Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Төсөл болон хөтөлбөрүүд » Олон нийтийг чадавхижуулах » “НАЙЗ” кампанит ажил
Хэвлэх хувилбар  |  Буцах
2013.11.10

“НАЙЗ” кампанит ажил эхэллээ

Глоб Интернэшнл Төв 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 4 дүгээр сар хүртэл IFEX үзэл бодлын эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих олон улсын сүлжээ байгууллагын дэмжлэгтэйгээр ““НАЙЗ”” кампанит ажил эхэллээ.

Глоб Интернэшнл Төв үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан тус кампанит ажил нь олон нийт, залуучууд, шийдвэр гаргах түвшний хүмүүс, хууль тогтоогчдын хэвлэлийн эрх чөлөө, тэр дундаа цахим эрх, эрх чөлөө (digital rights), нэрээ нууцлах эрхийн (right to anonymity) талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой. 

Төслийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагаа явуулна. Үүнд:

Нийгмийн сүлжээний аян

Төслийн хүрээнд үүсгэсэн “НАЙЗ” фейсбүүк хуудас болон бүлэг нь олон нийт, нэн ялангуяа залуучуудад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, цахим эрх, эрх чөлөө, нэрээ нууцлах эрхийн талаар санал бодлоо солилцох боломж олгож, мэдлэг, туршлагаа хуваалцах талбар болно. “НАЙЗ” сүлжээнд залуусын бүлгэм, клубууд, ТББ-ууд нэгдэнэ.

Залуучуудын дунд зохиогдох уралдаан, тэмцээн

• Хууль зүй, сэтгүүл зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохиогдох уралдаан

Төслийн хүрээнд хууль зүй, сэтгүүл зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Судалгааны шилдэг бүтээл” уралдаан зарлана.

Уралдааныг дараах 2 төрлөөр явуулна. Үүнд:

1) хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл авах эрх чөлөөний зүйл заалт бүхий Монгол улсын хуулиуд, төрийн нууцын тухай хуулиуд, хэвлэл мэдээллийн өмчлөл, төвлөрөл, гүтгэлэг доромжлол, өргөн нэвтрүүлэг, интернэтийн зохицуулалт, эх сурвалж хамгаалах, агуулгын хязгаарлалт зэрэг сэдвээр;

2) сэтгүүл зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд хэвлэл мэдээллийн ёс зүй, өөрийн зохицуулалт, үйлдвэрчний эвлэл, хэвлэл мэдээллийн өмчлөл, төвлөрөл нь сэтгүүл зүйн чанарт нөлөөлөх, иргэний сэтгүүл зүй, редакцийн хараат бус байдал зэрэг сэдвээр одоо үйлчилж буй хуулиудтай холбон, судалгааны бүтээл туурвих. 

Оролцогчид өөрсдийн бүтээлээ “НАЙЗ” сүлжээнд байршуулж, мэргэжлийн шүүгчид уралдааны төрөл тус бүрээс нийт 10 шилдэг бүтээл шалгаруулна. 

• Оюутны хэлэлцүүлэг

Уг арга хэмжээ нь оролцогчдод үе тэнгийнхэндээ өөрсдийн бүтээлээ толилуулах, тухайн сэдвийн дагуу хэлэлцүүлэг өрнүүлэх боломж олгоно.

• Бүжгийн тэмцээн

Бүжгийн тэмцээн нь шилдэг 3 үзүүлбэр шалгаруулна. Шилдэг үзүүлбэрүүдээр видео хийж, Youtube хуудсанд байршуулна. Мөн эдгээр үзүүлбэрүүдийг “НАЙЗ” арга хэмжээний үеэр олон нийтэд толилуулна. Бүжгийн тэмцээн нь бүжиг сонирхогч, мэргэжлийн бус бүхий л бүлгүүдэд нээлттэй байна.

• “НАЙЗ” арга хэмжээ

“НАЙЗ” арга хэмжээнд оюутнууд, сэтгүүлчид, хуульчид, шийдвэр гаргагчид уригдан оролцоно. Арга хэмжээний үеэр шагнал гардуулах бөгөөд бүжгийн хамтлагуудын тоглолт болон манай сүүлийн төслийн үеэр бүтээгдсэн тавилттай уншлага толилуулна. Тус арга хэмжээг Блак Бокс театрт ГИТ-ийн 15 жилийн ойтой хамтатган зохион байгуулна.  

• “НАЙЗ” сүлжээний стратеги боловсруулах сургалт семинар

Сүлжээний гишүүд нэг өдрийн сургалт семинар зохион байгуулж, цаашдын стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулна. Бидний гол зорилго нь 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн хороо Монгол улсын Засгийн газрын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийг хэлэлцэхийн өмнө тус Пактын 19-р зүйлийг хэрэгжүүлэхэд нааштай алхам хийх талаар Засгийн газарт нөлөөллийн үйл ажиллагаа явуулах.


 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165874 
 Энэ сард:12786 
 Өнөөдөр:53 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.