Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.01.07

ОНРТ-ийн эргэн тойронд

Олон Нийтийн Радио Телевизийн /ОНРТ/-ийн Vндэсний Зєвлєлийн 2005 оны нэгдvгээр сарын 05-нд товлосон хурал гишvvдийн ирц бvрдээгvй учраас болсонгvй.
Пvрэв гарагийн 15 цагт эхлэх байсан энэ хуралд гишvvн Н.Золжаргал, Р.Бурмаа, Ж.Занаа, М.Буянбадрах, Ц.Дашдондов, О.Мєнгєнтуул, Н.Содномдорж зэрэг Vндэсний Зєвлєлийн 15 гишvvний тал хvрэхгvй хувь нь ирсэн байв. Vндэсний Зєвлєлийн дарга Содномдорж хурлын дараагийн товыг зарлалгvй хурлын танхимыг орхин гарснаар гишvvд тарцгаалаа.
Энэ єдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан Vндэсний Зєвлєлийн Монголын Радио, Телевизийн Ерєнхий захиралтай байгуулах гэрээний тєслийг боловсруулсан Vндэсний зєвлєлийн гишvvн О. Мєнгєнтуултай уулзаж уг тєслийн талаарх тvvний тайлбарыг сонслоо.
“Vндэсний Зєвлєлийн анхны хурлаар 60 гаруй ажил хийх тєлєвлєгєє гаргасан.Vндэсний Зєвлєлийн 4-5 хvнтэй ажлын хэсэг дээрх ажлыг хуваан, хариуцаж авсан байгаа. Миний хувьд VЗ-ийн Ерєнхий захиралтай байгуулах гэрээний тєсєл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Энэ тєлєвлєгєєг Гэрээний тєсєл боловсруулах ажлын хэсэгт О.Эрдэнэ-Єлзий, М.Буянбадрах, Л.Тємєрбаатар нар орсон байгаа. Энэ vvргийнхээ дагуу би Ки-Би-Эс телевиз, Эн-Эйч-Кей гэх мэт олон нийтийн радио телевизийн гvйцэтгэх захиралтай байгуулдаг гэрээг судалсан, мєн арилжааны байгууллагын ТУЗ-ийн гvйцэтгэх захиралтай байгуулах олон гэрээг боловсруулж байсан туршлагадаа vндэслэн уг гэрээг боловсруулсан. Ажлын хэсэг нэгдvгээр сарын 03-нд хуралдаад миний боловсруулсан энэ тєслийг заалт бvрээр хэлэлцээд хэд хэдэн засвар оруулсан. Ажлын хэсгийн тєсєл саналыг єчигдєр би гишvvдэд тараасан” гэж О.Мєнгєнтуул ярив. Тєслийг боловсруулахаар бусад гишvvдэд удаа дараа мэдэгдэж байсан боловч, тэд ямар нэг шалтгаан хэлж болзсон хугацаанд ирдэггvй байсан гэж тэрээр ярив.
Гэрээний тєслийн 1.7-д Ерєнхий захиралд 15 хvртэлх хувиар урамшуулал олгоно гэсэн заалтын тухайд О.Мєнгєнтуул ийнхvv ярив. “Би энэ гэрээг боловсруулахдаа єєрийгєє ерєнхий захирлын оронд тавьж боловсруулсан байгаа. Урамшуулал єндєр байж энэ ажлыг урагшлуулна. Ерєнхийн захирлын урамшууллыг єндєр тогтоосон нь авилга, далд эдийн засаг vvсэхээс сэргийлсэн” гэв.
Харин энэ тєслийн талаар гишvvн Бурмаа дараах тайлбарыг хийв. “Ерєнхий захирлыг томилсон 15 дугаар тогтоолыг хууль бус гэж vзээд шvvхэд єгсєн байгаа. Ирц бvрдээгvй байхад мєн нэр дэвшигчээс хvлээн авах ёстой баримт дутуу байхад энэ тогтоолыг баталсан. Vvнээс гадна энэ тогтоолд Ерєнхий захиралтай гэрээ байгуулах ажлыг Содномдоржид даалгасугай гэсэн заалт байгаа. Хуулиар бол гэрээний тєслийг Vндэсний Зєвлєл хэлэлцэх ёстой. Гэтэл гэрээний тєслийг VЗ хэлэлцэж батлаагvй байхад энэ гэрээнд гарын vсэг зурах эрхийг С.Содномдорж єєрєє єєртєє єгсєн. Нєгєєтэйгvvр гэрээний тєслийг боловсруулах ажлын хэсгийн дарга
О.Мєнгєнтуул гэрээний тєсєлд гарын vсэг зурахад бэлэн гэж ярьж байгаа. Хэрэв энэ тєсєлд гарын vсэг зурсан бол юу болох вэ? гэсэн эмзэглэл тєрж байна гэж гишvvн Бурмаа ярив.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159711 
 Энэ сард:14742 
 Өнөөдөр:73 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.