Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Олон улсын хэм хэмжээ
   Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө
   Мэдээллийн эрх чөлөө
   Хэвлэлийн эрх чөлөө
   Өргөн нэвтрүүлэг
   Цахим эрх, эрх чөлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Олон улсын хэм хэмжээ » Хэвлэлийн эрх чөлөө


Чөлөөт хэвлэлийн Харти
Сэтгүүлчдийн баримтлах зарчим
Мэргэжлийн Сэтгүүлчдийн Нийгэмлэг: ЁС ЗҮЙН КОД

Сэтгүүлчдийн эрх чөлөө, хүний эрх
Ардчилсан хэвлэл мэдээллийн соёлын төлөө тунхаг

Чөлөөт хэвлэлийн харти

        Чөлөөт хэвлэлийн хартиг 1987 оны 1-р сарын 16-18 ны өдрүүдэд Лондон хотноо болсон "Дэлхийн эрх чөлөөний дуу хоолой" цагдан хяналтын (цензур) эсрэг бага хурлын төлөөлөгч, 34 орны сэтгүүлчид баталжээ. Энэхүү бага хурлыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний хороо WPFC олон улсын хэвлэн нийтлэгчдийн холбоо (FIEJ) Олон улсын хэвлэлийн хүрээлэн (IPI), Америк Дундын хэвлэлийн эвлэл (IAPA), Хойд Америкийн өргөн нэвтрүүлэгчдийн эвлэл (NANBA) Олон улсын тоймол хэвлэлийн холбоо (IFPP) хамтран зохион байгуулсан юм.
        Хэвлэлийн эрх чөлөөний Хартын заалтууд нь чөлөөт хараат бус хэвлэл мэдээллийг дэмжихэд зайлшгүй зарчмуудыг өргөн хүрээтэй агуулсан бөгөөд хамгийн өргөн хүрээтэй хүсэлтийг зөвшөөрсөн баримт бичиг юм. Эдгээр зарчмыг 1989 онд, 1991 Лондонд, 1991 онд Москва хотноо Хэвлэл мэдээллийн асуудлаар болсон чуулга уулзалт, дугуй ширээний ярилцлага, 1891 онд Осло хотод болсон Ардчилсан байгууллагуудын шинжээчдийн зөвлөгөөнөөр хүлээн зөвшөөрчээ.

        Чөлөөт хэвлэл гэж чөлөөт ард иргэдийг хэлнэ. Улс үндэстэн дотор болон хилийн чанадад мэдээлэл, мэдээг саадгүй түгээх, ардчилсан байгуулалтыг хамгаалах, хөгжүүлэх үүрэг хүлээсэн бүхнийг дэмжихэд дараахь зарчим үндэс суурь болно.

1. Шууд болон шууд бус цагдан хяналтыг үл зөвшөөрнө. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг чөлөөтэй цуглуулах, түгээх эрхийг хязгаарласан аливаа хууль, практик үйл ажиллагааг хориглох ёстой. Засгийн газрын, үндэсний болон орон нутгийн эрх мэдэлтнүүд үндэсний болон хэвлэмэл болон өргөн нэвтрүүлгийн мэдээллийн хэрэгслийн агуулгад хөндлөнгөөс оролцох, эсвэл мэдээллийн эх сурвалжид нэвтрэх боломжийг хязгаарлах ёсгүй.

2. Бүх улс оронд хэвлэмэл болон өргөн нэвтрүүлгийн хараат бусмэдээллийн хэрэгсэл байгуулах, үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулахыг зөвшөөрөх ёстой.

3. Засгийн газар нь улсынхаа мэдээллийн хэрэгслийн хандлага, эдийн засгийн байдал, эсхүл бусад хэлбэрээр ялгаварлан гадуурхах ёсгүй. Засгийн газрын мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй улс орнуудад хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслийн адил хэвлэн нийтлэх, өргөн нэврүүлгийн үйл ажиллагаа эрхлэхээр зайлшгүй хэрэгцээт материаллаг болон боломж нөхцөлтэй байх ёстой.

4. Улс орнууд сонины цаас, хэвлэх үйлдвэрийн боломжийг түшиглэн сонин, мэдээллийн ажиглалт явуулсан, өргөн нэвтрүүлгийн долгион, боломж нөхцлийг хязгаарлах ёсгүй.

