Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2013.05.05

Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээ дээшлүүлэхийг хүслээ

Хэвлэл мэдээллийн салбарт тулгамдсан зарим асуудлыг шийдэхэд санаачилгатай ажиллахыг мэргэжлийн холбоодын зүгээс УИХ, Засгийн газрын гишүүдэд хандан уриалжээ. Мэргэжлийн холбоодын уулзалтаас гаргасан дээрх УРИАЛГА-ыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр гардууллаа.

Шинэчлэлийн Засгийн газар иргэдийнхээ мэдээлэл авах болон санал шүүмжээ илэрхийлэх эрхийг бүх талаар хөхиүлэн дэмжиж, энэ эрхээ бүх хэлбэрээр эдлэх нөхцөл бүрдүүлэхээр олон ажил санаачлан хэрэгжүүлж буйг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг онцлоод, иргэдийн мэдээлэл авах эрхийг улам баталгаажуулах ажилд манлайлан оролцож байгаа Глоб интернэшнл ТББ, Монголын сэтгүүлчдийн эвлэлд талархал илэрхийллээ. Хэвлэлийн эрх чөлөөг хангахад манай улс тодорхой амжилтад хүрсэн ч хууль эрх зүйн орчиндоо нэмж тусгах шаардлагатай гэж үзэж буй зургаан асуудлыг уриалгад тусгажээ.

Засгийн газраас цахим ертөнцөд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд мэргэжлийн холбоод нь тодорхой чиглэлүүдээр үүрэг хүлээж, гишүүн байгууллагуудынхаа хариуцлагыг өндөржүүлэн ёс зүйтэй хэрэглээ нэвтрүүлж, сайтуудад одоо хараалын элдэв зохисгүй үг нийтлэгдэхээ больсон. Хамтран ажилласнаар энэ мэтчилэн багагүй үр дүнд хүрч болохыг ЗГХЭГ-ын дарга онцолж, цаашид энэ хамтын ажиллагааг дараагийн түвшинд хүргэх, тодруулбал хэвлэл мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох ажлыг мэргэжлийн холбоод нь хариуцдаг болох боломжтойг хэллээ. Ийм зохион байгуулалтад орохын тулд оролцоо санаачилгатай ажиллах, түүнчлэн салбарынхан дотооддоо ёс зүй, хариуцлагын оновчтой тогтолцоо бүрдүүлэх шаардлагатайг Ч.Сайханбилэг сайд хэвлэл мэдээллийнхэнд уриалав. Мөн хэвлэл мэдээллийн эрх чөлөөг үнэлдэг олон улсын шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн тодорхой, барьцтай ажлыг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас  мэдээллээ.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:156027 
 Энэ сард:12545 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.