Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.01.04

Буруу ташаа ойлголт єгсєн хэмээн буруутгажээ

Дархан-Уул аймаг дахь оёдлын “Тян Тин Гармент” vйлдвэрийн захиргаа сэтгvvлч Т.Тvвшинг сонсогчдод буруу ташаа ойлголт єгсєн хэмээн буруутгажээ. Хойд бvсийг хариуцсан тєслийн монитор, Дархан-Уул аймгийн сурвалжлагч Є.Рагчаасvрэн 2005 оны нэгдvгээр сарын 4-нд мэдээлэв.
Гадаадын иргэдийн бvртгэл мэдээллийг хариуцах алба 2005 оны 11 дvгээр сард Дархан-Уул аймаг дахь БНХАУ-ын 100 хувийн хєрєнгє оруулалттай оёдлын “Тян Тин Гармент” vйлдвэрийн нягтлан бодогч Ли Жиа Тиег Монгол Улсад амьдран суух 30 хоногийн визээ хоёр сараар хэтрvvлсэн учраас Монгол Улсын нутгаас гарч явахыг шаардсан байна. Гэтэл тэрээр энэ шаардлагыг биелvvлэхээс татгалзаж, Дархан хотоос оргон зайлсан. Иймд Тагнуулын Ерєнхий газрын Дархан-Уул аймаг дахь алба тvvнийг 2005 оны 12 дугаар сарын 11-ний дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргахаар шийдвэрлэсэн гэж “Орхон” радиогийн сэтгvvлч Т.Тvвшин 2005 оны 12 дугаар сарын 09-ний єдрийн “Мэдээллийн цаг” хєтєлбєрєєр уламжилсан байна.
Тус vйлдвэрийн нягтлан бодогч Ли Жиа Тие нь хариуцсан ажлаа сайн биелvvлдэг, хичээл зvтгэлтэй сайн ажилтан гэж vйлдвэрийн захиргаа мэдэгджээ. Vйлдвэрийн зарим ажилчдын єрєєсгєл vзэл, хандлагаар тvvнийг vндэслэлгvйгээр буруутгаснаас дээрх хууль бус шийдвэр гарахад хvргэсэн юм. Тиймээс vйлдвэрийн захиргаа Монгол Улсын Тагнуулын ерєнхий газрын Дархан-Уул аймаг дахь албаны шийдвэрийг хvчингvй болгуулах талаар холбогдох байгууллагуудад хандсан байгаа. Харин энэ шийдвэрийг зєв, буруу эсэхийг ялгаж салгалгvй яаран мэдээлсэн хэмээн vйлдвэрийн захиргаа 2005 оны 12 дугаар сарын 11-ний єдєр Дархан хотын “Лха тэнгэр” радиогоор сэтгvvлч Т.Тvвшинг буруутгажээ.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165598 
 Энэ сард:12510 
 Өнөөдөр:49 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.