Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.12.15

“OНРТ-ийн Vндэсний зєвлєлийн бvх шийдвэр хvчингvй болох нь

Олон нийтийн радио телевизийн ирээдvй МАХН-ын зурсан зургаар
явж байна” гэж ОНРТ-ийн Vндэсний зєвлєлийн зарим гишvvн єгvvлэв. Vндэсний зєвлєл
нэгдсэн шийдвэрт хvрэх нь байтугай хурлаа явуулж чадахгvй болжээ. Энэ тухай
тус зєвлєлийн гишvvн Р.Бурмаа,Н.Золжаргал,М.Буянбадрах нар 12 дугаар сарын 14-нд
сэтгvvлчдэд мэдээлэв.

Vндэсний зєвлєл 11 дvгээр сарын 26-нд ОНРТ-ийн ерєнхий захиралд нэр дэвшигч
“ТВ-9”телевизийн захирал Ц.Энхбат, “Боролдой”студийн захирал С.Мягмар, “Аригу”студийн
захирал Л.Ариунбат нарын дунд халз ярилцлага зохион байгуулсан. Энэ vеэр С.Мягмар
шvvхийн шийдвэрийг биелvvлээгvй, эд хєрєнгийн маргаантай байгаа тухай мэдээлэл
иржээ. Тэд халз ярилцлагын дараа зєвлєлийн хурал дээр энэ асуудлыг тавьж, учрыг
нь олтол ОНРТ-ийн ерєнхий захирлыг сонгохыг хойшлуулахыг хvссэн ч хvлээж аваагvй
тул дєрвєн гишvvн хурлаа орхиж явжээ. Vндэсний зєвлєл 10 гишvvнтэй байвал ирц
бvрдэж, гаргасан шийдвэр нь хvчин тєгєлдєр болно. Гэтэл vлдсэн ес нь хуралдан
С.Мягмарыг ОНРТ-ийн ерєнхий захирлаар томилжээ. Vvнийг зєвлєлийн дарга Н.Содномдорж
”Тухайн єдєр 13 гишvvнтэй эхэлсэн хурлыг дєрєв нь хаяж явсан ч vргэлжилж байсан
учир хурлыг 13 хvнтэйгээр явуулсанд тооцсон” гэж тайлбарлажээ. Энэ талаар Н.Золжаргал
“УИХ-ын чуулганыг гишvvд хаяж яваад ганц хvн vлдвэл ирц бvрдсэн гэх нь л дээ.
С.Мягмарыг ОНРТ-ийн ерєнхий захирал болгох гэж яараад байгаа нь сонин. Хурлаас
ямар нэг шийдвэр гарах болоход Н.Содномдорж утсаа бариад гардаг. Сvvлдээ бидний
дэргэд хэн нэгэнтэй ил ярьж, даалгавар авдаг боллоо. Энэ хvнд нєлєєлєєд буй
тэр хvмvvс болиоч ээ.ОНРТ хэнээс ч хараат бус байх ёстой” гэв.

Н.Содномдорж ОНРТ-ийн ерєнхий захирлын vvрэг гvйцэтгэгч Б.Ганболдоос тамгыг
нь авч С.Мягмарт єгчээ.С.Мягмар энэ єдєр єєрийн орлогч болон ОНРТ-ийн нягтлан
бодогчийг шинээр томилсон байна. Хуулиараа ОНРТ-ийн ерєнхий захирлыг томилох
эрх нь Vндэсний зєвлєлд байдаг аж. Ерєнхий захирал хэдэн жилээр ажиллах, ямар
vvрэг, эрхтэй байх гээд олон асуудлыг Vндэсний зєвлєл хэлэлцээгvй байхад захирлыг
дур мэдэн, хууль зєрчин томилсонд гишvvд дургvйцэж буй аж. Vндэсний зєвлєлєє
зарим гишvvн нь ирц бvрдээгvй байхад ОНРТ-ийн ерєнхий захирлыг томилсон асуудлаар
шvvхэд єгчихсєн байгаа. Мєн ОНРТ-ийн дvрэм нь батлагдаагvй байгаа юм. Уг дvрмийг
Хууль зvй, дотоод хэргийн яамнаас буцаасныг Vндэсний зєвлєлийн гишvvд мэдээгvй
бєгєєд энэ тухай мэдэгдлийг хvлээн авсан Н.Содномдорж дарга нь тэдэнд мэдэгдээгvй
гэнэ.

Тэгэхээр дvрэмгvй ОНРТ-ийн Vндэсний зєвлєлийн шийдвэр хvчингvй болж таарах нь.
Vvний зэрэгцээ С.Мягмар Радио, телевизийн хэрэг эрхлэх газарт ажиллаж байхдаа
64 сая тєгрєгийн эд хєрєнгє шамшигдуулжээ. Тєрийн ємчийн хорооноос 1998 оны
долдугаар сарын 10-нд 506 тоот шийдвэр, Нийслэлийн шvvхээс 456 дугаар тогтоол
гарч “Монгол кино” нэгтгэлд 125 сая тєгрєгийн хєрєнгийг шилжvvлэх тогтоол гарсан
байна. Vvнээс 42 сая тєгрєгийг єнєє хэр барагдуулаагvй буй аж. Vvнийг “Монгол
кино” нэгтгэлийн ерєнхий захирал Ж.Солонго Vндэсний зєвлєлд мэдэгдсэн байна.
С.Мягмар Тєрийн ємчийн хорооны шийдвэрийг хvлээн зєвшєєрєхгvй гэдэг vндэслэлээр
42 сая тєгрєгийг барагдуулаагvй гэсэн тайлбар єгч буй гэнэ. РТХЭГ-т ажиллаж
байхдаа ийм зvйл хийсэн хvнээр дахин энэ байгууллагыг удирдуулах нь зохисгvй
гэж тэд vзэж байна. Шvvхийн шийдвэр гарсны дараа даргыгаа ёс суртахууны хувьд
Vндэсний зєвлєлийн даргын vvргийг гvйцэтгэж чадах эсэх тухай асуудлыг хєндєж
тавих ажээ.

Эх сурвалж: Єнєєдєр 2005.12.15




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1316 
 Нийт хандалт:151553 
 Энэ сард:11812 
 Өнөөдөр:86 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.