Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Хуулиуд
   Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө
   Мэдээллийн эрх чөлөө
   Хэвлэл мэдээллийн эрх чөлөө
   Улсын нууц
   Байгууллагын нууцын тухай
   Хувийн нууцын тухай
   Тєрєєс хэвлэл мэдээлэлд vvрэг хариуцлага болгосон нь
   Садар самуун
   Бусад
   Хэвлэл мэдээллэл олон нийтийн харилцаа
   Хэвлэл мэдээлэл ба олон нийтийн ашиг сонирхол
   Хэвлэл мэдээлэл, сонгууль
   Өргөн нэвтрvvлэг
   Зохиогчийн эрх

Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Хуулиуд » Хувийн нууцын тухай

Хувийн нууцын тухай

Хувь хvний нууцын тухай

ХУВЬ ХVНИЙ НУУЦЫН ТУХАЙ
НЭГДVГЭЭР БVЛЭГ
Нийтлэг vндэслэл

1995 оны 4 дvгээр сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хувь хvний нууцыг тогтоох, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зvйл. Хувь хvний нууцын тухай ойлголт
"Хувь хvний нууц" гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгvй хvн Монгол Улсын хууль тогтоомжид нийцvvлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хvний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хvндэд илтэд хохирол учруулж болзошгvй мэдээ, баримт бичиг, биет зvйлийг хэлнэ.

З дугаар зvйл. Хувь хvний нууцын тухай хууль тогтоомж

Хувь хvний нууцын тухай хууль тогтоомж нь Vндсэн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

ХОЁРДУГААР БVЛЭГ

Хувь хvний нууцын төрөл, хувь хvний нууцыг хамгаалах
4 дvгээр зvйл. Хувь хvний нууцын төрөл

1.   Хувь хvний нууц нь дараахь төрөлтэй байна:
1/ захидал харилцааны нууц;
2/ эрvvл мэндийн нууц;
З/ хөрөнгийн нууц;
4/ гэр бvлийн нууц;
5/ хуулиар тогтоосон бусад нууц
.
2.   Захидал харилцаа, эрvvл мэнд, хөрөнгө, гэр бvлийн нууц гэдгийг энэ хуульд дараахь утгаар ойлгоно:
1/ захидал харилцааны нууцад захидал, цахилгаан, илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хvн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зvйлийг;
2/ эрvvл мэндийн нууцад тухайн хувь хvний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг;
З/ хөрөнгийн нууцад зөвхөн эд хөрөнгө, оюуны өмч, эрхийн эзэн, эсхvл тvvний итгэмжлэгдсэн хvмvvс мэдэх, тvvнчлэн эрх бvхий байгууллага албан тушаалтны албан vvргийнхээ дагуу олж мэдсэн мэдээ, баримт бичиг, тоо, гэрээ хэлцэл, биет зvйлийг;
4/ гэр бvлийн нууцад бусдад задруулбал тухайн хувь хvн, тvvний гэр бvлийн гишvvдийн нэр төр,алдар хvнд, ашиг сонирхолд харшлах мэдээллийг.

З.   Хувь хvний өөрийн архив, хадгаламж, тэмдэглэл, битvvмжлэл болон тэдгээрт хамаарах дvрс, дуу бичлэгийг нууцалж болно.

5 дугаар зvйл. Хувь хvний нууцыг хамгаалах

1.   Хувь хvн нууцаа өөрөө хамгаална.
2.   Шаардлагатай тохиолдолд хувь хvний нууцыг хууль тогтоомжид заасан vндэслэл, журмын дагуу төр, байгууллага хамгаалалтдаа авч болно.
З.   Хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бvхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан vндэслэл, журмын дагуу хувь хvний нууцтай танилцана.
4.   Хувь хvний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно.

ГУРАВДУГААР БVЛЭГ
Бусад зvйл

6 дугаар зvйл. Хувь хvний нууцыг ил болгох
Монгол Улсын батлан хамгаалах болон vндэсний аюулгvй байдлын ашиг сонирхол, иргэдийн эрvvл мэнд, хууль ёсны эрх ашигт хохирол учруулахгvйн vvднээс зайлшгvй шаардлагатай онцгой тохиолдолд төрийн холбогдох эрх бvхий байгууллага /албан тушаалтан/-ын шийдвэрээр хувь хvний эрvvл мэндийн болон бусад нууцыг хуульд заасан хvрээнд ил болгож болно.

