Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
   

 Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь төсөл эхэллээ

           “Глоб Интернэшнл” ТББ нь “Ил тод байдлын төлөө түншлэлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр “Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж Авлигыг бууруулъя” төсөл 2009 оны 01-р сараас эхэллээ.  Төсөл нь 6 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд төслийн баг болон Олон Нийтийн Зөвлөлийг Чадавхжуулах баг хамтран ажиллана. Төсөл нь Олон нийтийн зөвлөлийг чадавхжуулах замаар Авлигатай Тэмцэх Үндэсний Зөвлөлд авлигыг бууруулахад нь бодитой хувь нэмэр оруулах зорилготой.

           Энэхүү зорилгоо биелүүлэхээр төсөл хэрэгжих 6 сарын хугацаанд дараахь зорилтуудыг хангаж ажиллана.
• ОНЗ-ийн гишүүд болон иргэний нийгмийн төлөөлөл үр дүнтэй Олон Нийтийн зөвлөлийн талаар мэдлэгтэй болсон байна.
• ОНЗ-ийн ажиллах сайн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, үйл ажиллагааны журмыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд туслах зөвлөмж гарсан байна.
• ОНЗ, ТББ-ууд болон иргэний нийгмийн бусад хэсгүүдийн хоорондын хамтын ажиллагааг сайжирсан байна.
• Иргэд, олон нийт АТГ-ын ОНЗ-ийн талаар сайн мэдээлэл авч оролцоо нь нэмэгдэнэ.

Төслийн хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

1. ОНЗ-ийн үр дүнтэй ажиллагааны зөвлөмж
• Авлигын эсрэг хууль болон бусад хууль тогтоомжинд ОНЗ-тэй холбоотой заалтуудын талаарх зөвлөмж
• ОНЗ-ийн үйл ажиллагааны шинэ журмын талаарх зөвлөмж
• Зөвлөмжүүдийг ажил хэрэг болгох ОНЗ болон иргэний нийгмийн нөлөөллийн үйл ажиллагааны төлөвлөгөө
Эдгээр зөвлөмжийг гаргахад бусад орны ижил төстэй үйл ажиллагаатай харьцуулан дүгнэх, боловсруулахад олон улсын туршлагатай мэргэжилтэнг урьж ажиллуулна.

2. Иргэний нийгэм, ОНЗ-ийн зөвлөлдөх уулзалт
           Төслийн хүрээнд ОНЗ-ийн гишүүд болон иргэний нийгмийн төлөөллийн 3 удаагийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж олон улсын мэргэжилтний удирдлаган доор сургалт зохион явуулна.
- Эхний уулзалт: төслийг танилцуулж төслийн зорилго, зорилтот хүрэх үйл ажиллагааны стратеги боловсруулна
- 2 дахь уулзалт: олон улсын мэргэжилтнийг Монголд ажиллах үеэр зохион явуулна. ОНЗ-ийг чадавхжуулах баг, олон улсын мэргэжилтэнд баримт бичгүүдийн анхдагч хувилбарыг танилцуулна
- 3 дахь уулзалт: “ОНЗ ажиллаж байна” кампанит ажлын эхэнд зохион байгуулна. Олон нийтэд хүрч, тэдний саналыг түлхүү авна.
Нэг уулзалтанд дунджаар 30 хүн оролцоно. Авилгатай тэмцэх газар, ХЗДХЯ, МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын хуулийн зөвлөхүүдийг урьж оролцуулна. Уулзалтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилна.

3. ОНЗ, Иргэний нийгмийн төлөөлөлд зориулсан 1 өдрийн сургалт
          Олон улсын мэргэжилтнийг Монголд ажиллах үеэр нэг өдрийн сургалт зохион байгуулна. Уг сургалтан дээр Олон улсын мэргэжилтэн бусад улс орны ижил төстэй зөвлөл, байгууллагуудын үйл ажиллагааны талаар танилцуулж, тэдний ажлын үр дүнгийн талаар туршлагыг тайлбарлана.

4. “ОНЗ ажиллаж байна” кампанит ажил
          Кампанит ажил нь иргэний нийгмийн төлөөлөл, ОНЗ-ийн зөвлөлдөх уулзалтын үеэр эхэлнэ. Зөвлөлдөх уулзалт дээр авлигатай холбоотой асуудлуудыг өнөөгийн байдал, авлигатай тэмцэхэд ОНЗ-ийн гүйцэтгэх үүрэг, олон нийтийн оролцооны талаар хэлэлцэнэ. ОНЗ-ийг чадавхжуулах баг кампанит ажлын стратеги, сургалтын тараах материал, сурталчилгааны хуудас, телевизийн нэвтрүүлгүүдийн агуулга, загварын талаар танилцуулна.
Кампанит ажлын хүрээнд ОНЗ-ийн үүрэг, зорилго, үйл ажиллагаа, эрх зүйн орчин, гишүүд, оролцогчдын тухай гэх мэт мэдээллийг багтаасан сурталчилгааны хуудсыг 2000 хувь хэвлэж олон нийтэд тараана. Төслийн хүрээнд мөн ОНЗ-ийн үүрэг, зорилго, үйл ажиллагаа, эрх зүйн орчин, гишүүд, авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцооны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан 4 нэвтрүүлэг бэлтгэж телевизээр цацан олны хүртээл болгоно. Нэвтрүүлэгт Авлигатай тэмцэх газар, ОНЗ-ийн гишүүд, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл оролцоно.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:214125 
 Энэ сард:18344 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.