Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.01.09

Телевиз, радиогийн хамт олон Тvр хороо байгуулав

Олон нитийн радио телевизийн ирээдvй бvрхэг, оршин тогтнох санхvvжилт эргэлзээтэй байгаа учраас хамт олон урьд байгуулсан Хамт олны Зєвлєлийг татан буулгаж 2006 оны 1-р сарын 03-нд 11 хvний бvрэлдэхvvнтэй Тvр хороо байгууллаа.
“Vндэсний зєвлєлийн гишvvд удирдлагаар хангах vvргээ биелvvлж чадахгvй байгаа учраас єєрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд МVТВ, радиогийн хамт олон Тvр Хороог байгуулсан.Тvр хороо олон нитийн радио телевизийн ирээдvйн хєгжилд єєрсдийн дуу хоолойг хадгалж техник, технологийн шинэчлэл, нэвтрvvлгийн бодлогод нєлєєлж ажиллах зорилготой юм” гэж МVТВ-ийн Гараг студийн захирал Г. Бадамсамбуу ярив.
Тэрээр цааш нь ярихдаа Олон нийтийн радио ТВ-ийн хуулийг баталсан УИХ-ын гишvvд, улс тєрчид, гадаадын шинжээчид сайн хууль болсон гэж хэлж байгаа ч хууль дутуу дулимаг болсон гэж би vзэж байна. Хуулийн агуулга нь тунхаг тєдий. Тєр засаг Vндэсний радио ТВ-ийг олон жил єєрсдийн дуу хоолой болгон ашиглаж байсны хувьд бодлогоор хангах, олон нитийн радио телевиз байгуулах vндэс хєрсийг бэлдэж єгєх хэрэгтэй байсан гэж бодож байна.
“ОНРТ-ийн хууль батлагдсанаас хойш олон сар болж байна. Хуулийн дагуу Улсын Их хурлаас ОНРТ-ийг байгуулах Vндэсний зєвлєлийн гишvvдийг томилсноос хойш дєрвєн сар болсон ч, тэд улс тєрийн намын харьяалалаар талцан, ОНРТ-ийн гvйцэтгэх захирлыг ч томилж чадаагvй л байна” гэж Тvр хорооны гишvvн Ганбаатар ярив.
Vндэсний телевиз захиралгvй, санхvvгийн гvйлгээ хийхэд хэн гарын vсэг зурах нь тодорхойгvй, яах ухаанаа олохгvй хэсэг хvмvvс энд байж байна.Тиймээс телевиз, радиогийн хамт олон єєрсдийгєє хамгаалж, байгууллагынхаа эрх ашгийн тєлєє тэмцэх хэрэгтэй гэж vзээд Тvр хороог байгуулсан. ОНРТ-ийг шинээр байгуулахад юу хэрэгтэйг тодруулах, байгууллагын vйл ажиллагааг хэрхэн санхvvжvvлэх, цаашид энэ байгууллага ямар зохион байгуулалттай ажиллах, мєн байгууллагын ємнє тулгарч буй бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар Vндэсний Зєвлєлд шаардлага тавих, энэ асуудлыг даруй шийдэхэд нь тvлхэц єгєх зорилгоор Тvр хороог байгуулсан. Ємнє нь хамт олны зєвлєлд зєвхєн телевизийн ажилтнууд орж байсан бол, шинээр байгуулсан Тvр хороонд радиогийн ажилтнууд бас орох юм. Хамт олны саналаар сонгосон 11 гишvvнтэй Тvр хорооны эрх vvрэг, ямар статустай байх зэргийг дараа дараагийн хурлаар шийднэ. ОНРТ-ийг байгуулахтай холбоотой асуудлыг Vндэсний зєвлєлд эрх зvйн ямар хvрээнд тавих зэргийг мєн тодорхойлно.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160001 
 Энэ сард:15032 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.