Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2014.11.20

“Хүйн радиог ажиллуулах нь” зөвлөмж, гарын авлага

ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, Монголын Хүйн Радиогийн Холбоо төрийн бус байгууллагаас  “Хүйн радиог ажиллуулах нь” зөвлөмж, гарын авлага эрхлэн гаргав.
 
Энэхүү гарын авлагыг арван жилийн дотор анхны хүйн цорын ганц радиогоос 25 станц бүхий сүлжээ болж үйл ажиллагаагаа өргөтгөсөн Тамбулигийн туршлага дээр үндэслэн эмхэтгэжээ. Филиппиний Тамбули (Хүйн дуу хоолой) бол ЮНЕСКО-гийн тусламж, ДАНИДА-гийн хамтын ажиллагаагаар үүсгэн байгуулагдсан анхны бие даасан хүйн радио юм.

Толилуулж буй гарын авлагыг зохиогч ноён Луй Табинг өөрийн эх орон Филиппин төдийгүй бусад олон оронд хүйн радиогийн ерөнхий ойлголт, үйл ажиллагааг анхлан санаачлагч юм. Тэрээр хэд хэдэн хүйн радио станцийг үүсгэн байгуулахад оролцож, үйл ажиллагаагаа явуулахад нь сургасан арвин туршлагатай юм. 

Хүйн радио байгуулах, үйл ажиллагааг нь хөтлөн явуулах, тоног төхөөрөмж бүрдүүлэх хэд хэдэн боломжит арга зам бий.

“Хүйн радиог ажиллуулах нь” зөвлөмж, гарын авлага дараах 6 бүлэгтэй.

БҮЛЭГ I : ХҮЙН РАДИОГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА     

БҮЛЭГ II: ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ                     

БҮЛЭГ III: ХҮЙН РАДИОГИЙН ЗӨВЛӨЛ

БҮЛЭГ IV: ЁС ЗҮЙ БА БАРИМТЛАХ ДҮРЭМ

БҮЛЭГ V: ХҮЙН РАДИО СТАНЦИЙН ХӨРӨНГӨ, САНХҮҮ

БҮЛЭГ VI: РАДИО НЭВТРҮҮЛГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Гарын авлагыг бүрэн эхээр нь PDF хувилбараар  энд дарж татаж авч болно.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160069 
 Энэ сард:15100 
 Өнөөдөр:14 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.