Глоб Интернэшнл Төв, Мерси Кор Монголын Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо төсөл (APPEAL)- ийн хүрээнд зорилтот 15 аймгийн 60 суманд цахим үйл ажиллагааг нэмэгдүүлж авлигын эсрэг залуучуудын манлайллыг бий болгох зорилгоор “Сайн засаглалын төлөө залуу элч нар” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
ЗОРИЛГО:
APPEAL төслийн санаачлагын хүрээнд цахим орчинд Авлигын эсрэг залуучуудын оролцоог үйл ажиллагаагаар нэмэгдүүлж, авлигагүй эринг бий болгох
ЗОРИЛТ:
- Манлайллыг дэмжиж, авлигын эсрэг асуудлаар мэдлэг олгосноор тухайн аймагт тулгарч буй хөгжлийн асуудлыг олоход залуусын оролцоо, ур чадварыг бий болгох.
- Залуусыг уриалсан үйл ажиллагаа явуулж, олж илрүүлсэн асуудлуудын шийдлийг олоход залуусын оролцоог хангах
ХАМРАХ ХҮРЭЭ:
Мерси Кор Монголын сонгосон 15 аймгийн залуучууд /Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий/
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА:
2013 оны 8 дугаар сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл
ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Бүлэг 1. Асуудлаа мэдэх нь
Ардчилал, сайн засаглалын тухай ойлголттой болох нь цаашдын асуудлаа тодорхойлох, бүлэг байгуулах, үйл ажиллагаа явуулахад чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Иймд .“Сайн засаглалын төлөөх залуу элч нар”-т зориулсан ардчилал, сайн засаглалын үндсэн шинжүүд, ардчиллын үнэт зүйлс, авлига, түүний хор хөнөөлийн талаар тайлбарласан гарын авлага боловсруулна.
Бүлэг 2. “Сайн засаглалын төлөөх залуу элч нар”-т зориулсан Инсепшн үйл ажиллагаа
Төслийн нээлтийг тохиолдуудан удирдамжийн дагуу аймаг, сумд дахь төслийн нэгжүүд инсепшин арга хэмжээ зохион байгуулж залуусыг оролцуулна.
Бүлэг 3. Асуудлаа шийдвэрлэх нь: Сайн засаглалын төлөө хамтран ажиллах
Үзэл бодол, хобби, оршин суудаг байршил болон бусад ямар нэг ашиг сонирхлоороо нэгдмэл 5-аас доошгүй гишүүд нийлж Залуучуудын бүлэг байгуулна.
Бүлэг 4. Үйл ажиллагааны санаагаа богино хэмжээний видеогоор илэрхийлэх нь
Бүлэг 5. Шилдэг санааг сонгон шалгаруулах
Youtube дээр тавьсан Залуусын бүлгүүдийн видеог шүүгчид шилдэг санааг шалгаруулж төсөлд техникийн туслалцаа үзүүлнэ.
Бүлэг 6. Залуучуудтай нүүр тулан ярилцах нь
Энэхүү арга хэмжээ нь оролцоогоор чадавхжсан залуусын үйл ажиллагаанууд дууссаны дараа төслийн хаалтын үйл ажиллагаа болгон зохион байгуулагдана.
АЙМАГ ТУС БҮРТ ХҮРЭХ ҮР ДҮН:
• Нийгмийн цахим сүлжээг ашиглан хамгийн багадаа 300 залуусыг чадавхжуулж орон нутагт тулгамдаж байгаа хөгжлийн асуудлуудыг хэлэлцэж, мэдээлэл солилцох.
• Хамгийн багадаа нэг суманд нэг залуучуудынчадварлаг бүлэг бий болгох
• Хамгийн багадаа нэг суманд нэг Авлигын эсрэг жижиг үйл ажиллагаа болон сайн засаглалыг дэмжих залуусын үйл ажиллагаа явуулсан байх
• Тухайн аймаг, суманд тулгараад байгаа асуудлаар залуусын оролцоог нэмэгдүүлж,үйл ажиллагаанд идэвхитэй татан оролцуулж, санал бодол зөвлөмжийг сонсох
ГАРЦ/ БҮТЭЭГДЭХҮҮН:
• Мэдээлэл санал бодлоо хуваалцах, улмаар хэлэлцүүлгийг баталгаажуулах онлайн талбар бий болно
• Хамгийн багадаа нэг суманд 3 жижиг тэмцээн уралдааныг зохион байгуулах
• Залуучуудын үйл ажиллагааны талаархи онлайн санал бүхий видео бичлэгүүд
• Залуусын үйл ажиллагааны талаархи онлайн мэдээлэл