Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.01.09

Ховд аймаг Баруун бvсийн сvлжээний сурвалжлагч А.Бямбасvрэн мэдээлж байна

Багц мэдээ

Хязгаар нутгийн сэтгvvлчид урамшив

“Глоб Интернэшнл” ТББ-аас ”Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээлийн эрхийг дэмжих нь“ тєсєл хэрэгжvvлж эхэлсэн, мєн хєдєє орон нутгийн сэтгvvлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг дэмжих, мэдээлэл олж авах, тvгээх, дамжуулахад тохиолдож буй бэрхшээлийн талаар ярилцаж сvлжээний ажилтантай санал солилцлоо.Тэд бид эрх vvрэг, давуу эрхээ мэдэхгvйгээс тєрийн ажилтнуудын болон улс тєрчдийн эрхэнд орж, мэдээллийн тэнцвэрт байдлыг барьж чаддаггvй гэжээ.

Гэр хорооллын 2000 єрхийн мэдээлэл авах эрх зєрчигдєж байна

Монгол улсын засгийн газраас хєдєє орон нутагт 5 суваг vзvvлэхээр шийдвэрлэснийг нутгийн ард тvмэн баяртай хvлээн авсан.Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын гэр хорооллын 2000 айл єрхийн эдгээр сувгаар мэдээлэл хvлээн авах эрхийг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Отгонбаяр, Ховд аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хєгжлийн хэлтсийн дарга Д.Нарандорж нар долгионы зєвшєєрєлгvй гэдэг нэрээр хаав.
Гэр хорооллын иргэд ОНРТВ-ийн Ховд аймаг дахь маркетинг хяналтын дарга Х.Бат-очир,Ховд аймгийн Ховдын мэдээ сонины редакцид Монгол улсын vндсэн хуулийн 16-р зvйлд заасан мэдээлэл авах эрх зєрчиж байна гэсэн гомдлыг 2005 оны 11-р сараас эхлэн тавьсан юм.Энэ асуудал одоо хvртэл шийдэгдээгvйд иргэд бухимдаж байна.

Хэвлэлд хамгийн хамгийн “халтай “хvн шалгаруулав

Ховд аймгийн Ховдын мэдээ сонины редакц жил бvр оны онцлох 9 хvн шалгаруулж,єргємжлєл дурсгалын зvйл гардуулдаг уламжлалтай.Харин 2005 онд хэвлэл мэдээлэлд хамгийн халтай хvнээр Аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Отгонбаярыг шалгаруулав.
“Ховд аймагтаа хамгийн их авилгад єртдєг, хамгийн их хууль зєрчдєг, хамгийн бага боловсролтой боловч ямарч шатны шалгалт матаасыг хахуулиар зохицуулдаг энэ хvн “Хятадын шанаган тогоо” хоолны газартай бєгєєд тєрийн ажлынхаа хажуугаар “Итгэл” нэртэй шинэ зах байгуулсан юм. Шинээр байгуулсан “Итгэл” захдаа Х.Отгонбаяр жижиг бизнес эрхлэгчдийг хvчээр хєєн оруулж байна. Тvvний удирдалга дор ажилладаг улсын байцаагч нар хvн амын хvнсний аюулгvй байдал, хvнсний хэрэгцээ хангахгvй бvтээгдэхvvнд шалгалт хийхийн оронд даргынхаа эрх ашгийг хамгаалан зах дээр ажилладаг жижиг бизнес эрхлэгчдийг даргынхаа байгуулсан шинэ захад хєєж оруулж байна” гэж Ховд аймгийн “Хєдєєгийн эмэгтэйчvvдийн хєгжлийг дэмжих” сангийн тэргvvн Д.Нарантуяа ярьжээ. Сонин хэвлэл мэдээллийн ажилтнуудыг элдвээр хараан зvхэж, дарамталдаг, сонинд сурталчилгаа нийтлvvлсний тєлбєрєє тєлдєггvй, захиалганд оролцдоггvй, сонины нийтлэлд єєрийн vзэл бодлоо хvчээр тулгах хандлага гаргадаг, мєн орон нутагт гарч байгаа Телевизийн 5 суваг vзэх эрхийг хаасан тул Х.Отгонбаярыг хэвлэлд хамгийн “халтай” хvнээр шалгарууллаа.

