Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Хуулиуд
   Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө
   Мэдээллийн эрх чөлөө
   Хэвлэл мэдээллийн эрх чөлөө
   Улсын нууц
   Байгууллагын нууцын тухай
   Хувийн нууцын тухай
   Тєрєєс хэвлэл мэдээлэлд vvрэг хариуцлага болгосон нь
   Садар самуун
   Бусад
   Хэвлэл мэдээллэл олон нийтийн харилцаа
   Хэвлэл мэдээлэл ба олон нийтийн ашиг сонирхол
   Хэвлэл мэдээлэл, сонгууль
   Өргөн нэвтрvvлэг
   Зохиогчийн эрх

Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Хуулиуд » Улсын нууц

Улсын нууц

Эрvvгийн хууль

2002-01- 03
Улаанбаатар хот.

ЭРVVГИЙН ХУУЛЬ
ТУСГАЙ АНГИ
ТАВДУГААР ХЭСЭГ
ТЄРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
АРВАН ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ
VНДЭСНИЙ АЮУЛГVЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

87 дугаар зvйл.Төрийн нууц задруулах
87.1. Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зvйл, обьект, vйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил vvргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгvй бол таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
87.2. Энэ хэргийн улмаас хvнд хор уршиг учирсан бол таваас дээш найман жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ЕСДVГЭЭР ХЭСЭГ
ЗАХИРГААНЫ ЖУРАМ, ШVVН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ БОЛОН АЛБАН ТУШААЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
ХОРИН ДОЛДУГААР БVЛЭГ
ШVVН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

257 дугаар зvйл. Мөрдөн байцаалтын мэдээ баримтыг задруулах
257.1. Хэрэг бvртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шvvгчийн зөвшөөрөлгvйгээр эрvvгийн хэргийн мэдээ баримтыг задруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин хvртэл нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

Төрийн албаны тухай

1994-12-30

Гуравдугаар бvлэг
Төрийн албан хаагч

1З дугаар зvйл.Төрийн захиргааны албан хаагчийн нийтлэг vvрэг
7/ албан vvргээ гvйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төр, байгууллага, хувь хvний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах.

Статистикийн тухай

1997-06-05.

ЗУРГАДУГААР БYЛЭГ
БУСАД ЗYЙЛ

22 дугаар зvйл. Статистикийн мэдээллийг хууль бусаар ашиглах, мэдээллийн нууцыг задруулахыг хориглох
1.    Албан ёсны статистикийн vйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын
ажилтан албан ёсоор мэдээлэх тvвшинд хvрээгvй статистикийн мэдээлэл, судалгааны дvн, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нууцад хамаарах мэдээллийг нийтэд задруулахыг хориглоно.

Засгийн газрын тухай

1993-05-06.

ХОЁРДУГААР БYЛЭГ
ЗАСГИЙН ГАЗРЫН БYРЭН ЭРХ

24 дvгээр зvйл. Засгийн газрын гишvvний бvрэн эрх
1.   Засгийн газрын гишvvн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бvрэн эрхтэй.Тvvний дотор:
З.   Засгийн газрын гишvvн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зvтгэлтний ёс зvйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон албаны нууцыг хадгалах vvрэгтэй.
4.   Засгийн газрын гишvvн шийдвэр, мэдэгдэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална.Хэрэв эрхэлсэн асуудлынхаа хvрээнд Ерөнхий
сайдын бодлогыг зарчмын хувьд өөрчлөх шаардлагатай гэж vзвэл энэ тухай зохих шийдвэрийн төсөл бэлтгэж Ерөнхий сайдад уламжлан шийдвэрлvvлнэ.

25 дугаар зvйл.Ерөнхий сайд, Засгийн газрын гишvvн бvрэн эрхээ хэрэгжvvлэх баталгаа
4.   Ерөнхий сайд, Засгийн газрын гишvvний бvрэн эрхээ хэрэгжvvлэхтэй холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

29 дvгээр зvйл.Засгийн газрын хуралдаан
4.   Хуралдааныг Ерөнхий сайдын шийдвэрлэснээр нээлттэй буюу хаалттай явуулж болох бөгөөд хуулиар хамгаалсан нууцад хамаарахаас бусад шийдвэрийг олон нийтэд мэдээлнэ.

