Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2013.11.05

Орон нутгийн сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж байна

Уралдааны зорилго: Авлигатай тэмцэх газраас энэ оны эхний хагас жилд орон нутагт Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд анхааран ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн болно.

Уг зөвлөмжийн биелэлтэд хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээл, нийтлэлийн уралдаан зарлаж байна.

Уралдааны хугацаа: Уралдаанд оролцогчдын бүтээлийг 2013 оны 11 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг хүртэл хугацаанд Авлигатай тэмцэх газрын 303 тоот өрөөнд хүлээн авна.

Бүтээлд тавигдах шалгуур үзүүлэлт: Уралдаанд оролцогчийн бүтээл нь дараах шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байна:

- Тухайн орон нутгийн төр, захиргааны байгууллагад хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийг газар дээрээс нь сурвалжилсан, энэ нь үнэн, бодит, баримтад тулгуурласан байх;
- Төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй орчинг бүрдүүлэх талаар шинэ санал санаачилгыг нэвтрүүлсэн эсэх; 
- Сэтгүүл зүйн бичлэгийн шаардлага хангасан байх; 
- Уг нийтлэл, нэвтрүүлгийг өөрийн аймаг орон нутагт иргэд олон нийтэд хүргэсэн байх; /энэ жилд хийгдсэн байх шаардлагыг хангах зорилгоор/

Шагналыг 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр буюу Авлигын эсрэг олон улсын өдөр гардуулна.

Дэлгэрэнгүйг  http://www.iaac.mn/index.php?coid=1913&cid=17 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160001 
 Энэ сард:15032 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.