Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2013.11.15

Европын Холбооны кино өдөрлөгийн Үзвэрийн хуваарь

                     

 УБ Лам
Улс: Латви, Их Британи, Монгол
Найруулагч: Эгле Вэртелите
Он: 2011
Төрөл: Доку Драм

Галаа хүү дөнгөж арван хоёр настай боловч  ээж дүү хоёроо харж хандах ёстой байлаа. Ээж нь хүүгийнхээ ирээдүйг сайхнаар төсөөлөн, ядуу тарчиг амьдралаар амьдруулахгүйн тулд Буддын сүмд лам болгохыг хичээнэ. Хүү ээжийнхээ хамт Монголын хамгийн алдартай хийдүүдийн нэг болох Бэтүб хийдэд очно. Гэвч угийн дэггүй зантай түүнд хийдийн амьдрал  саад тотгороор дүүрэн мэт санагдан зөрчилдөнө.

Иргэн Хавел
Улс: Чех
Найруулагч: Мирослав Янек, Павел Коутечкий
Он: 2008
Төрөл: Баримтат

Чех улсын ерөнхийлөгч асан Вацлав Хавелын хувийн амьдрал, хаалганы ард хийсэн гэрээ хэлэлцээрүүдийн тухай баримтат кино.

Чадвал гүй
Улс: Герман
Найруулагч: Диетрих Бругман
Он: 2010
Төрөл: Драм

Хоёр залуу, нэг охины тухай өгүүлэх энэ киног хөндлөнгөөс сонсоход тийм ч сонирхолтой бус байж болох ч, хоёр залуугийн нэг нь тэргэнцэр дээр суудагт хамаг учир нь байгаа юм. 

Хөтөч
Улс: Грек
Найруулагч: Захариас Мавроедис
Он: 2011
Төрөл: Драм

Афин, Грекийн үзэсгэлэнт арлуудаар аялж байгаа солилцооны оюутнуудын
дунд өрнөх адал явдалтай, хөгжилтэй   үйл явдлууд залуусд аливаа
зүйлсийн талаарх  хэвшмэл ойлголт, бэлгийн илэрхийллээ мэдэхэд тусална.

Үл үзэгдэх орчин
Улс: Люксембург
Найруулагч: Кристофер Вагнер
Он: 2012
Төрөл: Боевик, Гэмт хэрэг

2012 онд Кристофер Вагнерын бүтээсэн Люксембургийн гэмт хэргийн тухай
энэ кино Оскарын 86 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд Шилдэг гадаад
хэл дээрхи кино төрөлд өрсөлдөж байжээ.

ЧИ БАС БИ
Улс: Франц
Найруулагч: Жули Лопез- Курвал
Он: 2006
Төрөл: Драм, Инээдэм

Ариан, Лена хоёр Парист амьдардаг эгч дүүс.  Ариан “Чи бас би” гэдэг
сэтгүүлд зурагт тууж бичдэг. Бүсгүй их сэтгэлийн хөдөлгөөнтэй бөгөөд
найз залуу Фаридтайгаа удаан хугацааны турш үерхжээ. Гэвч найз
залуу нь түүнд гэрлэх санал тавьдаггүй, хамт амьдрах тухай ч асуудаггүй,
ихэнхдээ л уулзах боломжгүй.  Лена амьдрал дээрээ ч, хөгжим тоглохдоо ч
няхуур нямбай ханддаг хэрсүү зантай, дуу багатай бүсгүй юм. Лена найз залуу
Франсуатайгаа хүүхэдтэй болох талаар ярилцах боловч нэг их хүсэл
тэмүүлэлгүй амьдарна. Гэнэт бүсгүйчүүдийн өмнө сонголт тохионо. Хөгжилтэй,
нийтэч зантай Испани барилгачин залуу Арианыг сонирхож эхэлнэ. Харин Лена
Азид аялан тоглолт хийхээр явах гэж байгаа гоцлол хөгжимчин Маркад
татагдаад байгаагаа мэдэрнэ. Тэд яах бол? Амьдрал зурагт туужтай адилхан болов уу?


Хайр ба Уур хилэн
Улс: Дани
Найруулагч: Мортен Гиез
Он: 2009
Төрөл: Драм

Төгөлдөр хуурын ангийн авьяаслаг оюутан Даниел Софид ухаангүй хайртай.
Тэрээр бүсгүйг алдчихвий гэж айснаасаа болоод хүнтэй уулзах бүрт нь хардана.
Хүн бүхэн түүний буруу гэдгийг хэлсэн боловч хардалт нь даамжирсаар Даниел хяналтаа алдан дийлдэшгүй ааш нь илэрнэ.

Сүүлийн аялгуу
Улс: Унгар
Найруулагч: Бенс Гионгиоси
Он: 2011
Төрөл: Драм

“Сүүлчийн аялгуу” кинонд Ференц Листын хайр дурлал, түүний амьдралын сүүлчийн жилүүдийн тухай өгүүлнэ. Кинонд гурван цаг үеийг харуулах бөгөөд түүний амьдралын сүүлийн 10 жил, хорвоог орхисон 1886 он, түүнийг нас барснаас хойшхи 25 жилийн дараах амьдралыг үзүүлнэ.

Мөөг түүсэн нь
Улс: Эстон
Найруулагч: Томас Хуссар
Он:2012
Төрөл: Адал явдал, Инээдэм

Нэгэн сэтгүүлч авлига авсан гэгдэх улс төрчийн талаар цуурхал сонсов. Сэтгүүлч түүнтэй холбогдох гэж оролдсон тэр өдөр улс төрч эхнэртэйгээ мөөг түүхээр явснаар энэ явдал эхэлнэ. Үйл явдал хэрхэн өрнөхийг үзээрэй.

Хенриетте Эдлэн
Улс: Австри
Найруулагч: Петер Пэер
Он: 2006
Төрөл: Гэр бүлийн, Инээдэм

12 настай сэргэлэн охин Мари мухардмал байдалд оржээ. Хоёр сайн найзынхаа нэгийг нь сонгох асуудал тулгарахаас гадна эмээ нь зальт луйварчны гарт орж гэр бүлийнхээ эдлэнг худалдахад хүрчээ. Гэвч тэр хичнээн асуудалтай ч гэсэн цөхөрч шантралгүйгээр нөхөрлөлөө аврахаас гадна гэрийнхээ уламжилж ирсэн эдлэнг аврахыг хичээнэ.

Төсөөлөл
Улс: Польш
Найруулагч: Андрей Якимовский
Он: 2012
Төрөл: Драм

Хараагүй багш нь эмэгтэй сурагчдаа амьдралын сайхныг дахин мэдрэхэд нь туслахын тулд бүх дүрмийг зөрчинө.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160067 
 Энэ сард:15098 
 Өнөөдөр:12 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.