Vндэсний байдлын тухай

2001- 12- 27
Улаанбаатар хот.

ГУРАВДУГААР БVЛЭГ

Vндэсний аюулгvй байдлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжvvлэх, хяналт тавихад аж ахуйн нэгж,
байгууллага, иргэний оролцоо
12 дугаар зvйл. Төрийн байгууллага, албан тушаалтны оролцоо
12.1. Төрийн байгууллага, албан тушаалтан vндэсний аюулгvй байдлыг хангах асуудлаар тогтоосон журмыг сахин биелvvлэх төр, байгууллага, хувь хvний нууцыг чанд хамгаалах, өөрийн хууль ёсны vvрэгт хамаарах мэдээ баримтыг холбогдох дээд байгууллагад гаргаж өгөх vvрэгтэй.

Yндэсний аюулгvй байдлын зөвлөлийн тухай.

1992-05-29.

ХОЁРДУГААР БYЛЭГ
ЗЄВЛЄЛИЙН БYРЭЛДЭХYYН БYТЭЦ

1О дугаар зvйл. Зөвлөлийг мэдээллээр хангах тогтолцоо
3. Зөвлөлийн мэдээллийн нэгдсэн сангийн бvтэц, зохион байгуулалт, бvрдvvлэлт, ашиглалтын журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар тогтооно. Зөвлөлийн дэргэдэх мэдээллийн нэгдсэн сан нь төрийн нууцад хамаарах бөгөөд тусгай хамгаалалтад байна.

Дайчилгааны тухай

1998-05-15.

ЗУРГАДУГААР БYЛЭГ
БУСАД ЗYЙЛ

З4 дvгээр зvйл. Дайчилгааны арга хэмжээний нууцлалт
34.1. Цэргийн дайчилгааны зорилго, цар хvрээ, хэрэгжvvлэх арга хэмжээний төрөл, багтаамж, арга хэлбэр нь төрийн нууц мөн.
34.3. Зарлан мэдээлэхээс бусад цэргийн дайчилгаатай холбогдсон мэдээ, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулах, сурталчлахыг хориглоно.

Эрдэнэсийн сангийн тухай

1994-11-17.

ГУРАВДУГААР БYЛЭГ
ЭРДЭНЭСИЙН САНГ ЭРХЛЭХ YЙЛ АЖИЛЛАГАА, ТYYНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

12 дугаар зvйл. Эрдэнэсийн сангийн бvртгэл, тооцоо
2. Эрдэнэсийн сангийн нэгдсэн бvртгэл нь төрийн нууцад хамаарах бөгөөд Засгийн газар, Монголбанкинд тус бvр нэг хувь хадгалагдана.

Улсын нууцын жагсаалт батлах тухай

Та энд дарж мэдээлэл харна уу!

Төрийн нууцын тухай

1995-04-18
Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ТЄРИЙН НУУЦЫН ТУХАЙ
НЭГДVГЭЭР БVЛЭГ
Нийтлэг vндэслэл

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь төрийн нууцыг тогтоох, хамгаалах, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Төрийн нууцын тухай хууль тогтоомж
Төрийн нууцын тухай хууль тогтоомж нь Vндсэн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

З дугаар зvйл. Төрийн нууцын тухай ойлголт
1. "Төрийн нууц" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, тус улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гvйцэтгэх ажилтай холбоотой бөгөөд задруулбал vндэсний аюулгvй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг томъёолол, дvрс зураг, дохио тэмдэг, техник-технологийн шийдэл болон vйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зvйл, объект, vйл ажиллагааг хэлнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27, 2004 оны 1 дvгээр сарын 2-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон/

2. Vндэсний аюулгvй байдлыг хангах vvднээс зарим барилга, байгууламж /цаашид "объект" гэх/, төрийн эрх бvхий байгууллагаас хэрэгжvvлж байгаа тодорхой vйл ажиллагааг төрийн нууцад хамааруулж болно.
/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4 дvгээр зvйл. Төрийн нууцыг тогтоох зарчим
Төрийн нууцыг тогтоохдоо хууль тогтоомжид нийцсэн, цаг vеэ олсон байх зарчим баримтална.

