Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Хуулиуд
   Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө
   Мэдээллийн эрх чөлөө
   Хэвлэл мэдээллийн эрх чөлөө
   Улсын нууц
   Байгууллагын нууцын тухай
   Хувийн нууцын тухай
   Тєрєєс хэвлэл мэдээлэлд vvрэг хариуцлага болгосон нь
   Садар самуун
   Бусад
   Хэвлэл мэдээллэл олон нийтийн харилцаа
   Хэвлэл мэдээлэл ба олон нийтийн ашиг сонирхол
   Хэвлэл мэдээлэл, сонгууль
   Өргөн нэвтрvvлэг
   Зохиогчийн эрх

Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Хуулиуд » Зохиогчийн эрх

Зохиогчийн эрх

Зохиогчийн эрхийн тухай

2006-01-19
Төрийн ордон. Улаанбаатар хот

ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН ТVVНД ХАМААРАХ ЭРХИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДVГЭЭР БVЛЭГ
Нийтлэг vндэслэл

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт
1.1.   Энэ хуулийн зорилт нь зохиогчийн эрх болон тvvнд хамаарах эрхээр хамгаалагдах бvтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж
2.1.   Зохиогчийн эрх болон тvvнд хамаарах эрхийн тухай хууль тогтоомж нь Vндсэн хууль1, Иргэний хууль2, энэ хууль болон тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

2.2.   Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зvйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.   Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.   "Эохиогч" гэж өөрийн оюуны бvтээлч vйл ажиллагаагаар бvтээл туурвисан хувь хvнийг;
3.1.2.   " Эрх эзэмшигч" гэж утга зохиол, урлагийн бvтээлтэй холбоотойгоор vvсэх зохиогчийн бvтээл ашиглах онцгой эрхийг эдлэх хувь хvн, хуулийн этгээдийг;
3.1.3.   "Уран бvтээлч" гэж утга зохиол, урлагийн болон ардын урлагийн бvтээлийг цирк, тайз, дэлгэц, урлагийн тоглолтод зориулан дуулах, хөгжимдөх, жvжиглэх, бvжиглэх, унших зэргээр гvйцэтгэн тоглодог хувь хvнийг;
3.1.4.   "Ардын урлагийн бvтээл" гэж ард тvмний дунд аливаа хэлбэрээр уламжлагдан дамжиж ирсэн, зохиогч нь тодорхойгvй уламжлалт утга зохиол, урлагийн бvтээлийг;
3.1.5.   "Фонограмм" гэж кино урлагийн, эсхvл дуу авиан дvрст бvтээлд оруулснаас өөр аливаа тоглолтын болон бусад дуу авиа, тvvний илэрхийллийн бичлэгийг;
3.1.6.   "Бvтээлийг хуулбарлах" гэж бvтээл, бvтээлийн хэсэг, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг нэг буюу тvvнээс дээш тоогоор шууд буюу шууд бусаар, аливаа арга, хэлбэрээр олшруулахыг; 3.1.7.   "Нийтлэх" гэж бvтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр, олон нийтийн хэрэгцээг хангахуйц хэмжээгээр олшруулж, нийтийн хvртээл болгохыг;
3.1.8.   "Нийтэд тvгээх" гэж бvтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг хэрэглэгч өөрийн сонгосон цаг, газраас хvртэх боломжтой байдлаар утсан болон утасгvй холбоогоор нийтэд тараахыг; 3.1.9.  "Vvсмэл бvтээл" гэж өмнө бvтээгдсэн бvтээлд тулгуурлаж тvvнийг оюуны бvтээлч хөдөлмөрөөр засварлах, найруулах, орчуулах, хөрвvvлэх, хураангуйлах, эмхтгэх болон бусад хэлбэрээр өөрчилж, шинээр бий болгосон бvтээлийг;
3.1.10.   "Хавсарга урлагийн бvтээл" гэж гар урлал болон vйлдвэрлэлийн аргаар бvтээгдсэн ахуйн хэрэглээний урлагийн бvтээлийг;
3.1.11.   "Зохиогчийн эрхэд хамаарах эрхээр хамгаалагдах бvтээл" гэж бvтээлийг шууд тоглосон тоглолт, дуу авиа, дvрс бичлэг, дуу авиа бvхий дvрст бvтээлийн анхны бичлэг болон радио, телевизийн байгууллагын нэвтрvvлгийг;
3.1.12  "Фонограмм бvтээгч" гэж тоглолтын буюу бусад дуу авианы, эсхvл тэдгээрийн илэрхийллийн анхны бичлэгийг санаачлан хийсэн, бичлэгийн тухайд хариуцлага хvлээх хувь хvн, хуулийн этгээдийг; 3.1.13.   "Дуу авиа бvхий дvрст бvтээл" гэж ямар материаллаг хэлбэрт оруулснаас vл шалтгаалан, техник хэрэгсэл ашиглан бvтээсэн дvрсийг дуу авианы хамт vзvvлэх боломжтой бvтээлийг;
3.1.14.   "Эрх эзэмшигчийн таних тэмдэг" гэж бvтээл, зохиогч, эрх эзэмшигч, тухайн бvтээлийг ашиглах нөхцөлийн талаар бvтээлд агуулагдсан, эсхvл бvтээлийг нийтэд тvгээхтэй холбогдуулан тэмдэглэгдсэн мэдээлэл, эдгээр мэдээллийн тоон болон кодон илэрхийллийг.

