Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.01.10

Н.Содномдоржид гурав хоногийн хугацаа єгчээ

Монголын vндэсний радио, телевизийг олон нийтийн ємч болгох,
захирлыг нь томилох Vндэсний зєвлєлийн ажил гацаанд оржээ. Тиймээс тус зєвлєлийн
шуудайнд хийсэн эвэр мэт 15 гишvvнээ удирдаж чадахгvй байгаа, улмаар єєрєє нэг
намын тєлєє ажиллаж, Удирдах зєвлєлийн дараа, дараагийн хурлын товыг зарлан
хуралдуулахыг хvсэхгvй байгаа дарга Н.Содномдорж єєрєє єєртєє дvгнэлт хийн албан
тушаалдаа тэнцэх эсэхээ тодорхойлох цаг болсон хэмээн Vндэсний радио, телевизэд
ажиллагсдын тvр хорооныхон vзэж байгаагаа єчигдєр хэвлэлийнхэнд мэдэгдлээ.

Улсын их хурал єнгєрсєн онд Олон нийтийн радио телевизийн тухай хууль баталсан
нь МVРТ-ийн ажиллагсад тєдийгvй Монголын нийгэм, улс тєрийн амьдралд томоохон
дэвшил болсон. Гэвч хуулийг хэрэгжvvлэх Vндэсний Зєвлєл олон нийтэд vйлчлэх
ёстой атал аль нэг улс тєрийн хvчний эрх ашгийн vvднээс асуудалд хандаж, тvvнийгээ
биелvvлэхийн тєлєє дарга, зарим гишvvд нь ичгvvр сонжуургvй vйл ажиллагаа явуулж
буй нь мухардмал байдалд ороход хvргээд байгаа юм. Тиймээс тvр хорооныхон Vндэсний
зєвлєлийг цаашид ажиллаж, шийдвэр гаргах чадваргvй хэмээн vзлээ гэж тус хорооны
дарга Л.Цагаандалай ярьж байсан. Тvvнчлэн ОНРТ-ийн тухай хууль нь дvрэмтэйгээ
зєрчилдєж байгаа гэнэ. Ер нь радио, телевизийн удирдлагын хєл толгой нь мэдэгдэхгvй
бантан болсноор сvvлийн 80 гаруй хоногийн хугацаанд уран бvтээлчид нь нэвтрvvлэгтээ
шинэчлэл хийх гээд чадахгvй эмгэнэлт байдалд ороод байгаа аж. Гэхдээ одоогоор
радио, телевизийн нэвтрvvлэг тасарсан зvйл байхгvй ч цаашид удаан тэсэх аргагvйд
хvрчээ. Тиймээс Тvр хорооныхон Удирдах зєвлєлийн дарга Н.Содномдоржид єчигдєр
мэдэгдэл єгч тvvндээ єєрийнхєє удирдаж буй Vндэсний зєвлєлийнхєє удирдлагын
бvтцэд єєрчлєлт хийх нь мухардлаас гаргах оновчтой гарц байж болохыг vгvйсгэхгvй
байгаагаа дурдсан байна. Улмаар Vндэсний зєвлєлийн гишvvдийг иргэний зориг гарган
олон нийтийг тєлєєлж буй vvргээ ухамсарлан нэн яаралтай хуралдаж удирдлагын
бvтцээ шинэчлэн ОНРТ-ийн хуулийг хариуцлагатай хэрэгжvvлж эхлэхийг шаарджээ.
Хэрэв дээрх мэдэгдлийн дагуу гурав хоногийн дотор арга хэмжээ авагдахгvй, мухардмал
байдал хэвээр vргэлжилбэл VЗ-ийн гишvvдийг нэр дэвшvvлэн батлуулсан Ерєнхийлєгч,
УИХ, Засгийн газарт хандаж ОНРТ-ийн хууль сонгодог утгаараа хэрэгжиж эхлэх хvртэл
тvр хорооныхон тэмцэхээ мэдэгдсэн. Мєн олон нийтэд ил тод байж чадахгvй байгаа
VЗ-ийн vйл ажиллагаа, нєхцєл байдлын талаар тvр хорооныхон нэвтрvvлэг бэлтгэн
цацах гэнэ.

Тєр ємчєє, ажиллагсадтай нь олон нийтэд шилжvvлэх гэж байгаагийнхаа хувьд МVРТ-ийн
тєсєв, хєрєнгийг захиран зарцуулах ажлыг одоогоор Тєрийн ємчийн хорооноос томилогдсон
Н.Нанзаддорж тэргvvтэй комисс хянаж байна. Харин vvрэг гvйцэтгэгчээр тvр томилогдоод
буй Б.Ганболд хоёрдугаар гарын vсэг зурах ажлыг “эрхэлж” буй аж.

Эх сурвалж:

Єдрийн сонин 2006.01.10



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160069 
 Энэ сард:15100 
 Өнөөдөр:14 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.