Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2012.11.16

Европын Холбооны кино өдөрлөг Монгол улсад 3 дахь удаагаа зохион байгуулагдана

Европын Холбооны кино өдөрлөг Монгол улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн кино өдөрлөг 11-р сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  болно. Кино өдөрлөгийг Европын Холбооны Төлөөлөгчийн Газар, “Блакбокс” театр болон “Глоб интернэшл” ТББ-тай хамтран зохион байгуулж байна.

Жил бүр ЕХ-ны гишүүн орнууд кино өдөрлөгт зориулан шинэлэг, олон нийтэд хүрч чадсан, амжилттай болсон нэг киног оролцуулдаг. Энэ жилийн кино өдөрлөгт Монгол улсад элчин сайдын яамтай, мөн Монгол улстай эдийн засаг, улс төр болон урлаг, соёлын хүрээнд олон жил харилцаатай байж ирсэн ЕХ-ны гишүүн 10 орны кино оролцоно.

ЕХ-ны гурав дахь удаагийн кино өдөрлөгт 10 улс, тухайлбал Кипр, Грек, Чех, Австри, Унгар, Франц, Герман, Люксембург, Польш, Дани улс оролцож байна.

Энэ жилийн кино өдөрлөгт эмгэнэлт, инээдмийн, триллер, романтик гээд төрөл жанрын хувьд маш өргөн сонголттой кинонууд багтсан. Ингэснээр Европын кино урлаг хэр зэрэг сэтгэл хөдөлгөм, сэтгэл догдлуулам, инээдмийн бөгөөд сэтгэл татам байж болохыг нээж, мэдрэх боломжийг Монголын олон нийтэд олгох болно.

Кипр улс энэ хагас жилд ЕХ-г тэргүүлж байгаа учраас кино өдөрлөгийг Кипр улсын “Жижиг гэмт хэрэг” эмгэнэлт инээдмийн киногоор эхлүүлэхээр төлөвлөөд байна. Уг киног 11 дүгээр сарын 22-ны 20.00 цагт “Блакбокс” театрт үзүүлнэ.

Кино өдөрлөгийн нээлтийн ёслолд ЕХ-ноос Монгол Улсад суугаа элчин сайд Маркус Эдерер, ЕХ-ны гишүүн орнуудаас Монгол улсад суугаа элчин сайдууд, Монгол улсын засгийн газрыг төлөөлөн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл болон төрийн өндөр албан тушаалтнууд оролцоно.

Кино өдөрлөгөөр гарах кинонууд үнэ төлбөргүй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99059161, 99090769, 312863 утсаар холбогдож авна уу.

    

Европын Холбооны кино өдөрлөг
2012.11.22-25 “Блэк Бокс” театр

ХӨТӨЛБӨР

2012. 11. 22 Пүрэв

20.00 “Бяцхан гэмт хэрэг” /Кипр/

2011. 11. 23 Баасан

14.00 “Бяцхан дельфинууд” /Грек/
18.00 “Огцрол” /Чех/
20.00 “Тэнгэрийн амьсгал“ /Австри/

2011. 11. 24 Бямба

14.00 “Хайрыг авраач!” /Унгар/
18.00 “Сэтгэл хөдлөлтэй хүмүүс” /Франц/
20.00 “Нарны өргөн чөлөө“ /Герман/

2011. 11. 25 Ням

14.00 “Далд дайн” /Люксембург/
18.00 “Аргагүй аллага” /Польш/
20.00 “Туршилт“ /Дани/


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165598 
 Энэ сард:12510 
 Өнөөдөр:49 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.