ХОЁРДУГААР БVЛЭГ Зохиогч, зохиогчийн эрхээр хамгаалах бvтээл

4 дvгээр зvйл. Зохиогчийн эрх эдлэх этгээд
4.1.   Зохиогчийн эрхийг энэ хуулийн дагуу дараахь этгээд эдэлнэ:

4.1.1.   бvтээл нь нийтлэгдсэн эсэхээс vл хамаарч бvтээл туурвисан Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгvй хvн;
4.1.2.   Монгол Улсад бvтээлээ анх удаа нийтэлсэн гадаадын иргэн;
4.1.3.   уран баримал, уран барилга, архитектур, хот байгуулалтын бvтээл болон барилга байгууламжийн бvрэлдэхvvн хэсэг болох дvрслэх урлагийн бvтээлээ тус улсын нутаг дэвсгэрт байнга байршуулсан зохиогч;
4.1.4.    зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийн дагуу зохиогчийн эрх эдлэх хуулийн этгээд;
4.1.5.   Монгол Улсын олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд.

4.2.   Гадаадын иргэн бvтээлээ өөр улсад нийтэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсад нийтэлсэн бол Монгол Улсад анх удаа бvтээлээ нийтэлсэнтэй адилтгаж vзнэ.
4.3.   Зохиомол нэрээр болон нэргvйгээр хэвлэгдсэн бvтээлийн хувьд зохиогчийн эрхийг хуульд заасан этгээд эдэлнэ.

5 дугаар зvйл. Хамтарсан зохиогч

5.1.   Нэг зорилготойгоор хамтын бvтээлч хөдөлмөрийн vр дvнд нэгдмэл бvтээл туурвисан хоёр буюу тvvнээс дээш этгээдийг хамтарсан зохиогчид гэнэ.
5.2.   Хамтарсан зохиогч бvхий бvтээлийн хувьд зохиогчийн эрхийг гэрээнд өөрөөр заагаагvй бол зохиогчид хамтран эдэлнэ.

6 дугаар зvйл. Зохиогчийн эрхийн бvтээл /объект/
6.1.   Зохиогчийн эрхийн бvтээлд агуулга, зориулалт, vнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа vл шалтгаалан зохиогчийн оюуны бvтээлч vйл ажиллагааны vр дvнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бvтээлийг тооцно.
6.2.   Зохиогчийн эрхийн бvтээлийг нийтлэгдсэн эсэхээс vл шалтгаалан бичмэл, аман, зурмал болон бусад биет хэлбэрээр бvтээсэн байна.

7 дугаар зvйл. Зохиогчийн эрхээр хамгаалах бvтээл
7.1.  Дараахь бvтээлийг зохиогчийн эрхээр хамгаална:
7.1.1.   Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман бvх төрлийн бvтээл, тvvнчлэн компьютерийн программ;
7.1.2.   Хөгжмийн урлагийн vгтэй болон vггvй бvх төрлийн бvтээл;
7.1.3. Дvрслэх урлагийн бvх төрлийн бvтээл;
7.1.4.   Чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэлийн бvтээл;
7.1.5.   Архитектурын бvтээл, уран баримал, уран барилга;
7.1.6   Бvжгийн урлагийн бvх төрлийн бvтээл, уран нугаралт, пантомим;
7.1.7.   Жvжиг, хөгжимт жvжиг, тайзны урлагийн бvх төрлийн бvтээл;
7.1.8.   Гэрэл зургийн болон тvvнтэй төсөөтэй аргаар туурвисан бvх төрлийн бvтээл;
7.1.9.    Дуу авиа бvхий дvрст бvтээл;
7.1.10.   vvсмэл бvтээл;
7.1.11.   Материалыг нь сонгон тvvвэрлэх, байршуулах зэргээр бvтээлч хөдөлмөрийн vр дvнд бий болсон, өөрийн бvтэц агуулгаараа оюуны бvтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг, өгөгдөхvvн-мэдээллийн сангийн бусад эмхтгэлvvд;
7.1.12.   Ардын урлагийн бvтээлд тулгуурлан туурвисан vvсмэл бvтээл.

8 дугаар зvйл. Зохиогчийн эрхээр vл хамгаалах бvтээл
8.1.   Дараахь бvтээлийг зохиогчийн эрхээр хамгаалахгvй:
8.1.1. хууль тогтоомж, эрх зvйн бусад акт;
8.1.2.   захиргааны шийдвэр болон хуулийн этгээд, байгууллагын албан баримт бичиг;
8.1.3.   шvvхийн шийдвэр, тогтоол, шvvгчийн захирамж болон бусад баримт бичиг, шvvх хуралдаан дээр хэлсэн vг;
8.1.4.   энэ хуулийн 8.1.1-8.1.3-т    заасан баримт бичгийн орчуулга;
8.1.5.  төрийн бэлгэ тэмдэг, туг, далбаа, шагнал, одон, тэмдэг;
8.1.6.   болсон vйл явдал, тvvний vр дагавар болон тоо баримт бvхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл;
8.1.7.   ардын урлагийн бvтээл, vндэсний зан заншил;
8.1.8.   аливаа санаа, vйл ажиллагааны арга, vйл ажиллагаа, шинжлэх ухааны нээлт, математикийн vзэл баримтлал.

