Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Төсөл болон хөтөлбөрүүд » Олон нийтийг чадавхижуулах » “НАЙЗ” кампанит ажил
Хэвлэх хувилбар  |  Буцах
2014.02.02

Бүжгийн тэмцээний удирдамж

Глоб Интернэшнл Төвөөс байгуулагдсаныхаа 15 жилийн ойд зориулан залуучуудын дунд орчин үеийн бүжгийн тэмцээн зарлаж байна.

Бүжгийн тэмцээн нь цахим ертөнцөд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, нэрээ нууцлах, ингэхдээ Интернэт дэх найзуудаа, тэдний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх, хүлээцтэй, тэвчээртэй хандах талаар залуучуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой.
 
Бүжгээр илэрхийлэх агуулга

Интернэт өнөөдөр монголчуудын, тэр дундаа хүүхэд, залуусын амьдралын салшгүй хэсэг болжээ. Нийгмийн сүлжээ тив тивийн хүүхэд залуустай цаг хугацаа, орон зай үл харгалзан танилцаж, мэдээлэл солилцох, мэдлэг олох, олон хэлээр ярьдаг олон оронд олон найз нөхөдтэй болох орон зайг бүрдүүлж өгдөг. Интернэт дэх найзууд бие биеэ зүс үл таних боловч үзэл бодол, санаа бодлоороо нэг нэгнээ дэмжиж, нэг нэгэндээ урам зориг өгч, заримдаа шүүмжлэлтэй ханддаг. Аливаа зүйлд шүүмжлэлтэй хандах нь амьдарч буй нийгэм, орчноо сайжруулах, нэг нэгнийхээ алдаатай бодлыг засч залруулах, заримдаа буруу хэрэг хийхээс ч сэргийлж болно. Үүний тулд бид заавал хараал хэлж, муухай, бүдүүлэг, доромж үг ашиглахын хэрэггүй. Чамайг хүн доромжилбол чи баярлахгүй шүү дээ.

Нөхөрсөг шүүмжлэл байгаа цагт соёлтой мэтгэлцээн байдаг. Үнэндээ бол зарим хүнд шүүмжлэл таалагддаггүй. Иймд дэлхийн ардчилсан орнуудад иргэндээ аливаа асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэхдээ нэрээ нууцлахыг хуулиар хүлээн зөвшөөрдөг. Учир нь үүнийг хувь хүний нууцын нэг хэсэг гэж үздэг.

Харамсалтай нь, зарим хүн цахим ертөнцийн хил хязгааргүй орон зайг хэтрүүлэн ашиглаж, бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, бүдүүлэг үг хэллэгээр дайрч давшлан гомдоох болжээ. Зарим нь санаатайгаар, зарим нь санамсаргүйгээр НАЙЗЫНХАА нэр төрд халдан гутааж байна. Энэ бол сайн бус муу зүйл. Энэ нь Монгол Улсын хуулиар хориотой учир шийтгэл хүлээлгэдэг. Манай улс хүнийхээ нэр төрийг эрхэмлэдэг, хамгаалдаг ардчилсан улс шүү дээ.

Иймд бүгдээрээ цахим ертөнц дэх НАЙЗ-ыгаа гомдоохгүй, доромжлохгүй, хүндэтгэн харьцаж, тэднийхээ үзэл бодолд хүлээцтэй, тэвчээртэй хандая! Энэ бол орчин үеийн, өөрийгөө хүндэтгэдэг, ухамсартай, соёлтой, боловсон иргэний шинж юм.

Тэгэхээр үзэл бодолтой байх эрх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө, ялангуяа цахим эрх чөлөө, нэрээ нууцлах эрхээ хамгаалахын тулд нэгдэцгээе! Хүн өөрийнхөө үзэл бодлыг бичих, зурах, бүжиглэх, дуулах гээд бүхий л хэлбэрээр илэрхийлж болно. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрхийн үнэт зүйл. Энэ эрхийг хязгаарлаж эхэлвээс бидний бусад бүх эрх, эрх чөлөө бас хязгаарлагдана. Хятад, Хойт Солонгос, Латин Америк, Африк, Арабын зарим оронд хүмүүс нь Интернэт ашиглах, түүнийг ашиглан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй байдаг. Бид ийм байдлыг хүсэхгүй шүү дээ. Гэвч бид өнөөгийнхөө эрх чөлөөг хэтрүүлэн ашиглавал Засгийн газраас хориг хязгаар тавьж, хатуу хяналт тогтоож болзошгүй.

Үүнийг хүсэхгүй бол бүгдээрээ эвлэлдэн нэгдэе! Иймээс бид та бүхэнд бүжгээр дамжуулан Интернэтэд найзтай байх эрх, ингэхдээ найзаа гомдоохгүй байх, мөн цахим эрх чөлөө, нэрээ нууцлах эрхээ хамгаалахыг уриалах сайхан боломж олгож байна.

Тавигдах шаардлага:
Тэмцээнд бүжиглэх сонирхолтой сурагч, оюутан, залуучууд багаар, хамтлагаараа оролцоно. Баг, хамтлагт байх хүний тоонд хязгаар тогтоохгүй. Тэмцээнд оролцохын тулд манай  НАЙЗ  бүлэгт элсч, оролцох эрхээ авна.

Тэмцээнд оролцох баг нь өөрийн болон бүтээлийн нэртэй байна. Уралдааныг мэргэжлийн шүүгчид дүгнэж, 3 хамтлагийг шалгаруулан, манай байгууллагын 15 жилийн ойд зориулсан “НАЙЗ” арга хэмжээний үеэр олны хүртээл болгоно. Шалгарсан багуудын бүтээлийг видео болгон, манай байгууллагын цахим хуудас, YouTube-д байрлуулна.

Шалгаруулалтыг 2014 оны 3-р сарын 25-ны өдөр зохион байгуулна.

Шагналын хэмжээ
               
     I байр нэг      400,000 төг       
     II байр нэг      300,000 төг       
     III байр нэг     200,000 төг 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.globeinter.org.mn цахим хуудас болон Глоб Интернэшнл төвийн фейсбүүкийн “NICE НАЙЗ” хуудас болон “НАЙЗ” бүлгээс авна уу. Мөн тэндээс цахим эрх чөлөө, нэрээ нууцлах эрхийн тухай мэдээлэл авч болно.

Утас: 324764, 324627, 88409576, 99035470, 99193327


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160001 
 Энэ сард:15032 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.