Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Хуулиуд
   Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө
   Мэдээллийн эрх чөлөө
   Хэвлэл мэдээллийн эрх чөлөө
   Улсын нууц
   Байгууллагын нууцын тухай
   Хувийн нууцын тухай
   Тєрєєс хэвлэл мэдээлэлд vvрэг хариуцлага болгосон нь
   Садар самуун
   Бусад
   Хэвлэл мэдээллэл олон нийтийн харилцаа
   Хэвлэл мэдээлэл ба олон нийтийн ашиг сонирхол
   Хэвлэл мэдээлэл, сонгууль
   Өргөн нэвтрvvлэг
   Зохиогчийн эрх

Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Хуулиуд » Хэвлэл мэдээлэл, сонгууль

Хэвлэл мэдээлэл, сонгууль

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

 2011 оны 12 сарын 15 өдөр                                                                                                                                                       Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
СОНГУУЛИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДYГЭЭР БYЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

9 дүгээр зүйл. Сонгуулийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим

9.1. Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, сонгуульд оролцогч нам, эвсэл болон бусад байгууллага, албан тушаалтан сонгуулийн үйл явцыг зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална:

9.1.1.хууль дээдлэх;
9.1.2.ил тод байдлыг хангах;
9.1.3.шударга ёсыг сахих;
9.1.4.маргааныг шуурхай, үндэслэлтэй, шударга шийдвэрлэх;
9.1.5.сонгогчдын эрх, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтанд хуулийн хариуцлага зайлшгүй хүлээлгэх.

9.2. Сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдуулан сонгуулийн хороодоос энэ хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд нийтээр дагаж мөрдүүлэхээр батлан гаргасан шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд албан ёсоор мэдээлсэн байна.

9.3. Сонгууль зохион байгуулах ажлын ил тод байдлыг хангах зарчим нь сонгогч саналаа нууцаар гаргахад хамаарахгүй.

9.4. Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний албан тушаалтан сонгуулийн үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодитой мэдээлэл түгээх үүрэгтэй.

10 дугаар зүйл. Сонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа

10.1. Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

10.1.5. сонгуулийн тухай хууль тогтоомжийг сурталчлах болон сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажлын явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах арга хэмжээний зардал;

ГУРАВДУГААР БYЛЭГ
СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ЗОХИОН
БАЙГУУЛАЛТ, БҮРЭН ЭРХ

16 дугаар зүйл. Тойргийн хороо, түүний бүрэн эрх

16.1. Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө тойргийн хороог дарга, нарийн бичгийн дарга, сондгой тооны 7-13 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.

16.2. Тойргийн хороо нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.2.9. санал хураалтын дүнгийн тухай харьяалах салбар болон хэсгийн хороодын шийдвэрийг үндэслэн тухайн тойргийн сонгуулийн дүнг нэгтгэж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх, нийтэд мэдээлэх;

17 дугаар зүйл. Салбар хороо, түүний бүрэн эрх

17.1. Тойргийн хороо нь суманд, шаардлагатай бол дүүрэгт салбар хороог санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, 5, эсхүл 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.

17.2. Салбар хороо нь өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ хуулийн 16.2.1, 16.2.2, 16.2.7-д заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.2.4.санал хураалтын дүнгийн тухай харьяалах хэсгийн хороодын шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн хэмжээгээр сонгуулийн дүнг нэгтгэж, харьяалах тойргийн хороонд хүргэх, нийтэд мэдээлэх;

18 дугаар зүйл. Хэсгийн хороо, түүний бүрэн эрх

18.1. Тойргийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.

18.3. Хэсгийн хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.3.1.хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;

19 дүгээр зүйл. Сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт

19.7. Сонгуулийн хороод хуралдаанаараа дэгээ тогтоон батлах бөгөөд түүнд үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажиллах зарчим, журмыг тусгасан байна.

19.8. Сонгуулийн хороодын хуралдааны шийдвэрийг нийтэд ил тод мэдээлнэ.

ЗУРГАДУГААР БYЛЭГ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ

29 дүгээр зүйл. Нэр дэвшигчийг бүртгэх

29.17. Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 29.12-т заасан шийдвэр гарснаас хойш ажлын зургаан өдрийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон улсын хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ.

31 дүгээр зүйл. Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах

31.1. Нэр дэвшигч энэ хуулийн 29.12, 29.13-т заасны дагуу бүртгүүлж, 29.17-д заасны дагуу нийтэд зарлагдсаны дараа түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах талаарх энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо энэ тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ.

