Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.01.04

Хуульчдын уулзалт: “Мэдээлэл авах боломж тєвєгтэй хэвээр байгаа”

ЗХУ задрахаас ємнє хvн амын 87 хувь нь ХМХ-д итгэдэг байсан бол энэ vзvvлэлт єнєє vед 17 хувь болж буурсан. Нийгэм ийм сэтгэхvйтэй байхад сэтгvvлчдийг хамгаалах их тvвэгтэй болж байна. Мэргэжлийн ёс зvйгээ зєрчсєн сэтгvvлчдийг хамгаалахдаа бид тухайн нэг бие хvнийг бус хэвлэлийн эрх чєлєєг хамгаалах vvднээс тvvнийг ємгєєлж байгаагаа шvvхэд тайлбарладаг гэж ОХУ-ын хуульч Галина Арапова 2005 оны 12 дугаар сарын 22-нд “Глоб Интернэшнл” ТББ-аас зохион байгуулсан хуульчдын уулзалтын vеэр мэдэгджээ.
“Глоб Интернэшнл” ТББ 10 дугаар сараас “Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчилд мониторинг хийх” тєсєл хэрэгжvvлж эхэлсэн билээ. Энэ тєслийн хvрээнд улс даяар сэтгvvлчийн эрхийн зєрчилд мониторинг хийх сvлжээ байгуулах бєгєєд бvсийн зохицуулагчдад сургалт явуулах зорилгоор ОХУ-ын ОНМХ-ийн эрхийг хамгаалах тєвийн захирал, хуульч Галина Арапова Юрьевнаг “Глоб Интернэшнл” ТББ Монголд урьж авчирсан юм. Тэрээр хэвлэл мэдээллийн салбарт 10 жил ажилласан туршлагатай хуульч юм.
Хуучин зєвлєлтийн бvрэлдэхvvнд байсан улс орон болон Монголын хэвлэл мэдээллийн салбарт ижилхэн бэрхшээл тулгарч байгааг хуульч Г.Арапова уулзалтын vеэр цохон тэмдэглэв. ОХУ-д гарч байгаа сэтгvvлчийн эрхийн зєрчлийн талаарх тvvний сонирхолтой яриаг дор сийрvvлбэл:
“Энэ нь мэдээлэл олж авах, тvгээх эрхийг хяхан боогдуулсан зєрчлvvд юм. Мэдээлэл олж авах эрхийг хангасан хууль байдаггvй болохоор ийм зєрчлийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Ялангуяа В.Путин тєрийн эрхэнд гарч, ОХУ-ын бvх мужийн захирагчаар хуучин ТТГ-т ажиллаж байсан хvмvvсийг томилсноос хойш vнэн бодит мэдээлэл авахад их тvвэгтэй болсон. Беслан, Курск шумбагч хєлєг онгоц, Чеченьд чухам юу болсон тухай vнэн бодит мэдээлэл байхгvй. Хэдийгээр сэтгvvлчид vнэн бодит мэдээлэл хvргэхгvй байгаа ч бид хэвлэлийн эрх чєлєєг хамгаалсаар байгаа.
Манай хоёр улсад итгэмжлэх vнэмлэхтэй холбоотой зєрчил их гарч байгаа нь ажиглагдлаа. Энэ vнэмлэхийг давхар шvvлтvvр мэт хvмvvс ойлгодог. Єєрєєр хэлбэл итгэмжлэх vнэмлэхгvй бол уг хэвлэлийн бага хуралд оролцох боломжгvй гэж зарим хvмvvс ташаа ойлгодог байна. Тэгвэл тухайн байгууллага итгэмжлэх vнэмлэхийн тоогоор сэтгvvлчдэд тусгай суудал бэлдэж, хэвлэлийн бага хурал болох тухай урьдаас мэдээлэх хэрэгтэй. Харин бусад сэтгvvлчид ийм vнэмлэхгvй байсан ч тухайн хэвлэлийн бага хуралд оролцох эрхтэй байдаг.
