Глоб Интернэшнл Төв нь мэдлэг, туршлагаа нийгмийн өргөн хүрээнд түгээх зорилгоор Монголын залуучуудын NICE НАЙЗ сүлжээ үүсгэж, үүгээрээ дамжуулан нийт иргэдэд чиглэсэн үзэл бодлын эрх чөлөө, түүнээ илэрхийлэх эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулан ухамсарлуулах, цахим хэвлэл мэдээллийг соёлтой хэрэглэж бусдыг гүтгэж доромжлохгүй, бусдын хувийн нууцыг нийтэд ил болгож эрхийг зөрчихгүй байхыг эрхэмлэхийн чухлыг таниулахад оршино.
Учир нь дээрх хууль бус, ёс зүйгүй үйлдэл хийсээр байвал та бидний амыг хаах ХҮЧТЭЙ эрх мэдэл төр засагт бий. Өөрөөр хэлбэл бие биедээ хүндэтгэлтэй хандаж чадахгүй, бусдын эрхийг зөрчвөл бидний эрхийг эргээд засгийн газар өөрийн зорилгод ашиглах боломж бүрдэнэ. Үүнийг хүн бүр ухамсарлаж, соёлтой хэрэглэж хэвшсэнээр мэдээлэл солилцох шуурхай бөгөөд үр дүнтэй орон зай цахим эрх, эрх чөлөө болж байна.
Төр засгийн зүгээс эхний алхамуудыг хийж эхэлснийг сануулахад, 2013 оны Засгийн газрын 1-р тогтоолоор баталсан “Цахим хуудсан дахь сэтгэгдлийн нэгдсэн систем”, хориотой үгсийн http://www.happywebs.mn/ хяналтын сайт болон бусад дүрэм журмаар зохицуулалт, хязгаарлалт хийсээр байна.
Цахим эрх, эрх чөлөө гэж юу вэ? • Цахим эрх гэж хувь хүмүүст цахим хэвлэл мэдээлэлд нэвтрэх, ашиглах, зохиох, хэвлэн нийтлэх, компьютер, бусад электрон хэрэгсэлтэй байх, мэдээлэл харилцааны сүлжээнд нэвтрэх, тэдгээрийг ашиглах боломж олгож буй хүний эрх юм. • Энэ нэр томъёо нь үзэл бодлоо илэрхийлэх, хувийн нууцын эрх гэх мэт аль хэдийн олгогдсон эрх, эрх чөлөөгөө цахим технологи буюу Интернэтийн орчинд эдлэх, хамгаалахтай холбоотой Мөн өгөгдөл хамгаалах, эвлэлдэн нэгдэх, боловсролын эрх, хэрэглэгчийн эрх, хөгжих эрх гэх мэт хүний бусад эрхтэй ч холбогддог. |
Санаа өгөх асуултууд:- Цахим эрх чөлөө хэрхэн хэрэгжиж байна вэ?
- Монголд цахим эрх чөлөө олон улсын түвшинд хүртлээ баталгаажсан уу?
- Цахим ертөнцөд мэдээлэл боловсруулах, түгээхэд юу дутагдалтай байна вэ?
- Цахим хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэхдээ та өөртөө хяналт тавьдаг уу?
- Холбогдох бусад сэдвүүд
Нэрээ нууцлах эрх гэж юу вэ? • Нэрээ нууцлах- anonymia- нэргүй гэсэн утгатай грек үг. • Хувь хүнтэй бол хүний ...., олонд танигдахгүй байх, хувь хүний тухай мэдээлэл гэсэн утгаар хэрэглэгддэг • Интернэтийн орчинд бол хэрэглэгчийн IP хаягийг мөрдөж мөшгихгүй байхыг баталгаажуулах гэсэн утгаар хэрэглэдэг • Нэргүй мэдээлэл харилцаа нь улс төр, нийгмийн яриа хэлэлцүүлэгт оролцохдоо нэрээ нууцлахыг хүссэн иргэдийн эрхтэй холбоотой. • Ардчилсан нийгэм хүний эрх, цөөнхийг санаа бодлыг дээдэлдэг • Шүүмжлэл, сөрөг үзэл санаа гол төлөв цөөнх байдаг учир эрсдэл дагуулдаг • Улс төр, эдийн засгийн тухай үзэл бодлоо хэлсний улмаас иргэд сүрдүүлэг, заналхийлэлд өртдөг, заримдаа амь насанд нь аюул учирдаг • Мэдээлэгчийг хамгаалах, сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах уламжлалт эрх цахим орчинд ч үйлчилнэ |
Санаа өгөх асуултууд:
- Нэрээ нууцлах шаардлагатай юу?
- Нэрээ нууцлах хэрэгцээ гардаг уу?
- Нэрээ нууцлах нь таны ямар эрх байдаг вэ?
- Нэрээ нууцлахаас та эмээдэг үү?
- Холбогдох бусад сэдэв
ЮУ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
• Өөрийн сонгосон сэдэв, чиглэлийн дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм журам,
• Холбогдох олон улсын гэрээ, пакт, зөвлөмж,
• Судалгааны материал, тайлан
• Гарын авлага материал
Зарлагдсан сэдвүүдтэй холбоотойгоор мэдээлэл олж авч болох эх сурвалжууд:
www.globeinter.org.mn
www.legalinfo.mn
www.un.org
www.un-mongolia.mn
www.globeinter.org.mn/selfalerting
Сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд;
- Глоб Интернэшнл Төв
- Хэвлэлийн Хүрээлэн
- Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл
- Монголын сайтуудын холбоо
- Ил тод байдал сан
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар
- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
- Засгийн газар
- бусад
Ашиглах материал:
- Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү? 2008 он, ГИТ
- Мэдээллийн нууц эх сурвалж, 2006 он, ГИТ
- Хүний эрхийн түгээмэл тунхаглал XIX зүйл, 2008 он, ГИТ
- Мэдээллийн эрх чөлөө, гарын авлагууд, ГИТ
- Интернетийн эрх зүй глобаль зохицуулалт, Боннын Алтангэрэл
Англи хэл дээрх материалууд:
1. http://www.un.org/
2. Report of the Special Rapporteur on the promotion and protection of the freedom of opinion and expression, Frank La Rue
3. Report on a Digital Freedom Strategy in EU Foreign Policy (2012/2094(IN1))
4. Human rights council, 20th session. The promotion, protection and enjoyment of human rights on the Internet
5. Бусад