33 дугаар зүйл. Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа

33.3. Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, түүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

33.4. Энэ хуулийн 33.1-д заасан эрхээ эдлэхэд нь санаатайгаар саад учруулсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 33.2-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчаас бусад албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 33.3-т заасныг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвсэл, хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

ДОЛДУГААР БYЛЭГ
СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГАА

35 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгаа

35.1. Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаагаа энэ хуулийн 29.12, 29.13-т заасны дагуу нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ.

35.2. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг дэмжин сурталчлах ажлыг уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах, сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулах зэрэг хуулиар хориглоогүй арга, хэлбэрээр зохион байгуулах эрхтэй.

35.3. Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.

35.4. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хорин хэвлэлийн хуудас бүхий сонин, хэвлэл, арван хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг арван хэвлэлийн хуудаст тус тус багтаана.

35.5. Бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан тус бүр хоёр хэвлэлийн хуудас бүхий хоёр сонин, хэвлэл, нэг хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг нэг хэвлэлийн хуудаст тус тус багтаана.

35.6. Энэ хуулийн 35.4, 35.5-д заасан хязгаарлалтын дүнг хэвлэмэл байдлаар сонгогчдод тараах тухайн төрлийн хэвлэлийн нийлбэрээр тооцно.

35.7. Сонгуулийн сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал, самбарыг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон тоо, хэмжээний хязгаарыг баримтлан гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчдийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно.

35.8. Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нэвтрүүлэг /цаашид “сурталчилгааны нэвтрүүлэг” гэх/-ийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарь, цагийн дагуу зөвхөн төлбөргүй нэвтрүүлэх ба төлбөртэй нэвтрүүлэхийг хориглоно.

35.9. Сонгуулийн ерөнхий хороо нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг батлахдаа нам, эвсэл бүрд, түүнчлэн нэг тойрогт өрсөлдөж байгаа бие даан нэр дэвшигч бүрд тэнцүү хугацаа ногдохоор тооцож, холбогдох шийдвэр гаргаж мөрдүүлнэ.

35.10. Энэ хуулийн 35.9-д заасан сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчид шилжүүлэхийг хориглоно.

35.11. Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр сурталчилгааны нэвтрүүлгийг төлбөртэй нэвтрүүлж болох бөгөөд сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт хоёр цагаас илүүгүй байна.

35.12. Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз нь нэгээс илүү сувагтай бол сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн агаарын долгион ашигладаг үндсэн сувгаар нэвтрүүлнэ.

35.13. Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуулийн 35.11-д заасан радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх журмыг хамтран баталж, түүний хэрэгжилтэд хяналт тавина.

35.14. Энэ хуулийн 35.11-д заасан радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэхэд энэ хуулийн 35.9, 35.10-т заасан зарчмыг баримтална.

35.15. Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

35.15.1.сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах;

35.15.2.биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага, цайллага зэрэг сонгуулийн сурталчилгаатай холбогдсон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах;

35.15.3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

35.15.4.хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах;

35.15.5.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах.

35.16. Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа энэ хуулийн 35.15.2-т хамаарахгүй.

35.17. Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаатай холбогдсон гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн зөвлөгөө, тусламж, дэмжлэгийг шууд болон шууд бус хэлбэрээр авахыг хориглоно.

35.18. Нам, эвсэл, нэр дэвшигч болон нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчаас сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

35.18.1.энэ хуулийн 35.3-т заасан хугацаанаас хойш санал хурааж дуустал аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх, түүнчлэн санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараах;

35.18.2.нам, эвслээс нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

35.18.3.төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах;

35.18.4.энэ хуулийн 35.4, 35.5-д зааснаас илүү материал тараах;

35.18.5.сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлалыг барилгын хана, орц, хашаа, гэрлийн шон зэрэг энэ хуулийн 35.7-д зааснаас өөр газарт байрлуулах;
 
35.18.6.энэ хуулийн 35.8-35.12-т заасныг зөрчиж сурталчилгаа явуулах;

35.18.7.оройн 23.00 цагаас дараа өдрийн өглөөний 10.00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;

35.18.8.сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

 35.18.9.шашны зан үйл ашиглах;

35.18.10.сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох;

35.18.11.сонгогчдын саналыг татах зорилгоор төлбөргүйгээр буюу хөнгөлөлттэй үнээр ахуйн болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг явуулах;

35.18.12. сонгогчдын саналыг татах зорилгоор биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэж оролцох;

35.18.13. сонгогчдын саналыг татах зорилгоор хүлээн авалт, дайллага, цайллага, сонгуулийн бус олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах;

35.18.14.хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалтын үр дүнг нь хэ влэн нийтлэх, тараах, сурталчлах;

35.18.15. төрийн байгууллага, түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг төлбөртэй буюу төлбөргүйгээр сурталчилгааны материал хэвлэх, олшруулах, тээвэрлэх зэрэг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;
 
35.18.16. сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох, түүнчлэн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг татан оролцуулах;

35.18.17. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах, амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэх;

35.18.18. сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах.