7 дугаар зvйл. Шvvхэд гомдол гаргах
Энэ хуулийн 5 дугаар зvйлийн 4 дэх хэсэгт заасан этгээд өөрийнх нь нууцыг бусдад задруулсан гэж vзвэл хувь хvн энэ тухай гомдлоо шvvхэд гаргах эрхтэй.

8 дугаар зvйл. Хууль зөрчигчдөд хvлээлгэх хариуцлага
Энэ хуулийн 5 дугаар зvйлийн 4 дэх хэсгийн заалтыг зөрчсөн этгээдэд эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол шvvгч 20000-50000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулна.

9 дvгээр зvйл. Хууль хvчин төгөлдөр болох

Энэ хуулийг 1995 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ

Эрvvгийн хууль

2002-01-03
Улаанбаатар хот

ЭРVVГИЙН ХУУЛЬ
ТУСГАЙ АНГИ
ЗУРГАДУГААР ХЭСЭГ
ХVНИЙ ЭРХ, ЭРХ ЧЄЛЄЄНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
АРВАН НАЙМДУГААР БVЛЭГ
ИРГЭДИЙН УЛС ТЄРИЙН БОЛОН БУСАД ЭРХ, ЭРХ ЧЄЛЄЄНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

135 дугаар зvйл. Иргэний захидал, харилцааны нууцын халдашгvй байдлыг зөрчих
135.1. Иргэний захидал, харилцааны нууцын халдашгvй байдлыг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
135.2. Энэ хэргийг албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрvvлж, эсхvл тусгай техник хэрэгсэл ашиглаж vйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан нэгээс нэг зуу дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, тодорхой албан тушаал эрхлэх, vйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хvртэл хугацаагаар хасах, эсхvл гурваас дээш зургаан сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

136 дугаар зvйл. Хувь хvний нууцыг задруулах
136.1 Хуулиар хамгаалагдсан хувь хvний нууцыг албаны болон мэргэжлийн vйл ажиллагааг хэрэгжvvлэх явцдаа мэдсэн этгээд задруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
136.2. Энэ хэргийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ашиглаж vйлдсэн бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун цаг хvртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхvл гурваас дээш зургаан сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

Шvvхийн шийдвэр биелvvлэх тухай

1996-11-15

ЕСДYГЭЭР БYЛЭГ
ШYYН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

8 дугаар зvйл. Шvvхийн шийдвэр биелvvлэх байгууллагын ажилтан

11.Хорих ангийн албан хаагч дараахь эрх эдэлнэ:
3/оргосон хоригдлыг эрэн сурвалжлах, мөрдөн хөөх, баривчлах vед зайлшгvй шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллагын тээврийн хэрэгслийг өмчийн хэлбэр харгалзахгvйгээр тvр дайчлах, холбоо, мэдээллийн хэрэгслээр дараалал харгалзахгvй vйлчлvvлэх.

Иргэдээс төр байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай

Төрийн тусгай хамгаалалтын тухай

1995-05-27

17 дугаар зvйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн эрх зvйн байдлын онцлог
1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид дараахь vйл ажиллагаа явуулахыг хориглоно:
2/хамгаалуулагчийн тухай өөрийнх нь зөвшөөрөлгvйгээр хэвлэл,мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх, хувийн нууцынх нь талаар хэвлэн нийтлэх;

ТЄРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ
ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ

1995 оны 4 дvгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч, тvvний эрх зvйн байдлын онцлог
17 дугаар зvйл. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн эрх зvйн байдлын онцлог
1. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид дараахь vйл ажиллагаа явуулахыг хориглоно:
2/ хамгаалуулагчийн тухай өөрийнх нь зөвшөөрөлгvйгээр хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх, хувийн нууцынх нь талаар хэвлэн нийтлэх;

Засгийн газрын тухай

Их хурлын гишvvний эрх зvйн байдлын тухай

1997-02-06.

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
ТЄРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН АЛБА ХААГЧ ТYYНИЙ ЭРХ ЗYЙН БАЙДЛЫН ОНЦЛОГ

10 дугаар зvйл. Улсын Их Хурлын гишvvний бvрэн эрхийн баталгаа

6.Улсын Их Хурлын гишvvний харилцуур утас болон бусад холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бvрэн эрхээ хэрэгжvvлэх, vйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

Монгол улсын ерөнхийлөгчийн тухай

1993-06-05.