ГУРАВДУГААР БVЛЭГ
Зохиогчийн эрх, тvvний хугацаа

9 дvгээр зvйл. Зохиогчийн эрх vvсэх, баталгаажих
9.1.  Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бvтээлийн зохиогчийн эрх нь тухайн бvтээлийг бодитойгоор туурвиж бvтээсэн vеэс vvснэ.
9.2.   Зохиогчийн эрх vvсэх болон тvvнийг хэрэгжvvлэхэд баталгаажуулалт шаардахгvй.
9.3.   Бvтээл ашиглах онцгой эрх эзэмшигч нь эрхээ нийтэд таниулах зорилгоор зохиогчийн эрх хамгаалагдсаныг илэрхийлэх таних тэмдэг хэрэглэх эрхтэй.
9.4.  Зохиогч болохыг нотлох баримтгvй тохиолдолд эх бvтээл болон бvтээлийн хувь дээр бичигдсэн нэрийг зохиогч гэж тооцно.
9.5.   Зохиогч хvсвэл өөрийн бvтээл, тvvнтэй холбоотой бvтээл ашиглах онцгой эрхийг бусдад шилжvvлэх гэрээ, хэлцлийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "Оюуны өмчийн газар" гэх/-д сайн дурын vндсэн дээр бvртгvvлж болно.
9.6.    Энэ хуулийн 9.3-т заасан таних тэмдгийг дараахь байдлаар илэрхийлж болно:
9.6.1.   дугуй хvрээ бvхий латин "С" vсэг; 9.6.2.   бvтээл ашиглах онцгой эрх эзэмшигчийн нэр; 9.6.3.  бvтээлийг анх нийтэлсэн он.

10 дугаар зvйл. Зохиогчийн эдлэх эрх
10.1.   Зохиогч бvтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх болон бvтээл ашиглах онцгой эрх эдэлнэ.

11 дvгээр зvйл. Зохиогчийн эдийн бус баялгийн эрх
11.1.   Зохиогч бvтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн дараахь эрх эдэлнэ:
11.1.1.   бvтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхvл нэргvйгээр нийтлэх;
11.1.2.  зохиомол, нууц нэрийг тvvний зөвшөөрөлгvйгээр өөрчлөх, задруулахыг хориглох; 11.1.3.  бvтээлээ нийтлэх эсхvл бvтээлийг ашиглах тухай бvр нэрээ дурдуулах;
11.1.4.   бvтээл болон тvvний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгvйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох.

12 дугаар зvйл. Бvтээл ашиглах онцгой эрх
12.1.   Зохиогч нь өөрийн бvтээлийг бvхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ.
12.2.   Зохиогчийн бvтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараахь vйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна:
12.2.1.   бvтээлийг хуулбарлах;
12.2.2.    бvтээлийг нийтлэх;
12.2.3.   бvтээлийг нийтэд тvгээх;
12.2.4.   vvсмэл бvтээл болгон өөрчлөх;
12.2.5.   тvрээсээр ашиглуулах.
12.3.   Энэ хуулийн 12.1   дэх хэсэгт заасан эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний vндсэн дээр бусад этгээдэд шилжvvлнэ.

13 дугаар зvйл. Зохиогчийн эрхийн хугацаа
13.1.   Тодорхой бvтээлийн хувьд эдлэх зохиогчийн эрхийг хамгаалах хугацааг уг бvтээлийг туурвисан өдрөөс эхлэн тооцно.
13.2.   Зохиогчийн бvтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хvчин төгөлдөр байна.
13.3.   Зохиогчийн эдийн бус баялгийн эрхийг хугацаа хязгаарлахгvй хамгаална.
13.4.   Зохиогч бvтээлээ зохиомол, нууц нэрээр буюу нэргvйгээр нийтэлсэн тохиолдолд уг зохиогчийн бvтээл ашиглах онцгой эрх нь бvтээлийг анх нийтэлсний дараа жилийн 1 дvгээр сарын 1-нээс эхлэн 75 жилийн хугацаанд хvчин төгөлдөр байна.
13.5.   Энэ хуулийн 13.4-т   заасан бvтээлийн зохиогч нь тодорхой болсон тохиолдолд зохиогчийн эрхийн хугацааг энэ хуулийн 13.2-т    зааснаар тооцно.
13.6.   Хамтын бvтээлийн зохиогчийн эрх нь зохиогчдын насан туршид болон сvvлчийн зохиогч нас барсны дараа жилийн 1 дvгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд хамгаалагдана.

14 дvгээр зvйл. Зохиогчийн эрхийг өвлөх
14.1.   Зохиогчийн бvтээлээ ашиглах онцгой эрхийг Монгол Улсын Иргэний хуульд заасан журмын дагуу өв залгамжлана.
14.2.   Хамтын бvтээл зохиогчдын бvтээлээ ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сvvлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн vvснэ.

ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ
Зарим бvтээлийн зохиогчийн эрхийн онцлог

15 дугаар зvйл. Vvсмэл бvтээлийн зохиогчийн эрх
15.1.   Vvсмэл бvтээлийн зохиогчийн эрх нь эх бvтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгvй бөгөөд энэ хуулийн 12.2.4-т    заасан зөвшөөрөл авна.
15.2.   Vvсмэл бvтээлийн зохиогчийн эрх нь эх бvтээлд тулгуурлан өөр зохиогч өөр vvсмэл бvтээл туурвихад саад болохгvй.

16 дугаар зvйл. Тvvвэр зохиол, бусад эмхтгэл бvтээлийн зохиогчийн эрх
16.1.   Эмхтгэгч нь эмхтгэлд орсон эх бvтээл бvрийн зохиогчийн эрхийг хөндөхгvй бөгөөд энэ хуулийн 12.2.4-т   заасан зөвшөөрөл авна.
16.2.   Эмхтгэлд орсон эх бvтээлийн зохиогч нь эмхтгэгчтэй хийсэн гэрээнд өөрөөр заагаагvй бол бvтээлээ тухайн эмхтгэлээс vл хамааран чөлөөтэй ашиглах эрхтэй.