5. Мэдээлэл түгээлтэд шахалт үзүүлэх, мэдээллийн урсгалыг хязгаарладаг харилцаа холбооны эрх зүй, техник, үнэ тарифын практикийг халбал зохино.

6. Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд редакцийн хараат бус байдлыг эрхэмлэх, янз бүрийн үзэл бодлоо илэрхийлэхэд нээлттэй байх ёстой. Үүнийг эрх зүй, практикийн хүрээнд баталгаажуулбал зохино.

7. Хэвлэмэл болон өргөн нэвтрүүлгийн мэдээллийн хэрэгслийг дотооддоо болон гадаадад мэдээ, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх боломжид хязгаарлалт тавих ёсгүй. Олон нийт гадаадын хэвлэл, гадаадын өргөн нэвтрүүлгийг хөндлөнгийн оролцоогүй хүлээн авах шинэ эрх чөлөө эдэлбэл зохино.

8. Улс орны хил хязгаар гадаадын сэтгүүлчдэд нээлттэй байх ёстой. 
         а) Ердийн гарам тэдэнд үйлчлэх ёсгүй.
       б) Тэдний ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай, Виз хүссэн өргөдөл, мэргэжлийн итгэмжлэх, бусад баримт бичгийг саадгүй олговол зохино. Гадаадын сэтгүүлчдэд улс орон дотороо чөлөөтэй зорчих, албаны болон албан бус мэдээллийн эх сурвалжид нэвтрэхийг зөвшөөрвөл зохино.

9. Зөвшөөрөл, үнэмлэх бусад журмаар дамжуулан сэтгүүл зүйн салбар, эсхүл түүний практик үйл ажиллагаатай холбоотойгоор улс оронд чөлөөтэй орохыг хязгаарлах явдлыг устгавал зохино.

10. Бусад иргэдийн адил сэтгүүлчдийн хувийн аюулгүй байдлыг хуулиар хамгаалах ёстой. Дайны бүсэд ажиллаж буй сэтгүүлчдийг эрхээ эдэлж энгийн хүмүүсийн адил суллаж чөлөөлөгдөх боломж бүхнийг энгийн иргэд хэмээн хүлээн зөвшөөрвөл зохино. 
                                                                                                                                                              Орчуулсан Д.Дашдондов

Сэтгүүлчдийн баримтлах зарчим

         1. Үнэнийг эрхэмлэж, үнэнийг мэдэх гэсэн олон түмний эрхийг хүндэтгэх нь  сэтгүүлч хүний нэн тэргүүний үүрэг мөн.
         2. Энэ үүргээ биелүүлэхдээ сэтгүүлч мэдээ сэлтийг зүй зохисынх нь дагуу цуглуулж, хэвлэн нийтлэх эрх чөлөө, шударгаар хэлж шүүмжлэх эрхийн зарчмуудыг цаг ямагт хамгаалах.
         3. Сэтгүүлч цаад эх сурвалжаар нь мэдэх зөвхөн тийм л баримтуудад тулгуурлан бичиж мэдээлж байх. Сэтгүүлч чухал мэдээг нуун дарах юм уу баримт сэлтийг мушгин гуйвуулж болохгүй.
         4. Шинэ сэргэг мэдээ, гэрэл зураг, баримт мэтийг олж авахдаа сэтгүүлч гагцхүү шударга аргыг хэрэглэх учиртай.
         5.Аль нэг хэвлэгдсэн зүйл хор уршиг тарихуйц хуудуутай болох нь нотлогдвол түүнийг засч залруулахын тулд сэтгүүлч бололцоотой бүхнийг хийнэ.
         6. Итгэл хүлээж олж авсан мэдээллийн уг сурвалжтай холбогдох мэргэжлийн нууцыг сэтгүүлч хадгалж байх.
        7. Мэдээллийн хэрэгслээр дэвэргэсэн ялгаварлан гадуурхалт ямар аюултайг сэтгүүлч хүн ухамсарлаж, улмаар арьсны өнгө, хүйсний ялгаа, хэл, шашин шүтлэг, улс төрийн юм уу өөр үзэл бодол, үндэс угсаа, нийгмийн гарлаар болон бас бус шалтгаанаар ялгаж гадуурхахаас сэрэмжлэхийн төлөө чадах бүхнийг хийх.
         8. Дараах зүйлийг сэтгүүлч мэргэжлийн ноцтой алдаанд тооцно. Үүнд:
              - бусдын бүтээлийг хулгайлах
              - юмыг санаатайгаар мушгин гуйвуулах
              - бусдыг гүтгэх, нэр төрийг нь гутаах, элдвийн нэр хоч өгч доромжлох хүнийг ул үндэсгүй буруутгах
              - юмыг нийтэд мэдээлэх эсэхийг шийдэхдээ ямарваа нэг хэлбэрээр хээл хахууль авах
         9. Сэтгүүлчид эрхэм нэр төрдөө эзэн болж, дээрх зарчмуудыг ёсчлон биелүүлэхийг өөрсдийн үүрэг гэж үзвэл зохино.
        Тухайн улс орны хуулийн хүрээнд сэтгүүлчид үзэг нэгт нөхдийнхөө асуудлыг зөвхөн мэргэжлийн үүднээс шүүн хэлэлцэхийг хүлээн зөвшөөрнө.
        Засгийн газар болон бусад эрх мэдэлтэн хөндлөнгөөс оролцох явдал байж  болшгүй.

