Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2014.04.29

ЮНЕСКО-гийн ерөнхий захирал, хатагтай Ирина Боковагийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан илгээлт

ЮНЕСКО-ГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ, ХАТАГТАЙ ИРИНА БОКОВА-ГИЙН
ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ИЛГЭЭЛТ

2014 оны 5 дугаар сарын 3

Хатагтай, ноёд оо!
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол цахим болон цахим бусаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн төлөө тугаа өргөдөг өдөр билээ.
Энэ өдөр бид дэлхий даяар сэтгүүлчдийн аюулгүй байдлын төлөө нэгдэн зогсож хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэхтэй тэмцэх өдөр билээ.

Энэ бол эмэгтэйчүүд, эрчүүд үгээ хэлж, дуу хоолойгоо хүргэх, бүхнийг мэдээлэлтэй байлгаж,  чадавхжуулдаг  өдөр юм. 

Эдгээр эрх  нь хүмүүний эрхэм чанарын салшгүй хэсэг мөн төдийгүй бусад бүхий л эрх,  сайн засаглал, ардчилал, хууль дээдлэх ёс, эрх тэгш, тогтвортой хөгжилд амин чухал юм.

Ийм ч учраас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ  өдөр нь “Илүү сайхан  ирээдүйн төлөө хэвлэл мэдээллийн эрх чөлөө: 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг бэхжүүлэх нь” хэмээх  сэдэвтэй билээ.

ЮНЕСКО, НҮБ-ын “Сэтгүүлчдийн аюулгүй байдал, хэвлэл мэдээллийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэх асуудлаарх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г удирдлага болгон,  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах, хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах ажлыг сайжруулахын төлөө дэлхий нийтийн үйл хэргийг манлайлж байгаа юм.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ өдөр би, бүх Засгийн газар, эмэгтэйчүүд, эрчүүдийг үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх эрх чөлөөг, 2015 оноос дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн шинэ зорилт болгон дэвшүүлэхийн төлөө өнөөдөр ч, маргааш ч бидэнтэй нэгдэн алхахыг уриалж байна. 

http://www.unesco.org/new/en/unesco/events/prizes-and-celebrations/celebrations/international-days/world-press-freedom-day/video-message-from-ms-irina-bokova-director-general-of-unesco-on-the-occasion-of-world-press-freedom-day/ 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159711 
 Энэ сард:14742 
 Өнөөдөр:73 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.