17 дугаар зvйл. Албан vvргийн дагуу туурвисан бvтээлийн зохиогчийн эрх
17.1.   Албан vvргийн дагуу бvтээл туурвисан зохиогч бvтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх эдлэх эрхтэй.
17.2.   Албан vvргийн дагуу туурвисан бvтээлийг ашиглах онцгой эрхийг гэрээнд өөрөөр заагаагvй бол ажил олгогч эдэлж болно.

18 дугаар зvйл. Захиалгаар бvтээл туурвих

18.1.   Захиалгаар туурвих бvтээлийн зохиогч захиалагчтай хийсэн гэрээний нөхцөлийн дагуу бvтээл туурвиж захиалагчид хvлээлгэн өгөх, захиалагч нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу зохиогчид төлбөр төлөх vvрэгтэй.
18.2.   Захиалгаар туурвисан бvтээлийг ашиглах онцгой эрхийг гэрээнд заасан этгээд эдэлнэ.

ТАВДУГААР БVЛЭГ
Зохиогчийн эрхэд хамаарах эрхийн хамгаалалт

19 дугаар зvйл. Зохиогчийн эрхэд хамаарах эрхийг эдлэх этгээд.
19.1.   Зохиогчийн эрхэд хамаарах эрхийг энэ хуулийн дагуу дараахь этгээд эдэлнэ:
19.1.1.   Монгол Улсын нутаг дэвсгэрт тоглолтоо хийсэн, нэвтрvvлсэн, тоглолтын анхны бичлэгээ хийсэн уран бvтээлч;
19.1.2.   Монгол Улсын нутаг дэвсгэрт анх бичлэг хийсэн, нийтэлсэн фонограммын хувьд тvvнийг бvтээгч;
19.1.3.   Монгол Улсын нутаг дэвсгэрт байрладаг дамжуулагчаас дамжуулсан нэвтрvvлгийн хувьд тус улсын нутаг дэвсгэрт байрладаг радио, телевизийн төв байгууллага;
19.1.4.   Монгол Улсын олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд.
19.2.   Зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигч энэ бvлэгт заасан эрхийг эх бvтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгvйгээр эдэлнэ.
19.3.   Зохиогчийн эрхэд хамаарах эрх vvсэх, тvvнийг хэрэгжvvлэхэд баталгаажуулалт шаардахгvй.

20 дугаар зvйл. Уран бvтээлчийн эрх
20.1.   Уран бvтээлч нь өөрийн тоглолт, уран бvтээлийн хувьд дараахь vйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхтэй:
20.1.1.   тоглолт нь өмнө нэвтрvvлснээс бусад өөрийн бичлэгт ороогvй тоглолтыг нийтэд vзvvлэх нэвтрvvлэх, дамжуулах;
20.1.2.   тоглолтонд бичлэг хийлгэх;
20.1.3.   тоглолтын дуу, дvрс бичлэгийг хуулбарлах;
20.1.4.   фонограммд буулгасан тоглолтын эх хувь болон хуулбарыг худалдах, эрх шилжvvлэх замаар нийтэд тvгээх;
20.1.5.   тоглолтын бичлэгийг тvрээслvvлэх;
20.1.6.   онцгой эрхээ бусдад гэрээгээр шилжvvлэх.
20.2.    Уран бvтээлч нь тоглолтын хувьд тоглолтын гvйцэтгэгч гэж нэрлvvлэхийг шаардах, нэр хvндэд нь хохирол учруулахуйцаар өөрчлөх, гажуудуулахыг хориглох эдийн бус баялгийн эрх эдэлнэ.
20.3.   Уран бvтээлчийн тоглолтын эрхийг хамгаалах хугацаа нь тоглолт болсон болон бичлэг хийгдсэн хугацаанаас хойш 50 жилийн хугацаанд хvчин төгөлдөр байна.

21 дvгээр зvйл. Фонограмм бvтээгчийн эрх
21.1.   Фонограмм бvтээгч нь өөрийн фонограммтай холбогдсон дараахь vйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхтэй:
21.1.1.   фонограммыг шууд буюу шууд бусаар хуулбарлах;
21.1.2.   фонограммын эх хувь болон хуулбарыг худалдах эсхvл эрх шилжvvлэх замаар нийтлэх;
21.1.3.   фонограммын эх хувь болон хуулбарыг тvрээслvvлэх;
21.1.4.   фонограммыг нийтэд тvгээх;
21.1.5.   онцгой эрхээ гэрээгээр бусдад шилжvvлэх.
21.2.  Фонограмм бvтээгчийн эрхийн хамгаалалтын хугацаа нийтэлснээс хойш, нийтлээгvй бол бичлэг анх хийсэн хугацаанаас хойш 50 жил байна.

22 дугаар зvйл. Радио, телевизийн байгууллагын эрх
22.1.   Радио, телевизийн байгууллага өөрийн нэвтрvvлэгтэй холбоотой дараахь vйл ажиллагааг хориглох болон зөвшөөрөх онцгой эрхтэй:
22.1.1.   нэвтрvvлгийн бичлэг хийх;
22.1.2.   нэвтрvvлгийн бичлэгийг хуулбарлах;
22.1.3.   нэвтрvvлгийг утсан бус холбоо ашиглах замаар дахин дамжуулах;
22.1.4.   нэвтрvvлгийг нэгэн зэрэг дамжуулах.
22.2. Радио, телевизийн байгууллагын нэвтрvvлгийн эрхийн хамгаалалтын хугацаа уг нэвтрvvлгийг анх нэвтрvvлсний дараа жилийн 1 дvгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд хvчин төгөлдөр байна.