Брюссельд төвтэй Олон Улсын сэтгүүлчдийн холбооны 1954 оны Их хурлаас баталж, 1986 оны Их хурлаас шинэчлэн засварлав.

Мэргэжлийн Сэтгүүлчдийн Нийгэмлэг: ЁС ЗҮЙН КОД

Оршил
Олон нийтийг гэгээрүүлэх нь шударга ёсны үндсэн шинж, ардчиллын эх үндэс мөн гэдэгт Мэргэжлийн Сэтгүүлчдийн Нийгэмлэгийн гишүүд итгэдэг. Үндэслэлтэй чин шударгаар үнэнийг хайж, аливаа үйл явдал, асуудлын тухай үнэн зөв, олон талын мэдээллийг түгээх нь сэтгүүлчдийн хамгийн гол үүрэг юм. Чин сэтгэлт сэтгүүлч мэргэжилтнүүд олон нийтэд үйлчлэхдээ буурь суурьтай, нэр төртэй байхыг эрмэлздэг. Мэргэжлийн шаргуу байдал нь сэтгүүлчдийн бусдад итгэл төрүүлэх гол үндэс нь юм. Нийгэмлэгийн гишүүд нь ёс зүйн биеэ авч явах төлөвшлөө өөр хоорондоо хуваалцдаг болохоор Нийгэмлэгийн ажил хэргийн зарчим, стандартыг тогтоосон энэхүү дагаж мөрдөх ёс зүйг тунхаглаж байна.                                                         
      
