Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Олон улсын хэм хэмжээ
   Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө
   Мэдээллийн эрх чөлөө
   Хэвлэлийн эрх чөлөө
   Өргөн нэвтрүүлэг
   Цахим эрх, эрх чөлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Олон улсын хэм хэмжээ » Цахим эрх, эрх чөлөө
Үзэл бодлын эрх чөлөөний асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч болон Америкийн муж улсуудын байгууллага (OAS)-ын үзэл бодлын эрх чөлөөний тусгай илтгэгч нарын ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ

Эдгээр асуудлыг “XIX зүйл” байгууллагын Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх дэлхий нийтийн кампанит ажлын бодит туслалцаатайгаар Лондон хотноо хэлэлцэн;

1999 оны 11 дүгээр сарын 26, 2000 оны 11 дүгээр сарын 30, 2001 оны 11 дүгээр сарын 20, 2002 оны 12 дугаар сарын 10, 2003 оны 12 дугаар сарын 18 болон 2004 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Хамтарсан Тунхаглалаа дахин баталгаажуулж;

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний цөм болсон мэдээлэл болон үзэл бодлын чөлөөт урсгалыг амьдралд хэрэгжүүлэхэд хөдөлгөгч хүч нь болсон интернэтийн ач холбогдол асар хурдтай нэмэгдэж буйг хүлээн зөвшөөрч;

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын баталгааг интернэтэд чанд мөрдөх шаардлага тулгарсаар буйг цохон тэмдэглэж;

Интернэтийн засаглалын талаар өрнөж буй мэтгэлцээн болоод төрийн байгууллагаас интернэтийн асуудалд оролцох явдал өсөн нэмэгдэж, түгшүүртэй болж буйг ухамсарлан;

Засгийн газрууд терроризмтой тэмцэх шаардлагын дор үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэт хязгаарласан хууль баталж буй оролдлогуудыг буруутгаж;

Зөвхөн нийгмийн дэг журам, үндэсний аюулгүй байдлыг хангах шаардлагаар үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хязгаарлах хэм хэмжээг өнөөг хүртэл тодорхой бус, хэт ерөнхий нөхцлөөр ашиглаж буйд түгшиж;

Дэлхийн бүс нутаг бүрт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжих мэргэшсэн механизмын хэрэгцээг онцлон тэмдэглэж, Африкийн Хүний эрх, ард түмнүүдийн эрхийн комиссын Үзэл бодлын эрх чөлөөний тусгай илтгэгчийн томилгоог сайшаан;

2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дараах Тунхаглалыг БАТЛАВ:

Интернэтийн талаар

•    Интернэтийн үйлчилгээ үзүүлэх, цахим хуудас, блог хөтлөх, цахим сүлжээгээр мэдээлэл түгээх, интернэтээр өргөн нэвтрүүлэг дамжуулахад төрийн аливаа байгууллагад бүртгүүлэх, тэднээс зөвшөөрөл авахыг хэнээс ч шаардах ёсгүй. Энэ нь техникийн зориулалттай домэйн нэрийн эзэмшлийн бүртгэл, арилжааны үйл ажиллагааны бүхий л төрөлд ялгаварлалгүйгээр хэрэглэгдэх хэрэглээний ерөнхий журамд хамаарахгүй.

•    Үндэсний болон дэлхий нийтийн хэмжээнд гагцхүү засгийн газар, улс төр, арилжааны нөлөөнөөс хараат бус,  олон улсад эрх чөлөө, хэвлэл, өргөн нэвтрүүлгийн салбарт хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага интернэтэд хяналт тавих ёстой. Интернэтийн домэйн нэрийг зохицуулах дотоод журмыг агуулгыг хянах хэрэгсэл болгон хэрхэвч ашиглахгүй.

•    Үзэл бодлоо илэрхийлэх эрх нь бүх нийтийн интернэтийн хүртээмж, түүний дотор төрийн мэдлийн цахим сүлжээгээр дамжин холбогдох боломж, үүнтэй холбоотой зохих хөрөнгө, нөөц хуваарилах үүргийг бүх улс оронд хүлээлгэдэг. Олон улсын хамтын нийгэмлэг нэн тэргүүнд ядуу буурай улс оронд энэ үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тусламж хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай.