ЗУРГАДУГААР БVЛЭГ
Зохиогчийн эрхийн бvтээлийг ашиглах

23 дугаар зvйл. Бvтээл ашиглах онцгой эрхээ бусдад шилжvvлэх
23.1.   Бvтээл ашиглах онцгой эрхийг гэрээний vндсэн дээр бvрэн буюу хэсэгчлэн бусад этгээдэд шилжvvлж болно.
23.2.   Зохиогчийн эрхийг шилжvvлэх гэрээнд дараахь зvйлийг тусгаж болно:
23.2.1.   бvтээлийг ашиглах арга, хэлбэр;
23.2.2.   хугацаа, хамрагдах нутаг дэвсгэрийн хvрээ;
23.2.3.   бvтээлийг ашигласны төлбөрийн хэмжээ, төлөх журам, хугацаа;
23.2.4.   зохиогчийн эрх, vvрэг;
23.2.5.   бvтээлийг ашиглах этгээдийн эрх, vvрэг;
23.2.6.   гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлээгvйн хариуцлага;
23.2.7.    маргаан шийдвэрлэх журам.
23.3.   Бvтээлийг ашигласны төлбөрийн хэмжээ нь тухайн бvтээлийн шинж чанар, онцлог, ач холбогдол, бvтээлийг ашиглах хэлбэр, хэмжээ, хугацаа зэргээс хамааран хоёр тал хэлэлцэн тогтоосон мөнгөн дvнгээр буюу бvтээлийг гэрээнд заасан аргаар ашигласнаас олох ашгаас авахаар тохиролцсон байж болно.
23.4.   Зохиогчийн эрхийг шилжvvлэх гэрээнд зохиогч хойшид тухайн сэдвээр буюу тухайн салбарт бvтээл туурвихыг хязгаарласан заалт оруулахыг хориглоно.
23.5.   Зохиогчийн бvтээл ашиглах онцгой эрхийг гэрээний дагуу шилжvvлэн авсан этгээд гэрээгээр хvлээсэн vvргээ хангалтгvй хэрэгжvvлсний улмаас зохиогчийн эрх зөрчигдсөн бол зохиогч уг эрхээ сэргээхийг шаардах эрхтэй.

24 дvгээр зvйл. Зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгvй байх онцгой нөхцөлvvд
24.1.   Нийтлэгдсэн бvтээлийн зvй ёсны ашиглалттай зөрчилдөөгvй, эрх эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгvйгээр ашигласан дараахь тохиолдлыг зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгvй:
24.1.1.   хэвлэлийн тойм бэлтгэх зорилгоор нийтлэгдсэн бvтээлээс ишлэл авах;
24.1.2.    эрдэм шинжилгээ, судалгааны бvтээл, шvvмжид болон мэдээллийн зорилгоор ишлэл авч хэсэгчлэн ашиглах;
24.1.3.   архив, музей, номын санд ашиглагдаж байгаа бvтээлээс хэсэгчлэн хуулбарлах;
24.1.4.    эдийн засаг, улс төр, шашны холбогдолтой цаг vеийн асуудлаар сонин, сэтгvvлд хэвлэгдсэн нийтлэл, эфирт дамжуулсан бvтээлийг хуулбарлахыг тусгайлан хориглоогvй бол нийтэд мэдээлэх зорилгоор сонинд нийтлэх, эфирт дамжуулах, утсан болон утсан бус холбоогоор мэдээлэх;
24.1.5.   хурал цуглаан дээр хэлсэн vг, илтгэлийг мэдээллийн зорилгоор нийтлэх;
24.1.6.   болсон vйл явдлыг нийтэд мэдээлэхтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулсан уран барилга, дvрслэх урлаг, гэрэл зургийн бvтээлvvдийг тухайн орчны байдлыг vзvvлэх зорилгоор нийтлэх;
24.1.7.   хараа болон сонсголын согогтой хvмvvсийн хэрэгцээнд зориулан ашиглах;
24.1.8.амины хэрэгцээнд зориулан бvтээлийг хуулбарлах;
24.1.9.эрvvгийн байцаан шийтгэх, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгоор хуулбарлах.
24.2.   Энэ хуулийн 24.1   -д заасныг тодорхойлохдоо дараахь нөхцөлийг харгалзан vзнэ:
24.2.1.   ашиг олох зорилгогvй байх;
24.2.2.   бvтээлээс ашиглах хэмжээ болон ашигласан хэсгийн ач холбогдолтой шинж чанар;
24.2.3.   бvтээлийн vнэ цэнэ, ашигласан хэсгийн зах зээл дэх vр нөлөө.
24.3.    Энэ хуулийн 24.1-д зааснаар бvтээлийг ашиглахдаа зохиогчийн нэр, эх сурвалжийг заавал дурьдана.