5 дугаар зvйл. Төрийн нууцад хамааруулах зvйлийн хvрээ
1. Монгол Улсын vндэсний аюулгvй байдлын хvрээнд:
1/ Монгол Улсын vндэсний аюулгvй байдлын vзэл баримтлал, эдийн засгийн аюулгvй байдлыг хангахтай холбогдсон мэдээ, баримт бичиг, бусад зvйлийн нууцалбал зохих хэсэг;
2/ Монгол Улсын гадаад бодлого, байр суурьтай холбоотой онц чухал мэдээлэл, тvvнчлэн Монгол Улсаас гадаад орнуудтай байгуулсан нууцалбал зохих гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн төсөл.

2. Батлан хамгаалах хvрээнд:
1/ батлан хамгаалах бодлого, vзэл баримтлал, цэргийн номлол, тэдгээртэй холбогдох баримт бичгийн нууцалбал зохих хэсэг;
2/ стратеги, оперативын төлөвлөгөө, тvvний биелэлтийн мэдээ, цэргийн стратеги, оператив, дайчилгааны дэлгэн байгуулалт, операци, байлдааныг бэлтгэх, хэрэгжvvлэх байлдааны удирдлагын баримт бичиг, зэвсэгт тэмцэл явуулах арга, байлдааны болон дайчилгааны бэлэн байдал, дайчилгааны нөөц, тvvний ашиглалтын тухай мэдээлэл;
3/ цэргийн зэвсэг техникийг шинээр бий болгох, худалдан авах, боловсронгуй болгоход чиглэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бvтээх ажил, энэ зорилгоор хэрэгжvvлж байгаа хөтөлбөр, тэдгээрийн биелэлт, vр дvн;
4/ нууц зэвсэг, тvvнчлэн техник хэрэгслийн нэр, төрөл, техникийн өгөгдэхvvн, байлдаанд ашиглах боломж;
5/ улсыг батлан хамгаалахад онцгой ач холбогдол бvхий обьектын байрлал, зориулалт, бэлэн байдлын зэрэглэл, хамгаалалт, тэдгээр объектын зураг төсөл, дагалдах баримт бичиг, зардлын төсөв, обьект барьж байгуулахаар олгосон газар нутаг, холбогдох бусад мэдээлэл;
6/ зэвсэгт хvчин, бусад цэргийн анги, салбарын зориулалт, зэвсэг, техникийн хангалт. нууцалсан болон тусгай томилгоот байрлал, жинхэнэ нэр, зэвсэглэл, бие бvрэлдэхvvний тоо;
7/ Монгол Улсын яам, тусгай газар, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгавар, жилийн тооцоот хэрэгцээний захиалга, төлөвлөгөө;
8/ Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон
9/ улсын хилийн хамгаалалт, шалган нэвтрvvлэх албаны зохион байгуулалт, арга ажиллагаа, тэдгээрт холбогдох мэдээлэл;
10/ иргэний хамгаалалтын нийтийн дайчилгааны арга хэмжээг хэрэгжvvлэх болон онцгой нөхцөл байдлын vед хvн амын аюулгvй байдлыг хангах төлөвлөгөө, хангалтын объектуудын байрлал, зориулалт, энэ vед дэд бvтцийг ашиглахтай холбогдсон мэдээлэл, биет зvйл.
/Энэ заалтыг 2004 оны 1 дvгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/

З. Эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологийн хvрээнд:
1/ Vндэсний аюулгvй байдал, эдийн засаг, батлан хамгаалахад онцгой ач холбогдол бvхий эрдэм шинжилгээ, судалгааны бvтээл, туршилт, нээлт, зураг төсөл, vндэсний болон дэвшилтэт технологи;
/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2/ цэргийн зориулалттай бvтээгдэхvvн vйлдвэрлэх болон дайчилгааны хvчин чадал, улсын материаллаг нөөцийн бодит хэмжээ, байрлал;
3/ батлан хамгаалах болон эдийн засгийн аюулгvй байдлыг хангахад ач холбогдол бvхий стратегийн тvvхий эд, материалын нөөц, олборлолт, нийлvvлэлтийн хэмжээ;
4/ төрийн нууцыг хамгаалах арга хэрэгсэл, энэ талаар авч хэрэгжvvлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн тухай мэдээлэл.

