"NBS" телевизийн захирал, сэтгүүлч С.Наранбаатар бусдын гарт харамсалтайгаар амиа алдсанд “Глоб Интернэшнл” ТББ гүнээ харамсаж, түүний гэр бүл, найз нөхөд, ойр дотныхон, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Түүний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Цагдаагийн газраас шалгаж байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
С.Наранбаатар нь олонд танигдсан нэртэй сэтгүүлч байлаа. “Глоб Интернэшнл” ТББ нь сэтгүүлчийн амь насыг хохироосон гэмт хэргийг хууль, хяналтын байгууллага үнэн зөвөөр шалгаж, гэмт этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно хэмээн найдаж байна.
“Глоб Интернэшнл” 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.
”Глоб Интернэшнл” ТББ
Чингэлтэй дүүрэг, 6-р хороо,
Дипломат 95 цогцолбор, 5-р орц, 59 тоот
Улаанбаатар хот
Утас: 324764, 324627
Факс: 324764
И-мэйл: hnaran@globeinter.org.mn
globenews@globeinter.org.mn
globe@globeinter.org.mn,
Цахим хуудас: www.globeinter.org.mn