vзvvлбэр vзvvлдэг улсын болон хувийн телевиз, кабелийн телевиз, кино театр, видео салон, зугаа цэнгээний газруудын тоо, ажиллах цагийн хуваарь, тєлбєрийн хэмжээ, vйлчлэх хvмvvсийн насны хязгаар зэргийг нарийвчлан тогтоож хуульчлах
Эдгээр асуудлыг юуны урьд багтааж, цогцолбороор нь шийдэх хэрэгтэй гэж vзэж байна.
“Бvх нийтийн урлагийн боловсрол” хєтєлбєр нь тєрийн болон тєрийн бус байгууллага, дотоод, гадаадын ивээн тэтгэгчдийг оролцуулсан хэд хэдэн тєслийн хvрээнд боловсрогдож, хэрэгжиж эхлэх нь мэдээж. Энэ асуудлыг ч хєтєлбєрийн хvрээнд бодолцож, зохих vзэл баримтлалыг боловсруулах буйзаа
.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:175391 
 Энэ сард:13878 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.