Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.01.13

Мэдэгдэл

2006 оны 1 сарын 11, Улаанбаатар хот

"Глоб Интернэшнл" ТББ нь ОНРТ-ийн хууль боловсруулах, батлуулахад эхнээс нь идэвхтэй оролцсоны хувьд хуулийн хэрэгжилтэд мониторинг хийж, явцыг анхааралтай ажиглаж байна. Ємнє нь бид Vндэсний Зєвлєлд нэр дэвшvvлэх, томилох vйл явц ил тод, нээлттэй байх тухай олон удаа сануулж байсан билээ. Гэсэн хэдий ч одоогийн Vндэсний зєвлєлийн гишvvдийн 9-ийг ТББ-уудын чуулганаас санал болгосон хvмvvсээс сонгож баталсан юм. Vлдсэн 6 гишvvнийг хэн, ямар ТББ, ямар шалгуураар санал болгосон, нэр дэвшvvлсэн тухай олон нийтэд тодорхой мэдээлэл байхгvй байна.

Хоёрдугаарт, хуульд сонирхлын зєрчлийн тухай заалт байгаа хэдий ч єргєн нэвтрvvлгийн салбарт ажилладаг хvнийг УИХ Vндэсний Зєвлєлийн гишvvнээр томилжээ. Мєн Ерєнхий захирлыг сонгон шалгууруулах журамд сонирхлын зєрчлийн тухай заалт оруулаагvй байна. Эдгээр алдаа нь Vндэсний Зєвлєлийн єнєєгийн хямралд нєлєєлсєн гэж бид vзэж байна.

ТББ-уудын Чуулганаас гадуур нэр дэвшигдэж батлагдсан 6 гишvvнийг сонгон шалгаруулсан тухай мэдээллийг олон нийтэд ил тод болгохыг бид нэр дэвшvvлсэн, томилсон этгээдvvдэд уриалж байна. Олон нийт єєрсдийг нь тєлєєлсєн удирдлагыг шилж сонгосон зарчмыг мэдэх ёстой бєгєєд энэ нь олон нийтэд vйлчилдэг єргєн нэвтрvvлгийн мєн чанар билээ.

"Глоб Интернэшнл" ТББ мєн Vндэсний Зєвлєлийн гишvvдийг хууль болон, олон нийтийн мэдэх эрхийг дээдлэн хvндэлж тулгарч буй асуудлуудыг нэн даруй шийдвэрлэхийг уриалж байна. Vндэсний Зєвлийн аливаа шийдвэр нь Монголын ард тvмний Vндсэн Хуулиар олгогдсон хууль ёсны эрхийг хvндэтгэн vзэж, олон нийтийн эрх ашигт нийцсэн байна гэдэгт итгэж байна. Vндэсний Зєвлєлийн ардчилсан, хуульд нийцсэн зарчим, ёс зvйтэй, шударга vйл ажиллагаа єнєєгийн хямралт байдлыг єєрчлєхєд зайлшгvй чухал юм.

Vндэсний Зєвлєлийн гишvvдийн Монголд жинхэнэ олон нийтийн радио, телевиз байгуулах хvсэл эрмэлзэл, тэдний олон тvмний ємнє хvлээсэн vvрэг хариуцлага нь улс тєрийн аливаа сонирхлоос илvv байх ёстой. Vндэсний зєвлєлийн шударга шийдвэр нь шилжилтийн явцыг эрчимжvvлэх, радио, телевизийн хэвийн vйл ажиллагааг хангахад гол vvрэгтэй нь мэдээж.

"Глоб Интернэшнл" ТББ нь МVРТ-ийн хамт олны тэмцэл, редакцийн хараат бус байдал, сэтгvvлчийн олон тvмэнд vнэнийг хэлэх эрхийг хамгаалах зорилготой Тvр Хороог дэмжиж байна.

Бид МСНЭ, монголын сэтгvvлчдийг МVРТ-ийн хамт олны тэмцлийг дэмжиж, эв санаагаа илэрхийлэхийг уриалж байна.

"Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан цагаасаа vзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн болон хэвлэлийн эрх чєлєєг хамгаалах чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллага юм.

Сvхбаатар дvvрэг. Соёлын Тєв Єргєє, "Г" корпус, 3-р давхар. Утас: 324627, утас/ факс: 324764,
E-mail: globe@magicnet.mn , globe@globeinter.org.mn , вэб сайт: www.globeinter.org.mn


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159711 
 Энэ сард:14742 
 Өнөөдөр:73 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.