Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2015.02.02

Хүйн радиогийн менежер, УЗ-ийн дарга нарт зориулсан сургалт боллоо

Монголын Хүйн радиогийн Холбоо 2015 оны 1- сарын 30-наас 2-р сарын 01-ний өдрүүдэд өөрийн гишүүн радиогийн менежер, УЗ-ийн дарга нарт зориулсан 3 өдрийн сургалт зохион байгуулав. Энэхүү сургалтыг ЮНЕСКО-ын Харилцаа Холбооны хөгжлийг дэмжих олон улсын хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улс дахь хүйн радиогийн хөдөлгөөний тогтвортой байдлыг дэмжих нь” төслийн хүрээнд зохион байгуулсан юм.

Сургалтын явцад радиогийн менежерүүд  цахим хуудсанд мэдээ байршуулах, нийгмийн сүлжээг ашиглах зэргээр  ур чадвараа дээшлүүлсэн юм. Мөн хөрөнгө босгох төсөл хэрхэн бичих, радиогийн үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөө хэрхэн боловсруулах талаар сургалтанд хамрагдлаа.

С.Өлзийсайхан – “Тайгын аялгуу” радиогийн менежер, Хөвсгөл аймгийн Цагааннуур сум
Сургалтанд ирж оролцсондоо их баяртай байна. Энд сурч мэдсэн зүйлээ сайн дурын ажилтнууддаа зааж өгөх болно. Сум орны хөгжилд радиогийн оруулах үүрэг их байгаа вм байна гэдгийн би сургалтаас сайн ойлголоо. Радиогийнхаа үйл ажиллагааг идэвхжүүлэх мөнгөтэй болохын тулд төсөл бичих сургалтын мэдлэгээ ашиглан Орон нутгийн хөгжлийн санд төсөл бичнэ гэж бодож байна. Төсөл яаж бичих вэ болон Орон нутгийн хөгжлийн сангийн бүрдүүлэлтийн талаар танилцуулсан хичээл надад их үр дүнтэй зүйл байлаа. Боломж бололцоо гардаг бол сайн дурын ажилтнуудын дунд энэ төрлийн сургалт явуулаасай гэж бодож байна.
Х.Ботажан “Улаан хусын долгион” радиогийн менежер, Баян-Өлгий аймгийн Улаан хус сум
Манай сум бараг есөн мянга гаруй хүн амтай. Монголдоо хүн ам олонтой сумын тоонд багтана. Би сургалтанд суугаад сумынхаа залуус ялангуяа дунд сургуулийн сурагчдын дунд “Сонсогчдын клуб” байгуулж ажиллуулах боломж байгаа юм байна гэдгийн ойлголоо. Би наашаа ирэхээсээ өмнө сумынхаа ухаалаг утастай хүүхэд залуусын тоог гаргах судалгааа явуулсан. Манай суманд 300 гаруй хүүхэд залуус ухаалаг гар утас хэрэглэдэг гэсэн тоо гарсан. Ухаалаг гар утастай залуус нутгийнхаа радиогийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хүсэлтэй байгаагаа надад хэлсэн. Манай радиод тулгараад байгаа гол бэрхшээл бол одоогоор халаалтын асуудал байна. Манай нутагт өвөлдөө маш хүйтэн. Өвлийн улиралд манай радио үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүй байдалд хүрдэг.
Л.Мөнхцэцэг  “ Таван Тэсийн долгион” радиогийн УЗ дарга, Увс аймгийн Тэс сум
Хүйн радио хөгжилд хөтөлдөг гэдгийг би сайн ойлгож байна. Хандивлагч байгууллагын тусламжтайгаар манай суманд хүйн радио байгуулагдсанд сумынхан маань сэтгэл хангалуун байдаг. Орон нутгийн удирдлага манай ажлыг ойлгож зарим нэгэн тоног төхөөрөмж тухайлбал өсгөгч цагаан хоолой авах хөрөнгө мөнгийг зохицуулж өгсөн. Би Хүйн Радиогийн Холбоондоо хандаж нэг санал тавья. Манай радио Увс аймгаас Улаанбаатарт ялангуяа сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын судалгааг өгье. Та бүхэн боломжоороо тэднийг хичээлгүй, чөлөөт цагт нь сургалтанд хамруулж өгвөл сайн байна. Орон нутгаас суралцаж буй оюутнуудыг сургалтанд хамруулбал бид их баярлах болно. Зун амралтаараа нутагтаа ирэх үедээ манай радиогийн ажилд маш тустай байх болно. Манай радиод интернетийн мэдлэгтэй, компьютар сайн эзэмшсэн, радиогийн техник хэрэгслийг ажиллуулж мэддэг сайн дурын ажилтнууд тун их хэрэгтэй байна.
Ч.Отгонтөгс “Хотгойдын дуу хоолой” радиогийн менежер, Хөвсгөл аймгийн Цагаан -Уул сум
Манай радио өдөрт 4 цагийн нэвтрүүлэг бэлтгэн явуулдаг. Заримдаа бид нар боловсролын асуудлаар залуусын асуулт хариултын тэмцээн явуулдаг. Энэ нь залуусыг радиогийн арга хэмжээнд татан оролцуулахад үр өгөөжтэй байдаг. Манай радиогийн хөтлөгчөөр ажилладаг Д.Эрдэнэбатыг сумын залуус бүгдээрээ таньдаг. Би радиогоо төлөөлж Непал улсад туршлага судлах аяллын багт оролцон явж байгаадаа их баяртай байна. Би сурсан мэдсэн зүйлээ Хүйн радиогийн холбооны цахим хуудсаар дамжуулан бусадтайгаа хуваалцана гэж бодож байна. Монголын хүйн радиогийн бүх гишүүдийн хурлын үеэр бид радиогийн үйл ажиллагаанд хүмүүсийг хэрхэн татан оролцуулах талаар харилцан туршлагаа солилцсон.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159961 
 Энэ сард:14992 
 Өнөөдөр:56 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.