Ємнє нь сэтгvvлчдийн биед халдсан зєрчил их гардаг байсан бол єнєє vед сэтгvvлчдэд сэтгэл санааны дарамт vзvvлэх, сонины редакцийн компьютерт нэвтрэн мэдээллийн санг vгvй хийх, татвар, галын гэх мэт олон шалгалт хийх зэрэг шинэ хэлбэрийн дарамт бий болсон. Энэ зєрчил сэтгvvлчийн мэргэжилтэй холбоотой эсэхийг тогтооход их хэцvv байдаг. Сэтгvvлчийн мэргэжил дэлхийд хамгийн аюултай хоёр дахь мэргэжлийн тоонд ордог. Єнгєрсєн жил дэлхийн хэмжээнд 160 орчим сэтгvvлч бусдын гарт амь vрэгдсэнээс 30 нь Оросын сэтгvvлч байжээ. Тєр захиргааны албан тушаалтнууд тэдгээр сэтгvvлчид мэргэжлийн vйл ажиллагааны улмаас амь vрэгдсэнийг хvлээн зєвшєєрдєггvй.
Yvнээс гадна сvvлийн vед ОХУ-д нэр тєр гутаасан, гvтгэлэг, доромжлолтой холбоотой нэхэмжлэл, хэрэг их гаргах болсон. Жилд дунджаар 4000-6000 нэр тєрєє сэргээлгэх нэхэмжлэл гарснаас 60 хувь нь сэтгvvлчидтэй холбоотой байдаг. Ардчилал хєгжсєн оронд гvтгэлэг, доромжлолын тухай зvйл ангийг эрvvгийн хуулиас авч хаяж байгаа бол манайд эсрэгээр vvнтэй холбоотой заалтыг нэмсээр байгаа. Дээд шvvхийн бvгд хурлаар нэр тєрєє сэргээлгэх хэргийг хэрхэн шийдэх тухай шийдвэр гаргасан. Yvнд: хариуцагчид хэрээс хэтэрсэн тєлбєр тавихгvй байх, улс тєрчдийг шvvмжлэлд тэвчээртэй хандахыг зєвлєжээ.
Єєр нэг том зєрчил бол оюуны ємчтэй холбоотой зєрчил юм. Гэрэл зургийг эх хувьтай нь харьцуулаад оюуны ємч хулгайлсныг хялбархан тогтоож болно. Харин бичсэн зvйлээс оюуны ємч хулгайлсныг илрvvлэхэд тєвєгтэй. Жишээ нь: сэтгvvлч буйдан дээрээ сууж байгаад тухайн нийтлэлийг интернэтээс уншаад, єєрийн ойлгосноор бичээд дор нь нэрээ тавьсан байхад зохиогчийн эрх зєрчсєнийг тогтоох хэцvv”.
Уг уулзалтад оролцсон ємгєєлєгч Э.Болорчулуун сvvлийн зургаан жилд Монголын хэвлэл мэдээллийн салбарт гарсан єєрчлєлтийн талаар ярьсан юм. Монголын эрvvгийн хуулинд сэтгvvлчийн мэргэжлийн vйл ажиллагаанд саад болсон тохиолдолд vvнийг гэмт хэрэг гэж vзэх заалт оруулсан. Эрvvгийн хуулийн бусдыг гvтгэх гэсэн заалтаар сэтгvvлч эрvvгийн хариуцлага хvлээсэн тохиолдлууд ч гарсан, мєн нэг сониныг хаасан хэргээр давж заалдан заргаа авсан тохиолдол ч гарсан. “Глоб Интернэшнл” ТББ-аас сэтгvvлчдэд эрх зvйн туслалцаа vзvvлэх чиглэлээр тєсєл хэрэгжvvлж байгаа нь маш чухал, vр єгєєжтэй зvйл байгаа. Монголын сэтгvvлчдэд тулгарч байгаа нэг бэрхшээл бол тэд мэдээллийн эх сурвалжаа хэрхэн хамгаалахаа мэдэхгvй, нєгєєтэйгvvр мэдээлэл олж авах боломж тvвэгтэй хэвээр байгааг тэрбээр онцлон ярив.
Хуульчдын энэ уулзалтад “Сувд” хууль зvйн товчооны хуульч Э.Болорчулуун, Монголын ємгєєлєгчдийн холбооны тэргvvн Б.Пvрэвням, “Єдрийн сонин”-ы хуульч Л.Сарангуа, Улсын Ерєнхий Прокурорын дэргэдэх Мєрдєн байцаах албаны дарга Галдаа, Монгол улсын шvvхийн ерөнхий зөвлөлийн мэргэжилтэн Р. Мэндсайхан, мєн “Глоб Интернэшнл”ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал, хуульч Д.Мєнхбvрэн, сvлжээний зохицуулагч Ч.Ерєєлсvрэн, вэб редактор-сэтгvvлч Г.Нарангарав нар оролцов.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160143 
 Энэ сард:15174 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.