Тєрийн ажилтнууд мэдээлэл єгєхєєс айдаг

Ховд аймгийн “Ховдын мэдээ” сонины сэтгvvлч Г.Ганчимэг тєрийн ажилтантай холбоотой мэдээлэл судалгаа баримт олж авахад бидний мэдээлэл олж авах эрхэд єдєр бvр бэрхшээл тохиодог.Учир нь тєрийн ажилтан ямар нэг мэдээлийг єгєхдєє дарга, захирлаасаа зєвшєєрєл авдаг, ямар нэг санал асуулга, шууд ярилцлагад орохдоо “би айж байна” хэмээн мэдээлэл єгєхгvй гэж хариулдаг.Тєрийн ажилтнууд мэдээлэл єгєхєєс татгалзахад хуулийн хариуцлага хvлээнэ биз дээ. Биднийг ганц нэг шvvмжлэлтэй материал бичихэд элдвээр дайрч доромжлох, хэл амаар дайрах сэтгэлзvйн дарамт их vзvvлдэг. Бид мэдээлэл олж авч тvгээх сэтгvvлчийн vvргээ гvйцэтгэхэд байнга дарамт шахалт эдэлдэг гэв.

Тэнцвэртэй мэдээлэл авахад саад хийв

Ховд аймгийн “Баруун бvс” зах дээр ажиллаж байгаа жижиг бизнес эрхлэгчдийг тус аймагт байгуулагдсан “Их буян” захад хvчээр шилжvvлэхийг эсэргvvцэн цуглаан зохион байгуулав. Энэ цуглааны сурвалжилсан Ховд аймгийн “Ховдын мэдээ” сонины сэтгvvлчдийг шууд сурвалжлага хийж, диктофонд яриа буулган авах, зураг дарах буюу мэдээлэл олж, тvгээх vvргээ гvйцэтгэсний тєлєє Ховд аймгийн засаг даргын орлогч Д.Энхболд, Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Отгонбаяр нар сэтгvvлч хэвлэл мэдээллийн ажилтнуудыг єрєєндєє дуудаж, элдвээр дайрч, тєрийн захиргааны байранд орох эрхгvй, жагсаалд оролцогч иргэдийн санал бодол та нарт хамаагvй “тэд бол мал шиг улсууд”гэв. Гэсэн ч сэтгvvлчид мэдээллээ олж, тэнцвэртэй материал нийтэлсэн.
Ховд аймагт нэлээд хэл амтай байгуулагдсан “Их буян” нэртэй битvv зах нь иргэдийг аюулгvй хvнсний зvйлээр хангах, дулаан тохилог орчинд ажилах нєхцєл бvрдсэн гэж орон нутгийн удирдлага болон тус захын эзэн О.Даваадорж нар vзэж байна.
Гэтэл хуучин “Баруун бvс” захын ил задгай талбайд ажиллаж байгаа 2-3 чингэлэгтэй жижиг бизнес эрхлэгчид шинэ захад очихгvй гэснээр маргаан улс орон даяар тарав. “Баруун бvс” зах дээр ажилаж байгаа жижиг бизнес эрхлэгчдийг шинэ захад очихыг шаардаж Цагдаагийн хvч хэрэглэн хэл амаар доромжлон тэдний эрх чєлєє, хувийн ємч хєрєнгєнд халдсан Ховд аймгийн засаг даргын орлогч Д.Энхболдыг зах дээр жижиг бизнес эрхэлж байгаа иргэд хvний эрх, эрх чєлєєнд халдлаа гэж мэдэгдэж “Тєрєєс хараат бус тэгш шударга, чєлєєт бизнесийг дэмжих” цуглаан зохион байгуулсан юм.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160001 
 Энэ сард:15032 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.