Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2014.05.01

Монгол Улсын Засгийн газарт Монголын хэвлэл мэдээллийн орчныг сайжруулах зөвлөмж гардуулав

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн өмнө Монголын хэвлэл мэдээллийн орчныг сайжруулах талаар боловсруулсан зөвлөмжийг Монгол улсын Засгийн газрын ХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очирт дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагын үеэр гардуулав.

Энэ зөвлөмжийг Глоб Интернэшнл төв, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн,  Ил тод байдал сан хамтран ЮНЕСКО-гийн “Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт”-ийг ашиглан монголын хэвлэл мэдээллийн орчинд хийсэн судалгаанд үндэслэн боловсруулж  2013 оны 10 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан  “Хэвлэл мэдээллийн үндэсний бага хуралд оролцогчид хамтран хэлэлцэж баталсан юм.

Тус бага хуралд АНУ-ын ЭСЯ, Канадын ЭСЯ, Их Британийн ЭСЯ, НҮБХХ, UNICEF, Эмнести Интернэшнл, Мерси Кор, Швейцарийн хөгжлийн агентлаг, Фридрих Эбертийн сан зэрэг олон улсын байгууллага, ХЗЯ, ХЭҮК, ХХЗХ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Жендэрийн Үндэсний хороо зэрэг төрийн байгууллага болон төрийн бус байгууллага, хуульчид, сэтгүүлзүйн их, дээд сургуулиуд, хот, хөдөөгийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, гадаадын шинжээч зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцсон.

“Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт”-ийг 2008 онд ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн хөтөлбөрийн (IPDC) Засгийн газар хоорондын зөвлөлөөс баталсан бөгөөд үндсэн 5 шалгуур үзүүлэлт, тэдгээрээс салбарласан 194 дэд шалгуур үзүүлэлтийн дагуу тухайн орны хэвлэл мэдээллийн хөгжлийг цогцоор нь үнэлэх өвөрмөц хэрэглүүр юм. Энэ шалгуур үзүүлэлт НҮБ-ын агентлаг, тэдгээрийн түншүүд, засгийн газар хоорондын байгууллага, хэвлэл мэдээллийн салбар, иргэний нийгмийн байгууллагын дунд өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөж, олон оронд туршигдсан байдаг.

Монголын хэвлэл мэдээллийн орчныг сайжруулах талаар боловсруулсан зөвлөмж


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:167745 
 Энэ сард:12309 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.