35.19. Улсын Их Хурлын гишүүн, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд хийсэн ажлын тайлангаа иргэд, сонгогчдод сонин, сэтгүүл болон бусад хэвлэмэл хэлбэрээр хүргүүлэх нь энэ хуулийн 35.18-д үл хамаарна.

35.20. Нам, эвсэл, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч нь сонгуулийн сурталчилгаандаа аливаа шашны сургаал, жаяг дэгийн дагуу үйлддэг хурал хуруулах, сан тавиулах, майдар эргэх, жасаа уншуулах, даллага авахуулах, тахилга мөргөл үйлдүүлэх, овоо тахих зэрэг үйлдэл, үйл ажиллагааг зохион байгуулсан, түүнд оролцсон, ийм арга хэмжээг санхүүжүүлсэн, шашны эд өглөгийн зүйл, хэрэгсэл тараасан бол шашны зан үйл ашигласан гэж үзнэ.

35.21. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн харилцаа, шашны талаарх бодлого, үзэл баримтлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагааг энэ хуулийн 35.20-д заасан үйлдэл гэж үзэхгүй.

35.22. Дараах газарт сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно:

35.22.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
35.22.2.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
35.22.3.хүмүүнлэгийн, буяны болон шашны байгууллага;
35.22.4.сонгуулийн хороод.

35.23. Энэ хуулийн 35.22.1, 35.22.2 дахь заалт нь энэ хуулийн 36.3-т үл хамаарна.

35.24. Нам, эвсэл, нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд өөрийн бэлтгэсэн болон захиалсан нийтлэл, нэвтрүүлгийн үнэн зөв, бодитой байдлыг хариуцна.

35.25. Хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 35.24-т зааснаас бусад өөрийн бэлтгэсэн болон бусдын захиалгаар бэлтгэн нийтэлж, нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нийтлэл, нэвтрүүлгийн үнэн зөв, бодитой байдлыг хариуцна.

35.26. Хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 35.24-т заасан нийтлэл, нэвтрүүлгийг захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр нийтэлж, нэвтрүүлэх бөгөөд нийтлэл, нэвтрүүлгийн материал дээр захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар бичсэн байх ба энэ нь тухайн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарна.

35.27. Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо сонгуулийн сурталчилгааны тэнцвэрт байдалд олон нийтийн оролцоотойгоор хяналт тавьж, энэ асуудлаар нам, эвсэл, нэр дэвшигч, байгууллага, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай хянан шийдвэрлэнэ.

35.28. Улс төрийн намын тухай хуулийн 19.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулахаар улсын төсвөөс олгосон санхүүжилтийг сонгууль товлон зарласан өдрөөс хойш сонгуулийн дүн эцэслэн гаргах хүртэл хугацаанд зарцуулахыг хориглоно.

35.29. Энэ хуулийн 35.15.1, 35.18.10-т заасныг зөрчиж сонгогчид бэлэн мөнгө, эд бараа тараасныг сонгогч баримттайгаар сонгуулийн хороонд мэдэгдсэнийг тухайн сонгуулийн хороо холбогдох байгууллагад шилжүүлэх бөгөөд уг асуудлыг холбогдох байгууллага үндэслэлтэй болохыг нь тогтоосон тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо тухайн сонгогчид бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

35.30. Иргэн нам, эвсэл, нэр дэвшигчийг энэ хуулийн 35.15.1, 35.18.10-т заасныг зөрчиж бэлэн мөнгө, эд бараа тараасан тухай хуурамч мэдээлэл тараан нам, эвсэл, нэр дэвшигчийг гүтгэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоогоос арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

35.31. Энэ хуулийн 35.24-т заасныг зөрчсөн бол нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 35.25-д заасныг зөрчсөн бол хэвлэл мэдээллийн байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

35.32. Энэ хуулийн 35.24-т заасныг зөрчсөн нь тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцох үндэслэл болох бөгөөд уг шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо нийтэд мэдээлнэ.

35.33. Энэ хуулийн 35.24, 35.25-д зааснаас бусад 35 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвсэл, хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, бусад этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

35.34. Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасныг зөрчиж сонгогчид мөнгө, эд зүйл тараасан нь тухайн нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдож, Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэх авснаас хойш тогтоогдвол тухайн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон этгээдийн Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхийг хэрэв тухайн этгээд нь тойргийн хороонд бүртгүүлсэн бол тойргийн хороо нь, хэрэв тухайн этгээд нь Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн бол Сонгуулийн ерөнхий хороо тус тус хүчингүй болгоно.