4. Тагнуул, сөрөх тагнуул, гvйцэтгэх ажлын хvрээнд:
1/ тагнуул, сөрөх тагнуулын vйл ажиллагаа, гvйцэтгэх ажлын арга хэлбэр, хvч хэрэгсэл, мэдээллийн эх сурвалж, орон тоо, зохион байгуулалт, баримт бичиг, архив, мэдээллийн сан, санхvvжилтийн тухай мэдээлэл;
2/ төрийн холбооны нууцлал бvхий систем, тvvнд холбогдох баримт бичиг, төрийн шифр, тvvнийг ашиглах арга, ажиллагаа.
3/ цагдаа, тагнуул, хорих байгууллагын галт зэвсэг, тусгай хэрэгслийн хангалт, нөөц, нийтийн эмх замбараагvй байдлын vед тагнуул, цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн ажиллах төлөвлөгөө, улсын онц чухал объектын хамгаалалтын хvч хэрэгслийн тухай мэдээлэл, дайны болон дайн бvхий байдлын vед хорих байгууллагын ажиллах төлөвлөгөө, тvvнд холбогдох бусад баримт бичиг;
4/ Монгол Улсын vндэсний аюулгvй байдлыг хангах зорилгоор төрийн эрх бvхий байгууллагаас хэрэгжvvлж буй vйл ажиллагаа;
5/ терроризмтой тэмцэх ажиллагаатай холбогдсон мэдээ, баримт, материалын нууцалбал зохих хэсэг.
/Энэ заалтыг 2004 оны 4 дvгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

5. Цаазаар авах ялыг гvйцэтгэх журам, энэ зvйлийн 2 дахь хэсгийн "4, 5", З дахь хэсгийн "2, 3", 4 дэх хэсгийн "1"-тэй холбоотойгоор төрийн нууцад хамааруулах шаардлагатай объектууд.

6 дугаар зvйл. Төрийн нууцын жагсаалт
1.Энэ хуулийн 5 дугаар зvйлд заасан хvрээнд төрийн нууцад хамааруулах зvйлсийн жагсаалтыг хуулиар батална.
/Энэ хэсгийг 2004 оны 1 дvгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2. Хууль гаргахгvйгээр аливаа мэдээ, баримт бичиг, эд зvйл, объект, vйл ажиллагааг төрийн нууцад хамааруулахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дvгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

                                                                            ХОЁРДУГААР БVЛЭГ

Төрийн нууцыг тогтоох, нууцлах
7 дугаар зvйл. Төрийн нууцыг тогтоох
Төрийн нууцыг тогтоох vйл ажиллагаа нь мэдээ, баримт бичиг, биет зvйлийг төрийн нууцын жагсаалтад хамааруулах шийдвэр гаргах, боловсруулах, нууцлах ажиллагаанаас тус тус бvрдэнэ.

8 дугаар зvйл. Төрийн нууцыг боловсруулах
1. Байгууллага, албан тушаалтан нь төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг боловсруулах, биет зvйлийг хийх, vйлдвэрлэх, обьект барьж байгуулах, тодорхой vйл ажиллагааг хэрэгжvvлэх /цаашид "төрийн нууцыг боловсруулах" гэх/-дээ энэ хуулийн 1З дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 2-ын "б"-д заасан журмыг баримтална:
2. Байгууллага, албан тушаалтнаас төрийн нууцыг боловсруулахад өгч буй санал, дvгнэлт нь тухайн зvйлийг төрийн нууцад хамааруулахад хvргэж буй мэдээллийг агуулсан байвал тэдгээрийг нууцын зэрэглэлтэйд адилтган тооцож хамгаалалтад авна.
З. Төрийн нууцад хамаарах зvйлийн тухай асуудлыг энэ хуулийн 1З дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 2-ын "б"-д заасан журмыг баримтлан хаалттай хэлэлцэнэ.