ГУРАВДУГААР БYЛЭГ
ЕРЄНХИЙЛЄГЧИЙН БYРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖYYЛЭХ БАТАЛГАА

16 дугаар зvйл. Ерөнхийлөгч бvрэн эрхээ хэрэгжvvлэх баталгаа
1.Ерөнхийлөгч бvрэн эрхээ хэрэгжvvлэхдээ дараахь баталгаагаар хангагдана:

5.Ерөнхийлөгч бvрэн эрхээ хэрэгжvvлэхтэй холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

Шvvхийн тухай

1993-02-04.

7 дугаар зvйл. Шvvгчийн бvрэн эрх

1.Бvх шатны шvvхийн шvvгч дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
6/албан vvрэгтэй нь холбогдож илэрхий болсон, эсхvл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хvний нууцыг хадгалах;

Прокурорын байгууллагын тухай

1993-04-23.

ХОЁРДУГААР БYЛЭГ
ПРОКУРОРЫН ЭРХ ХЭМЖЭЭ

14 дvгээр зvйл. Прокурорын vндсэн бvрэн эрх

6.Прокурор хууль тогтоомж, тvvнд нийцvvлэн Улсын ерөнхий прокуророос гаргасан журам, заавар, төрийн албан хаагчийн баримтлах ёс зvйн хэм хэмжээг сахих, хvний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хvнд, хууль ёсны ашиг сонирхлыг хvндэтгэх, албан vvрэгтэй нь холбогдож илэрхий болсон, эсхvл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хvний нууцыг хадгалах vvрэгтэй.

ГУРАВДУГААР БYЛЭГ
ПРОКУРОРЫН ХЯНГАЛТЫН ЭРХ ЗYЙН ХЭЛБЭР

26 дугаар зvйл. Прокурорын зөвшөөрөл
1.Хэрэг бvртгэх, мөрдөн байцаах, ял эдлvvлэх ажиллагааны явцад хvний эрх, эрх чөлөө, хувийн болон гэр бvл, захидал харилцааны нууц, орон байр, өмчийн халдашгvй байдлыг хөндсөн ажиллагаа явуулахад прокурор бичгээр зөвшөөрөл өгнө.
43 дугаар зvйл.Прокурорын байгууллагын хэвлэл,эрдэм шинжилгээний байгууллага
Прокурорын байгууллага хууль хамгаалах бусад байгууллагатай хамтарсан хэвлэл, сургалт-эрдэм шинжилгээний байгууллагатай байж болно.

Цагдаагийн байгууллагын тухай

1993-12-02.

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ТYYНИЙ ЭРХ ЗYЙН БАЙДАЛ

29 дvгээр зvйл. Цагдаагийн алба хаагч

7.Цагдаагийн алба хаагч албан vvргээ гvйцэтгэх явцдаа мэдсэн төр, байгууллага, хувь хvний нууцыг задруулахгvй байх vvрэгтэй

Иргэний хэрэг шvvхэд хянан шийдвэрлэх тухай

1994-05-09.

НЭГДYГЭЭР БYЛЭГ
НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ

8 дугаар зvйл. Шvvх хуралдааныг нээлттэй явуулах
4.Хаалттай хуралдааны явцад илэрхий болсон, тvvнчлэн албан vvрэгтэй нь холбогдуулж шvvгчид итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хvний нууцыг шvvгч, хуралдаанд оролцогчид задруулж болохгvй.

Авилгалын эсрэг хууль

1996-04-05.

ХОЁРДУГААР БYЛЭГ
АВИЛГАЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

11 дvгээр зvйл. Хөрөнгө, орлогын мэдvvлгийн нууц

1. Хөрөнгө, орлогын мэдvvлэг хувь хvний нууцад хамаарна.
2. Хөрөнгө, орлогын мэдvvлгийн нууцыг хамгаалах, тvvнийг ил болгох асуудлыг Хувь хvний нууцын тухай хуулиар зохицуулна.

Гаалийн тухай

1996-05-16
Улаанбаатар хот

ГААЛИЙН ТУХАЙ
ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ
Гаалийн шалгалт

41 дvгээр зvйл. Мэдээлэл хvлээн авах, тvvний нууцыг хамгаалах
1. Гаалийн хууль тогтоомж зөрчсөн болон зөрчихөөр завдсан vйлдлийн талаарх мэдээллийг гаалийн байгууллага төлбөртэй, эсхvл төлбөргvйгээр хvлээн авч, нууцыг хадгална.
2. Мэдvvлэгчийн гаргаж өгсөн бичиг баримт, мэдээллийг гаалийн байгууллага гагцхvv гаалийн зорилгоор ашиглана.
3. Мэдээлэл хvлээн авах журмыг гаалийн удирдах төв байгууллага батална.