35.35. Энэ хуулийн 35.15-д заасныг зөрчсөн нь нэр дэвшигчийг бүртгэснээс хойш тогтоогдсон бол, эсхүл энэ хуулийн 35.18-д заасныг зөрчсөн нь нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болох ба энэ хуулийн 35.18.10-35.18.13-т заасныг зөрчсөн этгээдийг зохих сонгуулийн хороо нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

35.36. Энэ хуулийн 35.20-д заасныг зөрчсөн нь нэр дэвшигч, нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгүүлснээс хойш тогтоогдсон бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцох үндэслэл болох бөгөөд уг шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо нийтэд мэдээлнэ.

35.37. Төрийн албан хаагч энэ хуулийн 35.18.16-д заасныг зөрчсөн нь түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

НАЙМДУГААР БYЛЭГ
СОНГУУЛИЙН ЗАРДАЛ


38 дугаар зүйл. Сонгуулийн зардлын данс

38.1.Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээс хойш гурав хоногийн дотор тойрогт нэр дэвшигчдээс бусад нам, эвслээс нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын нэг дансыг банкинд нээлгэн, Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, нийтэд зарлана.

38.2.Тойрогт нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшигч тус бүр дээр, түүнчлэн бие даан нэр дэвшигч нь өөрийн сонгуулийн зардлын дансыг тойргийн хороонд бүртгүүлснээс хойш гурав хоногийн дотор банкинд нээлгэн, Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, нийтэд зарлана.

38.5.Энэ хуулийн 38.1, 38.2-т заасан дансанд төвлөрсөн хөрөнгийг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг сурталчлах, сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагчийн бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны болон албан томилолт, хөлс, урамшуулал зэрэг зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

40 дүгээр зүйл. Сонгуулийн зардлын тайлан гаргах

40.6.Сонгуулийн ерөнхий хороо зардлын тайланг хянаж, санал хураалт дууссан өдрөөс хойш 45 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба хоёр зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, таван зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана.

ЕСДYГЭЭР БYЛЭГ
САНАЛ АВАХ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ,
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ БҮРТГЭХ

41 дүгээр зүйл. Санал авах газар, хугацаа

41.2. Хэсгийн хороо сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг уул өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.

43 дугаар зүйл.Санал авах ажиллагаа

43.1. Санал авах өдрийн 07.00 цагт хэсгийн хорооны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөллийг байлцуулан санал тоолох төхөөрөмж, санал авах бүх хайрцгийг нээж харуулан, шалган битүүмжилж, лацадсны дараа хэсгийн хорооны дарга дараах мэдээлэл хийнэ:

43.1.1. сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо;
43.1.2.хүлээн авсан, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн саналын хуудасны тоо;
43.1.3.саналын хуудасны индекс дугаар.

43.6.Санал авах ажиллагаанд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн томилсон сонгуулийн ажиглагч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч байлцаж болно.

44 дүгээр зүйл. Сонгуулийн ажиглагч

44.4.Ажиглагч нь сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох, дүн гаргах үед уг ажлыг сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглан хянах бөгөөд дараах эрх эдэлнэ:

44.4.1.сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах;
44.4.2.саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах;
44.4.3.санал тоолох ажлыг ажиглах;
44.4.4.бие даан нэр дэвшигчийн дэмжигч-сонгогчдын гарын үсэг цуглуулсан маягттай танилцах;
44.4.5.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалт, тэднээс санал авах чиглэл, хуваарьтай танилцах;
44.4.6.санал бэлтгэх бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмж болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;
44.4.7.санал авах байранд сонгуулийн санал авах үйл явцыг бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх; 
44.4.8.санал авах үйл явцад зөрчил гарвал хэсгийн хорооны даргад мэдэгдэж, залруулахыг хүсэх, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтлөх, дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан баталгаажуулах, гэрчээр гарын үсэг зуруулах;
44.4.9.хэсгийн хорооны гишүүдээс холбогдох мэдээлэл авах;
44.4.10.ажиглалтын тайлангаа нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх.

44.6.Ажиглагч энэ хуулийн 44.4-т заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал, хуурамч мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж сонгуулийн хороодын ажилд хөндлөнгөөс оролцвол хэсгийн хороо түүний ажиглагчийн эрхийг хүчингүй болгож, үнэмлэхийг нь хураан авна.

44.8.Сонгуулийг ажиглахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

44.9.Дотоод, гадаадын байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн явцыг ажиглах, сурвалжлахтай холбогдсон харилцааг энэ хуулийн 44.8-д заасан журмаар зохицуулна.

46 дугаар зүйл. Санал тоолох

46.1.Хэсэгт санал тоолох ажиллагааг 20.00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.