9 дvгээр зvйл. Төрийн нууцад хамааруулах шийдвэр гаргах

1. Мэдээ, баримт бичиг, биет зvйлийг төрийн нууцын жагсаалтад хамааруулах саналыг байгууллага, албан тушаалтан, иргэдээс Тагнуулын ерөнхий газарт гаргана.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дvгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2. Тагнуулын ерөнхий газар тухайн саналыг судлан боловсруулж Засгийн газарт 2 долоо хоногийн дотор оруулна.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дvгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
З. Засгийн газар төрийн нууцад хамааруулах тухай асуудлыг нарийвчлан судалж, Vндэсний аюулгvй байдлын зөвлөлд танилцуулан 30 хоногийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдvvлнэ.
4. Төрийн нууцын жагсаалтад мэдээ, баримт бичиг, эд зvйл, объект, vйл ажиллагааг хамааруулах тухай шийдвэр гаргахдаа нууцын зэрэглэлээс нь хамааран тэдгээрийн жинхэнэ нэрийг төлөөлvvлсэн нэр, шифр, дугаар хэрэглэж болно.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дvгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10 дугаар зvйл. Төрийн нууцыг нууцлах
1. Мэдээ, баримт бичиг, эд зvйл, объект, vйл ажиллагааг нууцлах арга хэмжээг тэдгээрийг төрийн нууцад хамааруулах тухай хууль хvчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн холбогдох байгууллага, албан тушаалтан авч хэрэгжvvлнэ.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дvгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2. Мэдээ, баримт бичгийг нууцлахдаа төрийн нууцын зэрэглэлийг тодорхойлсон тэмдэг дарж, төлөөлvvлсэн нэр, шифр, дугаарыг тавина.
З. Биет зvйлийг нууцлахдаа нууцын тэмдэг, төлөөлvvлсэн нэр, шифр, дугаарыг тухайн зvйлийн сав, баглаа боодол, дагалдах баримт бичигт дарж тэмдэглэнэ.
4. Обьект, тодорхой vйл ажиллагааг нууцлахдаа тэдгээрийг халхлах арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу хэрэгжvvлнэ.

11 дvгээр зvйл. Төрийн нууцын зэрэглэл
1. Төрийн нууцыг задруулснаас Монгол Улсын ашиг сонирхол, аюулгvй байдалд учирч болох хор уршгийн хэмжээнээс хамааран төрийн нууцын зэрэглэлийг тогтооно.

2. Төрийн нууц нь дараахь зэрэглэлтэй байна:
1/ онц чухал-маш нууц;
2/ маш нууц;
З/ нууц.

З. Мэдээ, баримт бичиг, эд зvйл, объект, vйл ажиллагааг төрийн нууцад хамааруулахаар Тагнуулын ерөнхий газарт санал оруулсан өдрөөс эхлэн шаардлагатай бол тэдгээрийг "онц чухал-маш нууц" зэрэглэлтэйд тооцож хамгаалалтад авна.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дvгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4. Төрийн нууцын зэрэглэлийг тодорхойлсон тэмдгийг төрийн нууцад vл хамаарах мэдээ, баримт бичиг, бусад зvйлд хэрэглэхийг хориглоно.

                                                                            ГУРАВДУГААР БVЛЭГ

Төрийн нууцыг хамгаалах, хариуцах
12 дугаар зvйл. Төрийн нууцыг хамгаалах

1. Төрийн нууц нь төрийн хамгаалалтад байна.
2. "Төрийн нууцыг хамгаалах" гэж төрийн бvх шатны байгууллага, албан тушаалтнаас төрийн нууцыг задруулахгvй байх зорилгоор өөрийн бvрэн эрхийн хэмжээнд авч хэрэгжvvлж буй арга хэмжээ, арга хэрэгслийн цогцолборыг ойлгоно.
З. "Төрийн нууцыг хариуцах" гэж эрх бvхий байгууллага, албан тушаалтнаас төрийн нууцыг хамгаалах, хадгалах, ашиглах vйл ажиллагааг хамааруулан ойлгоно.
4. Төрийн нууцыг хариуцдаг, эсхvл төрийн нууцтай албан vvргийн дагуу танилцсан албан тушаалтан, иргэн төрийн нууцыг задруулах, хувийн зорилгоор ашиглахыг хориглоно.
5. Төрийн нууцыг олж авах зорилгоор хайж олох, бусдад задруулахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дvгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

