Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2014.05.01

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа

Хэвлэлийн мэдээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлага 2014 оны 5-р сарын 01-ний өдрийн  14.00-17.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болов. Ярилцлагыг ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, Глоб Интернэшнл төв, Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран зохион байгууллаа. 

ЮНЕСКО, 2014 онд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Илүү сайхан  ирээдүйн төлөө хэвлэл мэдээллийн эрх чөлөө: 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг бэхжүүлэх нь” сэдвийн дор дараахь гурван асуудалд анхаарал хандуулан тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриалсан юм.

2000 онд  НҮБ-ын гишүүн улс орнууд  2015 он гэхэд хүрэх “Мянганы хөгжлийн зорилтууд”-аа тодорхойлсон. Одоо дэлхий даяараа 2015 оноос хойших хөгжлийн шинэ зорилтуудыг тодорхойлоход  хэвлэл мэдээлэл ямар үүрэгтэй, ямар ач холбогдолтой нь  дэлхийн улс орнуудад ид өрнөж буй хэлэлцүүлгийн чухал хэсэг юм. Үүнд хэвлэл мэдээллийн чиглэлээр ажилладаг янз бүрийн улс орны 190 гаруй төрийн бус байгууллага “Тогтвортой хөгжлийн зорилтод үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, тайвнаар эсэргүүцэл илрэхийлэх, хараат бус хэвлэл мэдээлэлтэй байх нь тогтвортой хөгжлийн зорилтын салшгүй хэсэг мөн” болохыг онцгойлон тэмдэглэж,  уриалгаа НҮБ-д илгээсэн билээ. Үүнд Глоб интернэшнл төв ч бас нэгдсэн юм. Чөлөөт, хараат бус, олон ургальч  хэвлэл мэдээллийн хөгжил нь тухайн  улс орны тогтвортой хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг.

Иймд  НҮБ энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт өндөр ач холбогдол өгч,  чөлөөт, хараат бус хэвлэлд тулгамдаж буй доорхи дэд сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриалж буй билээ.

Дэд сэдэв 1:  Хэвлэл мэдээлэл сайн засаглал, чадавхжуулалт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах нь

Дэд сэдэв 2:  Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, тэдний эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй өнгөрч буйтай тэмцэхийн төлөө хууль дээдлэх ёсыг хүндэтгэх нь  

Дэд сэдэв 3:  Сэтгүүл зүйн тогтвортой, мэргэжлийн байдал нь хөгжлийн хэсэг болох нь

ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан илгээлтдээ: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол цахим болон цахим бусаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн төлөө тугаа өргөдөг өдөр билээ. Энэ өдөр бид дэлхий даяар сэтгүүлчдийн аюулгүй байдлын төлөө нэгдэн зогсож хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэхтэй тэмцэх өдөр билээ. Энэ бол эмэгтэйчүүд, эрчүүд үгээ хэлж, дуу хоолойгоо хүргэх, бүхнийг мэдээлэлтэй байлгаж,  чадавхжуулдаг  өдөр юм.  Эдгээр эрх  нь хүмүүний эрхэм чанарын салшгүй хэсэг мөн төдийгүй бусад бүхий л эрх,  сайн засаглал, ардчилал, хууль дээдлэх ёс, эрх тэгш, тогтвортой хөгжилд амин чухал юм” хэмээн тэмдэглэсэн байна.

2013 онд Глоб Интернэшнл төв, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн, Ил тод байдал сан хамтран ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн хөтөлбөр (IPDC)-ийн Засгийн газар хоорондын зөвлөл 2008 оны 26-р хурлаараа баталсан “Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт” (Media Development Indicators)-ийг ашиглан Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээ” иж бүрэн судалгаа хийсэн. Судалгааны тайланг 2013 оны 10-р сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан Хэвлэл мэдээллийн үндэсний бага хуралд оролцогчид хэлэлцэн Монголын Засгийн газарт өгөх зөвлөмжийг хамтран  боловсруулсан. Зөвлөмжийг Монгол улсын Засгийн газрын ХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очирт гардуулав.

Энэ өдөр сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, тэдний эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй өнгөрч буй талаар мэдээлэл сонсож ярилцав. 

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2006 оноос эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчилд мониторинг хийж эхэлсэн бөгөөд 2006-2013 оны 5-р сар хүртэлх хугацаанд нийт 300 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнд:

- Бие эрхтэн, эрүүл мэндэд халдсан 18
- Сүрдүүлсэн, дарамталсан, заналхийлсэн, доромжилсон, гэр бүлийн хүнийг дарамталсан 89
- Мэдээлэл өгөхөөс татгалзсан 51
- Ажлын багаж хэрэгсэлд халдсан  18
- Шүүх, хүчний байгууллагын дарамт 34
- Нууц эх сурвалжаа илчлэхийг албадсан 29
- Нийтлэл, нэвтрүүлэг, ХМХ-ийг хориглосон, эсвэл хориглохыг завдсан 28
- Эрүүгийн хэрэг үүсгэсэн, түр саатуулагдсан, хоригдсон 33
 
Үйл ажиллагааны үеэр  “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагнал  гардууллаа. “Глоб Интернэшнл” ТББ  2009 оноос эхлэн Олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлэн  жил бүр олгож эхэлсэн юм.

Хэвлэлийн эрх чөлөө бол иргэдийн эрх тул Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол нийт ард иргэдийн эрхээ эдлэхийн төлөө тэмцлийн өдөр юм.

Чөлөөт хэвлэл бол чөлөөт ард иргэд мөн.   

Глоб Интернэшнл төв
2014.05.01


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:175394 
 Энэ сард:13881 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.