•    Эцсийн хэрэглэгч хянах бололцоогүй шүүлтүүрийн хэрэгслийг засгийн газар эсвэл арилжааны аливаа үйлчилгээ эрхлэгч хэрэглэх нь цензурын өмнөх хэлбэр бөгөөд үүнийг зөвтгөх үндэслэлгүй юм. Эцсийн хэрэглэгчид зориулсан шүүлтүүрийн хэрэгслийг тэдгээр хэрэглэгчдэд түгээхдээ ажиллах тодорхой заавар, шүүлтүүрээс үүдэлтэй болзошгүй эрсдлийн талаар урьдчилан заавал сануулах нь зүйтэй.

•    Интернетэд тавьсан аливаа мэдээллийн зохиогч, эсвэл өөрийн болгон тавьсан этгээд буюу тэрхүү мэдээллийг Интернетээс буцаан авах тухай  шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан этгээдээс бусад аливаа этгээд Интернэт дэх мэдээллийн агуулгын талаар хариуцлага хүлээх ёсгүй. Интернэтийн агуулгад хамаарах хууль тогтоомж нь зөвхөн албан ёсоор тогтоогдсон зохиогч, буюу утга агуулга нь тусгайлан хамаарах улс орны хүрээгээр хязгаарлагдах бөгөөд мэдээллийг аливаа оронд татан авсан гэдгээр нь хуулийн хариуцлагад татаж болохгүй. 

•    Интернетээр түгээж буй аль эсвэл хүлээн авч буй мэдээллийн хязгаарлалтыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний баталгаатай чанд уялдаатайгаар, интернэтийн онцгой мөн чанарыг харгалзан тогтоох нь зүйтэй.

•    Интернэт хайлт, чат, нийтлэл болон бусад үйлчилгээ эрхлэгч компаниуд үйлчлүүлэгчдийнхээ интернэтийг гадны нөлөөгүй ашиглах эрхийг нь хөндөхгүй байх баталгаа гаргах шаардлагатай. Зарим улс оронд үйл ажиллагаа явуулахтай холбоотой бэрхшээл тулгарах хэдий ч төрөөс ийн зүгээс энэ баримт бичгийн зарчимд харшилж буй интернэтийн хэрэглээг хянах, хязгаарлах шийдвэрийг эдгээр компаниуд бусад оролцогч талын дэмжлэгтэйгээр эсэргүүцэх нь зүйтэй.

Терроризмын эсрэг арга хэмжээний талаар

•    Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрх бөгөөд энэ эрхийг терроризмтой тэмцэх нэрийн дор хязгаарлах нь террорист тодорхой санаа сэдэл төрүүлэх, ялангуяа хүний эрхийг зөрчихөд нөлөөлж болзошгүй.

•    Терроризмд өдөөн турхирах болон террорист үйлдлийг хориглох нь хууль ёсны боловч улс орнууд үзэл бодлын илэрхийллийг хязгаарлахдаа терроризмыг“дөвийлгөсөн”, “хөхиүлэн дэмжсэн” гэх мэт тодорхой бус үг, хэллэг хэрэглэх ёсгүй. Өдөөн турхирах гэсэн ойлголтыг терроризмыг хөхиүлэн дэмжих зорилгоор террорист үйл ажиллагаанд оролцохыг шууд уриалан дуудах, энэхүү уриа нь террорист үйлдэлд хүргэхэд шууд нөлөөлөх хэмээн ойлгоно.

Амбеи Лигабо
Үзэл бодлын эрх чөлөөний асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч

Миклос Харашти
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч

Эдуардо Бертони
Америкийн муж улсуудын байгууллагын үзэл бодлын эрх чөлөөний асуудал хариуцсан тусгай илтгэгч    

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1279 
 Нийт хандалт:113296 
 Энэ сард:10355 
 Өнөөдөр:58 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.