1З дугаар зvйл. Төрийн нууцыг хамгаалах талаар
Улсын Их Хурал, Ерөнхийлөгч,
Засгийн газрын бvрэн эрх
1. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар төрийн нууцыг хамгаалах талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
1/ Улсын Их Хурал:
а/ төрийн нууцыг хамгаалах vйл ажиллагааны эрх зvйн vндсийг тогтоох;
б/ Vндэсний аюулгvй байдлын зөвлөл, Засгийн газрын саналыг vндэслэн төрийн нууцын зэрэглэлийг баталж, төрийн нууцын хугацааг тогтоох, сунгах болон төрийн нууцыг ил болгох асуудлыг шийдвэрлэх;
в/ нууцын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих.
2/ Монгол Улсын Ерөнхийлөгч нь Vндэсний аюулгvй байдлын зөвлөлийн тэргvvний хувьд:
а/ төрийн нууцын хамгаалалтын талаар Засгийн газрын мэдээллийг сонсох, чиглэл өгөх, төрийн нууцыг хамгаалах талаар холбогдох байгууллага, албан тушаалтны vйл ажиллагаатай танилцах;
б/ төрийн нууцыг боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглах, обьект, тодорхой vйл ажиллагааг халхлах, төрийн нууцтай танилцах, төрийн нууцыг шилжvvлэх, татан авах, хаалттай хуралдаан хийх журмыг батлах.
З/ Монгол Улсын Засгийн газар:
а/ төрийн нууцыг хамгаалах ажлыг чиглvvлэн удирдаж, төрийн нууцын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
б/ төрийн нууцын хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, шалгах.

2. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар нь төрийн нууцыг хамгаалах талаар хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрхийг хэрэгжvvлнэ.

14 дvгээр зvйл. Төрийн нууцыг хариуцаж буй байгууллагын бvрэн эрх
1. Төрийн нууцыг хариуцаж байгаа төрийн бvх шатны байгууллага дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
1/ салбарынхаа хэмжээнд хадгалагдаж байгаа болон бусад байгууллагын хариуцаж буй өөрийн салбарт хамаарах төрийн нууцын ашиглалт, хамгаалалтад хяналт тавих;
2/ мэдээ, баримт бичиг, эд зvйл, объект, vйл ажиллагааг төрийн нууцад хамааруулах, зэрэглэл тогтоолгох, тvvнчлэн төрийн нууцыг ил болгох асуудлаар Тагнуулын ерөнхий газарт саналаа оруулах;
/Энэ заалтад 2004 оны 1 дvгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
З/ төрийн нууцыг шилжvvлэх, татан авах тухай саналаа Тагнуулын ерөнхий газарт оруулах;
/Энэ заалтад 2004 оны 1 дvгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
4/ төрийн нууцыг тухайн байгууллага хариуцаж буй эсэх талаар хөндлөнгийн этгээдэд тайлбар өгөхөөс татгалзах;
5/ эрх хэмжээнийхээ хvрээнд төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон бусад бvрэн эрхийг хэрэгжvvлэх.

2. Нутгийн өөрөө удирдах байгууллага, бvх шатны Засаг дарга нь төрийн нууцыг хамгаалах ажлыг хууль тогтоомжийн дагуу хэрэгжvvлж, шаардлагатай тохиолдолд асуудлыг зохих журмаар холбогдох байгууллагад тавьж шийдвэрлvvлнэ.

З. Байгууллага нь өөрт хадгалагдаж байгаа төрийн нууцыг хариуцаж, тvvнийг хамгаалах арга хэмжээг хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журамд нийцvvлэн зохион байгуулна.

