Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2012.10.29

Орон нутгийн сэтгүүлчийн эрхийг зөрчсөн албан тушаалтанд эсэргүүцэл илэрхийллээ

“ГЛОБ ИНТЕРНЭШНЛ” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

 2012 оны 10 сарын 18                                               Дугаар 57                                          Улаанбаатар хот

 ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ П.ПҮРЭВЛХАГВА ТАНАА

 Эсэргүүцэл илэрхийлэх тухай

 Сэтгүүлч М.Мөнхцэцэгийг бичсэн нийтлэлтэй нь холбогдуулан олны өмнө дарамталж, заналхийлсэн Таны үйлдлийг “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага эрс буруушааж байна.

Орхон аймгийн нийгэм, улс төр мэдээллийн erdenetnews.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч М.Мөнхцэцэг 9-р сарын 13-ны өдрийн “Саарал ордон эзэнгүй байна” нийтлэлийг бичиж, сайтдаа байршуулжээ. Уг нийтлэлээрээ тэрээр аймгийн төрийн өндөр албан тушаалтнуудын хуульд нийцээгүй, буруутай үйлдлийг хөндөж бичсэн байна.

Олон улсын жишгээр төрийн өндөр албан тушаалтан гэдэг бол олон нийтийн хараа хяналт, шүүмжлэлд өртөмхий бүлэгт багтдаг. Олон нийт тэдний үйл ажиллагаа, үйлдлийг байнга хянах эрхтэй байдаг. Сэтгүүлч хүн тэдний өмнөөс эл үүргийг гүйцэтгэдэг бөгөөд нийгэмд буй аливаа бугшмал, буруутай, хууль бус, зохисгүй үйлдлүүдийг ил гаргаж байдаг онцгой үүрэгтэй хүмүүс юм.

Таны дээрх үйлдэл нь бодит мэдээлэл олж авах олон нийтийн эрхийг ч мөн бүдүүлгээр зөрчиж буй хэрэг. Шүүмжлэлт сэтгүүл зүй хөгжихийн хэрээр хэвлэл мэдээлэл нийгмийн “хоточ нохой” байж, иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх жинхэнэ дөрөв дэх засаглал болж чадна.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг айлган сүрдүүлэх, дарамтлах нь цензурын нэг хэлбэр бөгөөд энэ утгаараа “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тавихыг хориглох” “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн 3-р зүйл, сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийх тухай Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчиж байна. Хууль дээдлэн сахих үүрэгтэй Та ийнхүү өөрөө хууль зөрчиж байгаад бид харамсаж байна. Цаашид сэтгүүлчийг мэргэжлийн ажлаа хийхэд нь элдэв шахалт дарамт үзүүлж, хөндлөнгөөс оролцохгүй байхыг Танаас шаардаж байна. Дээрх үйлдэл давтагдах аваас бид Олон улсын хүний эрхийн болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжигч байгууллагуудад хандаж, сэтгүүлчийнхээ эрхийг хамгаалах болно хэмээн мэдэгдэж байна.

            “Глоб Интернэшнл” нь 1999 онд байгуулагдсан, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хөхиүлэн дэмждэг, нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160143 
 Энэ сард:15174 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.