Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2014.05.01

“Монгол коммент” нэвтрүүлэгт “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгов

Глоб Интернэшнл төв дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ТВ 9 телевизийн   “Монгол коммент”  нэвтрүүлэгт  “Үнэний төлөө”  хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгохоор шийдвэрлэв.

Шагналыг 2014 оны 5-р сарын 01-ний өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан “Илүү сайхан  ирээдүйн төлөө хэвлэл мэдээллийн эрх чөлөө: 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг бэхжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагын үеэр “Монгол коммент”  нэвтрүүлгийн редактор М.Батбилэгт гардууллаа.

“Монгол коммент”  нэвтрүүлэг 2011 оны 11-р сараас  эхлэн 3 жилийн хугацаанд 800 орчим нэвтрүүлэг бэлтгэхдээ олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх талбар болж чадсаныг үнэлэн  “Үнэний төлөө”  хэвлэлийн эрх чөлөөний шагналыг олгосон юм.

Глоб Интернэшнл төв  2009 оноос эхлэн Хэвлэлийн эрх чөлөөний шагнал  олгож байхаар шийдвэрлэж  2008 оны 7-р сарын 1-нд УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчдийн МАХН-ын байрны гадна хийсэн жагсаал цуглаан, түүний дараа үүсэж бий болсон эмх замбараагүй байдлыг сурвалжилж яваад  халдлагад өртөн  гэмтэж бэртсэн  8 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтанд анх удаа   олгосон юм.

Глоб Интернэшнл төв жил бүрийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Хэвлэлийн эрх чөлөөний шагналын эзнийг тодруулж байна.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159711 
 Энэ сард:14742 
 Өнөөдөр:73 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.