Үнэнийг хайж, түүнийгээ сурвалжил
Сэтгүүлч нь мэдээлэл цуглуулах, илтгэх, тайлбарлахдаа үнэнч, шударга, эрэлхэг зоригтой байвал зохино.  
Сэтгүүлчид:                                                              
    - Бүхий л эх сурвалжаас авсан мэдээллээ нягт нямбай шалгаж, санамсаргүй алдаанаас зайлсхийхийн тулд анхааралтай бай. Санаатай мушгин гуйвуулахыг хэзээ ч үл зөвшөөрнө.                                                   
     - Буруу үйлдлийг нотлох боломжтой байхын тулд мэдээ сурвалжлагадаа оролцох хүмүүсээ олохдоо хянамгай бай.                                        
     - Хэдийд ч хэрэг болохуйц эх сурвалжийг таньж ол. Олон нийт эх сурвалж нь найдвартай мэдээлэл хүртэх эрхтэй.        
    - Нэрийг нь дурьдахгүй гэж амлахаасаа өмнө эх сурвалжийг нууцлах шалтгааныг нь байнга тодруул. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд амлалтдаа уялдуулан нөхцлүүдээ тодруул. Амлалтаа биелүүл.
     - Гарчиг, егөөдсөн мэдээ, дэмжлэг үзүүлэх материал, фото зураг, дуу, дүрс бичлэг, график, дуу чимээ, ишлэлүүдийг буруу ойлгогдохоос сэрэмжлэн тодорхой болго. Эдгээр нь агуулгыг хэт хялбарчлах, эсхүл хэт онцлох алдаанд хүргэж үл болно.              
    - Фото зурган болон дүрстэй мэдээний агуулгыг хэзээ ч бүү мушгин гуйвуул. Техник технологийн зорилгоор баяжуулахыг зөвшөөрнө. Эвлүүлэг, фото зургийн дүрсжүүлэлт байж болно.             
     - Мэдээний үйл явдлын дахин давтуулах, тоглуулахаас зайлсхий. Мэдээ сурвалжлагын өгүүлэмжид зайлшгүй чухал бол эвлүүлэг хийж болно.
     - Уламжлалт нээлттэй арга барил тохирохгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд олон нийтэд туйлын хэрэгцээтэй мэдээллийг нь өгөхөд мэдээлэл цуглуулах тагнуулын буюу бусад нууц арга хэрэглэхээс зайлсхий. Ийм арга барилыг ашигласан тухай мэдээ сурвалжлагынхаа нэг хэсэг болгон тайлбарла.                   
     - Бусдын бүтээлийг хэзээ ч бүү хулгайл.                    
    - Амьд, олон талт байдлыг мэдээ сурвалжлагадаа тусга. Харин түгээмэл бус ч гэсэн хүний хувийн туршлагыг тодорхой,  ач холбогдол өгч өгүүл.
     - Хүмүүсийн хувийн соёлын үнэт зүйлсэд хүндэтгэлтэй хандаж, тэдгээрийг бусдад тулган хүлээлгэхээс зайлсхий.
    - Арьсны өнгө, хүйс, нас, шашин шүтлэг, үндэс угсаа, газар зүйн байрлал, бэлгийн харилцааны хандлага, бие эрхтний согог, биеийн гадаад төрх байдал болон нийгмийн байдлын талаарх хэвшмэл үзэл бодлоос зайлсхий.  
    - Үзэл бодол нь тэвчишгүй байлаа ч үзэл бодлоо нээлттэй солилцоход нь дэмжлэг үзүүл.
    - Дуу хоолойгоо хүргэж чадахгүй байгаа хүмүүст боломж олго. Мэдээллийн албан болоод албан бус эх сурвалжийн аль аль нь адилхан хүчин төгөлдөр байж болно.
   - Өмгөөлөл болон мэдээ сурвалжлагыг ялгаж сур. Дүн шинжилгээ, тайлбар нийцтэй байвал зохих бөгөөд баримт сэлт, далд санааг орхигдуулж үл болно.
   - Мэдээг зар сурталчилгаанаас ялгаж сур. Энэ хоёрын шугамыг бүдгэрүүлж буй зүйлээс хол бай.
   - Олон нийт нь нээлттэй байдлыг эрхэмлэдэг бөгөөд засаг захиргааны тайланг хянаж шалгах нөхцөлийг хангах нь онцгой үүрэг болохыг ухамсарла.

Гэм хорыг багасга
Ёс зүйтэй сэтгүүлчид нь эх сурвалж, судлагдахуун болон мэргэжил нэгт нөхдөө хүндэтгэвэл зохино.
Сэтгүүлчид:
   - Сурвалжлагад сөрөг байдлаар хөндөгдөж болзошгүй хүмүүст нигүүлсэнгүй ханд. Хүүхдүүд, туршлагагүй эх сурвалж болон хүмүүсийн тухай бичихдээ онцгой мэдрэмжтэй бай.
    - Эмгэнэл, уй гашууд автагдсан хүмүүсийг эрж хайх, ярилцлага хийх, фото зургийг нь  ашиглахдаа мэдрэмжтэй бай.
    - Мэдээлэл цуглуулах, сурвалжлах нь хэн нэгэнд гэм хор, зовлон бэрхшээл учруулж болзошгүйг ухамсарлан ойлго.
    - Мэдээлэл хайж сураглах нь бие тоох тусгай зөвшөөрөл бус юм.
    - Энгийн иргэд нь эрх мэдэл, нэр нөлөө, анхаарал хараа бүхий албан тушаалтнуудаас хавьгүй илүүтэйгээр өөрсдийнх нь тухай мэдээллийг хянах эрхтэй болохыг хүлээн зөвшөөр. Гагцхүү олон нийтийн хэрэгцээ л хэн нэгний хувийн нууцад халдах үндэслэл болно.
    - Сайн мэдрэмжтэйгээ үзүүл. Хэт сониучирхлыг өөгшүүлэхээс зайлсхий.
   - Хүчингийн гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй этгээдийг сэжигтэн, эсхүл хохирогчоор тогтоосон тухай асуудалд хашир хянамгай ханд. 
   - Гэм буруутайг шүүхээр тогтоохоос нь өмнө эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийн нэрийг дурьдахаас болгоомжил.
    - Эрүүгийн хэргийн сэжигтний шударгаар шүүлгэх эрхийг олон нийтийн мэдээлэлтэй байх эрхтэй тэнцвэржүүлж үз.

