Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
  |   |   |   |   | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |   |   |   |   |   |   | |
|
|
|

Мэдээ |
Хэвлэх хувилбар | Буцах
|
2013.03.07
"Эзэгнэгч" кино олон улсын “48 цаг” кино наадамд оролцож байна
2013 оны гуравдугаар сарын 7-10-нд болох “48 цаг” олон улсын кино наадам буюу “Filmapalooza”-д оролцохоор “Absolute pictures” студийн М.Цэрэнсодном, П.Дэлгэрбаяр, Г.Энхбат, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын ажилтан Б.Онон нар АНУ-ын Лос-Анжелес хотын Холливудыг зорилоо.
Наадмын үйл ажиллагаа Холливудын оддын гар, хөлийн хэв байрладаг “Wall of Fame” гудамжинд орших дэлхийд алдартай “Grauman’s Chinese Theater”-т болох бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 127 киног 4 өдрийн турш үзэж шилдгийн шилдэгийг шалгаруулна. “48 цаг Монгол 2012” бэсрэг кино наадмын шилдгээр шалгарч Олон улсын “48 цаг” кино наадамд оролцох эрх авсан “Absolute pictures” студийн "Эзэгнэгч" кино 03-р сарын 10-ны өдрийн 13.00 цагт /америкийн цагаар/ “Grauman’s Chinese Theater”-ийн тайзнаа гарна.
Олон улсын кино наадмын шилдэг киног 5000 ам.доллар, 6000 ам.долларын мэргэжлийн видео камер, үнэ бүхий зүйлээр шагнадаг бөгөөд шилдэг 16-д багтсан киногоор DVD гаргаж Канны олон улсын кино наадмын “Бэсрэг киноны булан”-гийн үзлэгт оролцох эрхтэй болно.
Наадмын хөтөлбөрийг http://www.48hourfilm.com/filmapalooza/ үзээрэй.
| |
|
Дээш | Хэвлэх хувилбар | Буцах | |
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1317 | Нийт хандалт: | 199656 | Энэ сард: | 15722 | Өнөөдөр: | 70 |
|
|