Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2013.11.13

Европын Холбооны кино өдөрлөг болно

Хэвлэлийн мэдээ

Европын Холбооны кино өдөрлөг Монгол улсад дөрөв дэх удаагаа 11-р сарын 17-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Кино өдөрлөгийг Европын Холбооны Төлөөлөгчийн Газар, “Блакбокс” театр, “Глоб Интернэшл” төвтэй хамтран зохион байгуулж байна.

Жил бүр ЕХ-ны гишүүн орнууд кино өдөрлөгт зориулан шинэлэг, олон нийтэд хүрч чадсан, амжилт гаргасан нэг киногоор  оролцож Европын улсуудын кино урлагийн онцлог, дэвшилтэт талуудыг үзүүлэхийг зорьдог юм.

Энэ жилийн кино өдөрлөгт Монгол улсад Элчин сайдын яамтай, мөн Монгол улстай эдийн засаг, улс төр, урлаг, соёлын хүрээнд олон жил харилцаатай байж ирсэн ЕХ-ны Литв, Чех, Герман, Унгар, Грек, Кипр, Грек, Люксембург, Франц, Эстони, Австри, Польш, Дани зэрэг 11 улсын уянгын, инээдмийн, баримтат зэрэг олон төрөл жанрын кино сонгон  үзэгчдэд толилуулна.

Кино өдөрлөг  11 дүгээр сарын 17-ны 17.00 цагт Блакс Бокс театрт   ЕХ-г одоогоор тэргүүлж байгаа  Литв улсын “УБ лам” уянгын киногоор нээлтээ хийнэ.

Кино өдөрлөгийн нээлтийн ёслолын хүндэт зочноор ЕХ-ны Ерөнхийлөгч Ж.М.Баррозо хүрэлцэн ирж байгаа нь энэ үйл ажиллагааны ач холбогдлыг улам нэмэгдүүлж байгаа юм. Мөн нээлтийн ёслолд Шадар сайд Д.Тэрбишдагва, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, хатагтай Ц.Оюунгэрэл болон төрийн өндөр албан тушаалтнууд оролцоно.

ЕХ-ны Ерөнхийлөгч Ж.М.Баррозо “Европын кино өдөрлөг нь ЕХ-ны улсууд, Монгол улсын соёл урлаг, үнэт зүйлс болон ард түмнийг нэгтгэж байна. Улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанаас ард түмний нэгдэл нь илүү чухал” гэж хэлжээ.

Кино өдөрлөгөөр гарах кинонууд үнэ төлбөргүй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99059161 утсаар холбогдож авна уу.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160001 
 Энэ сард:15032 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.