Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.01.04

Тєсєл танилцуулах дугуй ширээний уулзалт

Глоб Интернэшнл ТББ нь Монголын нийгэмд vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэхийн ач холбогдол, шаардлагыг тvгээн танилцуулах зорилготой “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчилд мониторинг хийх нь ” сэдэвт дугуй ширээний танилцуулга уулзалт 2005 оны 12-р сарын 19-нд Худалдаа аж vйлдвэрийн танхимын хурлын зааланд зохион явуулав. Дугуй ширээний уулзалтанд ТВ радиогийн сэтгvvлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, хуульчид, ТББ, иргэний нийгэм, олон улсын байгууллага болон гадаадын ЭСЯ-ны тєлєєлєгчид зэрэг 50 гаруй зочид уригдан оролцов.
Глоб Интернэшнл ТББ Монголын ХМХ ба хэвлэлийн эрх чєлєєний єнєєгийн байдалд бодитой дvн шинжилгээ хийх зорилгоор vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчилд мониторинг хийх сvлжээ байгуулж байгааг уг байгууллагын тэргvvн, тєслийн удирдагч хатагтай Х.Наранжаргал танилцуулав. “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчил ба хараат бус хэвлэл мэдээлийг дэмжих нь” тєслийн хvрээнд Глоб Интернэшнл ТББ уг монитирингийг хийх болно. 2005 оны 10-р сараас хэрэгжиж эхэлсэн уг тєслийг Будапешт хот дахь Нээллтэй Нийгэм Хvрээлэн Монгол дахь Нээлттэй Нийгэм Форумаар дамжуулан санхvvжvvлж байгаа болно. Тєслийн хvрээнд Улаанбаатар хот болон хєдєєгийн 5 бvсийн 7 сэтгvvлчээс бvрдсэн vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчилд мониторинг хийх сvлжээ байгуулагдан vр дvнтэй ажиллаж эхлэх ба vзэл бодлын эрх чєлєєний зєрчлийг тухай бvр нь яаралтай мэдээлж vндэсний болон олон улсын хэмжээнд vйлдэлд дуудсан шуурхай мэдээ дамжуулж байх болно. Глоб Интернэшнл ТББ нь улмаар vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх чиглэлээр ажилладаг олон улсын сvлжээ байгууллагын гишvvн болж мэдээ мэдээллийг хилийн чанадад дамжуулж байх болно. Тєслийн хvрээнд сургалтын гарын авлага болон интернетээр дамжуулан сэтгvvлчдэд хуулийн мэдлэг олгох хуулийн зєвлєгєє єгч мєн асуудал тулгарсан хvмvvстэй биечлэн уулзаж туслалцаа vзvvлнэ.

Тєслийн зохицуулагч Д. Мєнхбvрэн сэтгvvлчдийн дунд явуулсан судалгааны дvнг уулзалтын vеэр танилцуулсан юм. Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн талаар явуулсан уг судалгаанд vндэсний радио телевиз, єдєр тутмын 5 сонин хараат бус хоёр ХМХ-д ажиллдаг 100 сэтгvvлч хамрагджээ. Сэтгvvлчид мэргэжлийн ёс зvй, зарчмаа дээдлэн сахихыг хичээдэг хэдий ч дарамт шахалт цагдан хяналтын улмаас энэ нь тэр бvр биелдэггvй болохыг судалгааны дvн харуулсан байна. Мєн сэтгvvлчдэд хуулийн боловсрол олгох хэрэгцээ шаардлага байгаа болон тэдэнд хууль эрх зvйн зєвлєгєє туслалцаа хэрэгтэй болохыг судалгааны дvн харуулсан юм.
Тєслийг Канадад тєвтэй vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх олон улсын сvлжээ ба Москвад тєвтэй Онцгой нєхцєл дэх сэтгvvлчдийн тєвтэй хамтран хэрэгжvvvлэх юм. Тєслийн багийн гишvvдэд сургалт явуулахаар Улаанбаатар хотноо ирсэн тєслийг хамтран хэрэгжvvлэгч байгууллагын тєлєєлєгчид уг дугуй ширээний уулзалтад мєн оролцов. IFEX /Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх олон улсын сvлжээний/ эксперт ноён Дэвид Козак IFEX –ийн сvлжээ болон vйлдэлд дуудсан шуурхай мэдээний ач холбогдлын талаар танилцуулж Онцгой нєхцєл дэх сэтгvvлчдийн тєвийн дарга ноён Олег Панфилов, хэвлэл мэдээллийн хуульч хатагтай Галина Арапова vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх зєрчлийн мониторинг болон хуулийн мониторинг хийхийн зорилго, ач холбогдлыг уулзалтанд оролцогсдод танилцуулсан юм.
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчилд жилийн турш мониторинг хийх нь Монгол улсад ардчилалыг хєгжvvлэхэд тэргvvлэх vvрэгтэй оролцох ёстой хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хангах таатай нєхцлийг бvрдvvлэхэд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт тєсєл хэрэгжvvлэгчид итгэж байгаа юм.




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165598 
 Энэ сард:12510 
 Өнөөдөр:49 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.