49 дүгээр зүйл. Сонгуулийн нэгдсэн дүн гаргах, суудал хуваарилах, мэдээлэх

49.3.Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн авсан суудлын тоо, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлнэ.

АРАВДУГААР БYЛЭГ
САНАЛ ХУРААЛТ БОЛОН СОНГУУЛИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ,
ДАХИН САНАЛ ХУРААХ, ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ,
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ НӨХӨН СОНГОХ

50 дугаар зүйл. Хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураах

50.5. Дахин санал хураах ажиллагааг дуустал сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1993 оны 2 дугаар сарын 15-ны өдөр                                                                                                                              Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

6 дугаар зүйл. Сонгууль бэлтгэн явуулах ажлын ил тод байдал

2. Хэвлэл, мэдээллийн байгууллага сонгууль бэлтгэн явуулах ажлын явц, сонгуулийн дүнг олон нийтэд шуурхай мэдээлэх үүрэгтэй.
          /Энэ хэсэгт 2001 оны  02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З. Төв,  орон нутгийн сонин хэвлэл, мэдээллийн бусад байгууллагын нийтэлсэн мэдээлэл үнэн зөв байвал зохино.

7 дугаар зүйл. Сонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа

10. Сонгуулийн зардлын санг нэр дэвшигчийг сурталчлах, сонгогчидтой уулзах, хурал, цуглаан зохион байгуулах, нэр дэвшигч, намын сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтны бичиг хэрэг, шуудан, холбоо, ажлын хөлс, урамшуулал, унааны болон албан томилолтын зэрэг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан журмаар зөвшөөрсөн бусад зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

12. Нэр дэвшигч, намын сонгууль эрхэлсэн байгууллага нь сонгуулийн зардлын тайланг санал хурааж дууссан өдрөөс хойш нэг сарын дотор гаргаж,  Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

13. Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн зардлын тайланг хянан үзэж, сонгууль дууссан өдрөөс хойш 40 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба таван зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, нэг сая, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийн нэрийг нийтэд зарлана.
        /Дээрх 7 дугаар зүйлийг 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


ТАВДУГААР БҮЛЭГ
Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх,
нэр дэвшигчийг бүртгэх

27 дугаар зүйл. Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа 
                              
1. Нэр дэвшигч хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өөрийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлах,  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ухуулга, сурталчилгаа хийх,  холбогдох байгууллагаас зохих журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрх эдэлнэ.

4. Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, түүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.


28 дугаар зүйл. Сонгуулийн өмнөх ухуулга, сурталчилгаа

1. Нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигч энэ хуулийн 23 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасны дагуу бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ.
             /Энэ хэсгийг  2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2. Сонгуулийн сурталчилгааг санал хураах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал хураах өдрийн өмнөх өдрийн 00 цагаас өмнө зогсооно. Энэ үеэс эхлэн сонгууль явагдаж дуустал ямар нэг хэлбэрээр ухуулга, сурталчилгаа хийх, санал хураах өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд олон нийтийн санал асуулга явуулах, санал асуулгын дүн мэдээг нийтлэхийг хориглоно. 
             /Энэ хэсэгт 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3. Сонгуулийн ерөнхий хороо нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам, хамтарсан намууд, нэр дэвшигч улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизээр төлбөртэй болон төлбөргүй явуулах нэвтрүүлгийн хугацаа, боломж нь адил байхаар тооцон, хуваарь хийж, санал авах өдрийг товлон зарласнаас хойш 15 хоногийн дотор батална. Ерөнхийлөгчид хамтарч нэр дэвшүүлсэн намуудыг нэг субьект гэж үзнэ.

Улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизээр Сонгуулийн ерөнхий хорооны баталсан хуваарьт зааснаас өөр төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлэг явуулж үл болно.
             /Энэ хэсгийг 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
             /Энэ хэсэгт 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4. /Энэ хэсгийг 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хассан/

5. Нэр дэвшигч, түүний шадар туслагч, ухуулагч, талархан дэмжигч этгээд, нам, хамтарсан намууд сонгогчдын санал худалдаж авах, сонгогчид, тэдний хүүхдүүдэд эд, мөнгөний тусламж олгох, худалдаа, ахуй болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, биеийн тамир, спортын уралдаан тэмцээн, урлагийн тоглолт зохиох, шашны зан үйлийг ашиглах, сонгуульд үл хамаарах ажил, үйлчилгээ явуулахыг хориглоно.
              /Энэ хэсгийг 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
             /Энэ хэсэгт 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 6.Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд оролцох, сонгуулийн сурталчилгаа бие даан явуулахыг хориглоно.
            /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Санал хураах,  анхан шатны сонгуулийн
дүн гаргах

30 дугаар зүйл. Санал хураах газар,  хугацаа
                                 
1. Сонгогчдын саналыг санал хураахаар бэлтгэсэн байранд санал хураах өдөр 07 цагаас 22 цаг хүртэл хугацаанд хураана. Сонгогчдын санал хураах байр,  хугацааг сонгуулийн хэсгийн хороо уул өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.