25 дугаар зvйл. Интернетэд зохиогчийн эрхийг хамгаалах
25.1.   Интернетийн vйлчилгээ тvгээгч нь өөрийн серверт байршуулсан вэб хуудсанд зохиогчийн эрхийн зөрчил гаргахгvй байх, зохиогч болон эрх эзэмшигчийг эрхээ хэрэгжvvлэх боломжоор хангах vvрэгтэй. 25.2.   Интернетийн vйлчилгээ тvгээгч нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдэээллийг хvлээн авах нөхцөлийг бvрдvvлэх, зөрчлийн тухай мэдэгдсэн даруй тухайн вэб хуудсыг хаах vvрэг хvлээнэ.
25.3.   Энэ хуулийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан vvргээ биелvvлээгvй интернетийн vйлчилгээ тvгээгчид шvvгч, улсын байцаагч энэ хуульд заасан хариуцлага ногдуулна.
25.4.   Вэб хуудсыг хаасантай холбоотой маргааныг шvvх шийдвэрлэнэ.

ДОЛДУГААР БVЛЭГ
Зохиогчийн эрхийг хамгаалах байгууллага

26 дугаар зvйл. Оюуны өмчийн газар
26.1.   Зохиогчийн эрхийг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжvvлэх ажлыг Оюуны өмчийн газар эрхлэн дараахь чиг vvргийг гvйцэтгэнэ:
26.1.1.   зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг хэрэгжvvлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
26.1.2.   зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг сурталчлах, боловсронгуй болгох, Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцид нийцvvлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах;
26.1.3.   зохиогч, зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, тэдний бvтээн туурвих vйл ажиллагааг дэмжих, зохиогчийн эрх зvйн мэдлэгийг дээшлvvлэхэд чиглэсэн vйл ажиллагаа явуулах;
26.1.4.   энэ хуулийн 27 дугаар зvйлд заасан хамтын удирдлагын байгууллагуудыг мэргэжил, арга зvйн удирдлагаар хангах, хамтран ажиллах;
26.1.5.   зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн хvсэлтээр зохиогчийн эрх, тvvнд хамаарах эрхийн бvтээлийг бvртгэх, гэрчилгээ олгох, бvртгvvлсэн бvтээлийн сан байгуулах;
26.1.6.   оюуны өмчийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжvvлэх, оюуны өмчийн улсын байцаагч ажиллуулах;
26.1.7.   зохиогчийн эрхийн зөрчлийг арилгахад чиглэсэн vйл ажиллагаа явуулах, зохиогчийн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд лавлагаа гаргаж өгөх;
26.1.8.   зохиогчийн эрхэд хамаарах бvтээлийн vнэлгээ тогтоох, баталгаажуулах;
26.1.9.   ардын урлагийн бvтээлийг хамгаалах чиглэлээр иргэд, байгууллагуудтай хамтран ажиллах.

26.2.   Оюуны өмчийн газар vйл ажиллагааныхаа орлогоор санхvvжих бөгөөд vйл ажиллагааны хөлсний хэмжээг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн тогтооно. 26.3.   Оюуны өмчийн улсын хяналтын дvрмийг Засгийн газар батална.

27 дугаар зvйл. Хамтын удирдлагын байгууллага
27.1.   Зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид эрхээ хамгаалуулах зорилгоор, хамтын удирдлагын байгууллагыг байгуулан ажиллуулж болно.
27.2.   Хамтын удирдлагын байгууллагыг зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчдийн санаачлагаар байгуулна.
27.3.   Хамтын удирдлагын байгууллагыг зохиогчийн эрхэд хамаарах бvтээлийн төрөл, ангиллаар дагнасан буюу хэд хэдэн төрлийг хамарсан vйл ажиллагаа явуулахаар байгуулж болно.
27.4.   Хамтын удирдлагын байгууллага нь зохиогчийн эрхийг хамгаалах vйл ажиллагаа явуулахдаа Оюуны өмчийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллана.

28 дугаар зvйл. Хамтын удирдлагын байгууллагын vйл ажиллагаа
28.1.   Хамтын удирдлагын байгууллага нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчдийг төлөөлж, тэдний нэрийн өмнөөс, тэднээс олгосон бvрэн эрхийн хvрээнд дараахь vйл ажиллагаа явуулна: 28.1.1.   бvтээлийг нь ашиглуулах талаар гишvvн зохиогч болон эрх эзэмшигчтэй гэрээ байгуулах;
28.1.2.   бvтээл ашиглах лиценз авсан этгээдтэй төлбөрийн хэмжээ, бусад нөхцөлийг тохиролцох, төлбөр авах;
28.1.3.   авсан төлбөрөөс зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид хуваарилан олгох; 28.1.4.   гишvvн зохиогчийн бvтээлийг хууль бусаар ашигласан тухай мэдээллийн дагуу Оюуны өмчийн газарт санал тавьж шийдвэрлvvлэх, хуульд заасан арга хэмжээ авахуулах.

29 дvгээр зvйл. Хамтын удирдлагын байгууллагын vvрэг
29.1.   Хамтын удирдлагын байгууллага нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх ашигт нийцсэн vйл ажиллагаа явуулах талаар дараахь vvрэг хvлээнэ:
29.1.1.   зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид бvтээл ашигласны шагналыг олгохдоо тухайн бvтээлийг ашигласантай холбогдолтой мэдээллийг танилцуулах;
29.1.2.   лицензийн дагуу хураан авсан бvтээл ашигласны төлбөрийг зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид хуваарилан олгох;
29.1.3.   бvтээл ашигласантай холбогдуулан хураан авсан төлбөрөөс vйл ажиллагааны зардлыг хасч зохиогч, эрх эзэмшигчдэд тогтмол хугацаанд бvтээлийн ашиглалтын хэмжээгээр хувь тэнцvvлэн хуваарилах.