15 дугаар зvйл. Тагнуулын ерөнхий газрын бvрэн эрх
/Энэ зvйлийн гарчигт 2004.01.02-ны өдөр өөрчлөлт орсон/
1. Тагнуулын ерөнхий газар нь төрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах ажлыг улсын хэмжээнд зохицуулах, мэргэжил, арга зvйн удирдлагаар хангах vvргийг хvлээж, дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
/Энэ хэсэгт 2004 оны 1 дvгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
1/ төрийн нууц задрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
2/ төрийн нууцыг хариуцаж байгаа байгууллага, албан тушаалтан төрийн нууцыг хэрхэн ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, шалгах;
З/ төрийн нууцыг хамгаалах тухай хууль тогтоомж, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжvvлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, төрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах ажлыг боловсронгуй болгох саналаа Засгийн газарт оруулах;
4/ мэдээ, баримт бичиг, эд зvйл, объект, vйл ажиллагааг төрийн нууцад хамааруулах, төрийн нууцыг татан авах, шилжvvлэх, ил болгох, нууцын зэрэглэлийг тогтоох, төрийн нууцын хугацааг сунгах асуудлаар саналаа боловсруулж Засгийн газарт оруулах;
/Энэ заалтад 2004 оны 1 дvгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
5/ төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичгийг дамжуулах төрийн холбоо, шуудан, шифр, тоон мэдээллийн харилцааны сvлжээгээр vйлчлэх;
6/ төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, биет зvйлийг vгvй болгосон, төрийн нууцыг задруулсан тохиолдолд хэрэг бvртгэлт, мөрдөн байцаалт явуулах;
7/ хууль тогтоомжоор олгогдсон бусад бvрэн эрх.

2. Төрийн холбоо, шуудан, шифр, тоон мэдээллийн харилцааны дvрмийг Засгийн газар батална.

16 дугаар зvйл. Төрийн нууцыг хариуцуулах
1. Төрийн нууцыг хариуцах нууцын ажилтныг уул ажилд авахын өмнө тагнуулын байгууллага шалгаж зөвшөөрөл олгоно.
2. Тагнуулын байгууллагын зөвшөөрөлгvйгээр төрийн нууцыг хариуцуулахыг хориглоно.

17 дугаар зvйл. Нууцын ажилтны эрх зvйн байдлын зарим онцлог

Нууцын ажилтан нь дараахь эрх зvйн байдлын онцлогтой байна:
1/ гадаадад хувийн хэргээр зорчих тохиолдолд зохих байгууллагын зөвшөөрөл авах;
2/ гадаадын иргэн, байгууллагатай албан бус харилцаа тогтоосон бол энэ тухай байгууллагадаа мэдэгдэх;
З/ хариуцаж байгаа төрийн нууцын зэрэглэл, ажилласан хугацаанаас хамааран тухайн байгууллагад тогтоосон журмын дагуу цалингийн нэмэгдэл авах.

18 дугаар зvйл. Төрийн нууцыг хариуцуулахыг зогсоох
1. Нууцын ажилтан хvлээсэн vvргээ зөрчсөн тохиолдолд захиргааны шийдвэрээр төрийн нууц хариуцуулахыг зогсоож, холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хvлээлгэнэ.
2. Төрийн нууц хариуцуулахыг зогсоосон нь төрийн нууцыг задруулахгvй байх талаар уул этгээдийн урьд хvлээсэн vvргээс чөлөөлөх vндэслэл болохгvй.

                                                                        ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ

Төрийн нууцтай танилцах, тvvнийг шилжvvлэх, татан авах
19 дvгээр зvйл. Төрийн нууцтай танилцах эрх бvхий албан тушаалтан
1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нь танилцуулахыг хуулиар хориглосноос бусад төрийн нууцтай зэрэглэл харгалзахгvйгээр танилцана.

2. Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишvvн, тэдгээртэй адилтгах бусад албан тушаалтан нь албан vvргийн шаардлагаар танилцвал зохих төрийн нууцтай энэ хуулийн 1З дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 2-ын "б"-д заасан журмын дагуу танилцана.

З. Төрийн нууцтай холбогдсон асуудлыг хянан шалгах зорилгоор Улсын Их Хурлаас байгуулсан комиссын гишvvн, эсхvл мөнхvv зорилгоор Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгогдсон хvн тухайн шалгах асуудлын хvрээнд хамаарах төрийн нууцтай зэрэглэл харгалзахгvйгээр танилцана.
Харин гvйцэтгэх ажлын мэдээллийн эх сурвалж болон гvйцэтгэх ажлын нэгдсэн тоо бvртгэлд холбогдох мэдээ, баримт бичигтэй зөвхөн шалгаж байгаа асуудлын хvрээнд Улсын Их Хурлын зөвшөөрснөөр Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооны дарга, гишvvнээс бусад хvн танилцахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дvгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

4. Төрийн нууцыг хариуцаж байгаа төрийн төв, орон нутгийн болон бусад байгууллагын төрийн нууцтай танилцах эрх бvхий албан тушаалтны жагсаалтыг тагнуулын байгууллагын саналыг vндэслэн тухайн байгууллагын дарга батална.