32 дугаар зүйл. Санал хураах ажлыг зохион байгуулах 

1. Санал хураах өдрийн 07 цагт сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөллийг байлцуулан саналын бүх хайрцгийг нээж, шалган битүүмжилж лацдсаны дараа дараахь зүйлийг мэдээлнэ:

1/сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо;
2/хүлээн авсан, урьдчилан санал өгөхөд зарцуулсан, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн саналын хуудасны тоо;
3/урьдчилан санал өгсөн сонгогчдын тоо, түүний явцад буруу тэмдэглэл хийснээс хүчингүй болсон саналын хуудасны тоо;
4/санал хураалтад ашиглах зөөврийн битүүмжилсэн хайрцгийн тоо, түүгээр санал өгөх сонгогчийн тоо, санал хураах хуваарь;
5/хүлээн авсан, тараасан, буруу бичсэнээс хүчингүй болсон, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн сонгогчийн үнэмлэхийн тоо.

7. Санал хураах ажиллагаанд нэр дэвшүүлсэн намын сонгууль эрхэлсэн байгууллагаас томилсон ажиглагч болон хэвлэл мэдээллийн  байгууллагын төлөөлөгч байлцаж болно.

14. Гадаадын ажиглагч, түүнчлэн аливаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл сонгуулийг ажиглах, сурвалжлахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо баталж мөрдүүлнэ.
              /Энэ хэсгийг 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
             /Дээрх 32 дугаар зүйлийг 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

З5 дугаар зүйл. Санал тоолох

1. Санал тоолох ажлыг ил тод, нээлттэй явуулна. Санал тоолоход ажиглагчид,  сонгогчдын болон хэвлэл, мэдээллийн  төлөөлөгчид байлцаж болно.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 01 сарын 18 өдөр                                                                                                                                                      Төрийн ордон. Улаанбаатар хот

ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.5.“сонгуулийн сурталчилгаа зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа этгээд” гэж нэр дэвшигч, нам, эвсэл, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч болон бие даан нэр дэвшигчийн шадар туслагчийг.

6 дугаар зүйл. Тойрог, хэсэг байгуулах

6.4.Сонгогчдын санал авч тоолох зорилгоор сонгуулийн хэсгийг сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг харьяалах нутаг дэвсгэрийн иргэдэд мэдээлнэ.

9 дүгээр зүйл. Сонгууль бэлтгэн явуулах ажлын ил тод байдал

 9.1. Орон нутгийн Хурлын сонгууль бэлтгэн явуулах ажил ил тод байх бөгөөд энэ нь сонгогчдын саналыг  нууцаар авахад хамаарахгүй.

 9.2. Сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэлийг хангахтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос нийтээр дагаж мөрдүүлэхээр хуульд нийцүүлэн батлан гаргасан шийдвэрийг сонгогчдод мэдээлнэ.

 9.3. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон ийм үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага сонгуулийн үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодитой мэдээлэл түгээх үүрэгтэй.

 9.4. Энэ хуулийн 9.2-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажилтныг 150000-200000 төгрөгөөр,  9.3-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг 600000-800000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр торгоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Сонгогчдын нэрийн жагсаалт

16 дугаар зүйл. Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах

16.4.Хэсгийн хороо нь энэ хуулийн 16.1, 16.2-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 12-оос доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу 2 хувь нэгтгэж хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зуран, санал авах өдрөөс 10 хоногийн өмнө хэсгийн байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.

ДӨРӨВДҮГЭЭР БYЛЭГ
Орон нутгийн Хурлын төлөөлөгчид нэр
дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх

21 дүгээр зүйл. Нам, эвслээс нэр дэвшүүлэх

21.11.Нам, эвсэл болон нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сурталчилгаа хийх, тойргийнхоо холбогдох байгууллагаас зохих журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрх эдэлнэ.

24 дүгээр зүйл. Бие даан нэр дэвшүүлэх

24.9.Бие даан нэр дэвшигч болон түүний шадар туслагч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сурталчилгаа хийх, тойргийнхоо холбогдох байгууллагаас зохих журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрх эдэлнэ.

25.14.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш тав хоногийн дотор тухайн орон нутгийн Хурлын сонгуульд нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээгээр нэгтгэн гаргаж харьяалах нутаг дэвсгэрийнхээ нийт сонгогчдод мэдээлнэ.