Даатгалын мэргэжлийн оролцргчийн тухай

2004-04-30
Улаанбаатар хот

ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИЙН ТУХАЙ АРАВДУГААР БVЛЭГ

Бусад зvйл 43 дугаар зvйл.
Мэдээллийн нууцлалыг хадгалах
43.1.  Зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтан нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан өөрийн бvрэн эрхээ хэрэгжvvлэхдээ дараахь этгээдтэй холбоотой аливаа мэдээллийг бусдад задруулахыг хориглоно:
43.1.1.  тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан этгээд;
43.1.2.   даатгалын мэргэжлийн оролцогч, эсхvл даатгалын мэргэжлийн оролцогч байсан этгээд, тэдгээрийн хараат болон охин компани;
43.1.3.   vйлчлvvлэгч, эсхvл vйлчлvvлэгч байсан этгээд.
43.2.   Дараахь тохиолдолд энэ хуулийн
43.1    дэх хэсэг хамаарахгvй:
43.2.1   .тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;
43.2.2.    Зохицуулах хороо шаардсан;
43.2.3.   шvvх болон прокурор, цагдаа, тагнуул, шvvхийн шийдвэр гvйцэтгэх байгууллагын ажлын шаардлагаар тэдгээр байгууллагын удирдлага хvсэлт гаргасан;
43.2.4.   энэ хуульд заасан чиг vvргээ хэрэгжvvлэх зорилгоор тухайн этгээд мэдэх шаардлагатай;
43.2.5.   уг мэдээллийг олон нийт бусад эх сурвалжаас мэдэх боломжтой, эсхvл нэгэнт мэдээлэгдсэн;
43.2.6.   тухайн мэдээлэлтэй холбогдох энэ хуулийн
43.1   -д заасан этгээдийг таних боломжгvй байдлаар буюу мэдээллийг товчлол, эсхvл статистик тоо баримтаар мэдээлэх;
43.2.7   .энэ хуулийн 35.1-д заасны дагуу гадаадын зохицуулах байгууллага бичгээр хvсэлт гаргасан.

Банкны тухай

БАНКНЫ ТУХАЙ
ХОЁРДУГААР БVЛЭГ
Банкны vйл ажиллагаа

1996 оны 9 дvгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот

7 дугаар зvйл. Банкинд хориглох vйл ажиллагаа
2. Банк, тvvний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж vзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх задлах, ашиглахыг банкны хувь нийлvvлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишvvн, гvйцэтгэх захирал, ажилтанд хориглоно:

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
1/ тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;

Ард нийтийн санал асуулгын тухай

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ

1995 оны 10 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

21 дvгээр зvйл. Санал өгөх
2. Санал асуулгад оролцогч санал авах өдөр өөрийн биеэр хvрэлцэн ирж саналаа өгөх боломжгvй бол саналын хуудсыг санал авах хэсгийн хороонд ирvvлснээс хойшхи хугацаанд тухайн хэсгийн хороонд урьдчилан ирж саналаа битvvмжлэн өгч болно. Хэсгийн хороо битvvмжлэн vлдээсэн саналын нууцыг чанд хадгална.

Ємгөөллийн тухай

ЄМГЄЄЛЛИЙН ТУХАЙ
ГУРАВДУГААР БVЛЭГ
Ємгөөллийн vйл ажиллагаа

2002 оны 05 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

12 дугаар зvйл. Ємгөөлөгчийн бvрэн эрх
12.3.   Ємгөөлөгч өмгөөллийн vйл ажиллагаа эрхлэхдээ дараахь vvрэг хvлээнэ:
12.3.3.   өмгөөллийн vvрэг гvйцэтгэх явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хvн болон vйлчлvvлэгчийн нууцыг задруулахгvй байх;
12.3.6.   vйлчлvvлэгчийн гэм буруу нотлогдсон, эсхvл нотлогдохгvй байгаа талаар нийтэд мэдээлэхгvй байх;

