Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2012.12.14

Хүйн хэвлэл мэдээлэл: Сайн туршлагын гарын авлага

Энэ бол хүйн хэвлэл мэдээллийн сайн туршлагын жишээнүүдийн түүвэр бөгөөд хүйн хэвлэл мэдээлэл нь олон ургальч хэвлэл мэдээллийн гол бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ нь олон нийтийн болон арилжааны хэвлэл мэдээллээс ялгарах хэрэгслийн хувьд иргэдийн оролцоонд чухал орон зайг эзэлнэ. Дэлхий даяар чухамхүү хүйн хэвлэл мэдээлэл л иргэдийн оролцоог амьд болгодог гэдгийг энэ гарын авлагад багтсан хөгжиж буй 30 орны жишээ  нотолно.

Хүйн хэвлэл мэдээлэл нь хараат бус, нийгмийн ашиг тусын төлөө ашиг үл горилон үйл ажиллагаа явуулдаг, иргэний нийгэмд суурилдаг гэдэг нь энэхүү түүврээс ойлгогдоно. Эдгээр нь нийгмийн хөдөлгөөн,  хүйн холбоо бүхий ард иргэдэд суурилсан байгууллагуудын хувьд тэдний өмнө тулгарсан асуудал, санаа зовниж буй зүйл, соёл, хэлний илэрхийлэл болон дэлхийн бүхий л бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг.

Орчин үеийн хүйн хэвлэл мэдээллийн хөдөлгөөн анх 1940-өөд онд үүссэн түүхтэй. Тэгэхэд Боливи улс дахь цагаан тугалганы уурхайчдад зориулсан хүйн радио, Колумби улсын католик сүмийн боловсролын радио, АНУ-д арилжааны бус богино долгионы (FM) радио байгуулагджээ. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд нутгийн иргэдэд зориулсан, алдартай, ардын радиогийн тоо Америк тив даяар асар ихээр нэмэгджээ. Эдгээрт, албан боловсролын бүтэц болон түүнд багтдаггүй боловсролын, нутгийн хэл, уламжлалд анхаарлаа төвлөрүүлдэг уугуул иргэдийн, нийгмийн хөдөлгөөний байгууллага, эмэгтэйчүүдийн бүлэг, сүм, үйлдвэрчний эвлэлийн ажиллуулдаг радио багтана.

Түүвэр нь гурван хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэгт, хүйн хэвлэл мэдээллийн таатай орчин бүрдүүлэх, тухайлбал бодлого, эрх зүй, зохицуулалт, санхүүжилт болон хүйн хэвлэл мэдээлэл байгуулах, цэцэглэн хөгжих орчин бүрдүүлэхэд дэмжлэг болохуйц бүтцийг багтаан арван улсын сайн туршлагын жишээ оруулав.
Хоёр дахь хэсэгт, хүйн хэвлэл мэдээллийн чанарын тогтвортой байдалд анхаарч, урт удаан хугацаанд оршин тогтнох, тууштай байх, зохицох чадвар гэх мэт онцлог шинжийг харуулсан арван жишээг дурдав.
Гурав дахь хэсэгт, хүйн хэвлэл мэдээллийн нийгэмд үзүүлэх үр нөлөөний тухай авч үзсэн бөгөөд нийгмийн өөрчлөлт, амьдрал, амьжиргааг дээшлүүлсэн, зөрчилдөөний үе дэх нийгмийн уялдаа холбоо, хүмүүнлэгийн хамгаалалт, засаглал, хариуцлагыг бэхжүүлсэн, ардчилал, хөгжилд оролцоог нэмэгдүүлсэн, ялгаварлан гадуурхалтыг багасгасан болон бусад ашиг тусын тухай өгүүлсэн арван жишээ орсон юм.
Жишээ бүр сайн туршлагын тухай товч танилцуулгатай дараагийн агуулгаа илэрхийлсэн товч тодорхойлолт, онцлог шинжүүдийг хураангуйлсан болно. Дэлгэрэнгүй мэдээлэл хүссэн хүмүүст зориулан эх сурвалж, цахим холбоосуудыг заасан байгаа.

ХҮЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ НЬ
БЕНИН: Хэвлэл мэдээллийн зохицуулалтын Баруун Африкийн загвар
ДАНИ: Олон нийтэд үйлчилдэг өргөн нэвтрүүлгийн өргөтгөсөн бодлого
ЭКВАДОР: CORAPE - Хүйн радиогийн үндэсний нэгтгэл
ЭЛЬ САЛЬВАДОР: ARPAS - Сүлжээ байгуулах боломж олгосон долгион
ФРАНЦ: FSER - Арилжааны бус, нутгийн радиог дэмжих сан
НЕПАЛ: ACORAB - Хүйн радиогийн салбарыг хамгаалж буй нь
ӨМНӨД АФРИК: MDDA - Хэвлэл мэдээллийн санхүүжилт ба олон талт байдал
ТАЙЛАНД: CPMR - Хэвлэл мэдээллийн шинэтгэлийн төлөө иргэний нийгмийн аян
УРУГВAЙ: Хүйн өргөн нэвтрүүлгийн тэгш хүртээмж
НЭГДСЭН ВАНТ УЛС: Canstream - интернет өргөн нэвтрүүлэг хялбарчилсан нь

ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН СТРАТЕГИ
АВСТРАЛИ: 3CR - ард түмний хүч
БУРУНДИ: Гихетагийн CMC - энх тайван, хөгжлийг хөхиүлэн дэмжих нь
ЧИЛИ: Тиера (Radio Tierra) радио нь нийгмийн хөдөлгөөнд үндэслэгдсэн
КОЛУМБ: AREDMAG - зөрчилдөөний үед хэвлэл мэдээллийг хамгаалах нь
ЭНЭТХЭГ: Сангхам радио (Sangham Radio) нь гадуурхагдагсдын дуу хоолойг хүргэх нь
ЙОРДАН: Аль-Балад (Radio Al-Balad) - интернет - эхлэх цэг болох нь
НИКАРАГУА: Ла Примерисима (La Primerisima) бол ард түмэн эзэмшдэг мэдээний радио
СЕНЕГАЛ: Ндеф Ленг (Radio Ndef Leng) радио нь сонсогчдод ярих боломж олгодог
СЛОВЕНИ: Студент радио (Radio Student) - хараат бус бөгөөд конформист (аялдан дагах) бус
УГАНД: Апак радио (Radio Apac) - нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулахад тусалдаг

НИЙГМИЙН ҮР НӨЛӨӨГ БЭХЖҮҮЛЭХ НЬ
БЕЛИЗ: Хамалали Гаринагу радио (Radio Hamalali Garinagu) нь Гарифуна соёлыг хамгаалах нь
БОЛИВ: Винай Жата радио (Radio Winay Jatha) - аймара эмэгтэйчүүдийн дуу хоолой
ХЯТАД: Нэг дээр нэмэх нь нэг (One Plus One) - бидэнгүйгээр бидний тухай зүйл үгүй
ФИЖИ: ФемТОК (femTALK) - эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх хөдөлгөөнт радио
ИНДОНЕЗИ: ARRNet - туйлдсан ард иргэдийг нөхөн сэргээх нь
ИРАК: Данге Нве радио (Radio Dange Nwe) - энх тайван, яриа хэлэлцээний дуу хоолой
ЯМАЙК: FREE FM (Чөлөөт FM) - шоронгийн ханан дотроос
ЯПОН: FMYY радио хүн төрөлхтний янз бүрийн байдлыг онцлон тэмдэглэдэг
МОЗАМБИК: Хүйн радио ба сонгуулийн сурвалжлага
ТИМОР-ЛЕСТЕ: Ракамбиа радио (Radio Rakambia) - шинэ улсыг бүтээн босгож буй залуусын дуу хоолой

Гарын авлагыг бүрэн эхээр нь PDF хувилбараар  энд дарж татаж авч болно.

Гарын авлагын англи хэл дээрх эхийг PDF хувилбараар энд дарж татаж авч болно.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:169551 
 Энэ сард:14286 
 Өнөөдөр:67 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.