“Эрх зүйн аюулгүй байдал” Орон нутгийн залуу сэтгүүлчдэд зориулсан бүсийн сургалтуудын нэгдсэн мэдээлэл
“Глоб Интернэшнл” ТББ нь “Үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих” төслийн хүрээнд орон нутгийн залуу сэтгүүлчдэд зориулсан “Эрх зүйн аюулгүй байдал” сэдэвт бүсийн сургалтыг 3 аймагт зохион байгууллаа.
4 бүсэд хуваж зохион байгуулахаар төлөвлөж байсан ч шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан бүх зүйлийн үнэ нэмэгдсэн учир баруун, зүүн, төв гэсэн 3 бүсэд 20 аймгийн 84 залуу сэтгүүлчийг хамруулан хийлээ. Бүсийн сургалт зохиох аймгаа аль болох тухайн бүсийнхээ хамгийн том, хүн ам ихээр суурьшсан аймгийг сонгон авч хийхийг зорьсон. Тиймээс Тавийн бүсийг Дархан-Уул аймагт 10 аймгийг, Зүүн бүсийг Хэнтий аймагт 5 аймгийг, баруун бусийг Ховд аймагт тус тус хамруулан хийлээ. Зам тээвэр болон сургалт зохион байгуулах нөхцлийг харгалзан үзсэнээс гадна төвлөрсөн том аймгуудын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан сэтгүүлчдийг өргөнөөр хамруулахыг зорьсон. Мөн Тухайн бүсийн сургалт зохион байгуулж байгаа аймгийн Удирдлага, удирдах албан тушаалтан, хуулийн байгууллагын ажилтан шүүгч, прокурор, ТББ-ын төлөөлөгчдийг “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилсан нийгэмд гүйцэтгэх үүрэг” сэдэвт дугуй ширээний ярилцлагад өргөнөөр оролцуулахыг зорьсон.
Дугуй ширээний ярилцлагад сургалт зохион байгуулж байгаа аймгийн шүүгчид оролцож сэтгүүлчидтэй холбоотой хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцож байв.
Сургалтанд оролцогч залуу сэтгүүлчид орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан сургалт бараг байдаггүй мөн байсан ч тухайн аймгаас ганц хүн оролцох боломжтой болдог тул тухайн аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын хамгийн нөлөө бүхий хүн байнга явдгийг хэлээд залуу сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулсанд “Глоб Интернэшнл” ТББ-ынхан болон Нээлттэй Нийгэм Форумд талархаж байсан.
Цаашид хэнд зориулсан, ямар сургалт зохион байгуулах хэрэгтэй болон, сургалтын хамгийн ач холбогдолтой хэсэг аль нь байсан талаар сургатанд оролцогч сэтгүүлчдээр бөглүүлсэн үнэлгээний хуудсыг боловсруулсан тайлан дээр тодорхой тусгав.
- Дархан (Төвийн бүсийн сургалт 2007.8.29-30)
- Хэнтий (Зүүн бүсийн сургалт 2007.9.8-9)
- Ховд (Баруун бүсийн сургалт 2007.9.26-27)
- Үнэлгээний хуудсыг боловсруулсан тайлан |