14 дvгээр зvйл. Ємгөөллийн нууц
14.1.   Ємгөөлөгчөөс өөрийн vйлчлvvлэгчид vзvvлж байгаа эрх зvйн туслалцаатай холбоотой бvхий л мэдээлэл өмгөөллийн нууцад хамаарна.
14.2.   Аливаа этгээдээс өмгөөлөгчид эрх зvйн туслалцаа хvсч хандсан болон vйлчлvvлэгчид эрх зvйн туслалцаа vзvvлэх явцад олж мэдсэн зvйлтэй нь холбогдуулан өмгөөлөгчийг гэрчээр болон бусад байдлаар байцаах, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор асуухыг хориглоно.
14.3.   Ємгөөлөгч өмгөөллийн нууцыг задлах, эсхvл амин хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд ашиглахыг хориглоно.
14.4.   Ємгөөллийн нууцыг хугацаагvй хадгална.
14.5.   Хуульд зааснаас бусад тохиолдолд өмгөөлөгчийн яриаг чагнах, албан байранд өмгөөллийн vйл ажиллагаатай нь холбогдуулан vзлэг, нэгжлэг хийх, өмгөөллийн vйл ажиллагаатай холбоотой материал, баримт бичгийг гаргуулан авахыг хориглоно.
14.6.   Ємгөөллийн нууцыг мэдэх болсон өмгөөллийн байгууллагын бусад ажилтан уг нууцыг хадгалах vvргийг мөн хvлээнэ.
14.7.   Ємгөөллийн нууцыг хуулиар хамгаална.

Ашигт малтмалын тухай

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ
АРАВДУГААР БVЛЭГ
Бусад зvйл

1997 оны 6 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот

60 дугаар зvйл. Ашигт малтмалтай холбоотой мэдээлэл, бvртгэлтэй танилцах
1. Сонирхсон этгээд лиценз авах өргөдөл болон лицензийн бvртгэл тvvнчлэн лицензийн зураг зvйн бvртгэлтэй ажлын цагаар зориулалтын байранд танилцах эрхтэй.
2. Лиценз эзэмшигчийн боловсруулсан хайгуулын тайлан, уурхайн ашиглалтын мэдээ, техник эдийн засгийн vндэслэл нь тухайн лиценз хvчин төгөлдөр байх хугацаанд лиценз эзэмшигчийн нууцад хамаарна.
Нууцад хамаарах мэдээллийг Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хvний нууцын тухай хуульд заасан vндэслэл, журмаас гадуур задруулах, нийтлэх буюу нийтэд мэдээлэхийг хориглоно. Сонирхсон этгээд нууцад хамааруулаагvй ашигт малтмалтай холбогдсон бvхий л мэдээлэлтэй ажлын цагаар зориулалтын байранд танилцах эрхтэй.

Гэр бvлийн тухай

ГЭР БVЛИЙН ТУХАЙ
ХОЁРДУГААР БVЛЭГ

1999 оны 06 сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот


Гэрлэлтийн харилцаа vvсэх vндэслэл, гэрлэх нөхцөл, журам, гэрлэлт дуусгавар болох
8 дугаар зvйл. Гэрлэхийг хvсэгчдийн эрvvл мэндийн шинжилгээ
8.4. Гэрлэхийг хvсэгчдийн шинжилгээний хариу нь эмнэлгийн байгууллагын нууц байна.

ДОЛДУГААР БVЛЭГ

Хvvхэд vрчлэх
60 дугаар зvйл. Vрчлэлтийн нууц
60.1.   Vрчлэлтийн нууцыг мэдэж байгаа албан тушаалтан, бусад этгээд тvvнийг хадгалах vvрэгтэй.
60.2. Vрчлэгч болон vрчлvvлэгчийн зөвшөөрөлгvйгээр vрчлэлтийн нууцыг задруулсан бол хууль тогтоомжид заасан хариуцлага хvлээнэ.

Гэрээт харуул хамгаалалтын тухай

ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ
ХОЁРДУГААР БVЛЭГ

2000 оны 01 дvгээр сарын 20-ний өдөр
Улаанбаатар хот

Харуул хамгаалалтын vйл ажиллагаа
9 дvгээр зvйл. Харуул хамгаалалтын vйл ажиллагааны хязгаарлалт
9.1. Харуул хамгаалалтын байгууллага болон тvvний алба хаагч дор дурдсан vйл ажиллагаа явуулахыг хориглоно:
9.1.1. тодорхой хvний хувийн амьдрал, улс төр, шашин шvтлэг, итгэл vнэмшилтэй холбоотой баримт мэдээ цуглуулах, хэвлэн нийтлэх;
9.1.3. vйлчлvvлэгчийн зөвшөөрөлгvйгээр тэдгээрийн тухай аливаа мэдээллийг иргэн, хуулийн этгээд, хэвлэл, мэдээллийн байгууллагад өгөх;

Иргэний бvртгэлийн тухай

ИРГЭНИЙ БVРТГЭЛИЙН ТУХАЙ
НЭГДVГЭЭР БVЛЭГ
НИЙТЛЭГ VНДЭСЛЭЛ

1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот


З дугаар зvйл. Иргэний бvртгэлийн vйл ажиллагааны зарчим

3.1. Иргэний бvртгэлийн vйл ажиллагаанд хvний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хvндэтгэх, бусдын нөлөөнд vл автах, иргэний хувийн нууцыг чандлан хамгаалах зарчмыг баримтална.