Хараат бусаар ажилла
Сэтгүүлчид нь олон нийтийн мэдэх эрхээс бусад аливаа ашиг сонирхлын төлөө үүрэг хүлээхгүй.
Сэтгүүлчид:
     - Сонирхлын зөрчлөөс зайлсхийж, бодитой, ухамсартайгаар асуудалд ханд.
     - Шударга ёс, итгэл хүлээхэд нь хор хохирол учруулахуйц үйл ажиллагаа, нэгдэл хөдөлгөөнөөс ангид бай.
    - Бэлэг дурсгал, дэмжлэг тусламж, шагнал урамшуулал, үнэгүй аялал, тусгай эрх хангамжаас татгалз. Сэтгүүлчийн шударга ёсонд харшлахуйц бол давхар ажил эрхлэх, улс төрийн амьдралд оролцох, төрийн албанд ажиллах, олон нийтийн байгууллагад үйлчлэхээс зайлхий.
   - Зайлшгүй зөрчилдөөнийг илчил.
   - Эрх мэдэл бүхий хариуцлага хүлээдэг хүмүүстэй сонор сэрэмжтэй харилцаж, зоригтой бай.
   - Зар сурталчилгаагаар хангагч болон тусгай ашиг сонирхол бүхий этгээдийн дэмжлэг тусламжаас татгалзаж, тэдний зүгээс мэдээ сурвалжлагад нөлөөлөхүйц дарамт, шахалтын эсрэг бай.
   - Мөнгө, бусад хангамж санал болгож буй мэдээллийн эх сурвалжид хянуур болгоомжтой бай. Мэдээлэлд үнэ хаялцахаас зайлсхий.

Хариуцлагатай бай
Сэтгүүлчид нь уншигч, сонсогч, үзэгчид болон бие биенийхээ өмнө хариуцлага хүлээнэ.
Сэтгүүлчид:
     - Мэдээ, сурвалжлагаа тайлбарлаж ойлгомжтой болго. Мөн сэтгүүлчдийн баримтлах зарчмын талаар олон нийтийг урьж хэлэлцүүлэг явуулж бай. 
    - Хэвлэл мэдээллийн эсрэг гомдол эсэргүүцлээ илэрхийлэхэд нь олон нийтэд боломж олго.
    - Алдаагаа хүлээн зөвшөөрч, нэн даруй залруул.
    - Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн ёс зүйгүй аливаа үйл ажиллагааг илчил.
    - Бусдыг ч ёс зүйн ийм өндөр зарчмыг адилхан дагаж мөрдөхийг уриал.

        Мэргэжлийн Сэтгүүлчдийн Нийгэмлэгийн ёс зүйн кодыг мянга мянган зохиогч, редактор, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд сайн дураараа хүлээн зөвшөөрч дагаж мөрддөг юм. Ёс зүйн кодын энэ хувилбарыг 1996 онд Мэргэжлийн Сэтгүүлчдийн Нийгэмлэгийн Үндэсний Конвенци баталсан бөгөөд энэ нь хэд хэдэн сарын турш Нийгэмлэгийн гишүүдийн дунд өрнүүлсэн хэлэлцүүлэг, судалгааны үр дүн юм.
       Сигма Дельта Чи анх Америкийн Сонины Редакторуудын Нийгэмлэгээс ёс зүйн кодыг нь авч хэрэглэж байсан. Сигма Дельта Чи нь Ёс зүйн кодын өөрийн хувилбарыг 1973 онд боловсруулсныг 1984, 1987, 1996 онд дахин шинэчлэн засварласан болно.

Орчуулсан Д.Мөнхбүрэн

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1263 
 Нийт хандалт:107887 
 Энэ сард:7019 
 Өнөөдөр:29 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.