20 дугаар зvйл. Төрийн нууцыг шилжvvлэх, татан авах
1. Төрийн нууцыг дараахь vндэслэлээр шилжvvлж болно:
1/ Vндэсний аюулгvй байдлыг хангахтай холбогдуулан төрийн нууцыг бусад байгууллагатай хамтран ашиглаж тодорхой зорилго биелvvлэх;
/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2/ энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасан vндэслэлээр.

2. Төрийн нууцыг дараахь тохиолдолд төрийн төв байгууллага нь татан авна:
1/ төрийн нууцыг хамгаалах vvргээ зохих ёсоор биелvvлээгvйгээс төрийн нууц задрах бодит нөхцөл байдал бий болсон;
2/ тухайн байгууллага татан буугдсан буюу өөрчлөн байгуулагдсаны улмаас төрийн нууцыг хариуцах vvрэггvй болсон;
З/ нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас төрийн нууцыг тухайн байгууллага өөрийн хvчээр хамгаалах боломжгvй болсон.

                                                                            ТАВДУГААР БVЛЭГ

Бусад зvйл
21 дvгээр зvйл. Төрийн нууцыг ил болгох
1. "Төрийн нууцыг ил болгох" гэж төрийн нууцыг Улсын Их Хурлын шийдвэрээр төрийн хамгаалалтаас гаргахыг хэлнэ.

2. Төрийн нууцыг дараахь vндэслэлээр ил болгоно:
1/ нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас нууцлах шаардлагагvй болсон;
2/ нууцлах хугацаа дуусгавар болсон;
З/ хуульд заасан бусад vндэслэл.

З. Төрийн нууцыг ил болгох асуудлыг Vндэсний аюулгvй байдлын зөвлөлийн саналыг vндэслэн Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдvvлнэ.

4. Vндэсний аюулгvй байдлын эрх ашгийн vvднээс төрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан онцгой тохиолдолд Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг vндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч уул асуудлыг шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27, 2004 оны 1 дvгээр сарын 2-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон/

22 дугаар зvйл. Төрийн бус байгууллага, хувь хvний нууцыг төрийн нууцад хамааруулах

Vндэсний аюулгvй байдлыг хамгаалах зорилгоор шаардлагатай тохиолдолд төрийн бус байгууллага, хувь хvний нууцыг энэ хуульд заасан журмын дагуу төрийн нууцад хамааруулж болно. Ийнхvv хамааруулснаас учирч болох эд хөрөнгийн хохирлыг өмчлөгчтэй байгуулсан гэрээг vндэслэн төрөөс нөхөн олгоно.
/Энэ зvйлд 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2З дугаар зvйл. Төрийн нууц хамгаалах vйл ажиллагааг санхvvжvvлэх
Төрийн нууц хамгаалах vйл ажиллагааг улсын төсвөөс санхvvжvvлнэ.

24 дvгээр зvйл. Хууль зөрчигчдөд хvлээлгэх хариуцлага
Энэ хуулийн дор дурдсан зvйл, заалтыг зөрчсөн этгээдэд шvvгч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
1/ 6 дугаар зvйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол 25000-50000 төгрөгөөр торгох;
/Энэ заалтад 2004 оны 1 дvгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2/ 9 дvгээр зvйл, 10 дугаар зvйлийн 2, З, 11 дvгээр зvйлийн З, 4 дэх хэсгийн заалтыг зөрчсөн бол 10000-50000 төгрөгөөр торгох;
/Энэ заалтад 2004 оны 1 дvгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

З/ 10 дугаар зvйлийн 1, 16 дугаар зvйлийн 2 дахь хэсэг, 17 дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтыг зөрчсөн бол 15000-35000 төгрөгөөр торгох.
/Энэ заалтад 2004 оны 1 дvгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4/ төрийн нууцыг хувийн зорилгоор ашигласан бол 20000-50000 төгрөгөөр торгох.
25 дугаар зvйл. Хууль хvчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1995 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1260 
 Нийт хандалт:97263 
 Энэ сард:10606 
 Өнөөдөр:33 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.