НАЙМДУГААР БVЛЭГ
Зохиогчийн эрхийг хамгаалах, зохиогчийн эрх зөрчигчдөд хvлээлгэх хариуцлага

30 дугаар зvйл. Зохиогчийн эдийн бус баялгийн эрхийг хамгаалах
30.1.   Бvтээлийн халдашгvй байдал болон зохиогчийн эдийн бус баялгийн бусад эрхийг зөрчсөн тохиолдолд зохиогч, зохиогч нас барсан бол тvvний өв болон эрх залгамжлагч, хууль ёсоор буюу гэрээслэлээр өв залгамжлагч байхгvй, эдгээр өвлөгчид өв залгамжлахаас татгалзсан буюу тэдгээрийн өв залгамжлах эрх хасагдсан бол Оюуны өмчийн газар нь зөрчигдсөн эрхийг зохих журмын дагуу сэргээн тогтоохыг уг эрхийг зөрчсөн этгээдээс шаардах, шvvхэд гомдлоо гаргаж шийдвэрлvvлэх эрхтэй.

31 дvгээр зvйл. Зохиогчийн эрх ба тvvнд зохиогчийн эрхэд хамаарах эрхийн тухай хууль тогтоомж зөрчигчдөд хvлээлгэх хариуцлага
31.1.   Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол шvvгч, улсын байцаагч иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос зургаа дахин, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл гэм буруутай иргэн, албан тушаалтныг шvvгч 7-14 хоногоор баривчлах шийтгэл ногдуулж, улсын байцаагч, шvvгч нь зөрчилтэй бараа бvтээгдэхvvн, эд зvйлсийг хураан авч, хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгох буюу зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид олгож, тухайн vйл ажиллагааг зогсооно.

31.2.   Эрх эзэмшигчийн таних тэмдгийг хуурамчаар vйлдэж хэрэглэсэн, уг таних тэмдгийн хамт бичигдсэн зvйлийг өөрчилсөн, устгасан, хууль бусаар өөрчилсөн, устгасныг мэдсэн болон мэдэх боломжтой байсан ч тvvнийг нэвтрvvлсэн, тараасан, тараах зорилгоор хилээр нэвтрvvлсэн, нийтэд тvгээсэн нь эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол шvvгч зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос зургаа дахин, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулна.

31.3.   Бvтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлvvлэх асуудлыг Монгол Улсын Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.
31.4.   Хэрэв эрх нь зөрчигдсөн зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигч хvсэлт гаргавал, тvvнд зөрчилтэй бvтээгдэхvvнийг хохирлынх нь төлбөрт тооцож шилжvvлэн өгч болох бөгөөд хvсэлт гаргаагvй бол зөрчилтэй бараа, бvтээгдэхvvнийг устгах арга хэмжээг шvvгч, улсын байцаагч авна.
31.5.   Зохиогчийн эрх зөрчиж, зохиогчийн эрхийн бvтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн бvтээлийг хуулбарлахад ашигласан техник хэрэгслийг шvvх, эрх бvхий байгууллагын шийдвэрээр хураан авч улсын орлого болгоно.

32 дугаар зvйл. Хууль хvчин төгөлдөр болох
32.1.    Энэ хуулийг буцаан хэрэглэхгvй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

Патентын хууль

1993-06-25

З дугаар зvйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт Энэ хуульд:
4/"патент" гэж тухайн шийдэл нь шинэ бvтээл, эсхvл бvтээгдэхvvний загвар болохыг тодорхойлж зохиогч нь тодорхой хугацаанд тvvнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хvлээн зөвшөөрч төрийн эрх бvхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг;
6/"лиценз" гэж патент олгосон шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварыг бусдад ашиглуулах зөвшөөрлийг;
9/"патент эзэмшигч" гэж шинэ бvтээл, бvтээгдэхvvний
загварын патент болон ашигтай загварын гэрчилгээ, тvvнтэй холбоотой онцгой эрхийг хуульд заасан vндэслэл, журмын дагуу олж авсан зохиогч буюу тvvнээс эрх шилжvvлэн авсан этгээдийг;
/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

5 дугаар зvйл. Оюуны өмчийн газар

1.Монгол Улсад шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварлын асуудлыг Хууль зvйн сайдын эрхлэх асуудлын хvрээнд Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг-Оюуны өмчийн газар хариуцан дараахь чиг vvргийг гvйцэтгэнэ:
/Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
1/шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын мэдvvлэг хvлээн авч хянан шийдвэрлэх;
2/патент, ашигтай загварын гэрчилгээ олгох;
/Энэ заалтад 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
5/шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загвар, барааны тэмдгийн тухай мэдээллийг хэвлэн нийтлэх;
/Энэ заалтад 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
6/патенттай холбогдсон маргааныг шийдвэрлэхэд лавлагаа гаргаж өгөх;
8/хуулийн этгээд, иргэдийг патентийн тухай хууль зөрчсөн гэж vзвэл холбогдох байгууллагад мэдэгдэх;
9/хуульд заасан vндэслэл, журмын дагуу патентийг хvчингvйд тооцох;
11/патентийн хуулийг хэрэгжvvлэх ажлыг эрх хэмжээнийхээ дотор зохион байгуулах;

12/патентийн асуудалтай холбоотой өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх;
14/шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын vнэлгээг зохиогчийн хvсэлтээр тогтоох;
/Энэ заалтад 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
15/оюуны өмчийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжvvлэх, оюуны өмчийн улсын байцаагч ажиллуулах.