ТАВДУГААР БYЛЭГ
Сонгуулийн  мөрийн хөтөлбөр, сурталчилгаа

30 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгаа

30.1. Нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн сурталчилгаа нь нэр дэвшигч энэ хуульд заасны дагуу бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлэнэ.
 
30.2. Нэр дэвшигч, нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг дэмжин сурталчлах ажлыг уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах зэрэг хуулиар хориглоогүй арга, хэлбэрээр зохион байгуулна.

30.3. Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00 цагаас өмнө зогсооно.

30.4. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө танилцуулсан  хоёр хэвлэлийн  хуудас бүхий хоёр сонин, хэвлэл,  нэг хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг нэг хэвлэлийн хуудаст тус тус багтаана.
 
30.5. Энэ хуулийн 30.4-т заасан хязгаарлалтын дүнг хэвлэмэл байдлаар сонгогчдод тараах бүх төрлийн хэвлэлийн нийлбэрээр тооцно.

30.6. Сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал зэргийг  гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг санал авах өдрөөс хоёр сарын өмнө тухайн сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно.
  
30.7. Орон нутгийн  радио, телевизээр сонгуулийн аливаа сурталчилгааг  төлбөргүй явуулах хугацаа, хуваарийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо тогтооно.

30.8. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нь орон нутгийн радио, телевизээр төлбөргүй явуулах сурталчилгааны хуваарийг батлахдаа нэр дэвшигч болон нам, эвсэл бүрт тэнцүү хугацаа ногдохоор тооцож, холбогдох шийдвэрийг гаргана.

30.9. Олон нийтийн радио, телевизээр орон нутгийн Хурлын сонгуулийн аливаа сурталчилгаа явуулахыг хориглоно.

30.10. Сонгуулийн хорооноос тогтоосон  хугацаанаас бусад цагт нэр дэвшигч, нам, эвсэл орон нутгийн болон орон нутагт нэвтрүүлгээ цацаж байгаа энэ хуулийн 30.9-д зааснаас бусад төвлөрсөн радио, телевизээр төлбөртэй сурталчилгаа явуулах эрхтэй.

30.11. Энэ хуулийн 30.10-т заасан төлбөртэй сурталчилгааны нийт хугацаа тухайн радио, телевизийн нэвтрүүлгийн нийт хугацааны 10 хувиас хэтрэхээргүй байна.

30.12.Сонгуулийн сурталчилгаа зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа этгээдэд сурталчилгааны явцад дараахь үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

30.12.1.нэр дэвшигч холбогдох сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх авах өдрөөс өмнө аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах;

30.12.2.энэ хуулийн 30.3-т заасан хугацаанаас хойш санал хурааж дуустал аливаа хэлбэрээр сурталчилгаа хийх, түүнчлэн санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараах; 

30.12.3.нам, эвслээс нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт өгөх, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

30.12.4.төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах;

30.12.5.энэ хуулийн 30.4-т зааснаас илүү материал тараах;

30.12.6.сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал зэргийг энэ хуулийн 30.6-д зааснаас өөр газарт байрлуулах;   
 
30.12.7.энэ хуулийн 30.7-30.11-д заасныг зөрчиж төлбөртэй сурталчилгаа явуулах, эсхүл сурталчилгааны хугацааг буруу тогтоох;

30.12.8.оройн 23 цагаас өглөөний 10 цаг хүртэлх хугацаанд гудамж, нийтийн эзэмшлийн талбайд чанга яригч ашиглах;

30.12.9.сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

 30.12.10.шашны зан үйл ашиглах;

30.12.11.сонгогч, түүний гэр бүлийн гишүүд, насанд хүрээгүй хүүхэд, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй  тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах;

30.12.12.төлбөргүйгээр буюу хөнгөлөлттэй үнээр ахуйн болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх;

30.12.13.биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулах;

30.12.14.сонгогчдын саналыг татах зорилгоор хүлээн авалт, дайллага, цайллага, олон нийтийн бусад арга хэмжээ зохион байгуулах;

30.12.15.төрийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит буюу тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн байр, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, шатах, тослох материал, холбооны хэрэгсэл, хувилах, хэвлэх техник хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг төлбөртэй буюу төлбөргүйгээр сурталчилгааны  аливаа ажилд ашиглах;

30.12.16.төрийн жинхэнэ албан хаагчийг сонгуулийн сурталчилгааны ажилд аливаа хэлбэрээр татан оролцуулах;

30.12.17.аль нэг нэр дэвшигч, нам, эвслийг дэмжих буюу эсхүл түүний эсрэг агуулгатай сурталчилгаа явуулахад арван найман насанд хүрээгүй хүүхдийг татан оролцуулах;

30.12.18.сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа.