29 дvгээр зvйл. Иргэний бvртгэл, мэдээллийн сан
29.8. ИБМ-ийн сангийн мэдээллийг ашиглагч байгууллага нь хувь хvнтэй болон нийт мэдээлэлтэй холбоотой нууцыг хадгалах vvрэгтэй.
29.9. ИБМ-ийн сангийн баримт бичгийн нэг хувийг иргэний баримтын төв архивт, хоёр дахь хувийг аймаг, нийслэлийн иргэний баримтын архивт тус тус хадгална.

Монгол улсын хvний эрхийн vндэсний комиссийн тухай

МОНГОЛ УЛСЫН ХVНИЙ ЭРХИЙН VНДЭСНИЙ КОМИССЫН ТУХАЙ
ТАВДУГААР БVЛЭГ

2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот

Комиссын гишvvний бvрэн эрхийн баталгаа
23 дугаар зvйл. Хууль зvйн баталгаа
23.3. Комиссын гишvvний бvрэн эрхээ хэрэгжvvлэхтэй холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

Соёлын тухай

СОЁЛЫН ТУХАЙ
ТАВДУГААР БVЛЭГ

1996 оны 4 дvгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот

Соёлын харилцаанд оролцогчдын эрх, vvрэг
19 дvгээр зvйл. Соёлын хvрээнд төрийн болон бусад байгууллага, иргэнээс явуулах vйл ажиллагаанд тавих хязгаарлалт
4. Уран бvтээлчийн vvдэл санаа, ур чадварын нууцыг тvvний зөвшөөрөлгvйгээр задруулахыг хориглоно.

Хvvхдийн эрхийг хамгаалах тухай

ХVVХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ
ХОЁРДУГААР БVЛЭГ

1996 оны 5 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

7 дугаар зvйл. Хvvхдийн хамгаалуулах эрх
3. Хvvхэд нэр төр, эрvvл мэнд хувийн болон захидал харилцааны нууц, орон байрны халдашгvй байдлаа хамгаалуулах эрхтэй.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

Согтуурулах мансууруулах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай

СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ЄВЧТЭЙ ЭТГЭЭДИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ, АЛБАДАН ХЄДЄЛМЄР ХИЙЛГЭХ ТУХАЙ
ГУРАВДУГААР БVЛЭГ
АЛБАДАН ЭМЧЛЭХ

2000 оны 01 дvгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

11 дvгээр зvйл. Албадан эмчилгээ хийх
11.1. Албадан эмчилгээг тухайн өвчний vед баримталдаг эмчилгээний нийтлэг зарчим, аргачлал, стандартын дагуу явуулах ба дараахь зарчмыг баримтална.
11.1.З. эмчлvvлэгчийн нууцыг хадгалах.

Хvний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай

ХVНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ
ГУРАВДУГААР БVЛЭГ
Бусад зvйл

2004 оны 05 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот


10 дугаар зvйл. Хvний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хvний эрхийг хамгаалах
10.2. Хvний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хvнийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах бvх хэлбэрийг хориглоно.
10.3. Албан тушаалтан, иргэн хvний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хvмvvсийн талаарх мэдээллийг задруулахыг хориглоно.

Шуудангийн тухай

ШУУДАНГИЙН ТУХАЙ
НЭГДVГЭЭР БVЛЭГ
Нийтлэг vндэслэл

2003 оны 05 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот

5 дугаар зvйл. Шуудангийн vйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1. Шуудангийн vйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
5.1.5. vйлчлvvлэгчийн нууцыг хадгалах, хамгаалах;

21 дvгээр зvйл. Шуудангийн vйл ажиллагаанд хориглох зvйл
24.2. Шуудангийн слжээгээр дамжиж байгаа бvх төрлийн илгээмжийг алдаж vрэгдvvлэх, гэмтээх, зохих зөвшөөрөлгvй задлах, мэдээллийн нууцыг задруулах болон шуудангийн маркыг хуурамчаар vйлдвэрлэх, хуулбарлахыг хориглоно.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1263 
 Нийт хандалт:107788 
 Энэ сард:6920 
 Өнөөдөр:15 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.