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

6 дугаар зvйл. Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын мэдvvлэг гаргах

1.Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын мэдvvлгийг зохиогч буюу тvvнээс эрх шилжvvлэн авсан хувь хvн, хуулийн этгээд Оюуны өмчийн газарт гаргана.

12 дугаар зvйл. Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварт патент олгох

1.Шинэ бvтээлийн ном зvй, товч мэдээлэл, бvтээгдэхvvний загварын зургийг патентын хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш З сарын дотор Оюуны өмчийн газарт няцаасан нотолгоо ирээгvй, маргаан гараагvй бол Оюуны өмчийн газар патент олгоно.
2.Няцаасан нотолгоо ирсэн, маргаан гарсан тохиолдолд тэдгээрийг зохих журмын дагуу шийдвэрлэх хvртэл патент олгохыг хойшлуулна.

14 дvгээр зvйл. Патент, ашигтай загварын гэрчилгээний хvчинтэй байх хугацаа

Патент олгосон огнооноос эхлэн шинэ бvтээлийн патент 2О жил, бvтээгдэхvvний загварын патент 1О жил, ашигтай загварын гэрчилгээ 7 жилийн хугацаанд тус тус хvчинтэй байна.

/Энэ зvйлд 1996 оны 12 дугаар сарын 19, 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиудаар тус тус өөрчлөлт орсон/

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загвар зохиогч болон патент эзэмшигчийн эрх

/Энэ бvлгийн нэрэнд 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15 дугаар зvйл. Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар зохиогчийн эрх

1.Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар зохиогч дараахь эрх эдэлнэ:
1/шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвараа өмчлөх;
2/патент авах эрхээ бусдад шилжvvлэх;
З/шинэ бvтээл;
5/шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвараа ашиглууснаас олсон орлогоос зохих хэмжээний шан хөлс авах.

/Энэ хэсгийн 5 дахь заалтыг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

19 дvгээр зvйл. Лицензийн гэрээ

1.Сонирхогч этгээд патент бvхий шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварыг патент эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулан ашиглана.

З.Лицензийн гэрээг Оюуны өмчийн газарт бvртгvvлнэ.

2З дугаар зvйл. Улсын нууцад холбогдох шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар

Улсын нууцад холбогдох шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварт хамаарах харилцааг хуулиар зохицуулна.

24 дvгээр зvйл.Патент, лицензийн хураамж

1.Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын мэдvvлэг гаргах патентийг хvчинтэй байлгах, лицензийн гэрээг бvртгvvлэхэд хураамж төлнө.Хураамжийг Оюуны өмчийн газар хураана.
/Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

2.Хураамжийн хэмжээг хуулиар тогтооно.

Иргэний хууль

ИРГЭНИЙ ХУУЛЬ
Y ДЭД ХЭСЭГ
ЭДИЙН БОЛОН ЭДИЙН БУС БАЯЛГИЙН ЭРХ
АРАВ ДУГААР БVЛЭГ
Эдийн болон эдийн бус баялаг

83 дугаар зvйл. Хөрөнгө
83.1.   Аливаа этгээд нь хуулиар хориглоогvй, нийтээр хvлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгvйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны vнэт зvйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно.

84 дvгээр зvйл. Эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө

84.5.   Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхvл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны vнэт зvйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна.

Эрvvгийн хууль

1986-12-05.

256 дугаар зvйл. Садар самууны зvйлсийг тараах

1.Садар самууны хэвлэл, кино, дvрс бичлэг, болон тэдгээртэй адилтгах бусад зvйлийг худалдсан, сурталчилсан, өөр хэлбэрээр тараасан бол гурван жил хvртэл хугацаагаар хорих буюу тавин мянгаас нэг зуун мянга хvртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

2.Садар самууны зvйлийг бэлтгэх буюу тараахад насанд хvрээгvй хvнийг татан оролцуулсан бол таван жил хvртэл хугацаагаар хорих буюу хоёр зуун мянгаас дөрвөн зуун мянга хvртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
3.Энэ зvйлийн 1, 2 дахь хэсэгт заасан vйлдлийг тараах гэмт хэрэгт урьд ял шийтгэгдсэн этгээд, эсхvл зохион байгуулалттай бvлэг этгээд vйлдсэн бол таваас арван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зvйлд 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба уг зvйлийг 1996 оны 4 дvгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.

Тэмдэгтийн хураамжийн хууль

1993-07-15.

5 дугаар зvйл. Хураамж хураах vйлчилгээний төрөл
Хураамжийг дор дурдсан vйлчилгээнд хураана:
7/сонин, сэтгvvл бvртгэх;
12/зохиогчийн эрхэд хамаарах бvтээлийг бvртгэх;
/Энэ заалтыг 1995 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/.

17 дугаар зvйл.Зохиогчийн эрхэд хамаарах бvтээл бvртгэхэд хураах хураамжийн хэмжээ
Зохиогчийн эрхэд хамаарах бvтээлийг бvртгэхэд дор дурдсан хэмжээгээр хураамж хураана:
1/зохиогчийн эрхэд хамаарах бvтээлийг бvртгэхэд 25О төгрөг;
2/уг бvртгэлд өөрчлөлт оруулахад 1ОО төгрөг.
/Энэ зvйлд 1997 оны 4 дvгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.

18 дугаар зvйл. Хураамжаас чөлөөлөх, хөнгөлөх
1.Шvvхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг хураамжаас чөлөөлнө:
2/патент, зохиогчийн эрхтэй холбогдсон нэхэмжлэл;

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1279 
 Нийт хандалт:113669 
 Энэ сард:10728 
 Өнөөдөр:29 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.