30.13.Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд оролцох, сонгуулийн сурталчилгаа бие даан явуулахыг хориглоно.
              /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

30.14.Сонгуулийн сурталчилгаа зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа этгээдээс сонгуулийн сурталчилгааны явцад сонгогчдод зориулан аливаа шашны сургаал, жаяг дэгийн дагуу үйлддэг хурал хуруулах, сан тавиулах, майдар эргэх, жасаа уншуулах, даллага авахуулах, тахилга мөргөл үйлдүүлэх, овоо тахих үйлдэл, үйл ажиллагааг зохион байгуулсан, ийм арга хэмжээг санхүүжүүлсэн болон шашны эд өглөгийн зүйл, хэрэгсэл тараасан  бол шашны зан үйл ашигласан гэж үзнэ.
               /Энэ хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.15.Иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн харилцаа, шашны талаархи бодлого, үзэл баримтлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагааг энэ хуулийн 30.13-т заасан үйлдэл гэж үзэхгүй.
                /Энэ хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.16.Дараахь газруудад сонгуулийн сурталчилгааны төв /штаб/ байрлах, энэ хуулийн 3.1.5-д заасан этгээд байнгын үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 30.16.1.төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

 30.16.2.төрийн болон орон нутгийн өмчит буюу тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж;

30.16.3.хүмүүнлэгийн, буяны болон шашны байгууллага;

 30.16.4.сонгуулийн хороод.
                 /Дээрх 30.16 дахь хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.18.Энэ хуулийн  30.1, 30.7-30.11-д заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг 800000-1000000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг шүүхийн шийдвэрээр орон нутгийн төсөвт хураана.
                /Энэ хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ЗУРГАДУГААР БYЛЭГ
Сонгуулийн зардал

33 дугаар зүйл. Сонгуулийн   зардлын данс

33.1 .Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь өөрийн нэр дээр болон нэр дэвшигч тус бүр дээр, түүнчлэн бие даан нэр дэвшигч нь өөрийн сонгуулийн зардлын дансыг банкинд нээлгэж, холбогдох аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн  хороонд энэ тухай албан ёсоор мэдэгдэж харьяалах нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлнэ.

35.7. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо зардлын тайланг хянан үзэж, санал хурааж дууссан өдрөөс хойш 45 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба хоёр зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, таван зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана.

ДОЛДУГААР БYЛЭГ
Санал авах, сонгуулийн дүн гаргах,
Хурлын төлөөлөгчдийг бүртгэх

36 дугаар зүйл. Санал авах байр, хугацаа

36.2. Хэсгийн хороо сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг санал авах өдөр хүртэлх 10 хоногийн турш харьяалах нутаг дэвсгэрийнхээ сонгогчдод зарлан мэдээлнэ.

38 дугаар зүйл. Санал авах ажиллагаа

38.1.Санал авах өдрийн 07 цагт хэсгийн хорооны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөллийг байлцуулан санал авах бүх хайрцгийг нээж, шалган битүүмжилж лацдсаны дараа дараахь зүйлийг мэдээлнэ:

38.1.1.нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо;

38.1.2.хүлээн авсан, урьдчилан санал авахад зарцуулсан, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн саналын хуудасны тоо; 
 
38.1.3.урьдчилан санал өгсөн сонгогчдын тоо, түүний явцад буруу тэмдэглэл хийснээс хүчингүй болсон саналын хуудасны тоо;

38.1.4.санал авах зөөврийн битүүмжилсэн хайрцгийн тоо, түүгээр санал өгөх сонгогчийн тоо, санал авах хуваарь;

38.1.5.хүлээн авсан, тараасан, буруу бичсэнээс хүчингүй болсон, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн сонгогчийн үнэмлэхийн тоо.

38.7.Санал авах ажиллагаанд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн томилсон ажиглагч болон хэвлэл мэдээллийн  байгууллагын төлөөлөгч байлцаж болно.

39 дүгээр зүйл. Ажиглагч

39.7.Гадаадын ажиглагч, түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийг ажиглах, сурвалжлахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо тогтооно.

41 дүгээр зүйл. Санал тоолох

41.2.Санал тоолоход ажиглагч, сонгогчдын болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид байлцаж болно.

НАЙМДУГААР БYЛЭГ
Санал авалт  болон сонгуулийг хүчингүй болсонд тооцох,
дахин санал авах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг нөхөн сонгох

44 дүгээр зүйл. Сонгуулийн хэсэгт явуулсан санал хураалтыг  хүчингүйд тооцох, дахин санал хураалт явуулах

44.5.Дахин санал хураалт дуустал сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1263 
 Нийт хандалт:107788 
 Энэ сард:6920 
 Өнөөдөр:15 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.